| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0399/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 484
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах, У ХХК /захирал Х.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар К.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 5037070 төгрөг, алданги 2518535 төгрөг, нийт 7555605 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "У" ХХК нь 2016 оны 01-р сарын 18-ны өдөр манай компанитай 11 сарын хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2016 оны 01-р сард 1429850 төгрөгийн, 2016 оны 02-р сард 851100 төгрөгийн,2016 оны 3-р сард 225400 төгрөгийн, 2016 оны 4-р сард 456150 төгрөгийн, 2016 оны 5-р сард 63655 төгрөгийн, 2016 оны 6-р сард 1202590 төгрөгийн, 2016 оны 7-р сард 1985400 төгрөгийн, 2016 оны 8-р сард 989325 төгрөгийн, 2016 оны 9-р сард 333600 төгрөгийн нийт 7537070 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг тус тус зээлээр худалдаж авсан. Тус гэрээний 4.2-т зааснаар хариуцагч "У" ХХК нь тухай бүр авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны өдөр дотор бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн. Манай компани дээрх 7537070 төгрөгийг төлөхийг хариуцагч "У" ХХК-аас шаардаж нэхэмжлэх хуудас хүргүүлсэн боловч зөвхөн 2500000 төгрөгийг л төлж өгч, үлдэгдэл 5037070 төгрөгийг төлж өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн зүгээс зээлдэгч "У" ХХК-иас зээлээр худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгө болох 5037070 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тэд /хариуцагч/ элдэв шалтаг зааж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр манай компани багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Нэгэнт хариуцагч "У" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. 2017 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 16-ны өдөр хүртэл 491 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (5037070 төг х 0.5% = 25185.35 х 491 хоног) = 12366006 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заажээ. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5037070 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 12366006 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 5037070 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 2518535 төгрөг болж байна. Иймд хариуцагч "У" ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 5037070 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 2518535 төгрөг нийт 7555605 /долоон сая таван зуун тавин таван мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: У ХХК нь 2016 оны 01-р сарын 18-ны өдөр манай компанитай 11 сарын хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ" байгуулж, уг гэрээний дагуу нийт 7537070 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг тус тус зээлээр худалдаж авсан. Тус гэрээний 4.2-т зааснаар хариуцагч У ХХК нь тухай бүр авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны өдөр дотор бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн. Манай компани дээрх 7537070 төгрөгийг төлөхийг хариуцагч У ХХК-иас шаардаж нэхэмжлэх хуудас хүргүүлсэн боловч зөвхөн 2500000 төгрөгийг л төлж өгч, үлдэгдэл 5037070 төгрөгийг төлж өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн зүгээс зээлдэгч У ХХК-иас зээлээр худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгө болох 5037070 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тэд элдэв шалтаг зааж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр манай компани багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Нэгэнт хариуцагч У ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. 2017 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 16-ны өдөр хүртэл 491 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход 491 хоногийн алдангийг тооцоход 12366006 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5037070 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 12366006 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 5037070 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 2518535 төгрөг болж байна. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байгаа. Уг хариу тайлбарын агуулгаас үзэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. Гэвч алданги дээр маргаж байгаа учраас алданги дээр дүгнэлт хийх ёстой гэж бодож байгаа. Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгаа. Энэ гэрээний 2 дахь хуудсын 4.2-т хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөөгүй хугацаа тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг нэхэмжлэгч байгууллагад төлнө гэж заасан. Энэ асуудал техникийн алдаа байгаа гэж үзэж байгаа. Энэ нь 1 хувь биш, 0.5 хувь байх ёстой. Бид нар өөрсдөө багасгасан байгаа. Ихэсгэсэн асуудал байхгүй. 0.5 хувиар тооцох нь зүйтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлтэй учраас хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч У ХХК-ийн захирал Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б Ө сумын 12-р багт оршин суудаг. Газар шорооны У ХХК-ийн захирал. Р ХХК-иас гэрээгээр бензин авч байсан нь үнэн. Үндсэн үнэ 5000000 төгрөг, хүү болгосон 2500000 төгрөг, нийт 7500000 төгрөг. Энэ үлдсэн мөнгөний тооцоогоо жилийн өмнө хаагаад сануулж, нэхэмжлэл ирүүлээгүй. Би Р ХХК-д тооцоогүй гээд явсан байна. Үндсэн 5000000 төгрөгийг ямар нэг аргаар төлж өгөх болно. Хүү болгосон 2500000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь би маш их хэмжээний өрөнд ороод хөрөнгө болох байшин, машин техник бүх зүйлийг хураалгасан. Одоо надад эд хөрөнгө үлдээгүй учраас хүү болох 2500000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК нь У ХХК-иас шатахууны үнэ 5037070 төгрөг, алданги 2518535 төгрөг, бүгд 7555605 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Р ХХК нь У ХХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байхаар тусгаж өгсөн байна. Гэрээний хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сард 1429850 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сард 851100 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сард 225400 төгрөгийн, 2016 оны 04 дүгээр сард 456150 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сард 63655 төгрөгийн 2016 оны 06 дугаар сард 1202590 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сард 1985400 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сард 989325 төгрөгийн, 2016 оны9 дүгээр сард 333600 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан болох нь Р ХХК-ийн нэхэмжлэхүүд, У ХХК-ийн шатахууны толонууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчаас үндсэн төлбөр 5000000 төлөхийг төлж өгөхийг зөвшөөрсөн байх ба алданги 2500000 төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.
Р ХХК нь У ХХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар байгуулсан 07 дугаартай гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.2-т Хэрэглэгч авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж дуусгана, уг гэрээний 4.3-т Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үлдэгдэл үнийн 1%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлөхөөр харилцан тохиролцжээ.
Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс илүү тогтоосон хэдий боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд үлдэгдэл үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоосныг хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж гэрээг бүхэлд хүчингүй төгөлдөр бус гэж үзэх боломжгүй тул хуульд заасан хэмжээ болох 0,5 хувиар алданги тооцож гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 5037070 төгрөгт 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу 491 хоногт Иргэний хуулийн дээрх заалтаар тооцоход хугацаа хэтэрсэн хоног тутамд 25185,35 төгрөг /5037070 х 0,5% = 25185,35/ алданги төлөхөөр байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан 210 хоногт алданги тооцоход 12366006 төгрөгийн /25185,35 х 491 хоног = 12366006/ алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул алдангийн хэмжээг хариуцагч У ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5037070 төгрөгийн 50 хувь болох 2518535 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд У ХХК-иас шатахууны үнэ 5037070 төгрөг, алданги 2518535 төгрөг, бүгд 7555605 төгрөг гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч У ХХК-ийн захирал Х.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан У ХХК-иас шатахууны үнэ 5037070 төгрөг, алданги 2518535 төгрөг, бүгд 7555605 /долоон сая таван зуун тавин таван мянга зургаан зуун таван/ төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119890 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч У ХХК-иас 119890 төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М