Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар   2021/ШЦТ/88

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Хохирогч: Н.Б
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Новогт ******* *******д холбогдох 21120000***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* баг, *******ийн голын доод тээг гэх газарт оршин суух хаягтай, урьд шийтгүүлж байгаагүй, Н овогт Бийн ******* /РД:**********/,

    Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* хорооллын 0000 тоот хашаан дотор хохирогч Н.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ил шарх, баруун шилбээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Хохирогч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед орой нохойндоо хоол өгөх гээд гарсан чинь 2 залуу байж байсан. Нэг нь хашааны толгой дээр гараад суусан, нөгөө нь хаалга нүдээд байж  байсан. Яагаад хаалга нүдээд байгаа юм гээд очиход архи зарах уу? гэхээр нь би зарахгүй, орой болсон байна, яв гэсэн чинь шууд миний нүд рүү цохисон, би зүгээр яв гээд хэлээд буцаж эргээд гэррүүгээ орох гэтэл миний шилэн хүзүүн дээрээс татаж гаргаж ирээд миний толгой, нүд, хөл рүү цохисон. Тэгээд би цагдаа дуудсан” гэв. 


Эрүүгийн 21120000**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Н.*******ийн өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны орой гэртээ байж байгаад нохойндоо хоол өгөх гээд гарсан чинь манай хашааны хаалгыг хүн тогшоод байсан. Яваад очсон чинь нэг залуу байсан, яах гэж байгаа талаар асуухад архи авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь орой болсон байна дэлгүүр хаасан гэж хэлээд хашааныхаа хаалгыг хаах гэсэн чинь хаалга хаалгахгүй байсан. Тэгээд би зүүн гарнаас нь бариад хаалгаар гаргах гээд түлхсэн чинь миний зүүн нүд, дух, хамар, баруун хөлний шилбэ, уруул хэсэг рүү гараараа цохисон. Би тэмцэлдээд өөрийг нь түлхээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод орилсон. Тэгтэл нөгөө залуу гүйгээд хашааны хаалгаар гараад зугатаахаар нь би араас нь гүйгээд барьж автал манай эхнэр охин хоёр араас ирээд нөгөө залууг надтай хамт барьсан. Нөгөө залуу гадна хүрмээ цээж хэсгээр тайлаад гараараа угзарч татаад зугтаасан. Манай дэлгүүрийн үүдэнд нөгөө залуу мотоциклоо үлдээсэн байсан. Манай эхнэр мотоциклийг чинь авахаар чи ирэхгүй яах юм гээд орилсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Би тухайн залууг танихгүй. Намайг архи зарчих гээд би дэлгүүр хаасан гэж хэлээд би тухайн залууг хашаанаас гаргах гээд түлхсэн чинь намайг зодсон, өөр зүйл болоогүй. Би тэр залууг цохисон зүйл байхгүй, хашаанаас гараад гүйхээр нь араас нь очиж зууралдсан өөр зүйл болоогүй. Тэр залуу архи уусан байсан, гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан байх. Миний биед зүүн нүдний ард зовхинд 3 оёдол тавиулсан, баруун хөлний шилбэ хөхөрч хавдсан, дээд үүдэн хиймэл шүд хугарсан, хиймэл шүд тогтоодог байсан нэг шүд эмтэрч хагарсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн өөр зүйл байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 ху/, 


Гэрч С. өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 20-ны орой манайх гэр бүлээрээ байж байгаад орой 22 цагийн үед манай нөхөр ******* гөлгөндөө хоол өгнө гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа орилоод гэрийн хаалга онгойлгосон нүүр ам нь цус болсон байдалтай байхаар нь гайхаад хартал араас нь нэг туранхай өндөр залуу манай нөхрийн ар шилнээс нь татаад гарсан. Тэгээд би юу болов гээд гайхаад араас нь гарсан чинь нөгөө танихгүй залуу хашаанаас гараад зугтаасан, манай нөхөр араас нь гүйгээд дэлгүүрийн үүдэнд бариад авсан. Намайг гүйгээд очих хооронд манай нөхрийг газар түлхэж унагаагаад зууралдсан, би ч очоод зууралдаад бариад авсан. Араас манай охин бас ирээд нөгөө залууг гэр рүүгээ авч орж царайг нь харах гээд нөхөр, охин бид гурав зууралдахад цамц нь цээж хэсгээр тайлагдаад хоёр гараараа цамцаа булаагаад зугтаасан. Бид гурав барьж авч чадаагүй. Тэгтэл манай дэлгүүрийн хажууд улбар шар өнгийн мотоцикль байхаар нь тэгвэл би чиний мотоциклийг чинь өгөхгүй дээ мотоциклио ирж авах гээд ирэх л байлгүй гэж араас нь орилоод тухайн мотоциклийг хашаандаа оруулаад цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн мотоцикль нь манай нөхрийг зодсон залуугийнх байх. Камерын бичлэг дээр мотоцикль харагдахгүй, харин дэлгүүрийн үүдээр өнгөрөөд манай хашааны хаалга руу явган явж байгаа нь камерын бичлэгт харагдаж байсан. Тэр залуу хажуудаа нэг хүнтэй явж байсан. Манай нөхөр ******* эмнэлэгт үзүүлээд зүүн нүдний зовхины ард хэсэгт 2 газар 2 оёдол тавиулсан, зүүн, баруун нүд хавдаж хөхөрсөн, духны зүүн дээд хэсэгт халцарч шалбарсан, хамарнаас цус гарсан байна. Одоо манай нөхөр гэртээ шингэн хийлгээд мэдүүлэг өгөх боломжгүй байна. Манай хашааг нүдсэн ямар нэгэн чимээ гараагүй, манайх шөнө оройн цагаан архи зардаг зүйл байхгүй. Манай хашааны хаалга тухайн үед цоожтой байсан. Тухайн залууг харвал би танина. Туранхай өндөр залуу байсан. Манай дэлгүүрийн камер ажилладаг, 7 хоногийн бичлэг хадгалдаг юм. Камерын бичлэгээ шүүж үзэхэд дэлгүүрийн гадна камерт манай хашааны үүд хэсэг рүү хоёр залуу очиж байгаа болон нөхөр, охин бид гурав танихгүй залуутай зууралдаж байгаа бичлэг бичигдсэн байсан энэ бичлэгийг хуулбарлан өгөх болно. Манай нөхөрт ямар нэгэн өр авлага, өс хонзонтой хүн байхгүй. Манай охин гэртээ аавдаа тариа хийж байгаа. Маргааш өглөө буюу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өглөө аавтайгаа хамт ирж мэдүүлгээ өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 ху/,


Б.*******гийн гэрчээр өгсөн: “...Би Архангай аймгийн ******* суманд ******* хороололд хамаатны эгч гэрт байгаа юм, жолооны курсд сурахаар ******* сумаас ирээд 7 хонож байна. Тухайн орой би хөдөө хамт байдаг рүү залгасан чинь аймаг ороод ирчихсэн явж байна гэхээр нь хүрээд ир гээд дуудсан юм. өөрийнхөө мотоцикльтой 19 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэгээд бид хоёр хуучилж байгаад пиво уухаар болоод манай ойролцоо байдаг “Наран” дэлгүүр орж 2,5 литрийн пиво 2 ширхгийг аваад буцаж гэртээ ирээд бид хоёр хувааж ууж дуусгаад 22 цагийн үе шиг санаж байна, Мөнх-Эрдэнийг үлдээгээд мотоциклийг нь унаад дэлгүүрээс пиво авахаар явж байтал нэг залуу таархаар нь хаа хүрч яваа юм гэж асуухад гэртээ харих гээд явж байна гэхээр нь би дэлгүүр орчихоод хүргээд өгье гэж хэлээд “Наран” дэлгүүрийн гадна ирэхэд тухайн залуу өөрийгөө 10 жилийн сурагч гэж хэлсэн. Тэгээд би Наран дэлгүүрийн эзний хашааны хаалгыг тогшуулж онгойлгуулаад явуулсан. Хаалга онгойлгосон ахаас би нэг пиво зарчих гэж хэлсэн. Тэгээд тухайн ах үгүй гээд хэрүүл маргаан болоод зодсон. Нэг мэдэхэд би танихгүй ахын дээр нь гарчихсан цохиж байсан. Тэгээд би гайхаад юу билээ гэж бодоод больсон чинь тэр ах намайг манайд оръё гэхээр нь би араас нь дагаад явтал ах гэрийнхээ хаалгыг онгойлгоод орилохоор нь би ар шилэн хүзүүнээс нь татаад тэгээд хашаанаас нь гараад гүйсэн. Тэр ах араас гүйгээд намайг бариад авахаар нь би түлхэж газар унагаагаад зууралдтал 2 эмэгтэй ар араасаа гүйж ирээд гурвуулаа надтай зууралдаад байсан. Би цамцаа цээж хэсгээр тайлаад хоёр ханцуйгаараа татаж угзраад салаад гүйсэн. Тэгтэл нэг эмэгтэй чиний мотоциклийг чинь авахаар чи ирэх байлгүй гээд орилсон. Би гүйсээр гэрт ирээд би чиний мотоциклийг чинь хураалгасан шүү, Наран дэлгүүрт гэж д хэлсэн чинь гараад явсан. Удалгүй цагдаа нар манайд ирээд намайг цагдаа дээр авч ирсэн юм. Би дэлгүүрээс нь пиво авах гээд тухайн хүн өгөхгүй гээд хэрүүл хийгээд зодсон, намайг зодож цохисон зүйл байхгүй, зууралдах явцад хүзүү улайсан байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй, надад гэмтсэн зүйл байхгүй. Би ******* гэх хүнийг хоёр гараараа цохисон, өөр зүйл байхгүй. Би тэр хүнийг танихгүй, надад өс хонзонгийн зүйл байхгүй. бид хоёрыг пиво уухад хажууд манай төрсөн дүү Пүрэвбат байсан, пиво ууж дууссаны дараа найз Азбаяр орж ирсэн. Би тухайн үед хар өнгийн урт пелник күртиктэй, цэнхэр өнгийн женсин өмдтэй, хагас түрийнтэй хар өнгийн гуталтай явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 ху/,


Гэрч Б.ын өгсөн: “...Тухайн орой ээж аав бид гурав гэртээ кино үзээд сууж байгаад аав нохойндоо хоол өгнө гэж хэлээд гараад явсан. 5-10 минут орчим болсон байх, аав гэрийн хаалга онгойлгоод орилсон, нүүр, ам нь цус болсон байсан. Ээж бид хоёр гайхаад хартал нэг өндөр туранхай залуу аавын араас татаад буцаасан. Тэгээд ээж бид хоёр гэрээс гүйгээд гарсан чинь аав нөгөө танихгүй залуугийн араас хөөгөөд хашааны хаалгаар гараад гүйсэн. Дэлгүүрийн үүдэнд аав нөгөө залууг бариад авсан, араас нь ээж очоод би очоод нөгөө залуугийн царайг харах гээд гэрлүүгээ зууралдаад чирсэн боловч нөгөө залуу хар өнгийн күртикээ тайлаад зугатаасан. Тэгтэл дэлгүүрийн үүдэнд мотоциклио тавьсан байхаар нь ээж нөгөө залуугийн араас чи мотоциклио ирж авах л байлгүй гэж хэлээд орилсон, аав бид гурав нөгөө мотоциклийг түрээд хашаандаа оруулаад цагдаад дуудлага өгсөн юм. Би тэр залууг танихгүй, урд өмнө харж байгаагүй юм байна лээ. Тэр орой хашааны хаалга цоожтой байсан. Хаалга тогших чимээ гараагүй, манайх байшинд байдаг болохоор сонсоогүй. Тэр залуу хар өнгийн урт пелник күртиктэй, цэнхэр өнгийн женсин өмдтэй, хагас түрийнтэй хар өнгийн гуталтай байсан санагдаж байна. Өндөр туранхай бор царайтай залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 ху/,


Гэрч Т. өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны орой Булган сумаас Архангай аймгийн төвд найз *******гийн гэрт ирэхэд /Би онлайн хичээл хийхээр *******тай хамт байгаа юм/ түүний дүү Пүрэвбат, нар байсан. Тэгтэл ******* гаднаас согтуу орж ирээд д хандаж мотоциклийг чинь күртэгтэйгээ алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “Наран” дэлгүүрээс юм авах гээд хашаа руу нь ороод дэлгүүрийн эзэн ахтай маргалдаад зодчихлоо гэж хэлсэн. Тэгтэл мотоциклио авна гээд гараад явсан удалгүй байж байтал цагдаа нар орж ирээд *******ыг аваад явсан. Тухайн үед Аруинбуянгийн хүзүү хэсэг нь улайсан байсан, өөр гэмтэл байгаагүй, согтуу байсан. Гэхдээ болсон явдлаа яриад хүн зодсон талаараа хэлсэн. Намайг ирэхэд архи уучихсан согтуу байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. *******ыг асуухад гараад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 ху/,


Гэрч Н.******* өгсөн: “...Б.******* нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Миний хүү ******* нь 2001 оны 05 дугаар сарын 08-ны өдөр миний 2 дахь хүү болон мэндэлсэн юм. Бага насаа хөдөө аав ээжийн гар дээр мал хариулж өссөн, 2008 онд сургуульд орж, 2019 онд ******* сумын сургууль төгсөөд их суургуульд явалгүй цэргийн алба 1 жилийн хугацаатай хааж, 2020 оны намар 10 сард цэргээс халагдаж ирсэн юм. Үүнээс хойш эхнэр бид хоёртой ******* сумын ******* багийн нутагт мал маллан амьдар байгаа хүүхэд юм. Зан аашийн хувьд сэргэлэн цовоо зантай, хүний хэлсэн үгнээс гардаггүй, хүнд тусархаг, жудо бөх, гар бөмбөгөөр хичээллэдэг, архи уудаггүй, харин тамхи татдаг, буруу зуршилгүй сайн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 ху/,


Гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Би Н.******* танихгүй, Б.*******г танина, нэг нутгийн хүмүүс юм. Би тухайн өдөр ******* сумаас Архангай аймгийн төв рүү бензин авах ажлаар орж ирээд *******тай утсаар яриад уулзсан. *******гийн байгаа байшинд нь очоод 2,5 литрийн пиво 2 ширхгийг авч хувааж ууж дуусгаад ******* миний мотоциклийг унаад дахиад пиво авч ирнэ гэж хэлээд явсны дараа Азбаяр хөдөөнөөс ирж байна гээд ирээд хууч хөөрөөд сууж байтал ******* орж ирээд Наран дэлгүүрт мотоциклийг чинь хураалгасан шүү гэж хэлсэн. Тэгээд би яаж байгаа юм гэж хэлээд мотоциклио авах гээд Наран дэлгүүр дээр очсон чинь цагдаа намайг чиний мотоцикль мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж хэлээд цагдаагийн газар ирсэн юм. Тухайн үед ******* нь мотоцикль унаад явсан болохоор согтолт нь гайгүй байсан байх гэж бодож байна, ганцаараа явсан. ******* гэрээс гарахдаа хар өнгийн хуртиктэй, гараад ирэхдээ куртикгүй орж ирсэн, дэлгүүрийн ахтай хэрүүл маргаан хийсэн гэж хэлсэн. Сүүлд сонсоход зодолдсон хийсэн байсан. ******* гэрт орж ирэхдээ хүзүү нь улайсан байсан, өөр зүйл байхгүй зүгээр байсан. Би *******г пиво аваад ирнэ гэхээр нь мотоциклио өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 ху/,


Б.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Би “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Архи уусан үедээ хүн зодож, гэмтэл учруулсан нь миний буруу. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн учраас энэ удаа мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирогчид эмнэлэгт хэвтсэн мөнгийг нь төлсөн байгаа. Цаашид хохирлыг нь барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 ху/,

Архангай аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолт /хх-ийн 24 ху/,
Малын “А” дансны хуулга /хх-ийн 25-26 ху/,
Хохирогч Н.*******ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дугаартай 
1.    Н.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний ил шарх, баруун шилбээр зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.    Тархи доргилт, зүүн нүдний ил шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна. Баруун шилбээр зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги байдлаар алдагуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 37-38 ху/


Хохирогч Н.*******ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 41-50 ху/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 62 ху/,
Найнаа овогт ******* ******* /РД:А001250812/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 74-75 ху/ зэрэг болно. 


Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* хорооллын 18-1800 тоот хашаан дотор хохирогч Н.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ил шарх, баруун шилбээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.


Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  


Эрүүгийн 211200000**** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 


Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны орой Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* хорооллын 18-1800 тоот хашаан дотор хохирогч Н.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ил шарх, баруун шилбээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
Хохирогч Н.*******ийн өгсөн: “...Тэгээд би зүүн гарнаас нь бариад хаалгаар гаргах гээд түлхсэн чинь миний зүүн нүд, дух, хамар, баруун хөлний шилбэ, уруул хэсэг рүү гараараа цохисон. Би тэмцэлдээд өөрийг нь түлхээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод орилсон. Тэгтэл нөгөө залуу гүйгээд хашааны хаалгаар гараад зугатаахаар нь би араас нь гүйгээд барьж автал манай эхнэр охин хоёр араас ирээд нөгөө залууг надтай хамт барьсан. Нөгөө залуу гадна хүрмээ цээж хэсгээр тайлаад гараараа угзарч татаад зугтаасан. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 ху/, гэрч С. өгсөн: “...Хэсэг хугацааны дараа орилоод гэрийн хаалга онгойлгосон нүүр ам нь цус болсон байдалтай байхаар нь гайхаад хартал араас нь нэг туранхай өндөр залуу манай нөхрийн ар шилнээс нь татаад гарсан. Тэгээд би юу болов гээд гайхаад араас нь гарсан чинь нөгөө танихгүй залуу хашаанаас гараад зугтаасан, манай нөхөр араас нь гүйгээд дэлгүүрийн үүдэнд бариад авсан. Намайг гүйгээд очих хооронд манай нөхрийг газар түлхэж унагаагаад зууралдсан, би ч очоод зууралдаад бариад авсан. Араас манай охин бас ирээд нөгөө залууг гэррүүгээ авч орж царайг нь харах гээд нөхөр, охин бид гурав зууралдахад цамц нь цээж хэсгээр тайлагдаад хоёр гараараа цамцаа булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 ху/, гэрч Б.ын өгсөн: “...Ээж бид хоёр гайхаад хартал нэг өндөр туранхай залуу аавын араас татаад буцаасан. Тэгээд ээж бид хоёр гэрээс гүйгээд гарсан чинь аав нөгөө танихгүй залуугийн араас хөөгөөд хашааны хаалгаар гараад гүйсэн. Дэлгүүрийн үүдэнд аав нөгөө залууг бариад авсан, араас нь ээж очоод би очоод нөгөө залуугийн царайг харах гээд гэрлүүгээ зууралдаад чирсэн боловч нөгөө залуу хар өнгийн күртикээ тайлаад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 ху/, гэрч Т. өгсөн: “...Тэгээд юу болсон талаар асуухад “Наран” дэлгүүрээс юм авах гээд хашаа руу нь ороод дэлгүүрийн эзэн ахтай маргалдаад зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 ху/, Б.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Архи уусан үедээ хүн зодож, гэмтэл учруулсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 ху/, гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...******* орж ирээд Наран дэлгүүрт мотоциклийг чинь хураалгасан шүү гэж хэлсэн. Тэгээд би яаж байгаа юм гэж хэлээд мотоциклоо авах гээд Наран дэлгүүр дээр очсон чинь цагдаа намайг чиний мотоцикль мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж хэлээд цагдаагийн газар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 ху/, хохирогч Н.*******ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*******ийн Тархи доргилт, зүүн нүдний ил шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дугаартай дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамлажээ. 

Хохирогч Н.*******ийн бие эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн нүдний ил шарх бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******гийн уг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Н.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангасан хэмжээнд буюу түүний нэхэмжилсэн 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөггөөс  868.450 /найман зуун жаран найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас гаргуулж хохирогчид олгож,  хохирогчийн 631.550 /зургаан зуун гучин нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 


Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна. 


 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Шүүгдэгч Б.*******г өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Н овогт Бийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.*******д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
4.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас 868.450 /найман зуун жаран найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч /Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* хорооллын 0000 тоотод оршин суух,/РД:А***/, Б овогт Но Б/-д олгосугай. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснээс 631.550 /зургаан зуун гучин нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ