Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Г

Шүүгдэгч: Б.Э, Ю.О, О.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батдэлгэрийн Эрдэнэбаяр, Боржигон овогт Юндэнлхагийн Очирвань, Данига овогт Очирбатын Лхагвабаатар нарт холбогдох эрүүгийн 201703000085 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 4 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг с......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт Бийн Э /РД: ....../

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 9 сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, дүү нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын .......... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй Боржигон овогт Юн Оь /РД:.........../

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 01 сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын ...........ин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Данига овогт Очирбатын Лхагвабаатар /РД: АН............/

 

Шүүгдэгч Б.Э, Ю.О , О.Л нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, “Эрх гүн” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Л.Баяржавхлантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн 201703000085 дугаартай хэргээс: *Насанд хүрээгүй хохирогч Л.ийн өгсөн: “...2017 оны 01 сарын 26-ны орой 19-20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрх гүн хүнсний дэлгүүрээс эд зүйл авах гээд ортол араас Мөнхбаяр, Хатанбаатар, Лр нар орж ирсэн. Лхагвабаатар надад хандаж ахтайгаа мэндэлж чадахгүй байна уу гэхэд нь би түүнд хандаж юу байна гэж мэндэлсэн. Лхагвабаатар надад тайван гэж хэлчихээд гараад явсан. Би дэлгүүрээс ундаа аваад араас нь гарсан. Мотоцикль дээр суутал араас хэн нэгэн надад хандаж чи байсан юм уу гэж хэлэхээр нь эргээд хартал Эрдэнэбаяр зогсож байсан. Эрдэнэбаяр намайг “чи зугтаагаад байсан уу гээд миний толгой руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний зүүн гар болон куртикны малгайнаас татаж, мотоциклиос буулгаад миний нүүр лүү гараараа 3 удаа цохьсон. Мөнхбаяр нь Эрдэнэбаярыг надаас салгаад тэврээд авсан. Тэгээд зогсож байтал Очирвань намайг ямар овоо пизда вэ гээд нүүр лүү гараараа нэг удаа өшиглөсөн. Очирванийг тавиад эргээд хартал Эрдэнэбаяр миний нүүр лүү дахин нэг удаа гараараа цохьсон ба би Эрдэнэбаярыг зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон. Мөн Очирванийн нүүр шанаа хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиж, хамар луу нь толгойгоороо мөргөсөн. Тэгтэл Эрдэнэбаяр миний үснээс арагш татахаар нь эргэтэл үснээс доош дарж тонгойлгож Лхагвабаатар миний чээжин хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн Эрдэнэбаярт үсдүүлээд Лхагвабаатарт чээжрүүгээ өшиглүүлсний дараахан намайг Очирвань араас хөлөөрөө хавсарч газар унагасан. Би газар унаад нүүрээ хамгаалсан. Яг энэ үед Эрдэнэбаяр миний нүүр лүү 3 удаа өшиглөсөн. Мөн Очирваань нүүр лүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Лхагвабаатар нуруу луу 1 удаа өшиглөсөн. Ингээд л салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/ * Гэрч Ч.Чинбилэгийн өгсөн: “... 2017 оны цагаан сарын өмнөхөн өвлийн амралтаараа Баяржавхлан хотоос ирж гэртээ амарсан юм. Тэгээд хот явах гэж байсан өдрийнхөө өмнө 20-н цагийн үед дэлгүүр явж ундаа авах гээд явсан. Гэтэл дэлгүүрийн худалдагч над руу утсаар яриад Баяржавхлан хүмүүст зодуулаад байна гэхээр нь би гэрээсээ гартал Баяржавхлан мотоциклио унаад гэрийн гадаа ирсэн. Баяржавхлан хэлэхдээ Эрдэнэбаяр, Очирвань болон Очир гэдэг хүний хүүхэд нийлээд зодчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/ * Насанд хүрээгүй гэрч Н.Түвшинбаярын өгсөн: “...2017 оны 01 сарын 26-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутагт байдаг “Эрх гүн”нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд Баяржавхлан ахыг Эрдэнэбаяр, Очирвань, Лхагвабаатар 3 зодсон. Анх дэлгүүр дотор Лхагвабаатар ах нь Баяржавхлан ах бид хоёртой тааралдсан. Лхагвабаатар ах Баяржавхлан ахад хандаж ахтайгаа мэндлэхээ байсан юм уу гээд байсан. Тэгээд дэлгүүрээс Баяржавхлан ах бид хоёрыг гарахад Очирвань зогсож байсан. Удалгүй Эрдэнэбаяр гэдэг ах хүрээд ирсэн юм. Тэгээд Баяржавхлан ах мотоцикль дээр сууж байтал Эрдэнэбаяр ах ирээд хэрүүл маргаан үүсгэсэн.Гэтэл Баяржавхлан ах мотоцикль дээрээсээ буугаад, өмсөж явсан куртикээ тайлаад зодолдсон. Тэгээд Мөнхбаяр ах Эрдэнэбаяр, Баяржавлан ах хоёрын хооронд ороод салгасан юм. Энэ үед Очирвань Баяржавхланг гараараа нүүр лүү нь цохьсон. Би айгаад дэлгүүр лүү буцаж ороод, дэлгүүрийн эгч Ундармаад хүмүүс зодолдоод байгаа талаар хэлсэн. Тэгээд буцаад гараад ирэхэд Баяржавхлан ахыг Эрдэнэбаяр, Очирвань нар доороо оруулчихсан зодож байсан. Лхагвабаатар ах мөн 1 удаа хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэд нарыг Хатанбаатар, Мөнхбаяр нар салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуудас/ * Гэрч Э.Ундармаагийн өгсөн: “...2017 оны 01 сарын сүүлээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутагт байрлах Эрх гүн нэртэй хүнсний дэлгүүртэй зогсож байтал гаднаас Баяржавхлан нь морь унадаг хүүхэдтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд гарах үед нь манай дэлгүүрт Лхагвабаатар, Мөнхбаяр хоёр орж ирсэн. Баяржавхланг гарахад араас нь Лхагвабаатар, Мөнхбаяр хоёр гарсан. Хэсэг хугацааны дараа Баяржавхлангийн морийг унадаг хүүхэд дэлгүүрт орж ирээд Жавхаа ах хүнд зодуулаад байна гэж хэлэхээр нь гараад хартал Эрдэнэбаяр, Очирвань нар зодож байсан. Газар унагаагаад өшиглөөд байх шиг байсан. Мөн Лхагвабаатар хажуугаас нь Баяржавхланг өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 хуудас/ * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэг, О.Болороо, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн “....2017 оны 02 сарын 10-ны өдрийн гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №85 тоот дүгнэлт, 2017 оны 2 сарын 09-ний өдөр гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн №2603 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Л.Баяржавхлангийн биед тархи доргилт, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104 хуудас/ *Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 10-ны өдрийн “...Л.Баяржавхлангийн биед хамар уруулд зөөлөн эдийн няцрал, ууцны зүүн талд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн цохих цохигдох 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтэл учирсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 85 тоот дүгнэлт /хх-ийн 53 хуудас/ *Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 123-126 хуудас/ *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-140 хуудас/ зэрэг болно. 2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, “Эрх гүн” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Л.Баяржавхлан нь бусдад зодуулсан гэх үйл баримт нь гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань , О.Лхагвабаатар нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, “Эрх гүн” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Л.Баяржавхлантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.Баяржавхлангийн “...Б.Эрдэнэбаяр намайг “чи зугтаагаад байсан уу гээд миний толгой руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний зүүн гар болон куртикны малгайнаас татаж, мотоциклиос буулгаад миний нүүр лүү гараараа 3 удаа цохьсон. Ю.Очирванийг тавиад эргээд хартал Б.Эрдэнэбаяр миний нүүр лүү дахин нэг удаа гараараа цохьсон. О.Лхагвабаатар миний чээжин хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн Б.Эрдэнэбаярт үсдүүлээд О.Лхагвабаатарт чээж рүүгээ өшиглүүлсний дараахан намайг Ю.Очирвань араас хөлөөрөө хавсарч газар унагасан. Би газар унаад нүүрээ хамгаалсан. Яг энэ үед Б.Эрэнэбаяр миний нүүр рүү 3 удаа өшиглөсөн. Мөн Ю.Очирваань нүүр лүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. О.Лхагвабаатар нуруу луу 1 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Түвшинбаярын “...Л.Баяржавхлан ахыг Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар 3 зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Ундармаагийн “...Жавхаа ах хүнд зодуулаад байна гэж хэлэхээр нь гараад хартал Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань нар зодож байсан. Газар унагаагаад өшиглөөд байх шиг байсан. О.Лхагвабаатар хажуугаас нь Баяржавхланг өшиглөж байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Л.Баяржавхлангийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 85 дугаартай дүгнэлт болон хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нарыг бүлэглэн, насанд хүрээгүй хохирогч Л.Баяржавхлангийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан ба шүүгдэгч нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлөх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул тэдэнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Насанд хүрээгүй хохирогч Л.Баяржавхлан нь Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нар бүлэглэн намайг зодсон гэж мэдүүлдэг, тэрээр мэдүүлгийг эх сурвалжаа заасан, түүний мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Н.Түвшинбаяр, гэрч Э.Ундармаа нарын мэдүүлэг болон түүний биед хамар уруулд зөөлөн эдийн няцрал, ууцны зүүн талд цус харвалт, зулгаралт гэмтэл тогтоогдсон талаар гарсан шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байх тул Ю.Очирвань, О.Лхагвабаатар нар нь бүлэглэн хохирогчийг зодоогүй гэх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах нь насанд хүрээгүй гэрч Н.Түвшинбаяраас мэдүүлэг авахдаа хөтлөж мэдүүлэг авсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэг, О.Болороо, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд Л.Баяржавхлангийн биед хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон гэж бичигдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй хөнгөн гэмтэл нь 45 хоногт арилах боломжтой байдаг гэтэл уг шинжээчийн дүгнэлтийг хэрэг гарсанаас хойш 2 сарын дараа гаргасан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нь дараах байдлаар няцаагдаж байгаа байна. Үүнд насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч гаргаагүй, насанд хүрээгүй гэрч Н.Түвшинбаяраас авсан мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан гэх байдал тогтоогдохгүй, мөн 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 3 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэргийн материалд авагдсан баримтаар гаргасан талаар уг шинжээчийн дүгнэлтийг удиртгал хэсэгт заасан, хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 85 тоот шинжээчийн дүгнэлтэд Л.Баяржавхлангийн биед хамар уруулд зөөлөн эдийн няцрал, ууцны зүүн талд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон талаар заасан байна. Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Л.Баяржавхлангийн ренген зургийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нарт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Боржигон овогт Батдэлгэрийн Эрдэнэбаяр, Боржигон овогт Юндэнлхагийн Очирвань, Данига овогт Очирбатын Лхагвабаатар нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэнд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, О.Лхагвабаатар, Ю.Очирвань нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Очирвань, Б.Эрдэнэбаяр, О.Лхагвабаатар нарт шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй 6. Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Л.Баяржавхлангийн 4 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Хонхорын 8-25 тоотод оршин суух Лувсан овогт Ломбын Баяржавхлан /РД:АН99031611/- д буцаан олгосугай. 8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Ю.Очирвань, О.Лхагвабаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР