Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 11 өдөр

Дугаар   2021/ШЦТ/40

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Ч.М нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Чын Мд холбогдох 21120001***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, эгчийн хүүхдийн хамт, ......аймгийн ........сумын ...... дүгээр баг, ........... тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил, 1 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ч М /РД:А*******/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр........ аймгийн ....... сумын ...... дүгээр баг, ......... тоотод хохирогч Н.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь дух, толгойн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 21120001***** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Н.Бийн өгсөн: “...Намайг зодсон Мг хүмүүс Ё, Ё гэж дууддаг, бид багын найзууд байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бортолгойн 000тоот буюу Лын гэрт очиж, тэднийд хоносон. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 11 цаг өнгөрч байхад Лынхаас ганцаараа гарч яваад зах орсон. Би зах дээр Б, А нартай таарсан. Бид таксины жолоочийг гуйж байгаад зээл оръё гэж яриад явж байгаад машин дотроос ундааны савтай монгол архи олсон. Тэрийг уусан ба нилээн хэдэн ундааны савтай архи байсан. Би тэр хоёртой архи ууж байгаад тасарчихсан байсан. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байгаа юм. Манай найзууд болох Б, А нарруу манай ах залгаж, намайг сурагласан байсан. Тэр хоёр намайг Наранбулагт айлд унтуулж орхичихоод явсан гэж хэлсэн гэсэн. Би яаж яваад Лынд очсоноо мэдэхгүй байгаа юм. Би архи уухаараа тасарчихдаг юм, Лынд хэн хэн байсныг санахгүй байна. Миний толгойг хэн хагалж, гэмтэл учруулсныг би мэдэхгүй байна. Маргааш нь гэртээ сэрэхэд нүүр, толгой нил хавдар болчихсон, ам ангайж болохгүй байсан. Өмнө нь мөрдөгч таниас надад хандаж асуусан асуултыг хамт байсан хүмүүсээ таних уу гэсэн агуулгаар асуугаад байна гэж ойлгосон. Тийм ч учраас багын найзууд учраас намайг зодоогүй гэж ойлгож байна. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 ху/,


Гэрч Д.Агийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай хадам ахын нохой нь хуцаад байхаар нь гэррүү нь яваад орсон юм. Тэгсэн чинь хадам ах Л нь М гэдэг нэг эрэгтэй хүн, мөн 2 хүүхэнтэй 4-үүлээ архи дарс болчихсон сууж байсан. Би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь манай ангийн хүүхдүүд ирчихсэн байгаа юм гэж хэлсэн. Би ангийнх нь хүүхдүүд юм болов уу гэж бодоод, тэгээд ч эмэгтэй хүмүүс байсан болохоор янз бүрийн юм яриад яахав гэж бодоод гараад явчихсан. Намайг Л ахынд орчихоод ирснээс хойш 1 цаг орчим болж байхад гадаа нохой хуцаад байхаар нь гэрт нь яваад орсон чинь Б /Д гэж дууддаг/ залуу цус нөжтэйгээ холилдчихсон манай хадам ах Л пийшингийнхээ урд, М /Ё/ нь Бийнхоо урдаас нь хараад сууж байсан. Би тэр гурваас юу болчихсон юм гэж асуусан чинь М /Ё/ нь Б /Д/ гаднаас хүнд зодуулчихаад ороод ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий худлаа яриад бай, та нар зодоон нүдээн хийсэн юм биш үү, наад орон гэр чинь ундуй сундуй болчихсон нил цус нөж болчихсон байна гэж хэлээд хашгираад загнасан юм. Угаасаа намайг ороход байшин дотор нь зодоон болсон нь мэдэгдэж байсан. Хамаг юм ундуй сундуй болчихсон, сандал нь хугарчихсан, архины шил хагарчихсан, хамаг ширээ сандлаа самарчихсан байсан. Би цагдаа дуудлаа гээд гэрээс гарахад араас гараад ирсэн. Би гэррүүгээ М /Ё/ нь Б /Д/-ийг аваад араас аваад явлаа гээд байхаар нь наад хүн чинь энд тэнд очоод үхчихвэл хэн хариуцах юм бэ гэж хэлээд маргалдаж байгаад, цагдаа дуудаад хүлээлгэж өгсөн. Би ороод хэн ингэсэн юм бэ гэж оронгуутаа асуусан чинь пийшингийнхээ урд суучихаад Ё руугаа заагаад байсан. Би тэгэхээр нь Ёг нь чи цохьчихсон юм уу гэсэн чинь наадах чинь гаднаас зодуулчихаад орж ирсэн, чи чинь мэдрэл муутай юм биш үү гээд уурлаад байсан. Цагдаа нар ирээд манай хадам ах Л, Ё хоёрыг аваад явсны дараа түргэн дуудчихаад бараг дөч орчим минут хүлээсэн. Би тэр хооронд хэн нь чамайг цохисон юм бэ гэж асуусан чинь М /Ё/ бид хоёр уг нь хар багын найзууд, Ё намайг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд миний утсаар 8046 дугаарын утасруу залгуулаад найз Мэндээ гэх хүндээ намайг Ёо зодчихлоо алуулчихлаа гээд яриад байсан. Тэгээд түргэний эмч ирээд эмнэлэг аваад явсан. Манай хадам ах Л ганц бие манай хадам ээжтэй хамт амьдардаг байсан. Хадам ээж аав 2 хотруу явчихсан, одоо гэртээ ганцаараа байгаа юм. Тэгээд эднийхээр дэл сул архичингууд орж гараад байж байдаг юм. Намайг ороход тэр хүүхнүүд нь явчихсан, хадам ах Л, М /Ё/, Б /Д/ гурав л байсан. Д ярихдаа зодоон болоод эхлэх үед тэр 2 хүүхэн нь гараад явчихсан гэж хэлсэн. Бийн нүүр ам нь цус нөжөндөө холилдчихсон цус нь дуслаад байсан. Нэг талын нүд нь тэр чигээрээ таглагдчихсан байсан. Л нь миний нөхрийн төрсөн ах нь байгаа юм. Аймгийн төвд манайхаас өөр ах дүү байхгүй, бусад ах дүү нь Улаанбаатар хотод байдаг. Ё /М/ гэдэг хүн орж гарч л байсан байх. Өмнө нь манай хадам аав ээж байдаг байсан болохоор би эднийхээр нэг их орж гараад байдаггүй байсан. Аав ээж хоёр 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хотруу, манай нөхөр Батцэнгэл сумруу кроногийн хамгаалалтад явчихсан болохоор би эргэж тойроод гэрээр нь орж гардаг болсон. Эднийхээр нь янз бүрийн архичингууд орж гардаг. Надад М гэдэг хүн би эднийд сүүлийн 3 өдөр архи уусан гэж хэлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр ч эд нар архи уугаад байсан. Манай гудамжны дээд үзүүрт байдаг Найман шарга гэдэг дэлгүүрийг архи зараад байгаа байх гэж бодож байна. Эд нарт өөр архи зарах дэлгүүр бараг байхгүй байх гэж бодож байна. Архи уудаг хүмүүст бэлэн байдлын үеэр архи худалдаад байгаа дэлгүүрийг олж тогтоолгомоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 ху/,


Гэрч О.Эын өгсөн: “...Б нь манай нөхрийн дүү нь байгаа юм. Нөгөө 2 хүн нь дүүгийн найзууд гээд, нийлж архидаад байдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед А гээд хүүхэн надруу залгаад манай ах Лын гэрт Б зодуулчихсан байж байна гэсэн. Би наана чинь хэн хэн байгаа юм бэ гэж асуусан чинь гурвуулаа байна. Манай ах Л, Ё 3 байна гэсэн. Ё /Ё/ нь Бийг зодчихсон юм шиг байна гэж хэлсэн. Би нөхрийнхөө хамт эмнэлэг дээр ирэхэд Б цус нөжтэйгээ холилдчихсон 103 дээр байж байсан. Би Боос яачихсан юм бэ гэж асуусан чинь Ё намайг зодчихсон. Ётой зодоон хийсэн гэж хэлсэн. Ямар учраас зодолдох болсон талаараа хэлээгүй. Б настай ээж, болон эмэгтэй дүүгийнхээ 2 хүүхдийн хамт 72 дугаар байрны 6-10 тоотод амьдардаг. Гэрээсээ гарахдаа зүгээр эрүүл гараад явсан Бэртэж гэмтсэн асуудал байгаагүй би өчигдөр орой хадам ээжтэй утсаар ярихад гэртээ зүгээр хэвтэж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/,


Гэрч Л.Лын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ёг ирээд мод хөрөөдөөд өгөөч гэж гуйсан юм. Ёг эхнэр нь машинтай хүргэж ирэхдээ 1 шил улаан дарстай ирсэн. Би хоол цай хийж өгөөд Ёгийн эхнэр бид 3 дарснаас уусан Тэгсэн Ёгийн эхнэр нь дарс талдаа орж байхад ажилтай гээд гараад явсан. Би Ётой цуг үлдээд нөгөө үлдсэн дарсаа уугаад манайд хөдөөнөөс хүн авчирч өгсөн 2 л монгол архийг халааж уугаад байж байсан. Тэгсэн бүрэнхий болох гээд байхад Б гаднаас ганцаараа орж ирсэн. Би Бид цай хийж өгчихөөд гарч жорлон орчихоод ороод ирсэн чинь Ё Б 2 хоорондоо барьцалдаад авчихсан Бийн толгойноос цус гарчихсан байсан. Би яаж байгаа юм бэ чи хүний толгой хагалчихлаа ш дээ гээд Ёд хэлсэн. Ё Бийн толгой руу манай гэрт байсан архины шилээр цохьчихсон бололтой архины шил нь хагарчихсан, гэрт байсан эвдэрчихсэн муу модон сандал хугарчихсан байсан. Өнгөрсөн жил Бтой зодолдсон юм шиг байна лээ тэр асуудлаасаа болж маргалдаад зодолдсон юм шиг байна лээ. Би 10 гаран минут болоод орж ирсэн байх гэж бодож байна. Би сандлын үнэ нэхэмжлэхгүй. Угаасаа хэмхэрчихсан муу сандал байсан. Надад гомдол санал байхгүй. Өмнө нь Б намайг нэг зодчихсон юм. Тэрийгээ хүмүүст Ёг би зодож байсан гээд яриад яваад байхаар нь уур хүрээд зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 ху/,


Гэрч П.Оын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны орой томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын тасгийн 102 дугаараас тус аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 0000 тоотод хүмүүс зодолдсон талаар дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн хаяг дээр явж очиход хашаандаа жижиг шавар байшинтай айл байсан. Би байшинруу явж ороход тухайн айлд дуудлага өгсөн гэх эмэгтэй, мөн 3 эрэгтэй хүн байсан. Байшингийн үүд хэсэгт Н.Б гээд эрэгтэй хүн толгойноос цус гарчихсан доош тонгойсон байдалтай сууж байсан. Түүний урд шалан дээр их хэмжээний цус гоожсон, шар өнгийн модон сандал хугарсан, архины шил хагарч ёроол хэсэг нь салсан байдалтай байсан. Би болсон асуудлын талаар тухайн байшинд байсан хүмүүсээс тодруулан асуухад М гэх хүн надад “Н.Бийг гаднаас зодуулсан байдалтай орж ирсэн” гэж хэлсэн. Харин байшингийн эзэн гэх Лаас Н.Бийг хэн зодсон бэ гэж асуухад “Ё зодсон” гэж хэлсэн. М гэх хүнийг тэд нар Ё гэж дуудаад байдаг юм билээ. Би тухайн үед өөрийн гар утас дээрээ бичлэг хийж, зураг дарж баримтлуулж авсан. Би уг зураг болон бичлэгийг гарган өгч хэрэгт хавсаргуулна. Би дуудлага өгсөн эмэгтэйг эмнэлэг дуудаж Н.Бийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд Л болон М нарыг цагдаагийн газар дээр авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд согтолтын зэргийг тогтоож драгер үлээлгэсэн. Тэр үед Л нь Бийг би яагаа ч үгүй, М /Ё/ зодчихсон гэж ярьж байсан. Тэр хүмүүсийг манай ах Лын гэрт байнга ирж архи ууцгаадаг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/,


Ч.Мгийн гэрчээр өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 12-02 тоотод байх найз Лын гэрт очиж түлээ хөрөөдсөн. Л надад 2 литр монгол архи халааж өгснийг 2 уулаа хувааж уугаад сууж байсан чинь гаднаас Лын таньдаг гэх 2 хүүхэн дарс барьж орж ирсэн. Тэгээд тэр дарсийг нь 4-үүлээ хувааж уусан. Тэр 2 хүүхэн дарсаа уучихаад гараад явсан. Тэгээд байж байсан нь Л гэдэс эвгүйрхээд байна гээд жорлон орно гээд гарсан. Лыг гараад явсны дараа гаднаас Б согтуу зодолчихсон орж ирсэн. Би аяганд үлдсэн байсан дарсийг уух уу гээд өгсөн чинь уухгүй уухгүй гээд байсан юм. Тэгэхээр нь би үхсэндээ маяглаад байгаан уучихаач наадхаа гэсэн чинь надруу Лын гэрт байсан шар модон сандлыг аваад шидчихсэн. Би тэгэхээр нь зөрүүлээд нөгөө сандлаар нь нуруу руу цохиод авсан чинь сандал хагараад унасан. Тэгсэн Б дарсны шил аваад шидчихсэн чинь шил хагараад газар унасан. Намайг оноогүй. Би хагархай шилийг нь аваад Бийн толгой руу шилээр цохьчихсон. Тухайн үед бид 2 шил дарс уучихсан баисан. Үлдсэн нэг дарсны хоосон шил нь ширээн дээр байсныг Б аваад миний гарруу цохьчихоор нь би зөрүүлээд нөгөө шилээр нь дахиад толгой руу цохьсон чинь Б тархи хагалчихлаа гэсэн. Удаагүй толгойноос нь цус гоожоод Б тонгойгоод доош болоод суусан. Тэгээд Лын дүү гэх эмэгтэй орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Бийг харанхуй болж байхад их согтуу л орж ирсэн. Би цагийг нь мэдэхгүй байна. Б гаднаас орж ирээд гадаа нэг 2, 3 залуутай зодолдоод гэж ярьсан. Гаднаас нь харахад нүүр ам нь хавдсан, цус гоожсон зүйл байгаагүй. Өөрөө л зодоон хийсэн юм ярьж байсан. Манай эхнэр тэр хүүхнүүдийг ирэхээс өмнө ирчихээд явсан. Гэхдээ дарс энэ тэр авч ирээгүй. Л бид хоёртой дарс хувааж уугаагүй. Манай эхнэр угаасаа архи дарс уудаггүй хүн байгаа юм. Би өглөө гэрээс гарахдаа Лын гэрт очиж мод хөрөөдөж өгнө гэж байсан болохоор намайг Лын гэрт байхад ганцаараа нэг орж ирчихээд гарсан. Тухайн үед Л нь согтуу байсан болохоор андуураад байгаа юм байх гэж бодож байна. Тэр эмэгтэйчүүдийг би танихгүй, хаана байгааг нь мэдэхгүй. Л л таних байх. Бидний дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Би дарс хийгээд өгсөн уухгүй гээд байсан. Тэгээд жаахан маргаанаас болоод зодчихсон. Тухайн үед Н.Б миний гарыг дарсны шилээр цохьсон чинь тухайн үедээ хавдчихсан байсан. Тэр нь одоо хавдаад эдгэчихсэн байна. Намайг хүмүүс Ё гэж дуудаад байдаг юм. Уг иргэний үнэмлэх дээр Чулуутын М гэж бичигдсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 ху/,


Ч.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз Л ирээд 2 мод хөрөөдөөд өгөөч гэхээр нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр Бор толгойн 12-02 тоотод байх гэрт нь очиж түлээ хөрөөдөж өгсөн. Л намайг түлээ хөрөөдөж өгсөн гээд монгол архи халааж өгсөн. Тэгээд Лын найз гээд 2 хүүхэн ирээд 2 дарс авч ирсэнийг уусан. Тэр 2 эмэгтэй дарсаа хувааж уучихаад яваад өгсөн. Тэгээд байж байтал Н.Б гаднаас архи уучихсан бололтой орж ирсэн. Л бие засах гээд гараад явсан. Би Бид ууж байсан дарснаас үлдсэн жаахан юмыг хийгээд өгсөн чинь уурлаад би ийм дарс марс уудаггүй гээд байхаар нь би үхсэндээ маяглаад байгаа юм бэ гэсэн чинь Б над руу модон сандал аваад шидсэн. Тэгэхээр нь нөгөө сандалаар нь зөрүүлээд нурууруу нь цохисон чинь сандал хугараад унасан. Тэгсэн Н.Б над руу ширээн дээр байсан архины шил аваад шидсэн намайг онолгүй газар унаад хагарсан. Би хагархайг нь аваад Бийн толгой руу цохьсон. Б дахиад нэг хоосон дарсны шил аваад миний гар руу цохьчихоор нь би зөрүүлээд толгой руу шилээр цохьсон чинь толгой хагалчихлаа гээд доошоо тонгойгоод суусан. Бийн толгойноос цус гарч байсан. Бид хоёрыг тэгээд байж байхад гаднаас Л орж ирээд та нар одоо наад гэр орон яаж байгаа юм гээд уурласэн. Удалгүй гаднаас бэр дүү нь гээд нэг эмэгтэй орж ирээд цагдаа дуудсан. Бидэнд ямар нэг өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үедээ хоёулаа архи уучихсан согтуу байсан болохоор маргалдаад зодолдсон байсан. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 25-08 тоотод амьдарч байгаа юм. Манай ээж Улаанбаатар хотод өвөлжиж байгаа. Ээжийн бие тааруухан байгаа болохоор манай эхнэр сахих гээд явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 ху/,


Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-06 ху/,
Хохирогч Н.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай 
1.    Н.Бийн биед дух, толгойн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5.    Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31 ху/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33 ху/,
Шүүгдэгч Ч.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дугаартай 
1.    Дээрх гэмтэл нь 15-с дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
2.    Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3.    Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.    Ч.Мгийн биед баруун гарын сарвуунд овойж бороолсон хатуу нэвчдэс бүхий гэмтэл тогтоогдлоо.
5.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ гэх дүгнэлт /хх-ийн 46 ху/,
Б овогт Чын М /РД:А*****/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63 ху/,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69 ху/,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70 ху/,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-72 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай тодорхойлолт /хх-ийн 73 ху/,
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  75-76 ху/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 


Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...... аймгийн ..... сумын ....... дүгээр баг, ............ тоотод хохирогч Н.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь дух, толгойн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.М үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Бийн өгсөн: “...Намайг зодсон Мг хүмүүс Ё, Ё гэж дууддаг, бид багын найзууд байгаа юм. ...Маргааш нь гэртээ сэрэхэд нүүр, толгой нил хавдар болчихсон, ам ангайж болохгүй байсан. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 ху/, гэрч Д.Агийн өгсөн: “...Намайг Л ахынд орчихоод ирснээс хойш 1 цаг орчим болж байхад гадаа нохой хуцаад байхаар нь гэрт нь яваад орсон чинь Б /Д гэж дууддаг/ залуу цус нөжтэйгээ холилдчихсон манай хадам ах Л пийшингийнхээ урд, М /Ё/ нь Бийнхоо урдаас нь хараад сууж байсан. Би тэр гурваас юу болчихсон юм гэж асуусан чинь М /Ё/ нь Б /Д/ гаднаас хүнд зодуулчихаад ороод ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий худлаа яриад бай, та нар зодоон нүдээн хийсэн юм биш үү, наад орон гэр чинь ундуй сундуй болчихсон нил цус нөж болчихсон байна гэж хэлээд хашгираад загнасан юм. Угаасаа намайг ороход байшин дотор нь зодоон болсон нь мэдэгдэж байсан. Хамаг юм ундуй сундуй болчихсон, сандал нь хугарчихсан, архины шил хагарчихсан, хамаг ширээ сандлаа самарчихсан байсан. Би ороод хэн ингэсэн юм бэ гэж оронгуутаа асуусан чинь пийшингийнхээ урд суучихаад Ё руугаа заагаад байсан. Би тэгэхээр нь Ёг нь чи цохьчихсон юм уу гэсэн чинь наадах чинь гаднаас зодуулчихаад орж ирсэн, чи чинь мэдрэл муутай юм биш үү гээд уурлаад байсан. Цагдаа нар ирээд манай хадам ах Л, Ё хоёрыг аваад явсны дараа түргэн дуудчихаад бараг дөч орчим минут хүлээсэн. Би тэр хооронд хэн нь чамайг цохисон юм бэ гэж асуусан чинь М /Ё/ бид хоёр уг нь хар багын найзууд, Ё намайг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд миний утсаар 8046 дугаарын утасруу залгуулаад найз Мэндээ гэх хүндээ намайг Ёо зодчихлоо алуулчихлаа гээд яриад байсан. Тэгээд түргэний эмч ирээд эмнэлэг аваад явсан. ...Бийн нүүр ам нь цус нөжөндөө холилдчихсон цус нь дуслаад байсан. Нэг талын нүд нь тэр чигээрээ таглагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 ху/, гэрч О.Эын өгсөн: “...Би нөхрийнхөө хамт эмнэлэг дээр ирэхэд Б цус нөжтэйгээ холилдчихсон 103 дээр байж байсан. Би Боос яачихсан юм бэ гэж асуусан чинь Ё намайг зодчихсон. Ётой зодоон хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/, гэрч Л.Лын өгсөн: “...Би Бид цай хийж өгчихөөд гарч жорлон орчихоод ороод ирсэн чинь Ё Б 2 хоорондоо барьцалдаад авчихсан Бийн толгойноос цус гарчихсан байсан. Би яаж байгаа юм бэ чи хүний толгой хагалчихлаа ш дээ гээд Ёд хэлсэн. Ё Бийн толгой руу манай гэрт байсан архины шилээр цохьчихсон бололтой архины шил нь хагарчихсан, гэрт байсан эвдэрчихсэн муу модон сандал хугарчихсан байсан. Өнгөрсөн жил Бтой зодолдсон юм шиг байна лээ тэр асуудлаасаа болж маргалдаад зодолдсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 ху/, гэрч П.Оын өгсөн: “...Байшингийн үүд хэсэгт Н.Б гээд эрэгтэй хүн толгойноос цус гарчихсан доош тонгойсон байдалтай сууж байсан. Түүний урд шалан дээр их хэмжээний цус гоожсон, шар өнгийн модон сандал хугарсан, архины шил хагарч ёроол хэсэг нь салсан байдалтай байсан. Би болсон асуудлын талаар тухайн байшинд байсан хүмүүсээс тодруулан асуухад М гэх хүн надад “Н.Бийг гаднаас зодуулсан байдалтай орж ирсэн” гэж хэлсэн. Харин байшингийн эзэн гэх Лаас Н.Бийг хэн зодсон бэ гэж асуухад “Ё зодсон” гэж хэлсэн. М гэх хүнийг тэд нар Ё гэж дуудаад байдаг юм билээ. Би тухайн үед өөрийн гар утас дээрээ бичлэг хийж, зураг дарж баримтлуулж авсан. Би уг зураг болон бичлэгийг гарган өгч хэрэгт хавсаргуулна. Би дуудлага өгсөн эмэгтэйг эмнэлэг дуудаж Н.Бийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд Л болон М нарыг цагдаагийн газар дээр авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд согтолтын зэргийг тогтоож драгер үлээлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/, Ч.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 ху/, хохирогч Н.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.М нь хохирогч Н.Бийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан дух, толгойн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.


Хохирогч Н.Бийн бие эрүүл мэндэд дух, толгойн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун гарын хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Мгийн уг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Ч.М нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. 

Иймд шүүгдэгч Ч.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 


Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    
Хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, мөн хавтаст хэрэгтэй танилцах үед болон хохирогчоор мэдүүлэг өгөх явцад, шүүхэд гаргасан хүсэлтэд гомдолгүй, шүүгдэгч Ч.Мгоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 81-82 хуу/ гарын үсэг зуржээ.   
 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ч.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ..............аймгийн ........... хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэж, хэрэгт хавсаргасан бичлэг бүхий СиДи 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                               ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Чын Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь өдөрт 8 цагаас дээшгүй цагаар оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн......... аймгийн ............. хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.   
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан бичлэг бүхий СиДи 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ