Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай хэргийг 216 оны 5 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                           *******

 Улсын яллагч:                                            *******

Хохирогч  Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийг төлөөлж  *******                                            

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                      *******

Шүүгдэгч:                                              ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай,  , боловсролтой, мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө “Жижиг ” ажилтай байсан, ам бүл дүүргийн дүгээр хороо   дугаар гудамжны тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, овгийн  /РД:*******/

Прокурорын яллах дүгнэлтэд тогтоосноор ******* нь оны дүгээр сарын -ны орой  цагийн үед өөрийн ыг ганцааранг нь асаалттай лааны гэрэлд хараа хяналтгүй орхиж хайхрамжгүй хандсаны улмаас гал гарч түүний амь насыг хохироож болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх эмнэлгийн шинжээчийн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт

  • Талийгаач нь угаарын хий хурц хордлогын улмаас нас баржээ.
  • Нас барсан цагийг тогтоох боломжгүй.
  • Талийгаачид эмнэлгийн анхны тусламжаар амь насыг аврах боломжгүй байна гэжээ  /хх-3-35/

Гал түймэр гарсан тухай оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2/ дугаартай актад

  • дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн “” ХХК-ний хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу оны дүгээр -ны өдрийн цаг минутад очиж галын тархалтыг цаг 8 минутад зогоож, цаг 16 минутад 1.5 тонн ус зарцуулж унтраасан.
  •  галын голомт нь гэрийн зүүн хойд талаас эхэлсэн ба лаа асааж орхисны улмаас шатах материалд цонолт өгч гал гарсан байх магадлалтай байна гэжээ /хх 38-/

            Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ.

оны дүгээр сарын -ны орой цаг өнгөрч байхад гэрийн хойно дэвссэн гудсан дээр унтуулаад лаагаа аяганы ёроолд суурилуулсан лаагаа асаалттай орхиод хаалгаа аяархан хааж хойд талын гудамжинд байдаг руу явж жорлонд нь бие засаад, сүхийг нь оруулж өгсөн. Тэднийд сууж байхад охин нь “эгчээ гэр чинь шатаж байна” гэсэн тул гэр лүүгээ гүйж очоод хаалга онгойлгоход битүү  утаа болсон байсан ба өөдөөс гал дүрэлзээд орж чадаагүй тул хэд авраад өгөөч гэж хашгирсан. Хажуу хашааны залуу ирж бүслүүр тасалж орох гэсэн боловч гал улам дүрэлзээд чадаагүй. Галын машин, цагдаа ирсэн. Надад их хэцүү байна. Болгоомжгүйгээс ийм зүйл боллоо. Гэрэл цахилгаан тавиулж чадаагүй байсан гэв.

            Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

Ээж маань ааваас салаад 5-6 жил болж байгаа ба бид нарыг орхиод гэдэг хүнтэй суугаад явсан. Манай ээж ер нь хэцүү хүн дээ. Миний хамгийн бага дүүг мөөмнөөс нь гараагүй байхад л 5 хдээ хаяад явж байсан. Ээж гэдэг хүнээсээ салчихаад орох оронгүй болчихоод бид нар дээр ирж сар гаран хамт амьдарсан. Энэ шатдаг гэрийг манай аав авч өгсөн юм. Уг гэрээ бариад энэ хашаанд очсоных нь дараахан аав надаар хөдөөнөөс  мах өгч явуулсныг аваачиж өгөх гэж очиход гэр нь цоожтой дотор нь хэд нь уйлж байсан. Тухайн үед би тэр хдийг  “их л зовох хэд байна даа, ийм ээжтэй болчихдог яасан азгүй хэд вэ” гэж л бодож байсан.  Ээж манайд байхдаа энэ хдийг аавд нь өгчих юмсан аав нь гэдэг залуу байгаа гэж ярьж байсан. Тэр жаахан амьтныг хайнга байдлаасаа болж хохироосон нь үнэхээр хэцүү санагдаж байна гэжээ. /хх-19-2/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

нь оны 5 дугаар сарын  13-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргад өргөдөл гаргасан байсан ба уг өргөдлийн утга нь хэд төрүүлснээс хойш өөрийн гэсэн орох оронгүй айл, айл дамжиж амьдардаг, эрхэлсэн  ажилгүй, хөхөнд сүү орохгүй хдээ цатгаж чадахгүй байна. Сайн айлд хдээ өргүүлмээр  байна, өөртөө эзэн болж амьдармаар байна гэсэн байсан. Хорооны баг хуралдаад бага насны хэд эрсдэлд өртөх магадлал өндөр гэж үзээд манай байгууллага руу шилжүүлсэн. Манай байгууллагад хэд үрчлэн авах хүсэлт гараагүй тул Улаанбаатар хотод байрлах Нялхасын клиникийн сувилалд хүргүүлэхээр судалж үзэхэд хэд авахаа больсон байсан.  Хүүхдийн эрүүл мэнд муудахад эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж байсан. Манай байгууллагын зүгээс энэ асуудал дээр хдийн эрхийг хамгаалж оролцож байна гэжээ  /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт

 “ оны дүгээр сарын -ны орой өөрийн нөхөр болон охин нарын хамт гэртээ байж байтал манайд орж ирсэн ба “танай жорлонд бие засчихаад орж ирлээ, хдээ унтуулаад орхичихлоо” гэж байсан.  Манайд орж ирээд орчим минут болсны дараа манай охин бие засах гэж гараад “ эгчээ гэр чинь шатаж байна” гэсээр орж ирсэн. Тэгтэл хэд минь тэнд байгаа шүү дээ гээд орилоод гараад гүйчихсэн. Тэгээд бид нар гараад очтол тооноор нь гал гарч байсан ба гэрт нь ойртож болохгүй байсан болохоор холоос хараад зогсож байтал гал команд ирсэн. манайхаар хааяа орж ирдэг. Хүүхэддээ гайгүй л ханддаг юм шиг байсан гэжээ.   /хх хуудас/

Гэрч ын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

  оны дүгээр сарын -ны орой гэртээ сууж байгаад гэрээсээ гараад иртэл манай урд хашаанд байх гэр шатаж байхаар нь онцгой байдлын хэлтэс рүү дуудлага өгсөн. Тэр гэрт гэх тэйгээ хамт амьдардаг байсан. нь манайд орж ирээд сууж байхдаа хдээ унтуулчихаад ирлээ гэж байсан. Тэгтэл манай охин урд гэр шатаж байна гэсэн чинь гэрт хэд байгаа гээд орилоод манай гэрээс гүйгээд гарсан. Би гүйж очоод шатаж байгаа гэрийн бүслүүрийг татах гэтэл дийлдэхгүй тооноор нь гал гараад байсан. Тэгтэл гал сөнөөгч цагдаа нар ирсэн.  Өмнө нь хдээ ганцааранг нь үлдээж байсан талаар мэдэхгүй гэжээ.   /хх 2-25 хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

 2 оноос той танилцаж улмаар дотносож 21 онд хадланд явлаа гээд тэндээс өөр хүнтэй харьцаатай болсныг нь мэдээд би зайгаа авсан. Тэгээд жирэмсэн болчихоод энэ чиний хэд чи хдээ ав гээд байсан. шүүхэд эцэг тогтоолгохоор нэхэмжлэл өгч бид Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгөхөд миний хэд биш гэсэн хариу гарсан гэжээ  /хх 29-3 хуудас/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

оны дүгээр сарын  -ны орой аав, ээжийхээ хамт гэртээ байж байтал манай урд хашаанд амьдардаг эгч орж ирсэн.  эгчийг орж ирээд байж байхад нь би бие засах гээд гарсан чинь тэдний гэр нь шатаж байсан. Би гүйж орж ирээд аав, ээждээ эгчийн гэр шатаж байна гэж хэлсэн чинь тэд нар бүгдээрээ гараад гүйсэн. эгч манайд орж ирээд 5- минут л болсон байх гэжээ. /хх 31 хуудас/

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт

“Би той 19 жил амьдарсан бөгөөд бид  хоёрын аас 5 хэд төрсөн бөгөөд тэрээр гэдэг хүнтэй сууна гээд хдүүдээ хаяад явсан...Өнгөрсөн жил талийгаач хдээ гаргасны дараа орох оронгүй гээд бараг гудманд гарчихаад байхаар нь хамт амьдарч байсан хүний хувьд хдүүдтэй нь амьдруулахаар гэрт нь авчирсан боловч янз бүрийн залуучууд ирж хаалга үүд эвдэж ороод түүнтэй цуг унтдаг байсан гэсэн. Би бүр сүүлдээ аргаа бараад д гэр авч өгөөд баарны хашаанд гэр барьж өгсөн. Тэгсэн чинь тэр гэр шатчихсан юм байна лээ. Би түүнтэй хамт байдаггүй бөгөөд хааяа нэг уулзахад талийгаач дээ их сайн ханддаг юм шиг санагдсан. /хх 8-9 хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт

“ баарны хашаанд гэр бариад хэдтэйгээ амьдарч байхдаа 2-3 удаа явж байгаад тааралдаж байсан. Тухайн үед хдээ яачихаад явж байгаа юм бэ гэхээр унтуулчихаад эсвэл охиндоо үлдээсэн гэж хэлдэг. нь шатаж нас барсан хэд болон өмнөх хдүүддээ ч гэсэн анхаарал халамж тавих нь их сул байдаг. Хорооны зүгээс түүнд янз бүрийн тусламж үйлчилгээг хангалттай өгч байгаа.гэжээ /хх 1-1 хуудас/

 

Гал түймэр гарсан тухай акт үйлдсэн гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад   мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

Тухайн өдөр буюу оны дүгээр сарын -ны өдөр дүүргийн 5 дугаар хороо баарны хашаанд байрлах монгол гэр шатахад онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 6 дүгээр ангийн дэслэгч захирагчтай бие бүрэлдэн очиж ажилласан. Би уг хэргийн газар дээр гал гарсан акт бичихийн тулд галын голомт хаанаас гарсан эсэхийг тодруулах зорилгоор оны дүгээр сарын 29-ний өдөр очиж судлахад галын голомт нь ханатай гэрийн ертөнцийн зүгээр баруун хойд талын булангаас эхэлсэн байсан. Тухайн айл цахилгаанд холбогдоогүй учир зурагтын тавиур дээр байсан асаалттай лаанаас гал гарсан байсан. Зуухнаас гал гарах ямар нэгэн нөхцөл боломж байгаагүй.  Монгол гэр бол ерөнхийдөө минутын дотор шатаж дуусдаг. Өвлийн дулаалгатай гэр бол салхины нөхцөл байдлаас шалтгаалж -12 минутын дотор шатаж дуусдаг. Манай бүрэлдэнийг очиход гэр шатаж нурж байсан гэжээ. /хх -32-р хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

******* нь оны дүгээр сарын -ны орой дүүргийн 5 дугаар хороо хэсгийн хаяггүй хашаанд байх өөрийн гэртээ аяганы ёроол дээр лааг тогтоож асаагаад унтаж байсан ыг гэрийн хоймор дахь газарт дэвссэн гудсан дээр нь орхиж хойд талын гудамжинд байх ын хашаанд орж бие засах, гэрт нь орж ярьж суух зэргээр гаруй минут хараа хяналтгүй орхисон, асаалттай орхисон лаанаас гал гарч эд зүйл шатсанаас хэд угаарын хийд хордож нас барсан нь  шинжээчийн “талийгаач нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан” тухай дүгнэлт, гэрч  Д.Энхтуяа,  нарын  “ нь хдээ унтуулж гэртээ орхиод манай жорлонд бие засаад орж ирсэн тухайгаа яриад манайд -аад минут сууж байтал гэрт нь гал гарсан байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч “...гэрээ бариад энэ хашаанд очсоных нь дараахан аав надаар хөдөөнөөс  мах өгч явуулсныг аваачиж өгөх гэж очиход гэр нь цоожтой дотор нь хэд  уйлж байсан. Тухайн үед би  “их л зовох хэд байна даа, ийм ээжтэй болчихдог яасан азгүй хэд вэ” гэж л бодож байсан.” гэсэн мэдүүлэг,  гэрч “ тухайн хдийг унтуулаад хараа хяналтгүй орхиод гадуур явж байгаад тааралддаг байсан. Ер нь хдүүддээ анхаарал халамж тавихдаа сул” талаар мэдүүлсэн мэдүүлэг *******гийн “ оны дүгээр сарын -ны орой цагийн үед аяганы ёроолд тогтоосон асаалттай лааны гэрэлд   газар байх гудсан дээр нь /оргүй тул/ унтуулж хаалгаа аяархан хаагаад гарч явсан. -аад минут болох хооронд гал гарч гэр шатсан тухай мэдүүлсэн мэдүүлэг, гал түймэр гарсан тухай актын “гал гэрийн зүүн хойд талаас эхэлсэн, лаа асааж орхисны улмаас шатах материалд цонолт өгч гал гарсан байх магадлалтай, галын улмаас угаартан нас барж, ханатай гэр, эд хогшил зэрэг 2 9 төгрөгийн эд хөрөнгө шатсан хохирол учирсан” гэсэн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх үйлдлийг нотолж байгаа нотлох баримтуудыг хянахад:

Шинжээчийн 35 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан байна. Гал түймэр гарсан тухай актад ямар нэг маргаан гараагүй, энэ талаар актыг үйлдсэн байцаагч хууль сануулж гэрчээр байцааж актыг баталгаажуулсан байна.

 Гэрчүүдийн мэдүүлгийг хууль сануулан гаргуулж бэхжүүлсэн, шүүгдэгч *******гийн яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан болно.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн гэмт үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны бөгөөд үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

******* нь  “лааг асааж аяганы ёроолд тогтоож хяналтгүй орхих нь гал гарах эрсдэлтэй ба хэд өөрийгөө хамгаалах чадваргүй  зэргийг тус тус урьдчилан мэдэж сэргийлэх боломж байхад ийм явдал болохгүй байх гэж хөнгөмсгөөр найдсан нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “лаагаа аяганы ёроолд тогтоож асаалттай орхисон, лаагаа унагахгүй гэж хаалгаа аяархан хаасан, би ер нь хаалгаа аяархан хаадаг, би гарч яваад -аад минут л болсон” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.

  • эм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгэмд аюултай хор уршиг учруулна гэдгийг урьдаас мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, мөн нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа мэдэлгүйгээр хор уршгийг учруулсан байдаг.

нь өөрийн болгоомжгүй үйлдлээр Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.3 дахь заалтын “эцэг эх хдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтын “хдээ асран хамгаалах”,  26.2.1 дэх заалтын “ хдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах” зэрэг үүргээ тус тус биелүүлээгүй бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйл, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус заасан “Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, эрүүл саруул өсөж торних эрх”-ийг  зөрчсөн байна.

д холбогдох үйлдлийг дүгнэсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд *******г Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүйгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-53/ тогтоогджээ. Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн  гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ******* ял оногдуулахдаа хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээг баримтлан оногдуулах ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр эдлүүлэх нь зохимжтой гэж дүгнэв. Энэ хэрэгт хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болно.

Энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 29-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. овгийн г бусдыг болгоомжгүйгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар овгийн г нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар   *******гийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй чүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61. дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.д оногдуулсан нэг /1/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тэнсэж, нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг дүүргийн Цагдаагийн байгууллагад  даалгасугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 3 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж ******* авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.ОЮУНБАТ