| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0198/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/219 |
| Огноо | 2021-09-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/219
2021/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Мт холбогдох 2012004230172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дугаар багийн Аны ... тоотод оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн, Б овогт Мын М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.М нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Н.Мгийн хадгалуулсан “Хаан” банкны 5135492902 дугаартай виза картаас А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-аас 50.000 төгрөг, мөн сумын 999 худалдааны төвд байрлах АТМ-аас 2 удаагийн үйлдлээр 345.000 төгрөг, мөн нөхөр П.Таар 1.200.000 төгрөг авахуулж, нийт 1.595.000 төгрөгийн тус тус авч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012004230172 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мгийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохио хороололд байх П.Тийн гэрт очсон. Тэндээс П.Тийн машинд 4 ширхэг сэвчээ авч өгөхөөр “Нийтийн худалдааны төв”-ийн техникийн зах дээр Б, Т эхнэртэйгээ бид 4 очсон. Тэнд очоод би П.Тт 4 ширхэг сэвчээ авч өгөөд өөрөө жаахан согтуу байсан болохоор “Хаан” банкны виза картаа Тийн эхнэрт өгч түр хадгалуулсан. Тэгээд тэндээсээ би шууд гэр рүүгээ явсан. Орой нь манай найз Баар Т миний “Хаан” банкны виз карт болон Улаанбаатар хот руу явах автобусны тасалбарыг өгч явуулсан байсан. Маргааш өглөө нь миний утсанд баахан банкны мэдээлэл ирсэн байхаар нь үзсэн чинь миний данснаас 600.000 төгрөгөөр 2 удаа, 300.000 төгрөгөөр хоёр удаа гэх мэтээр, нийтдээ 1.980.000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан. Тэгээд тухайн өглөө би Ттай уулзсан чинь манай эхнэр хүүхдүүд рүүгээ шилжүүлсэн юм шиг байна лээ, найз нь 3 хоногийн дотор учрыг нь олоод мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн. Тэр цагаас хойш Т над руу нийтдээ 850.000 төгрөг шилжүүлж буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 1.130.000 төгрөгийг маань өгөхгүй байгаад би гомдолтой байна. Манай найз Б, Т, мөн эхнэр нь, бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Намайг 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод байхад Т над руу утсаар согтуу залгаад найз нь чиний мөнгийг өөрөө авсан юм, найзыгаа уучлаарай, Цэнхэр суманд 2 үхэр зарах гээд явж байна, маргааш өглөө найз нь шилжүүлье гэж ярьсан. Миний бодлоор эхнэр нь биш Т өөрөө миний мөнгийг авсан юм шиг байна лээ. Миний данснаас Тийг мөнгө авсан талаар манай найз Б, Тийн эхнэр мэдэж байгаа. Би хүүхдийн сургалтын төлбөр төлөх гээд 2020 оны 09 дүгээр сард банкнаас зээл аваад үлдсэн мөнгө нь миний дансанд байсан юм. Мөн албаны 600.000 төгрөг хамт байсан. Тухайн үед Т болон түүний эхнэр надаас мөнгө зээлье гэж асуусан зүйл байхгүй. Мөн би тэр хүмүүст мөнгө зээлэх талаар зөвшөөрсөн, “Хаан” банкны виза картаа өгсөн асуудал байхгүй. Би жаахан халамцуу байсан учраас картаа хаяж гээж магадгүй гэж бодоод Тийн эхнэрт нь өгч хадгалуулсан. Би картаа өгөхдөө нууц кодыг нь тэр хүмүүст өөрөө хэлээгүй. Зах дээр цуг явахдаа картаа уншуулж, нууц кодоо хэлсэн. Тэр үед мэдсэн байж магадгүй гэж бодож байна. Таас үлдэгдэл 1.130.000 төгрөгөө эргүүлээд авчихвал өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн: ...Намайг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд гэртээ байхад М над руу утсаар залгаад манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрт очоод бид хоёр гэрт нь нэг юм хувааж уугаад байж байхад Т над руу утсаар залгасан. Би Тт Мгийн гэрт байна, хүрээд ир гэж хэлээд Т удалгүй ирсэн. Бид гурав авсан архиа хувааж уугаад байж байхад Мгийн утсанд мессеж ирээд миний зардал, хэрэглээний мөнгө орчихлоо, би та хоёрт нэг юм авч өгье гэж хэлээд дахиад нэг 0.75 литртэй архи авсан. Тэгээд бид гурав Тийн гэрт очиж хоол хийлгэж идээд авсан архиа хувааж уугаад байж байгаад М Тийн машинд нь сэвчээ авч өгөхөөр болоод Тийн эхнэр бид 4 үдээс хойш Нийтийн худалдааны төв рүү явсан. Тэнд очоод би захын сэлбэгийн дэлгүүрийн гадаа нэг таньдаг хүнтэйгээ таараад юм яриад зогсож байхад нөгөө гурав сэлбэгийн дэлгүүр рүү орсон. Би нэлээд муудсан байсан болохоор тэндээсээ шууд таньдаг хүнээр гэр рүүгээ хүргүүлээд унтаж амарсан. Би унтаж байгаад орой 19 цагийн үед сэрээд байж байхад гаднаас Т орж ирээд Мгийн бичүүлсэн автобусны билет нь энэ байна, виза карт нь танай гэрт байгаа гээд манай гэрийн байдаг шургуулгаас гаргаад ирсэн. Тэгээд намайг чи, эхнэр хүүхдийг нь таньж мэддэгээрээ чи оруулаад өгчих гэж хэлсэн. Тухайн үед би Мгийн карт яагаад манай гэрт байгаа юм гэж асуухад Т хаяж гээж магадгүй гээд үлдээсэн гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр Мгийн гэрийн гадаа очоод би оруулж өгөхөд өөрөө байгаагүй бөгөөд охин дүүд нь үлдээгээд явсан. Маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад Т, М хоёр манай гэрт орж ирээд Мгийн виза картаас хэд, хэдэн удаа гүйлгээ хийгдэж мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр ямартай ч автобусны билетээ буцаагаад ирье гээд манайхаас гараад явцгаасан. Удалгүй 10 цагийн үед буцаж манайд 1 шил архитай орж ирээд бид хоёр хоорондоо тохирчихлоо, 14 цагийн автобусаар явахаар боллоо гэж хэлсэн. Бид гурав юмаа ууж дуусаад Мг автобусанд нь суулгаж өгөхөөр такси дуудаж явсан. Явж байхдаа би Мгаас юу болсон талаар асуухад Т миний мөнгийг авсан байна, миний мөнгийг араас шилжүүлж өгөхөөр болоод тохиролцлоо гэж надад хэлсэн. Тэгээд М тэр өдөр Улаанбаатар хот руу явсан. Сэлбэгийн дэлгүүр рүү тэд нарыг орж юм авахад, мөн авто тээврийн төв орж автобусны билет захиалахад нь би тэд нартай хамт байгаагүй. Би нилээн согтсон байсан болохоор хүнээр хүргүүлээд гэртээ харьж амарсан. Намайг өглөө М гэртээ дуудаад “Хаан” банкны виза картаа өгч дэлгүүр явуулахад 4.000 төгрөг байсан санагдаж байна. Өөр мөнгө байсан талаар би сайн мэдэхгүй байна. Мгийн “Хаан” банкны виза картыг ямар хүн манай гэрт авчирсан талаар би сайн мэдэхгүй байна. Би гэртээ хариад унтаад орой 19 цагийн үед сэрсэн болохоор намайг унтсан хойгуур гэрт ямар хүн ирснийг би сайн мэдэхгүй байна. Ямартай ч М надад картаа хадгалуулаагүй. М Тт машины сэвчээ авч өгөхөөр болж захаас авч өгсөн байсан. Тухайн үед М надад хэлэхдээ Т авсан нь тодорхой юм байна лээ, би дансных нь хуулгыг авхуулж үзсэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Тийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б, М хоёртой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохио хороололд таараад Бынд очиж нэг шил архи уусан. Тэндээсээ гараад Арслан цохионы 18-19 тоотод манай гэрт ирсэн. Манайд байж байгаад 12 цагийн үед М надад машины 4 ширхэг сэвчээ авч өгөхөөр манай эхнэр бид 4 Нийтийн худалдааны төв рүү явсан. Тэнд очоод техникийн зах руу манай эхнэр М хоёр ороод 4 ширхэг сэвчээ аваад гарч ирсэн. Гарч ирээд бид нар манай гэр рүү явцгаасан. Тэндээ тэр архи ууж байгаад М, Б хоёр гэртээ харьцгаахаар явцгаасан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн өглөө 09 цагийн үед Б, М хоёр манай гэрт ирээд дахиад бид нар архи ууцгаасан. Тэгээд 13 цагийн үед манай эхнэр нэг “Хаан” банкны виза карт өгөөд энэ картыг шалгуулчих, дотор нь мөнгө байвал өөрийнхөө данс руу хийгээд буцаагаад картыг нь аваад ир би М ахтай яриад тохирчихсон байгаа гэж хэлсэн. Би гарч яваад Эрдэнэбулган сумын “Хаан” банкны төв салбар дээр 13 цаг өнгөрч байхад ирээд эхнэрийн өгсөн Мгийн картаас өөрийнхөө “Хаан” банкны 5156046791 дугаарын данс руу 500.000 төгрөгөөр нэг удаа, 350.000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийж шилжүүлсэн. Дараа нь хажууд байсан хоёр охиноор үлдэгдлийг нь шалгуулахад 1.000.000 үлдсэн байна гэж хэлсэн. Тэгээд би Мгийн картыг аваад гэртээ очиж эхнэртээ өгсөн. Орой нь 22 цагийн үед би мотоцикльтой таксинд явж байгаад Бын гэрт очсон. Тэнд очиход Бт Мгийн “Хаан” банкны виза карт байсан бөгөөд манай эхнэр өгсөн юм шиг байна лээ. Тэгээд бид хоёр Мгийн картыг гэрт нь аваачиж өгөхөд эхнэр нь охинтойгоо байсан. Тэгээд би гэртээ харьсан. Зах руу очиж сэвчээ авсны дараа М манай эхнэр Мт “Хаан” банкны виза картаа хадгалуулсан гэж дараа нь манай эхнэр надад хэлсэн. Надад хэлэхдээ М ах бид хоёр тохирчихсон байгаа, чи наад картандаа мөнгө байвал аваад өөрийнхөө данс руу хийчихээд ир гэж хэлсэн. Би банкин дээр очоод үлдэгдлийг нь шалгалгүй эхлээд өөрийнхөө данс руу 2 удаа гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэн. Дараа нь хажууд байсан хүнээр үлдэгдлийг нь шалгуулахад 1.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Би өөрийнхөө “Хаан” банкны 5156046791 дугаарын данс руу 2 удаа гүйлгээ хийж, нийтдээ 850.000 төгрөг шилжүүлж авсан. Би мөнгө шилжүүлж авсны дараа өөрийнхөө “Хаан” банкны виза карт болон Мгийн “Хаан” банкны виза картыг эхнэртээ аваачиж өгсөн. Манай эхнэр хэрхэн зарцуулсныг би сайн мэдэхгүй байна. Манай эхнэр М болон М нар мөнгө зээлэхээр тохиролцсон эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Миний хажууд тийм зүйл ярьж тохирсон зүйл байхгүй. Би Мгаас мөнгө зээлэхээр ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Манай найз Б мэдэж магадгүй. Хөр хүн мэдэхгүй байх. Манай гэрт Б, М, М, бид дөрөв л байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Тийн дахин мэдүүлсэн: ...Намайг тухайн Нийтийн худалдааны төвөөс гараад гэртээ Б, М хоёрын хамт ирээд байж байтал манай эхнэр М над руу утсаар залгаад би “999” худалдааны төв дээр байна, чи хүрээд ир гэсэн. Би 15 цагийн үед “999” худалдааны төв дээр яваад очтол манай эхнэр надад би эндээс гар утас авах гэсэн юм, М ах надад “Хаан” банкны виза картаа өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр “999” худалдааны төвийн 2 давхарт гараад манай эхнэр 350.000 төгрөгөөр шаргал өнгийн, Самсунг маркийн гар утас авсан. Харин би өөртөө 45.000 төгрөгөөр “3310” нэртэй гар утас худалдаж авсан. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд гэртээ харьсан. Гэрт очоод байж байтал манай эхнэр намайг дуудаад чи энэ Мгийн картыг авч яваад шалгуулаад мөнгө байвал өөрийнхөө данс руу хийгээд үлдсэнийг нь бэлнээр нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч яваад 17 цагийн үед “Хаан” банкны төв салбар дээр ирээд Мгийн “Хаан” банкны виза картаас 600.000 төгрөгийг бэлнээр аваад, дараа нь 600.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны 5156046791 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд би гэртээ очоод Мгийн виза картыг, бэлнээр авсан 800.000 төгрөгийн хамт эхнэр Мт өгсөн. Бид хоёр 395.000 төгрөгөөр 2 ширхэг гар утас авсан. Бэлнээр 600.000 төгрөг авсан. би өөрийнхөө данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 1.595.000 төгрөгийг авч ашигласан. Би эхнэр Мээс цувуулж авч архи авсаар байгаад бүгдийг нь үрж дуусгасан. Хамгийн сүүлд үлдсэн 30.000 төгрөгөөр Мгийн явах автобусны билетийг захиалж авсан санагдаж байна. Хаанаас хэдэн төгрөгөөр, хичнээн шил архи авч ууснаа би сайн санахгүй байна. Тухайн үед архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үйл явдал болсон өдөр би согтуу байсан болохоор зарим зүйлээ сүүлд нь санасан. Тийм болохоор урьд өмнө нь өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх. Эхнэр бид хоёр Мд 850.000 төгрөг эргүүлж төлсөн. Одоо үлдэгдэл мөнгийг нь бэлнээр болон мал таргалахаар мал өгч барагдуулах бодолтой байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Хгийн мэдүүлсэн: ...Намайг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орой 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 2-21 тоотод гэртээ байхад гаднаас Т ахын эхнэр М эгч ганцаараа орж ирээд, энийг цаанаа тавьчих хүн ирж авна гэж хэлээд нэг виза карт өгөөд явсан. Би уг картыг үзэхэд М гэсэн нэртэй “Хаан” банкны виза карт байсан. Тэгээд би уг картыг гэрийнхээ хойморт байх мөлхөө тавилга дээр ил тавьсан. Манай аав Б гэрт унтаж байсан. Манай 5 настай дүү Хулан бид хоёр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мгийн мэдүүлсэн: ...М нь манай аав байгаа юм. Быг нь ганц нэг удаа харж байсан. Мөнцэцэг гэх хүн танихгүй. Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан даваа хорооллын 2-31 тоотод байх гэртээ байхдаа аав Мгийн гар утсыг асаасан. Гэтэл аавын утсанд баахан банкны мэдэгдэл, мессеж ирсэн. Ороод үзтэл аавын “Хаан” банкны 5135294902 данснаас баахан зарлага гарсан байсан. Тэгээд аавын данснаас мөнгө алдагдсан гэдгийг мэдсэн. Намайг тэр орой гэртээ байхад 19 цагийн үед аавын “Хаан” банкны виза картыг аавын найз гээд байдаг Б гэдэг хүн ганцаараа манайд оруулж ирж өгсөн. Манай дүү М бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Энэ аавын чинь виза карт шүү, аавдаа өгөөрэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Мийн дахин мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед иргэн Н.М нь манайд Бын хамт ирээд манай нөхөр Т, бид дөрөв уулзаагүй удсан болохоор архи дарс ууцгаасан. Тэгээд манайд байж байтал нөхөр Тийн автомашиных нь сэвчээ болохгүй, ашиглагдахгүй байж байхад М нь ууж сууж байснаа манай нөхөрт сэвчээ авч өгөхөөр болсон. Тэгээд М, Б, Т, бид дөрөв аймгийн зах руу орж “Дүүрэн ундарга” авто сэлбэгийн дэлгүүр дээр очоод М бид хоёр тухайн дэлгүүрт ороход М нь 4 ширхэг сэвчээ авсан. Тэгээд М нь халамцуу байсан болохоор надад “Хаан” банкны ногоон өнгийн виза картаа өгөөд кодоо хэлэхээр нь би тухайн сэвчээнийх нь мөнгийг уншуулчихаад картыг нь буцааж өгөх гэтэл М нь намайг хадгалчих, би хаячихаж магадгүй гээд байсан. Тэгээд Т, Б хоёр тэндээсээ гэр рүүгээ явсан. Т бид хоёр гэртээ оччихоод байж байхад Т нь мотоциклийн таксинд явна гээд гараад явсан. Тэгээд гэртээ сууж байтал манай хүү Ганзориг Энэтхэг улсаас ирээд Улаанбаатар хотод тусгаарлагдаж байна, мөнгөний хэрэгтэй байна гэж ярьсан. Надад мөнгө олох хэрэг гарсан. Би Мгийн картын нууц үгийг нь мэдэж байсан болохоор нөхөр Тийг гэртээ ирэхээр нь тухайн картыг өгч явуулаад мөнгө байвал үзээд аваад ир, би М ахтай ярьчихсан байгаа гэж хэлээд тухайн картыг нь өгч явуулахад манай нөхөр Т тухайн картнаас өөрийн данс руугаа 600.000 төгрөг шилжүүлээд, бэлнээр 600.000 төгрөг авч ирээд надад өгсөн. Мөн картанд нь 1.000.000 төгрөг гэсэн байх, үлдэж байна, би хүнээр шалгууллаа гэж Т хэлж надад хэлж байсан. Тэгээд би бэлэн 600.000 төгрөгөө авч гараад хүүхдүүддээ хувцас хунар, ахуйн хэрэглээний зүйлс цуглуулж, Тт бас мөнгө өгсөн. Мөн “999” төв рүү орж нөхөр болон өөртөө 345.000 төгрөгөөр 2 ширхэг гар утас, 50.000 төгрөгөөр хүнсний зүйл авч М ахын картыг дахин уншуулсан. Т өөрийн данс руугаа шилжүүлсэн байсан 600.000 төгрөгийг би түүний картыг АТМ-д уншуулж бэлнээр авч тухайн мөнгөнөөсөө хүү Ганзоригт хувцас хунар, лам дээл, хөнжил пүүгээ, гутал зэргийг авч өгч байсан. Тэгээд Мгийн картыг Бт өгч байсан. Би М ахын картнаас нийт 1.595.000 төгрөг авч ашигласан. Би өөрийн нөхөр Тт хэлэхдээ М ахад хэлчихсэн байгаа гэж худлаа хэлээд түүнд тухайн картыг өгч явуулаад мөнгө авхуулах болсон. Би М ахад дээрх мөнгөнөөс 850.000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэн мөнгөө удахгүй түүнд төлж барагдуулах болно. Би өмнө нь ял шийтгүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/
Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 71 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72, 75 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-74, 76 хуу/
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20, 22-*24 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 104 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр М.М нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Н.Мгийн хадгалуулсан “Хаан” банкны 5135492902 дугаартай виза картаас Ааймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-аас 50.000 төгрөг, мөн сумын 999 худалдааны төвд байрлах АТМ-аас 2 удаагийн үйлдлээр 345.000 төгрөг, мөн нөхөр П.Таар 1.200.000 төгрөг авахуулж, нийт 1.595.000 төгрөгийн тус тус авч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч М.М нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Н.Мгийн хадгалуулсан “Хаан” банкны 5135492902 дугаартай виза картаас А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-аас 50.000 төгрөг, мөн сумын 999 худалдааны төвд байрлах АТМ-аас 2 удаагийн үйлдлээр 345.000 төгрөг, мөн нөхөр П.Таар 1.200.000 төгрөг авахуулж, нийт 1.595.000 төгрөгийн тус тус авч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мгийн мэдүүлсэн “Тэнд очоод би П.Тт 4 ширхэг сэвчээ авч өгөөд өөрөө жаахан согтуу байсан болохоор “Хаан” банкны виза картаа Тийн эхнэрт өгч түр хадгалуулсан. Тэгээд тэндээсээ би шууд гэр рүүгээ явсан. Орой нь манай найз Баар Т миний “Хаан” банкны виз карт болон Улаанбаатар хот руу явах автобусны тасалбарыг өгч явуулсан байсан. Маргааш өглөө нь миний утсанд баахан банкны мэдээлэл ирсэн байхаар нь үзсэн чинь миний данснаас 600.000 төгрөгөөр 2 удаа, 300.000 төгрөгөөр хоёр удаа гэх мэтээр, нийтдээ 1.980.000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан. Тэгээд тухайн өглөө би Ттай уулзсан чинь манай эхнэр хүүхдүүд рүүгээ шилжүүлсэн юм шиг байна лээ, найз нь 3 хоногийн дотор учрыг нь олоод мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн. Тэр цагаас хойш Т над руу нийтдээ 850.000 төгрөг шилжүүлж буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 1.130.000 төгрөгийг маань өгөхгүй байгаад би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн “Би унтаж байгаад орой 19 цагийн үед сэрээд байж байхад Т орж ирээд Мгийн бичүүлсэн автобусны билет нь энэ байна, виза карт нь танай гэрт байгаа гээд манай гэрийн шургуулгаас гаргаад ирсэн. Тэгээд намайг чи, эхнэр хүүхдийг нь таньж мэддэгээрээ чи оруулаад өгчих гэж хэлсэн. Би Мгийн карт яагаад манай гэрт байгаа юм гэж асуухад Т хаяж гээж магадгүй гээд үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Мгийн гэрийн гадаа очоод оруулж өгөхөд өөрөө байгаагүй бөгөөд охин дүүд нь үлдээгээд явсан. Маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад Т, М хоёр манай гэрт орж ирээд Мгийн виза картаас хэд, хэдэн удаа гүйлгээ хийгдэж мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Бид гурав Мг автобусанд нь суулгаж өгөхөөр такси дуудаж явсан. Явж байхдаа би Мгаас юу болсон талаар асуухад Т миний мөнгийг авсан байна, миний мөнгийг араас шилжүүлж өгөхөөр болоод тохиролцлоо гэж хэлсэн. Тухайн үед М надад Т авсан нь тодорхой юм байна лээ, би дансных нь хуулгыг авхуулж үзсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Тийн мэдүүлсэн “Тэгээд 13 цагийн үед манай эхнэр нэг “Хаан” банкны виза карт өгөөд энэ картыг шалгуулчих, дотор нь мөнгө байвал өөрийнхөө данс руу хийгээд буцаагаад картыг нь аваад ир би М ахтай яриад тохирчихсон байгаа гэж хэлсэн. Би гарч яваад Эрдэнэбулган сумын “Хаан” банкны төв салбар дээр 13 цаг өнгөрч байхад ирээд эхнэрийн өгсөн картаас өөрийнхөө “Хаан” банкны 5156046791 дугаарын данс руу 500.000 төгрөгөөр нэг удаа, 350.000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийж шилжүүлсэн. Орой нь 22 цагийн үед би мотоцикльтой таксинд явж байгаад Бын гэрт очсон. Тэнд очиход Бт Мгийн “Хаан” банкны виза карт байсан бөгөөд манай эхнэр өгсөн юм шиг байна лээ. Тэгээд бид хоёр Мгийн картыг гэрт нь аваачиж өгөхөд эхнэр нь охинтойгоо байсан. Надад хэлэхдээ М ах бид хоёр тохирчихсон байгаа, чи наад картандаа мөнгө байвал аваад өөрийнхөө данс руу хийчихээд ир гэж хэлсэн. Би банкин дээр очоод үлдэгдлийг нь шалгалгүй эхлээд өөрийнхөө данс руу 2 удаа гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэн. Дараа нь хажууд байсан хүнээр үлдэгдлийг нь шалгуулахад 1.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Би өөрийнхөө “Хаан” банкны 5156046791 дугаарын данс руу 2 удаа гүйлгээ хийж, нийтдээ 850.000 төгрөг шилжүүлж авсан. Би мөнгө шилжүүлж авсны дараа өөрийнхөө “Хаан” банкны виза карт болон Мгийн “Хаан” банкны виза картыг эхнэртээ аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17, 64-65/,
мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Хгийн мэдүүлсэн “Намайг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орой 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 2-21 тоотод гэртээ байхад гаднаас Т ахын эхнэр М эгч ганцаараа орж ирээд, энийг цаанаа тавьчих хүн ирж авна гэж хэлээд нэг виза карт өгөөд явсан. Би уг картыг үзэхэд М гэсэн нэртэй “Хаан” банкны виза карт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мгийн мэдүүлсэн “Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан даваа хорооллын 2-31 тоотод байх гэртээ байхдаа аав Мгийн гар утсыг асаасан. Гэтэл аавын утсанд баахан банкны мэдэгдэл, мессеж ирсэн. Ороод үзтэл аавын “Хаан” банкны 5135294902 данснаас баахан зарлага гарсан байсан. Тэгээд аавын данснаас мөнгө алдагдсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
мөрдөн байцаалтын шатанд М.Мийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд М нь халамцуу байсан болохоор надад “Хаан” банкны ногоон өнгийн виза картаа өгөөд кодоо хэлэхээр нь би тухайн сэвчээнийх нь мөнгийг уншуулчихаад картыг нь буцааж өгөх гэтэл М нь намайг хадгалчих, би хаячихаж магадгүй гээд байсан. Би Мгийн картын нууц үгийг нь мэдэж байсан болохоор нөхөр Тийг гэртээ ирэхээр нь тухайн картыг өгч явуулаад мөнгө байвал үзээд аваад ир, би М ахтай ярьчихсан байгаа гэж хэлээд тухайн картыг нь өгч явуулахад манай нөхөр Т тухайн картнаас өөрийн данс руугаа 600.000 төгрөг шилжүүлээд, бэлнээр 600.000 төгрөг авч ирээд надад өгсөн. Мөн картанд нь 1.000.000 төгрөг гэсэн байх, үлдэж байна, би хүнээр шалгууллаа гэж Т хэлж надад хэлж байсан. Тэгээд би бэлэн 600.000 төгрөгөө авч гараад хүүхдүүддээ хувцас хунар, ахуйн хэрэглээний зүйлс цуглуулж, Тт бас мөнгө өгсөн. Мөн “999” төв рүү орж нөхөр болон өөртөө 345.000 төгрөгөөр 2 ширхэг гар утас, 50.000 төгрөгөөр хүнсний зүйл авч М ахын картыг дахин уншуулсан. Т өөрийн данс руугаа шилжүүлсэн байсан 600.000 төгрөгийг би түүний картыг АТМ-д уншуулж бэлнээр авч тухайн мөнгөнөөсөө хүү Ганзоригт хувцас хунар, лам дээл, хөнжил пүүгээ, гутал зэргийг авч өгч байсан. Тэгээд Мгийн картыг Бт өгч байсан. Би М ахын картнаас нийт 1.595.000 төгрөг авч ашигласан. Би өөрийн нөхөр Тт хэлэхдээ М ахад хэлчихсэн байгаа гэж худлаа хэлээд түүнд тухайн картыг өгч явуулаад мөнгө авхуулах болсон. Би М ахад дээрх мөнгөнөөс 850.000 төгрөг өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мийн бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б овогт Мын Мийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас иргэн Н.Мд 1.595.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнээс шүүгдэгч М.М нь хохирогч Н.Мд 850.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж, үлдсэн 745.000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мээс 745.000 /долоон зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ааймгийн Эсумын .. дүгээр багийн Цны ... тоотод оршин суух Номт овогт Нжийн М /РД:../-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Мийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Мийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 8 /найм/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Мт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Мийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ