Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Бямбадоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070067 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                                                 Л.Отгончимэг

Иргэдийн төлөөлөгч                                                      Б.Бямбасүрэн

Улсын яллагч:                                                                 Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                               Д.Цэнд-Аюуш

Насанд хүрээгүй хохирогч:                                         Э.Анужин

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:                         С.Энхмаа

Хохирогчийн өмгөөлөгч:                                               Д.Цолмон

Шүүгдэгч:                                                                     Г.Бямбадорж  нар оролцов.       

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймаг Их –Уул суман төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр Г.Энхцэцэг, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 5 дугаар гудамжны 2 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, РЖ:75122012 дугаарын регистертэй, Хотгойд овгийн Гомбодоржийн Бямбадорж.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Г.Бямбадорж нь 2015 оны өвөл буюу 11 сараас эхлэн Э.Анужинг  насанд хүрээгүй, бага насны хүүхэд болохыг далимдуулан “ээж, эмээ хоёртоо хэлэх юм бол ээж, эмээтэй чинь та нарыг бүгдийг чинь ална шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, хөхийг нь базах зэргээр давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 5 дугаар гудамжны 2 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ дагавар охин болох бага насны буюу 12 настай Э.Анужинг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бямбадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 3 сарын 16-ны өглөө эхнэр ажилдаа, хүү хичээлдээ явж, охин бид хоёр гэртээ унтаад үлдсэн. Тэгээд би охиноо хичээлдээ яв гээд илтэл, охин гарч гүйсэн, өөр юм болоогүй. Би өмнө нь охиноо оролдож байгаагүй. Би 2015 оны 11 сард самарт явсан байсан. Анужинг 3-4 настай байхад буюу 2007 онд Энхцэцэгтэй гэр бүл болсон. Анужин намайг ааваа гэж дууддаг бөгөөд эцэг охин хоёрын харьцаатай л байдаг. Би Анужинд “эмээ, ээж хоёртой чинь хамт ална” гэж хэлж байгаагүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад Г.Бямбадоржийн сэжигтнээр өгсөн:”...эхнэр Энхцэцэг, хүү Тэмүүжин хоёрыг гарахад би сэрүүн хэвтэж байсан ба охин маань унтаж байсан. Би тэр хоёрыг гараад явсны дараа зураг үзээд хэвтэж байгаад охиныхоо хөнжил рүү гараа хийгээд хөхийг нь барьж авч тэврээд гараараа биеийг нь илсэн. Тэгтэл охин сэрээд “эмээд хэлнэ” гээд футболка, дотоожтойгоо гараад гүйсэн. Тэгэхээр нь би араас нь дотоожтойгоо гарч очоод гэртээ оруулаад “хувцасаа өмсөөд хичээлдээ яв” гэж хэлээд байж байтал  араас хадам ээж Энхмаа орж ирээд хувцасыг нь өмсүүлээд Анужинг аваад гэр рүүгээ орсон. Тухайн үед охин Анужин цагаан футболка, шар өнгийн дотоожтой, харин би хар хөх өнгийн дотоожтой байсан” гэх мэдүүлэг /хх-н 118/

Насанд хүрээгүй хохирогч Э.Анужингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Аав зурагт үзээд хэвтэж байснаа намайг татаж оролдож, миний араас 2-3 удаа хийхэд нь өвдөөгүй, харин дараа нь миний бэлэг эрхтэн хорссон. Харин аав миний дээр гарч бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээгүй. Би уйлаад эмээд хэлнэ гээд гарч гүйгээд эмээгийнхээ хаалга цонхыг нүдсэн. Гэтэл аав араас гарч ирээд намайг гэрт оруулсан. Удалгүй эмээ араас орж ирээд эмээгийндээ орж болсон зүйлээ хэлсэн. Би хугацааг нь яг сайн санахгүй байна, 6 дугаар ангиа төгсөөд хичээл амарсан байхад зун 7-8 сард аав намайг анх оролдож, миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийдэг байсан. Энэ үйлдэл нь 4-5 удаа болсон. Харин 7 дугаар ангид орсноос хойш хөх баздаг болсон. Аав намайг гэртээ оролддог байсан” гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Анужингийн өгсөн:”...Өчигдөр буюу 2016 оны 3 сарын 16-ны өглөө унтаж байсан чинь аав Бямбадорж миний хөнжилд орж ирээд миний дээр гараад хоёр хөлний хооронд хөлөө хийхээр нь би сэрсэн. Тэгээд аав намайг өөрийнхөө хэвтэж байсан газарт аваачаад миний хоёр хөхийг гараараа базаж байгаад дотоожин дотор маань гараа хийж миний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдож байснаа дотоожийг маань тайлсан.Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлээд цаашаа харсан чинь битгий маяглаад бай, нэг хийгээд үзчихье гээд миний бөгсөн дээр гараараа нэг удаа алгадаад миний араас чанга тэврээд бөгс рүү маань бэлэг эрхтнээ хийгээд ойролцоогоор 10 минут хөдөлсөн. Би тухайн үед ааваас салах гээд дийлэхгүй байсан, гарыг нь тавиулах гэж ноцолдсон боловч дийлээгүй. Би арай гэж ноцолдож байж салсан чинь миний дээр дарж намайг дээшээ харуулж байгаад бэлэг эрхтэн рүү маань өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 2 удаа хөдлөхөөр нь би ноцолдож байж арай гэж салаад дотоожоо шүүрч авч өмсөөд гадагшаа гарч гүйсэн. Аав миний араас хийхэд маш их өвдсөн болохоор нь бөгс рүү хийчлээ гэж бодсон, яг хаашаа хийснийг мэдэхгүй байна. Тэгээд эмээгийнхээ хаалга цонхыг нүдээд байж байтал аав араас дотоожтойгоо гарч ирээд миний гарнаас чирч оруулсан, би тэр хооронд эмээ гэж чангаар орилсон, удалгүй эмээ ирсэн. Эмээг миний араас орж ирэхийн өмнө аав надад “чи эмээдээ хэлбэл бөөн хэрүүл болон, хурдан хувцасаа өмсөөд бэлтгэлдээ яв” гэж хэлсэн. Тэгээд намайг гэр рүү оруулах гэхэд би хаалгаа алдалчихаад орохгүй  байж байхад эмээ араас ирсэн. Би хувцасаа өмсөөд эмээгийнд ороод болсон асуудлыг хэлсэн. Шээхэд миний бэлэг эрхтэн хорсож өвдсөн. Анх намайг 6 дугаар ангид байхад аав надтай хамт гэртээ үлдэхдээ миний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдож, хуруугаа хийдэг байсан. Би уурлаж ээж, эмээд хэлнэ гэхээр хамт бүгдийг чинь ална гэхээр нь айгаад хэлж чадаагүй. Түүнээс хойш хоёулахнаа үлдэхээрээ шөнө намайг унтаж байхад хувцасыг маань хүчээр тайлаад бэлэг эрхтэн рүү маань хуруугаа хийж, 7 дугаар ангид орсноос хойш хөх баздаг болсон. Хамгийн сүүлд 2016 оны 3 сарын 14-ний өглөө дугуйландаа явлаа гэхэд бэлэг эрхтнээ харуулчихаад яв гээд дотоожийг маань хүчээр тайлаад бэлэг эрхтнийг маань хуруугаараа оролдсон. Аав ээжийг нилээн хэдэн удаа зодож, шүдийг нь хүртэл унатал зодож байсан болохоор ээжийг маань янз бүр болгочих байх гэж бодоод хэлж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-н 27-31/

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Анужингийн хууль ёсны төлөөлөгч С.Энхмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Бямбадорж нь миний охинтой 9 жил хамт амьдарч байна. Анужинг 3-4 настай байхад нь гэр бүл болсон. Манайх хүргэнтэйгээ нэг хашаанд амьдардаг. Тухайн өглөө хаалга нүдэхээр нь онгойлгоод хартал Бямбадорж Анужинг аваад гэр рүүгээ орж байсан. Анужин цагаан футболка, шар өнгийн дотоожтой, харин хүргэн Бямбадорж нь хар хөх өнгийн дотоожтой харагдсан. Тэр хоёрын араас ороход Анужин уйлаад байсан, тэгэхээр нь хувцаслаад гэртээ дагуулаад орсон. Анужин надад “аав миний араас тас тэвэрчихээд хөдөлсөн, харин дээш нь харуулаад хийж амжаагүй” гэж хэлсэн. Өмнөх явдлыг нь би мэдэхгүй. Хүргэн Бямбадорж нь архи уух дуртай. Хохирол төлбөр гэж нийт 1.750.000 төгрөг өгсөн, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Энхмаагийн өгсөн:”...Би өнөөдөр буюу 2016 оны 3 сарын 16-ны өглөө гэртээ унтаж байтал байшингийн цонхыг Анужин охин нүдсэн. Хаалгаа тайлсан чинь Анужинг хойд аав нь болох Бямбадорж гэр рүүгээ чирээд аваад орохоор нь миний санаа зовж араас нь орсон чинь Анужин уйлаад айгаад чичирчихсэн байж байсан. Тэгэхээр нь би охиноо хувцаслаад гэртээ дагуулж ороод юу болсон талаар асуутал “аав намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Мөн өмнө нь 6 дугаар ангид байхаас нь эхэлж бэлэг эрхтнийг нь хуруугаараа оролдож, хөхийг нь барьдаг байсан, ээждээ хэлэх юм бол ээж, эмээ хоёртой чинь хамт ална” гэдэг байсан талаар хэлсэн. Саяхан дугуйландаа явлаа гэхээр нь “бэлэг эрхтнээ харуулчихаад яв” гээд бэлэг эрхтнийг нь харчихаад явуулсан гэсэн. Тухайн үед охин цагаан өнгийн футболка, шар өнгийн дотоожтой харин хүргэн Бямбадорж нь бараан өнгийн дотоожтой, ор дэрээ хураагаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 35-36/

 

Гэрч Г.Энхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Бямбадоржтой гэрлэлтээ батлуулаагүй боловч 9 жил хамт амьдарч байна. Охин Анужинг 4 настай байхад нь гэр бүл болсон. Тухайн өдөр 11-12 цагийн үед ажил дээр байж байхад ээж Энхмаа ирж “охиныг чинь Бямбадорж хүчиндчихлээ” гэж хэлэхээр нь шууд цагдаад хандсан. Охин маань надад хүчиндсэн эсвэл хүчиндээгүй гэж янз бүрээр хэлээд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр улайлт шалбархай үүссэн гэж байсан. Би охиндоо хямдхан ариун цэврийн хэрэглэл авч өгдөг болохоор түүнээсээ харшил өгөөд улайлт үүссэн гэж бодож байна. Нөхөр болох Бямбадорж нь охиныг маань оролдсон, гэхдээ хүчиндээгүй гэж бодож байна” гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Энхцэцэгийн өгсөн:”...Өнөөдөр өглөө буюу 2016 оны 3 сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед хүүгийн хамтаар гэрээсээ гарсан. Гэрт нөхөр Бямбадорж, охин Анужин нар унтаад үлдсэн. Өдөр 12 цагийн үед ээж Энхмаа ирж охиныг чинь нөхөр чинь хүчиндсэн гэж хэлсэн. Охиноосоо асуусан чинь 6 дугаар ангиас нь хойш бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, хөхийг нь базаж, ээждээ хэлбэл ээж, эмээтэй чинь хамт ална гэж айлгадаг байсан гэсэн. Урд орой нь Бямбадорж  архи уугаад унтсан байсан. Нэг удаа Бямбадорж нь согтуу орж ирээд намайг мангасдаж түлхэхдээ миний хөдөлсөн байсан үүдэн шүдийг унагаасан” гэх мэдүүлэг /хх-н 32-33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 сарын 16-ны өдрийн шинжээчийн 09шэ/155 дугаартай актын “...Э.Анужингийн биед гэмтэл тогтоогдоогүй, бэлгийн бойжилтоо олж байгаа бөгөөд охин хальс нь эргэн тойрондоо урагдсан. Э.Анужингийн охин хальсны урагдал нь шинэ урагдал байна. Шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин болон эр бэлгийн эс илрээгүй” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт  /хх-ийн 61/,

 

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...Миний бие Э.Анужингийн биед хийсэн үзлэгээр биед шинээр үүссэн ил харагдах шарх, зулгаралт, цусны үлдэц гэмтэлгүй, эмэгтэйчүүдийн үзлэгт охин хальс эргэн тойрондоо шинээр урагдсан, үтрээний хана болон салст улайсан байсан. Түүний шулуун гэдсэнд урагдалт гэмтэл байгаагүй. Шулуун гэдэс нь булчинлаг, хүчтэй агшдаг эрхтэн учир бэлэг эрхтэн орсон тохиолдолд цус болон урагдалт илрэх ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 09шэ/156 дугаартай актын “ Г.Бямбадоржийн биед гэмтэл тогтоогдоогүй” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 65/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2554 дугаартай актын “ Улаан сарнайтай хөнжлийн даавуу, ягаан эмжээртэй зузаан дэвсгэр даавуун дээр О/I/ бүлгийн харъяалалтай цус илэрсэн. Улаан сарнайтай хөнжлийн даавуун дээрх цайвар толбонд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-н 74/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2555 дугаартай актын “Г.Бямбадоржийн өмсөж байсан гэх хөх оруулгатай хар дотоожинд цус, эр бэлгийн эс, үрийн шингэн болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-н 78/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2556 дугаартай актын” Анужингийн өмсөж байсан гэх шар өнгийн дотоож, урдуураа хөх өнгийн оруулгатай ягаан дотоож, урд энгэр дээрээ эмэгтэй хүний зурагтай цагаан футболка зэрэгт цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Шар өнгийн дотоож болон  урдуураа хөх өнгийн оруулгатай ягаан дотоожны салтаа хэсэгт цайвар байх толбо, урд энгэр дээрээ эмэгтэй хүний зурагтай цагаан футболканы урд хормой хэсэгт байх цайвар толбо зэрэгт эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-н 82/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2545 тоот актын “Г.Бямбадорж 41 нас гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2546 дугаартай актын “Г.Бямбадорж гэж хаягласан цус нь О/I/ бүлгийн харъяалалтай” гэсэн дүгнэлт /хх-н 53/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 332 тоот актын “... Г.Бямбадорж нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 86/,

 

Багануур дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс гаргасан хохирогч Э.Анужингийн сэтгэл судлалын шинжилгээний дүгнэлт, сэтгэл зүйн үнэлгээний дүгнэлтэд: “Хохирогч Э.Анужин нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, уншиж бичих чадвар сайн, өөрийгөө илэрхийлэх чадвартай. Бэлгийн харьцаанд орох болон түүний учир холбогдлын талаархи ойлголтгүй, болсон зүйлийн талаар дурсан ярих хүсэлгүй, энэ талаар ярилцахад маш их сэтгэлийн зовиур шаналалтай. Цаашид хохирогч Э.Анужин нь сэтгэл зүйн зөвөлгөө авах, гэр бүлийн гишүүдийн харилцааны уур амьсгал, харилцан ойлголцлыг эерэгжүүлэх, өөрийн үнэлэмж, үнэ цэнийн мэдрэмжийг төлөвшүүлэх, хайрлагдаж, хамгаалагдсан мэдрэмжийг төрүүлэх, амьдрах ухаан, сэтгэлзүйн боловсрол олгох хөтөлбөрт хамруулж, наад зах нь 1-1.5 жил нөхөн сэргээх шаардлагатай” гэжээ  /хх-ийн 90-103 дугаар хуудас/,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагаа болон 399 тоот төрсний гэрчилгээний хуулбараар “ Хохирогч Э.Анужин нь 2003 оны 10 сарын 05-ны өдөр төржээ” /хх-ийн 129-132/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн үед үйлдсэн схем гар зураг “... Гэрийн хоймор хэсэгт буюу 2 баганаас хойш шалан дээр ягаан өнгийн 2 гудас дэвсэж, дээр нь шар өнгийн 3 ширхэг, ягаан өнгийн 1 ширхэг нийт 4 дэр, хүрэн өнгийн цэцгэн хээтэй ногоон өнгийн хөнжил, ягаан ногоон өнгийн цэцгэн хээтэй хөнжил, хүрэн, цагаан, ногоон өнгийн хээтэй чернилэн ягаан өнгийн хөнжил зэрэг зүйлсийг эмх замбараагүй тавьсан байх ба насанд хүрээгүй хохирогч Э.Анужингаар хэрэг болсон гэх газрыг заалгаж Е гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэв” гэжээ  /хх-ийн 4-13/,

Г.Бямбадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 140/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн 09шэ/155, 09шэ/156 2554, 2555, 2556, 2545, 2546, 332 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Г.Бямбадорж нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 5 дугаар гудамжны 2 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ дагавар охин болох бага насны буюу 12 настай Э.Анужинг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, хүч хэрэглэн хүчиндсэн болох нь мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч өөрийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг байлцуулан мэдүүлсэн “...2016 оны 3 сарын 16-ны өглөө унтаж байхад аав Бямбадорж намайг өөрийнхөө хэвтэж байсан газарт аваачиж, хөх базаж, миний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдож, дотоожийг маань тайлсан. Би эсэргүүцэл үзүүлэхэд “битгий маяглаад бай, нэг хийгээд үзчихье” гээд миний араас чанга тэврээд бөгс рүү маань бэлэг эрхтнээ хийгээд ойролцоогоор 10 минут хөдөлсөн. Тэгээд аав миний дээр дарж намайг дээшээ харуулж байгаад бэлэг эрхтэн рүү маань өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 2 удаа хөдөлсөн. Аав миний араас хийхэд маш их өвдсөн болохоор нь бөгс рүү хийчлээ гэж бодсон, яг хаашаа хийснийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн “Аав зурагт үзээд хэвтэж байснаа намайг татаж оролдож, миний араас 2-3 удаа хийсэн, дараа нь миний бэлэг эрхтэн хорссон” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхмаагийн өгсөн “Тухайн өглөө хаалга нүдэхээр нь онгойлгоод хартал Бямбадорж Анужинг аваад гэр рүүгээ орж байсан. Анужин цагаан футболка, шар өнгийн дотоожтой, харин хүргэн Бямбадорж нь хар хөх өнгийн дотоожтой харагдсан. Тэр хоёрын араас ороход Анужин уйлаад байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн өгсөн “эмэгтэйчүүдийн үзлэгт охин хальс эргэн тойрондоо шинээр урагдсан, үтрээний хана болон салст улайсан байсан” гэсэн мэдүүлэг болон хэрэг гарсан тухайн өдөр хохирогчийн биед үзлэг хийж, охин хальс нь шинээр урагдсан болохыг тогтоосон шинжээчийн “...Э.Анужингийн охин хальс нь эргэн тойрондоо урагдсан. Э.Анужингийн охин хальсны урагдал нь шинэ урагдал байна” гэсэн 09шэ/155 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Мөн шүүгдэгч Г.Бямбадорж нь 2015 оны зун буюу 7,8 дугаар сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн гэртээ дагавар охин болох Э.Анужинг насанд хүрээгүй, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан “ээж, эмээ хоёртоо хэлбэл та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, хөхийг нь базах зэргээр давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч өөрийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг байлцуулан мэдүүлсэн “Анх намайг 6 дугаар ангид байхад аав надтай хамт гэртээ үлдэхдээ миний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдож, хуруугаа хийдэг байсан. Хоёулахнаа гэртээ үлдэхээрээ шөнө намайг унтаж байхад хувцасыг маань хүчээр тайлаад бэлэг эрхтэн рүү маань хуруугаа хийж, 7 дугаар ангид орсноос хойш хөх баздаг болсон. Хамгийн сүүлд 2016 оны 3 сарын 14-ний өглөө дугуйландаа явлаа гэхэд бэлэг эрхтнээ харуулчихаад яв гээд дотоожийг маань хүчээр тайлаад бэлэг эрхтнийг маань хуруугаараа оролдсон” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн “Би хугацааг нь яг сайн санахгүй байна, 6 дугаар ангиа төгсөөд хичээл амарсан байхад 7,8 дугаар сард аав намайг анх оролдож, миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн. Энэ үйлдэл нь 4-5 удаа болсон. Харин 7 дугаар ангид орсноос хойш хөх баздаг болсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч С.Энхмаагийн өгсөн “Охин Анужин надад хэлэхдээ “аав намайг 6 дугаар ангид байхаас эхэлж бэлэг эрхтнийг нь хуруугаараа оролдож, хөхийг нь барьдаг байсан” талаар хэлсэн. Саяхан дугуйландаа явлаа гэхээр нь “бэлэг эрхтнээ харуулчихаад яв” гээд бэлэг эрхтнийг нь харчихаад явуулсан гэсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад Г.Энхцэцэгийн “Охиноосоо асуусан чинь 6 дугаар ангиас нь хойш бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, хөхийг нь баздаг” байсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Яллах дүгнэлтэд Г.Бямбадорж нь 2015 оны өвөл буюу 11 сараас эхлэн дагавар охин Э.Анужинг давтан үйлдлээр, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд ирүүлсэн боловч цаг хугацааны хувьд “энэ үйлдэл нь 2015 оны зун буюу 7,8 дугаар сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Э.Анужин нь хохирогч болох үедээ 12 нас 5 сар 11 хоногтой байсан нь “Э.Анужин 2003 оны 10 сарын 05-нд Багануур дүүрэгт төрснийг бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 402/000751 тоот төрсний бүртгэлийн лавлагаа /хх-131/, Г-399 тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-129/, мөрдөн байцаагчийн Э.Анужингийн насыг тоолсон тухай “Энхцэцэг овогтой Анужин нь 2016 оны 3 сарын 16-ны өдөр 12 нас 05 сар 11 хоногтой” гэсэн тэмдэглэл /хх-132/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Бямбадорж нь “дагавар охин Э.Анужинг хүчиндээгүй, урд нь түүнийг оролдож байгаагүй” гэж мэдүүлсэн нь тухайн өглөө Бямбадорж нь охин Анужинг гэр рүүгээ чирээд орж байсныг болон Анужин, Бямбадорж нар нь хоёулаа дотоожтойгоо байсныг тус тус харсан гэрч С.Энхмаагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Анужингийн өгсөн “аав миний араас 2-3 удаа хийсэн” гэсэн мэдүүлэг болон Э.Анужингийн охин хальсны урагдал нь шинэ урагдал болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 сарын 16-ны өдрийн 09шэ/155 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэргээр няцаагдаж байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 41 настай буюу Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, сэтгэцийн болон оюун ухааны хувьд  хэрэг хариуцах чадвартай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн  “Г.Бямбадорж нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Г.Бямбадорж нь хэрэг хариуцах чадвартай” гэсэн 332 тоот дүгнэлтээр /хх-86 хуудас/ тогтоогджээ.

Г.Бямбадоржийн үйлдэл нь бэлгийн бойжилтоо олоогүй буюу арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй эрхэд халдаж, сэтгэлийн зовиур шаналал, сэтгэл зүйн хямрал үүсгэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодь, сэтгэл зүй болон цаашдын амьдралд хүнд хор уршиг учирсан байна гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Бямбадорж нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь өөрийн дагавар охиныг хүч хэрэглэн хурьцал үйлдсэн мөн хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдлүүдээр тогтоогджээ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Г.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, мөн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Г.Бямбадорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 140/ тогтоогдсон бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдах тул оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.      

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Бямбадоржийн ар гэрээс 1 750 000 төгрөгийг бидэнд өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Шүүхээс Г.Бямбадоржид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн сэтгэл санааны болон цаашдын эмчилгээний хохирлыг арилгах зорилгоор 1 750 000 төгрөгийг сайн дураар төлсөн, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын “гомдолгүй, хөнгөн ял оногдуулж өгөөч” гэсэн хүсэлт зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэмт хэргийн улмаас учруулсан гэм хор арилах боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Г.Бямбадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Г.Бямбадоржийн цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Э.Анужингийн шар өнгийн дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Шүүгдэгч Г.Бямбадоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хотгойд овгийн Гомбодоржийн Бямбадоржийг бага насны буюу 12 настай хүүхдийг хүч хэрэглэж хүчиндсэн, -давтан үйлдлээр, хүч хэрэглэхээр заналхийлж, бага насны хүүхдийг далимдуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Хотгойд овгийн Гомбодоржийн Бямбадоржийг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар      Хотгойд овгийн Гомбодоржийн Бямбадоржийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан Г.Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хорих ялд багтааж, биечлэн эдлэх нийт ялыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Бямбадоржийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Бямбадоржийн цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Бямбадорж нь хохирогчид 1 750 000 /нэг сая долоон зуун тавин мянган/ төгрөг төлснийг дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Э.Анужингийн шар өнгийн дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  9. Шүүгдэгч Г.Бямбадоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бямбадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Бямбадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ

                 ШҮҮГЧИД                                           Б.БАЙГАЛМАА

                                                                              А.БЯМБАЖАВ