Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар  2021/ШЦТ/43

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: Ц.С
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 


Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бын Цад холбогдох 20120030**** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ........хот, .......... дүүрэг, ******  ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ........аймгийн .............. сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын Ц /РД:А********/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ..........аймаг ........... сумын ................дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ч” жуулчны бааз дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Оын нүүрэн тус газарт даршилсан ногооны шил авч шидэн, улмаар эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Эрүүгийн 201200***** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  
Б.Цгийн хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр би сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж дуусаад хамт ажиллаж байсан Д, О, А, Б А нарын хамт “Ч” жуулчны бааз руу амрахаар явцгаасан. Бид очоод амарч, ууж идээд сууж байгаад орой гэрээсээ гараад нойл ороод голын эрэг дээр очоод сууж байсан чинь би унтаад өгсөн байсан. Гэнэт сэрээд эргээд цуг ирсэн хүмүүс хайж байгаа байх гэж бодоод явж байсан чинь Дтай таараад би гэртээ харилаа гээд миний утас цүнхийг гаргаад өгөөч гээд зогсож байсан. Түүний эхнэр О гарч ирээд намайг явуулахгүй гэсэн юм уу нөхөртэйгөө хардсан юм уу, гараад ирэхээр нь би гараараа түлхсэн чинь газар унасан. Унаж босож ирээд миний үснээс зулгааж байгаад нэг мэдсэн голын эрэг дээр очсон байсан. Миний санаж байгаагаар би гол дотор ороод усанд ороод голын эрэг дээр байж байгаад сэрээд миний аав ээжийг дуудаад өгөөч гэж хэлсэн. Манай аав ээжийн гар утас холбогдохгүй байгаа талаар хэлсэн. Голын эрэг дээр Б гэдэг ах миний ходоод хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, энийг алчихъя гээд байж байсан. Тэгээд голын эрэг дээр нэлээн удаад нэг мэдсэн би гэрт орсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй санахгүй байна. Гэрт миний санаж байгаагаар намайг Б алгадаад чи О руу чи юм аваад шидлээ гээд намайг алгадаад хөлөөрөө өшиглөөд байсныг би санаж байна. Удалгүй манай аав ээж хоёр ирээд, би машинд нь суугаад эмнэлэг ороод Оыг гэрт нь хүргэж өгөөд би ээж аавын хамт харьсан. Миний биеийн баруун хөл, гуя хэсэг дээр хөхрөлттэй, баруун талын ташаа хэсэг дээр хөхөрсөн, баруун өгзөг хэсэг дээр хөхөрсөн, баруун гарын тохойн дээд хэсэг дээр хөхөрсөн, хоёр хөлийн өвдөг хэсэг хөхөрсөн, зүүн гуяны дотор талд жижиг хөхрөлттэй, зүүн гуяны хажуу талд жижиг хөхөрсөн, зүүн өгзөг хэсэг хөхөрсөн, зүүн гарын тохойн дээд хэсэг хөхөрсөн, эдгээр гэмтэл учирсан. Эдгээр гэмтлүүдийг тухайн үед хамт амрахаар цуг явж байсан бүх хүмүүс бүлэглэж зодсон гэж үзэж байна. Миний биед учирсан гэмтлийг тэнд байсан бүх хүн учруулсан. Бүгдээрээ ах, дүү, төрөл садны холбоотой. Намайг бүлэглэж зодож энэ гэмтлийг үүсгэсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. Би өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн хянах чадваргүй согтуу байсан, тодорхой хэмжээгээр алдагдсан байсан. Миний биед тэнд байсан О, А, Д, Б гэх хүмүүс бүгдээрээ нийлж намайг зодож, эдгээр хүмүүс миний биед халдаж зодсон. Өөр хэн нэгэн хүн миний биед гэмтэл учруулаагүй. Тухайн өдөр би хэн нэгэн хүний биед халдаж гэмтэл учруулаагүй. Энэ талаар би мэдэхгүй байна. Би Оруу юм авч шидсэн талаараа санахгүй байна. Тэнд байх хугацаанд бид ямар нэг байдлаар хэрүүл маргаан хийгээгүй, зодоон хийгээгүй. Бидний дунд ямар нэг өр авлага, таарамжгүй харьцаа байхгүй. Бидний дунд эрүүл хүн байгаагүй, бид бүгдээрээ их хэмжээний архи, согтууруулах ундаа уусан байсан. Ямар учраас Б.Отай тохиръё гэж бодоод аль болох арга эвээр үзсэн. Цагдаагаар шалгуулахаар нэлээн хугацаа орно, тэр хүмүүс намайг цохиж гэмтэл учруулсан гээд байсан. Тийм бол би чиний эмчийн заавар зөвлөгөөний дагуу эм тариа авч өгч чадна, өөр бусдаар мөнгө төгрөг өгч чадахгүй талаараа хэлсэн, эхлээд цагдаа шүүхээрээ яв гэсэн. Энэ хүний биед хэн, хззээ гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй байна. Би Оын биед гэмтэл учруулсан талаараа санахгүй, мэдэхгүй байна. Би өөрийн санаж байгаа зүйлээ мэдүүлсэн, өөр бусдыг нь санахгүй байна, санаж байгаа зүйлээ хэлсэн. Тухайн өдөр “Ч” жуулчны бааз дээр очиход Б.Оын биед ямар нэг гэмтэл учраагүй шарх сорив байгаагүй. 2020 оны 06 дугаар сарын 23-ны орой нь аав ээж хоёрыг ирэх үед түүний биеийн зүүн талын хөмсөг хэсгээ дараад, тэр хэсэг гэмтсэн байсан. Тухайн үедээ шарх сорив хараагүй, зүүн талын хөмсгөө салфеткаар гараараа дарсан байсан. Миний биед тэр өдөр гэмтэл үүссэн. Өмнө надад ямар нэг гэмтэл шарх үүсээгүй, зүгээр байсан. Эмнэлгийн холбогдох баримт материал гаргаж өгөхгүй, гомдол саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 ху/,


Хохирогч Б.Оын өгсөн: “...Тухайн өдөр би Ц, Д, А, Б, А нарын хамт “Ч” жуулчны бааз дээр очиж амарсан. Бид тоглоод сууж байхад хэсэг хугацааны дараа Ц гараад явсан. Нилээд удаан хугацааны дараа Ц согтсон байдалтай орж ирсэн. Тэгээд орон дээр хэвтээд босч ирээд би бөөлжмөөр байна гээд орны урдуур унаад газар байсан жижиг модон сандал руу унаад түүнийг мөргөөд босоод ирсэн. А, Ц, А нар аваад гадаа гарч, жуулчны баазын урагшаа сүүдрэвчний хажуу тийшээ очоод бие засуулах гэсэн чинь өөрөө бие засаж чадахгүй, ургаа мод мөргөөд газар унаад байсан. Хажууд нь очоод босгохоор намайг гөлөг минь хойшоо бай, зайлаарай гээд биднийг хэл амаар доромжлоод байсан, сүүдрэвчний дотор суугаад сууж байхдаа өөрөө сандал дээрээс хий суугаад бөгс хэсгээрээ газар унаад байсан. Тэгээд хэсэг сууж байгаад бид цуг гэртээ ороод сууж байсан чинь ахиад гэр дотор гараараа юм хий дараад унасан. Хэсэг хугацааны дараа гэрээс гараад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа араас нь очсон чинь над руу дайрч давшлаад намайг газар түлхэж унагаад, миний үснээс зулгаагаад унахаар нь би хариу үйлдэл хийж үснээс зулгааж байхад гэрээс А, Б ах хоёр ирээд салгасан чинь босч ирээд унаж босож явсаар байгаад гол руу өөрөө яваад орсон. Тэнд байсан Б ах чи хаачих гэсэн юм гэсэн чинь би үхнэ гээд гол руу шууд яваад орсон. Голоос гаргаад ирэхээр гол руу буцаж ороод орилоод газар унаад ээжийг дууд, аавыг дууд гээд байсан. Хэсэг хугацааны дараа гайгүй болохоор нь гэртээ оруулаад бид сууж байсан чинь газар сандал дээр суугаад юм ярьж байсан чинь хажуугаас Ц юм авч шидээд миний хөмсөг рүү цохисон. Цохисны дараа харсан чинь варианы шилээр намайг цохисон байсан. Хэсэг хугацааны дараа Цгийн ээж, аав нь ирсэн байсан. Тэндээс бид эмнэлэг дээр ирж үзүүлээд гэртээ харьсан. Миний биед зүүн хөмсөг рүү варианы шилээр цохиулснаас болж 6 ширхэг оёо тавиулсан. Өөр миний толгойтой үснээс зулгаасан. Миний биед учирсан гэмтлийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ц гэдэг хүн варианы шилээр цохиж учруулсан. Цгаас өөр хүн гэмтэл учруулаагүй. Тухайн өдөр би хүнтэй хэрүүл, маргаан хийгээгүй, Ц, Б, Д, А, А нарын хамт байсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ согтуурснаас болж намайг цохих болсон. Бид Цтай муудалцсан зүйл байхгүй. Миний хувьд хэн нэгний биед халдсан зүйл байхгүй. Тэрний биед хэн нэгэн гэмтэл учруулаагүй, өөрөө өөртөө газар унаж босох, гол руу орж унах үедээ тухайн гэмтлийг учруулсан байх, энэ хүнийг цохиж зодсон хүн байхгүй. Бид архи согтууруулах ундаа бүгдээрээ уусан, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан. Тухайн үед бидэнтэй хамт явсан А эрүүл байсан. Энэ хүн тухайн үйл явдлыг сайн мэдэж байгаа. Цгийн биед учирсан гэмтлийг учруулсан хүн байхгүй. Энэ хүнтэй хэрүүл маргаан хийсэн хүн байхгүй, түүнд гар хүрээгүй түүний биед учирсан гэмтэл нь согтуугаас болж газар унаад, гэр дотор унаад өөрөө өөртөө учирсан гэмтлийг өөртөө учруулсан. Өөрөө олон удаа газар унаж модны тайрдас, бие засах үедээ арагшаа бөгс хэсгээрээ олон удаа унасан. Усан дотор өөрөө унаад гарахгүй байсан. Уснаас татаж гарах үед үүссэн байх энэ хүнийг цохиж зодож биед халдсан хүн байхгүй. Бусад байдлаар энэ хүний биед гэмтэл учруулаагүй, учруулсан хүн байхгүй. Жуулчны бааз дээр очих үед Цг гаднаас нь харахад ил шарх сорив байгаагүй, зүгээр байсан, хувцасны цаана юу байсан талаар мэдэхгүй. Миний биед учирсан гэмтэл байгаагүй. Тухайн өдөр варианы шилээр цохиулснаас болж үүссэн гэмтэл, өмнө ямар нэгэн гэмтэл байгаагүй. Ц ямар учраас энэ талаар ингэж мэдүүлэг өгөөд байгаа талаар мэдэхгүй. Энэ хүнтэй маргалдсан, муудалцсан, зодоон хийсэн хүн байхгүй, харин энэ хүн өөрөө архи согтууруулах ундаа уусан үедээ хэл амаар доромжилж газар унаад гол ус руу унаад байсан. Өөрөө өөртөө учирсан гэмтлээ үүсгэсэн. Эмнэлгийн холбогдох баримт материал гаргаж өгөхгүй, гомдол саналтай байна. Би Хасу худалдааны төвд үсчин ажилтай, олон хүнд үйлчилдэг учраас түрээсийн мөнгө өдөрт 10.000 /арван мянга/ төгрөгөөр түрээсэлж орлогоороо амьдардаг, цаашид гарах зардал мөнгө холбогдох нотлох баримт материал шүүх дээр гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 ху/,


Гэрч Б.Аын өгсөн: “...Тухайн өдөр би сонгуулийн ажлаар хамт ажиллаж байсан хүмүүстэй “Ч” жуулчны бааз дээр очоод гэр авч, идэж уугаад, хөзөр тоглоод байж байсан чинь Ц гэрээс гараад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа нэлээн согтуу архи уучихсан согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд гэрийн хойд талын орон дээр хэвтээд би бөөлжлөө гээд орон дээрээс газар хэд хэдэн удаа унасан. Тэгээд бөөлжлөө гээд байхаар нь А, би, О, А нар амралтын газрын сүүдрэвчрүү дагуулж очоод бие засуулах гээд байж байтал модны хажуу талд сууж байгаад бөгс, өгзөг, хэсгээрээ, хэд хэдэн удаа газар арагшаа, урагшаа хэд хздэн удаа савж унаад байсан. Хажуугаас нь очоод босгох гэхээр гөлөг минь холд гээд хэл амаар доромжлоод, орилоод байсан. Хэсэг хугацааны дараа сүүдрэвчин дотор оруулж суулгаж байхад газар хэд хэдэн удаа унасан. Тэнд нэлээн сууж байгаад гэррүү хажуугаас нь түшээд оруулсан чинь дахиад би харилаа, миний цүнх, утас аваад өг гээд орилоод байсан хэсэг хугацааны дараа буцаад гарч яваад голын ус руу өөрөө явж ороод хэд хэдэн удаа урагшаа, арагшаа унаад, бидэнрүү хайрга, шороо цацаад усан дотор хэвтээд байсан. Бид зөндөө аргадаж байгаад гэртээ оруулсан чинь зуухны ард сууж байгаад газар байсан варианы шил аваад Б.О руу шидээд түүний хөмсгийг яз цохиод хаясан. Тэгээд бид салгаад А Цгийн аав ээж рүү нь залгаад болсон асуудлын талаар хэлэхэд аав ээж хоёр нь ирээд бид эмнэлэг орж үзүүлээд харьсан. Б.Оын биед Ц варианы шилээр зүүн талын хэмсөг яз цохиж түүний биед гэмтэл учруулсан, өөр хүн учруулаагүй. Тухайн өдөр Б.Оын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй түүний биед учирсан гэмтэл тэр өдөр үүссэн. Б.Цгийн биед хэн ч ямар нэг байдлаар гэмтэл учруулаагүй өөртөө учруулсан. Гэмтлийг өөрөө өөртөө олон удаа урагшаа, хойшоо, газар унах, голын усанд унаж босох үедээ өөрөө өертөө учирсан гэмтлээ учруулсан. Бид түүнийг зөндөө аргадсан. Бидний үгэнд ороогүй, биднийг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Б.Цгийн биед ил харагдах шарх, сорив байгаагүй. Тухайн өдөр зүгээр байсан, хувцасны цаана ямар гэмтэл байсныг мэдэхгүй. Тухайн өдөр би, Б, О, Д, Ц, А, А нар байсан, өөр хүн байгаагүй. Ц ямар шалтгааны улмаас Оыг цохиж гэмтэл учруулсан талаар мэдэхгүй, анх эхлээд О руу гөлөг минь ажлаа хийж чадахгүй байж дуугай бай гэх мэт үгээр хэлээд доромжпоод байсан. Тухайн үед бидэнд хэрүүл маргаан хийсэн хүн байхгүй. Тэр варианы шилийг хаана байгааг мэдэхгүй, Тухайн үед тэр газар орхисон, одоо алга болсон байх. Бид нар архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Дунд зэргийн согтолттой байсан. Ухаан мэдрэлээ алдсан хүн байгаагүй. Ц харин маш их согтолттой байсан. Бид нартай байж байгаад гадагшаа гарч яваад орж ирэхдээ маш их согтсон байдалтай орж ирсэн. Ц нь өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвар байгаагүй, хөл дээрээ тогтож чадахгүй байсан, маш их хэмжээний согтолттой байсан. Ц нь бидэнтэй хамт архи согтууруулах ундаа уусан. Цуг байж байгаад гэрээс гарч яваад нэлээн удаан хугацаа өнгөрсний дараа маш их согтсон гаднаас орж ирсэн. Тухайн үедээ хэлэхдээ гадаа гараад салхинд цохиулаад маш их согтсон талаараа хэлсэн. Тухайн үед бид хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй, зодоон хийсэн хүн байгаагүй. Бид энэ хүнийг хамжиж цохиж зодон бүлэглэж зодсон асуудал байхгүй. Энэ хүнд хэн ч гар хүрээгүй, өөрөө олон удаа газар болон голын усан дотор архи уусан үедээ унаж, өөрөө өөртөө гэмтэл учруулсан. Голын эрэг дээр байсан унасан модон дээр хэд хэдэн удаа хажуугаараа унасан. Үгээр хэлээд унаад байна гэхээр урдаас хэл амаар доромжлоод голын эрэг дээр дээшээ хараад хоёр гараараа газар нүдээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 ху/,


Гэрч Б.Бын өгсөн: “...Тухайн өдөр би гадуур ажилтай явж байхад манай эхнэр “Ч” жуулчны бааз дээр хүмүүстэй байна хүрээд ир гээд би араас нь очиход тэнд манай эхнэр цуг явсан Ц, А, О, Д нар байсан. Бид аваачсан юмаа гаргаад идэж уугаад архи пиво уугаад хөзөр тоглож байгаад хэсэг хугацааны дараа Ц гараад явсан. Нилээн хэсэг хугацааны дараа хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтсон орж ирээд гэрийн хойд талын орон дээр хэвтээд орон дээрээсээ хойшоо, урагшаа газар унаад байсан. Тэгээд тэнд байсан эмэгтэйчүүд цуг бие засах гээд гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа Ц явж чадахгүй хөл дээрээ тогтож чадахгүй газар өнхөрч унаад бие засах гээд чадахгүй газар зөндөө унасан. Наадхаа битгий гаргаарай гээд оруулж ирсэн. Хэсэг гэрт сууж байгаад гэрээс гараад явсан. Араас нь А гарсан чинь Ц, Оын дээр гараад бие биеэ толгойтой үснээс зулгаалцаад байж байсан. Тэгэхээр нь очоод салгасан чинь Ц би үхмээр байна гээд орилоод урд голруу унаж босоод гүйгээд гол руу орсон. Араас нь бид гүйж очоод голоос хөлөөс нь татаж гаргасан чинь ахиад орилоод би үхмээр байна гээд газраас шороо авч цацаад буцаад гол руу орсон. Эргээд тэнд байсан хүмүүс татаад гаргаад ирэхээр буцаад ороод Оаа чи ажлаа хийж чадахгүй байж зайл Аа чи дуугай бай гээд орилоод байсан. Удалгүй Д гэрт унтаж байгаад араас ирээд юу болоод байгаа талаар асууж голоос Цг гаргаад гэррүүгээ авч ороод гэрийн зуухны хойно сууж байгаад газраас Б.О руу газар байсан варианы шил авч шидээд Оын зүүн талын хөмсгийг яз цохисон. Тэнд байсан хүмүүс чи хүн цохилоо гэсэн чинь газар байсан архины шилийг аваад газар цохиод байхаар нь би очоод чи хүн цохилоо гээд шилийг аваад салгасан чинь миний буруу буруу гээд уйлаад зогсож байсан. Удалгүй Цгийн аав зэж хоёр ирээд Оыг суулгаад эмнэлэг аваад явсан. Б.Оын биед Ц варианы шил газраас аваад түүний зүүн талын хөмсгийг яз цохиж гэмтэл учруулсан, өөр гэмтэл учруулсан хүн байхгүй. Цгийн биед хэн ч гэмтэл учруулаагүй, түүний биед учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулсан. Олон удаа газар урдуураа болон араараа олон удаа унасан юм. Баазын урд урсаж байсан гол руу би үхмээр байна гэж орилоод урдуураа болон араараа олон удаа унаж хоёр гараараа газар самардаад шороо авч цацаснаас болж өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх энэ хүнтэй хэрүүл маргаан хийж харилцан зодоон хийсэн хүн байхгүй. Тэнд байсан хүмүүс Цг зодож, цохисон зүйл байхгүй. Харин Ц нь өөрөө газарт олон удаа унасан, голруу унасан зэргээс болоод гэмтсэн байх. Ц нь өөрөө өөртөө гэмтэл учруулсан, биднийг зодсон гэж мэдүүлсэн байгааг ойлгохгүй байна. Тухайн үед тэрээр өөрийгөө удирдаж чадахгүй, согтсон байсан. Бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37 ху/,


Гэрч Д.Бын өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ шөнө унтаж байсан чинь Ц “Ч” жуулчны бааз дээр байна ирээд ав гэж А утсаар манай эхнэр лүү залгаж хэлээд би эхнэр хамт тухайн жуулчны бааз дээр очсон чинь тухайн жуулчны бааз дээр гэрт 2 эрэгтэй, 4 эмэгтэй хүн байсан. Эд нарын байсан гэрт яваад орсон чинь О гэдэг эмэгтэй хүүхдийн хөмсөг хэсэг язарсан, цус гоожсон, дээрээс нь нойтон салфетка дарсан, тэнд байгаа хүмүүс бүгдээрээ согтуу архи уучихсан, гэр дотор байсан эд хогшил ийш тийшээ ундуй сундуй болсон, эмх замбараагүй байдалтай байсан. Тухайн үед над руу тэнд байсан хүмүүс танай охин Ц Оын хөмсөг рүү өргөст хэмхний шил шидээд хөмсгийг нь хага цохиод хаячихлаа гэсэн. Тухайн үед би өөрийн охиноо тоогоогүй. Тухайн үед миний охин энд байгаа хүмүүс бүгдээрээ намайг хамжиж цохиж зодлоо гэсэн тайлбар өгч байсан. Тэнд байгаа хүмүүсийг салгаад эмнэлэг орж оёо тавиулаад гэрт нь буулгаад бид нар гэртээ харьсан. Намайг очиход Оын зүүн, баруун, хөмсөг яг аль нь байсныг мэдэхгүй, гаднаас харахад хөмсөг нь язраад цус гарсан, шархан дээр нь нойтон салфетка тавьж дарсан байсан. Өөр гаднаас ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Манай охин Б.Цгийн биед хаана ямар гэмтэл учирсан байсан талаар сайн хараагүй. Манай охин хүний хөмсөг хага яз цохисон учраас цохиулсан Оыг нь анхаараад эмнэлэг анхан шатны тусламж үзүүлж нэгдсэн эмнэлэг дээр аваачиж, шархыг нь оёулж гэрт нь хүргэж өгсөн. Тухайн өдөр гэрээсээ гараад явахад зүгээр байсан. Бааз дээрээс шөнө гэртээ ирээд унтаад өглөө босоход манай эхнэр охиноо харсан чинь түүний бие, хоёр өгзөг хэсэг, хөхөрсөн, зүүн талын хөл гуя хэсэг хөхөрсөн, баруун, зүүн гарын булчин хэсэг хөхөрсөн, хоёр хөлийн өвдөг доод талын яс хөхөрсөн, гэмтэл үүссэн байна гэж надад хэлсэн. Би өөрөө охиныхоо хаана ямар гэмтэл учирсан талаар хараагүй, мэдэхгүй. Манай охин 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эдгээр улсуудтай “Ч” жуучны бааз руу яваад ирэхдээ эдгээр гэмтлийг авсан байсан. Хамт явсан хүмүүс манай охины биед гэмтэл учруулсан, өөр хүн учруулаагүй. Б.Оын биед учирсан гэмтлийг манай охин Б.Цг юмаар цохиод учруулсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Би хэзээ юугаар цохисон талаар хараагүй, мэдэхгүй байна. Тухайн өдөр Б.Оын биед учирсан гэмтлийг би гэрээсээ дуудагдаад тухайн жуучны бааз дээр очоод харсан. Би энэ эмэгтэй хаана ямар гэмтэлтэй байсан талаар мэдэхгүй, энэ хүнийг би таньж мэдэхгүй, тэр шөнө анх харсан. Манай охин тухайн өдөр амралтын газар очихоос өмнө ямар нэг гэтэл шарх аваагүй, сорвигүй байсан. Намайг амралтын газар очих үед тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи согтууруулах ундаа уусан согтуу байсан. Тэнд Ц, А, А, О, Д, Б, эдгээр хүмүүс байсан өөр хүн байгаагүй. Манай охин өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан, нэлээн их согтолттой байсан. Тэнд байгаа хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Амралтын газар байсан хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй энэ талаар би мэдэхгүй хараагүй учраас мэдэхгүй байна. Намайг тухайн үед амралтын газрын гэрт очиход тэнд байсан хүмүүс эрүүл юм шиг өөрийн байгаа үйлдлээ цэгнээд байсан. Гаднаа харахад бүгдээрээ согтуу, архи согтууруулах ундаа уусан нь мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 ху/,


Гэрч Б.Агийн өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байж байхад шөнийн 12 цагийн орчим А гэх эмэгтэй утсаар залгаад Ц О гэх хүний хөмсөг рүү юмаар цохичихлоо, ирээд ав гэсэн. Тэгэхээр нь хаана юу болсон талаар асууж “Ч” жуулчны бааз дээр очиход тэнд байсан хүмүүс О гэх хүний хөмсөгнөөс цус гараад тухайн шархан дээр нь юмаар дараад цус гараад тогтохгүй байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад манай охин энд байгаа хүмүүс бүгдээрээ намайг зодсон гээд бүх хувцас нь норсон хамраас нь цус гарсан байдалтай байсан. Гаднаас нь харагдах ил шарх сорив байгаагүй. Тэндээс О гэх хүүхдийг аваад эмнэлэг орж үзүүлж тухайн шархан дээр нь оёдол тавиулаад гэрт нь хүргэж өгөөд харьсан. Намайг очиход Оын зүүн талын хөмсөг хэсэг язарсан, тэрнээс нь цус гарсан, өөр гаднаас нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Манай охин Б.Цгийн биед учирсан гэмтэл шарх байгаагүй. Хамраас нь цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй, тэнд байсан хүмүүс намайг цохиж зодсон гэж байсан. Тухайн өдөр гэрээсээ гараад явахад зүгээр байсан. Бааз дээрээс ирээд унтаад өглөө босоход нь харсан чинь түүний бие хоёр өгзөг хэсэг, хөхөрсөн, зуүн талын хөл гуя хэсэг хөхөрсөн, баруун зүүн гарын булчин хэсэг хөхөрсөн, хоёр хөлийн өвдөг доод талын яс хөхөрсөн, гэмтэл үүссэн байсан. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эдгээр улсуудтай “Ч” жуучны бааз руу яваад ирэхдээ эдгээр гэмтлийг авсан байсан. Б.Оын биед учирсан гэмтлийг манай охин Б.Цг юмаар цохиод учруулсан гэж гэнд байсан хүмүүс хэлсэн. Би хэзээ юугаар цохисон талаар хараагүй мэдэхгүй байна. Тухайн өдөр Б.Оын биед учирсан гэмтэл байгаагүй зүгээр байсан. Тухайн үед тэнд байсан бүх хүн согтуу байсан, манай охин согтуу ч гэсэн өөрийн үйлдлийг удирдах чадвартай байсан. Манай охин амралтын газар очихоосоо өмнө ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 ху/,


Гэрч Т.Аын өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Тэр мэдүүлэг дээр дурдсан байгаа. Түүний биед Аын нөхөр болох Б.Б гэдэг залуу түүний хацарруу гараараа алгадаад, үснээс зулгааж газар чирч явсан. Би Аын нөхрийг би харах юм бол танина. Тухайн үед би нөхөр болох Б.Б гэдэг хүний нэрийг мэдэхгүй учраас түүний гаднаас харагдах байдлаар нь тарган сахалтай нүдний шилтэй залуу байсан тухайн үед харагдах байдлаар нь би хэлсэн. Иргэн Б.Оын биед иргэн Ц гэдэг эмэгтэй амралтын газрын гэр дотор байсан ногооны шилээр түүний хөмсөг хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан. Ц, Б.О энэ хоёр амралтын газар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад амралтын газрын Тамирын голын ус руу өөрөө орсон чинь Аын нөхөр Б.Б түүний үснээс зулгааж газраар чирч гаргаж ирээд Цд хандаж чи үхлээ юу боль гэж хэлсэн чинь үгэнд орохгүй хэл амраар маргалдаад байсан. Тэгсэн Б.Б хөлөөрөө Цг нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаж хэсэг хугацааны дараа гэрт ороод гэнэт Ц гэр дотор байсан ногооны шил аваад Б.Оын хөмсөг рүү шидэж гэмтэл учруулсан. Удалгүй тэнд байсан хүмүүс Цгийн аав ээж рүү утсаар залгаад ирж хүүхдээ аваад Б.Оыг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс тараад гэр гэртээ харьсан. А, түүний нөхөр Б.Б, Б.О, Д нар хоорондоо бүгд эхнэр, нөхөр нэг айлын хүргэн бэрүүд бүгд ах дүү төрөл садны харьцаа хамааралтай. Миний хувьд эдгээр хүмүүстэй ямар нэг ах дүү төрөл найз нөхдийн харьцаа хамаарал байхгүй. Ц өөрийн үйлдэл хянах чадвар бага, тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед Ц архи согтууруулах ундаа уусан үедээ Б.Бтай маргалдаад ах дүү нар бие биеэ өмөөрөөд хэрүүл маргаан гарч, зодоон үүссэн. Цгийн биед учирсан олон тооны хөхрөл няцрал гэмтэл нь үснээс нь газраар чирч алгадаж цохиж өшиглөх үед үүссэн, өөрөө газар унаад босож байсан. Тэгэх үед бас хөхрөл няцрал учирсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 ху/,


Гэрч Б.Бын өгсөн: “...Би Б.Ц гэх хүний биед гэмтэл учруулаагүй, түүний биед учирсан олон тооны хөхрөл няцрал зулгаралт гэмтэл нь архи согтууруулах ундаа уусан үедээ өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадваргүйн улмаас газар олон удаа унаж “Ч” амралтын газрын урд байх Тамирын гол ус руу би үхмээр байна гэх мэт үг хэлээд гол руу гүйж ороод байхаар нь би амь насыг авран хамгаалах зорилгоор би тухайн хүнийг 2-3 удаа гараараа татаж гаргасан. Уснаас татаж гаргах явцад би тухайн хүний хөл, гар хэсгээс нь барьж, чирч татаж гаргаж байсан. Тэр үед түүний хөл өгзөг хэсэг хөхөрсөн байх. Миний хувьд энэ хүнд санаатай гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би тухайн хүний биед санаатай ямар нэг гэмтэл учруулаагүй, харин би энэ хүний амь нас аюултай байхад авран хамгаалж иргэнийхээ үүргийг би биелүүлсэн. Иргэн Б.Оын биед Б.Ц варианы шилээр хөмсөгрүү нь цохиж түүнд гэмтэл учруулсан. Би тухайн үйл явдлыг харсан. Биднийг амралтын гэрт орсон байх үед газраас шил аваад түүнийг цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 ху/,


Гэрч Т.А, гэрч Б.А нар нүүрэлдэн өгсөн: “...Гэрч Б.А: Би Аыг танина, өнгөрсөн зун сонгуулийн сурталчилгаанд 21 хоног хамт ажилласан. Тэгээд таньдаг, төрөл садны холбоо байхгүй. Өс, хонзонгийн асуудал байхгүй, харин өр авлагын асуудал бидний хооронд байгаа. Гэрч Т.А: Би Б.Аыг танина, сонгуулийн ажлаар хамт ажиллаж байсан танил хүмүүс, төрөл садны холбоо байхгүй, өс хонзонгийн асуудал байхгүй, өр авлага байхгүй ямар нэгэн хамаарал байхгүй. Гэрч Т.А: Миний өмнө гэрчээр өгсөн бүх мэдүүлэг бүгд үнэн зөв. Би гэрчээр энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Тухайн үед ийм асуудал болсон нь үнэн. Тухайн үед Ц тэнд хүмүүсийн үгэнд орохгүй орилж чарлаад би өөрөө өөрийгөө буруутгаад орилж чарлаад байсан. Гэрч Б.А: Миний гэрчээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Манай нөхөр Б.Б Цг голоос зөндөө чирч гаргаж ирсэн. Голоос гаргах үед хөл гараас чирч гаргаж ирсэн. Би яг үснээс зулгаахыг би хараагүй, хөлөөрөө өшиглөхийг би хараагүй. Цг амралтын газрын гэр лүү оруулах гээд өргөж яваад газар унасан өөрөө гэр лүү орохгүй гээд хүн ойртуулахгүй шороо газраас авч шидээд гараас татахаар гараа татаж аваад газар унаж байсан манай нөхөр энэ хүнийг гол руу орж амь насаа алдах вий гээд голоос олон удаа тагаж гаргаж ирж байсан голоос татаж гаргахын тулд түүний гар хөл, үс гарт аль баригдсан зүйлээс татаж гаргасан. Зориудаар санаатай түүний биед халдаж зодож гэмтээсэн зүйл байхгүй. Гэрч Т.А: Ц нь Оын биед шилээр цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед амралтын гэрийн гадаа Ц асуудал голын эрэг дээр асуудал болж дууссаны дараа амралын газрын гэр дотор оруулаад байж басан. Гэнэт газар байсан варианы шил авч шидээд түүний хөмсгийг онож гэмтэл учруулсан.  Гэрч Т.А: Миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би харсан зүйлээ хэлж байна. Миний хэлсэн өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б.Ц тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн, тэнд байсан хүмүүсийн хэний ч үгэнд орохгүй байсан. Гэрч Б.А: Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед Б.Ц архи согтууруулах ундаа уусан хүний үгэнд орохгүй гол руу орж үхнэ гээд гол руу ороод байсан тэгэхээр нь Б.Б манай нөхөр түүний араас нь орж олон удаа гар хөлөөс татаж гаргаж ирж байсан ингэж болохгүй. Яагаад ингээд байгаа талаар хэлж байсан. Гэрч Т.А гэрч Б.Ааас асуусан: Надад худал ярьж, худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй, хэн нэгнийг гүтгээгүй, би тэр үед Ц өөрөө тэнд байсан хүмүүсийн үгэнд орохгүй голын ус руу орж, газар өөрөө бүдэрч унаж байсан. голын эрэгдээр байсан. Модон дээгүүр унаж оочиж байсан. Тухайн үед тэр Б гэдэг залуу үснээс зулгааж хөлөөрөө өшиглөж байсан, өөрөө олон удаа газар унаж байсан. Ц өөртөө учирсан олон тооны хөхрөл няцрал Б хөлөөрөө өшиглөж үснээс зулгааснаас болж учирсан мөн өөрөө еөртөө бас гэмтэл унаж ойчих үедээ учруулсан. Гэрч Б.А: Ц тухайн үед бид нарын үгэнд орохгүй би Б.Б түүнийг санаатай цохиж түүнд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн үед Ц голын ус руу ороод амь нас аюултай үед харин аварч хамгаалсан түүний биед гэмтэл учруулаагүй учирсан гэмтлээ өөрөө өөртөө учруулсан гэж үзэж байна сүүлд амралтын газрын гэрт манай нөхөр Б Цгийн нүүр хэсэг рүү нэг удаа гараараа сэргээх, хийсэн үйлдлийг таслан зогсоох зорилготой цохиж авсан, ямар нэг санаатай түүнийг алгадаж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 ху/,


Гэрч Т.А, хохирогч Б.О нар нүүрэлдэн өгсөн: “...Гэрч Т.А: Миний өмнө гэрчээр өгсөн бүх мэдүүлэг бүгд үнэн зөв. Би гэрчээр энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн, тухайн үед ийм асуудал болсон нь үнэн. Хохирогч Б.О: Миний хохирогчоор өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Б.Б ах Цг голоос зөндөө чирч гаргаж ирсэн голоос гаргах үед хөл гараас чирч гаргаж ирсэн би яг үснээс зулгаахыг хараагүй. Хөлөөрөө өшиглөхийг би хараагүй. Цг амралтын газрын гэррүү оруулах гээд өргөж яваад газар унасан өөрөө гэр лүү орохгүй гээд хүн ойртуулахгүй шороо газраас авч шидээд гараас татахаар гараа татаж аваад газар унаж байсан. Гэрч Т.А: Тухайн үед гэрийн гадна Ц асуудал голын эрэг дээр асуудал болж дууссаны дараа амралын газрын гэр дотор оруулаад байж байсан гэнэт газар байсан ногооны шил авч шидээд Оын хөмсгийг онож гэмтэл учруулсан. Гэрч Т.А: Миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би харсан зүйлээ хэлж байна миний хэлсэн өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ц тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн тэнд байсан хүмүүсийн хэний ч үгэнд орохгүй.Хохирогч Б.О: Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед Ц архи согтууруулах ундаа уусан хүний үгэнд орохгүй гол руу орж үхнэ гээд гол руу ороод байсан. Тэгэхээр нь Б.Болбаатар ах араас нь орж олон удаа гар хөлөөс татаж гаргаж ирж байсан. Болохгүй, яагаад ингээд байгаа талаар хэлж амралтын газын гэр рүү оруулах гэж хөлөөр нь Б.Б ах чирч байсан. Гэрч Т.А: Надад худал ярьж, худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй, хэн нэгнийг гүтгээгүй, би тэр үед Ц өөрөө тэнд байсан хүмүүсийн үгэнд орохгүй голын ус руу орж, газар өөрөө бүдэрч унаж байсан. Голын эрэг дээр байсан модон дээгүүр унаж оочиж байсан. Тухайн үед тэр залуу үснээс зулгааж хөлөөрөө өшиглөж байсан өөрөө олок удаа газар унаж өөртөө учирсан олон тооны хөхрөл няцрал учруулсан. Хохирогч Б.О: Надад асууж тодруулах зүйл байхгүй, Ц тухайн үед бид нарын үгэнд орохгүй би Б.Б ах түүнийг санаатай цохиж түүнд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн үед Ц голын ус руу ороод амь нас аюултай үед харин аварч хамгаалсан түүний биед гэмтэл учруулаагүй, учирсан гэмтлээ өөрөө өөртөө учруулсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 ху/,
Шинжээч С.Х өгсөн: “...Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Би өөрийн биеэр үзэж, иргэн Б.Цгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоож, 306 дугаартай дүгнэлт гаргасан. Тухайн гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтлүүд нь үүссэн шинж байдлаас нь харахад гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 ху/,


Б.Цгийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгсөн байгаа, миний өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэг бүгд үнэн зөв надаа нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Б.Оын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэлтийг хэн учруулсныг би мэдэхгүй, санахгүй байна. Би санаатай худал мэдүүлэг өгөөгүй, би хуулийн зүйл заалтыг уншиж танилцсан, би санахгүй мэдэхгүй байгаа учраас ингэж мэдүүлэг өгч байна. Бидний дунд өр авлага таарамжгүй харьцаа байхгүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1994 онд төрсөн. Аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Би айлын том охин. Би ерөнхий боловсролын сургууль төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшиж, дараа нь их сургуульд сурч эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Одоо Улаанбаатар хотод “Өргөө-1” кино театрт зорин байгуулагч ажил хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 ху/,
Хохирогч Б.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаартай 
1.    Б.Оын биед зүүн хөмсгөнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 69 ху/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 70-71 ху/,
Б.Цгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 306 дугаартай 
1.    Б.Цгийн биед, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт, баруун ташаа орчим, баруун өгзөгөнд, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн гарын бугалганы урд дунд хэсэгт, зүүн өгзөгөнд, зүүн гуяны гадна дээд хэсэгт, дотор доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, 2 хөлийн өвдөг, шилбэ, эрээн булчинд жижиг жижиг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.    Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3.    Баруун гарын бугалганы гадна доод хэсэгт, баруун ташаа орчим, баруун өгзөгөнд, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн гарын бугалганы урд дунд хэсэгт, зүүн өгзөгөнд, зүүн гуяны гадна дээд хэсэгт, дотор доод хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, 2 хөлийн өвдөг, шилбэ, эрээн булчинд жижиг жижиг цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5.    Учирсан гэмтлүүд нь шинж байдлаараа эдгэрч буй шинэ гэмтлүүд байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 69 ху/,
Шүүгдэгч Б.Цгийн биед учирсан гэх гэмтлийг харуулсан зурган үзүүлэлтүүд /хх-ийн 79 ху/,
Боржигон овогт Бын Ц /РД:АЯ94112503/-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97 ху/,
Б.Цгийн нийгмийн даатгал төлдөг эсэх талаарх лавлагаа /хх-ийн 102 ху/,
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  104-105 ху/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ..........аймаг ........ сумын ......... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ч” жуулчны бааз дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Оын нүүрэн тус газарт даршилсан ногооны шил авч шидэн, улмаар эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Оын өгсөн: “...Хэсэг хугацааны дараа гайгүй болохоор нь гэртээ оруулаад бид сууж байсан чинь газар сандал дээр суугаад юм ярьж байсан чинь хажуугаас Ц юм авч шидээд миний хөмсөг рүү цохисон. Цохисны дараа харсан чинь варианы шилээр намайг цохисон байсан. Хэсэг хугацааны дараа Цгийн ээж, аав нь ирсэн байсан. Тэндээс бид эмнэлэг дээр ирж үзүүлээд гэртээ харьсан. Миний биед зүүн хөмсөг рүү варианы шилээр цохиулснаас болж 6 ширхэг оёо тавиулсан. Өөр миний тогойтой үснээс зулгаасан. Миний биед учирсан гэмтлийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ц гэдэг хүн варианы шилээр цохиж учруулсан. Цгаас өөр хүн гэмтэл учруулаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 ху/, гэрч Б.Аын өгсөн: “...Бид зөндөө аргадаж байгаад гэтээ оруулсан чинь зуухны ард сууж байгаад газар байсан варианы шил аваад Б.О руу шидээд түүний хөмсгийг яз цохиод хаясан. Тэгээд бид салгаад А Цгийн аав ээж рүү нь залгаад болсон асуудлын талаар хэлэхэд аав ээж хоёр нь ирээд бид эмнэпэг орж үзүүлээд харьсан. Б.О биед Ц варианы шилээр зүүн талын хэмсөг яз цохиж түүний биед гэмтэл учруулсан, өөр хүн учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 ху/, гэрч Б.Бын өгсөн: “...Удалгүй Д гэрт унтаж байгаад араас ирээд юу болоод байгаа талаар асууж голоос Цг гаргаад гэррүүгээ авч ороод гэрийн зуухны хойно сууж байгаад газраас Б.О руу газар байсан варианы шил авч шидээд Оын зүүн талын хөмсгийг яз цохисон. Тэнд байсан хүмүүс чи хүн цохилоо гэсэн чинь газар байсан архины шилийг аваад газар цохиод байхаар нь би очоод чи хүн цохилоо гээд шилийг аваад салгасан чинь миний буруу буруу гээд уйлаад зогсож байсан. Удалгүй Цгийн аав зэж хоёр ирээд Оыг суулгаад эмнэлэг аваад явсан. Б.Оын биед Ц варианы шил газраас аваад түүний зүүн талын хөмсгийг яз цохиж гэмтэл учруулсан, өөр гэмтэл учруулсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37 ху/, гэрч Д.Бын өгсөн: “...Тухайн үед над руу тэнд байсан хүмүүс танай охин Ц Оын хөмсөг рүү өргөст хэмхний шил шидээд хөмсгийг нь хага цохиод хаячихлаа гэсэн. Тухайн үед би өөрийн охиноо тоогоогүй. Тухайн үед миний охин энд байгаа хүмүүс бүгдээрээ намайг хамжиж цохиж зодлоо гэсэн тайлбар өгч байсан. Тэнд байгаа хүмүүсийг салгаад эмнэлэг орж оёо тавиулаад гэрт нь буулгаад бид нар гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 ху/, гэрч Б.Агийн өгсөн: “...О гэх хүний хөмсөгнөөс цус гараад тухайн шархан дээр нь юмаар дараад цус гараад тогтохгүй байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад манай охин энд байгаа хүмүүс бүгдээрээ намайг зодсон гээд бүх хувцас нь норсон хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 ху/, гэрч Т.Аын өгсөн: “...Иргэн Б.Оын биед иргэн Ц гэдэг эмэгтэй амралтын газрын гэр дотор байсан ногооны шилээр түүний хөмсөг хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 ху/, гэрч Б.Бын өгсөн: “...Иргэн Б.Оын биед Б.Ц варианы шилээр хөмсөг цохиж түүнд гэмтэл учруулсан. Би тухайн үйл явдлыг харсан. Биднийг амралтын гэрт орсон байх үед газраас шил аваад түүнийг цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 ху/, гэрч Т.А, гэрч Б.А нар нүүрэлдэн өгсөн: “...Гэрч Т.А: Ц нь Оын биед шилээр цохиж гэмтэл учруулсан нь үнэн. ...Гэнэт газар байсан варианы шил авч шидээд түүний хөмсгийг онож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 ху/, гэрч Т.А, хохирогч Б.О нар нүүрэлдэн өгсөн: “...Гэрч Т.А: Тухайн үед гэрийн гадна Ц асуудал голын эрэг дээр асуудал болж дууссаны дараа амралын газрын гэр дотор оруулаад байж байсан гэнэт газар байсан ногооны шил авч шидээд Оын хөмсгийг онож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 ху/, Шинжээч С.Х өгсөн: “...Би өөрийн биеэр үзэж, иргэн Б.Цгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоож, 306 дугаартай дүгнэлт гаргасан. Тухайн гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтлүүд нь үүссэн шинж байдлаас нь харахад гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 ху/, Б.Цгийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 ху/, хохирогч Б.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.Оыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн хөмсгөнд няцарсан шарх бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  хохирогч Б.Оын биед  баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаартай дүгнэлтээр  хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. 
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   
Шүүгдэгч Б.Ц нь хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 113-114 ху/ гарын үсэг зуржээ.   
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 
Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцах үед “гомдол байхгүй” /хх-ийн 105 ху/, “хохирол төлбөрт 500.000 төгрөг хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 110 ху/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Цг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Од учирсан хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.   
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааыны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                               ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Бын Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд ø¿¿ãäýã÷, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар ãàðäàí àâñан өдрөөс õîéø эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйл заасны дагуу хүргүүлснээс хойш 14 õîíîãèéí äîòîð Àðõàíãàé àéìãèéí Ýð¿¿, Иргэний õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé. 

7.    Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ