Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/25

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, Улсын яллагч: П.Ганбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, Н.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ёндонжамцын О, Жонгоор овогт Дагвадоржийн Г нарт холбогдох 201703000036 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А............й, урьд ял шийгтэлгүй Боржигон овогт ¨ндонжамцын ******* РД:А..........

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэцэрэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Цэц...........лсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Жонгоор овогт Дагвадоржийн Ганбат РД:АН.........

 

Шүүгдэгч ¨.О Д.Г нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 31- ээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн Г.М, Ш.Баатархүү нарт хүч хэрэглэн зодож Г.Мө....... биед хөнгөн гэмтэл учруулж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч ¨:******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч нараас өөрийн биеэр очиж уучлалт гуйсан. Хохирол төлбөрөө бэлэн мөнгө өгч барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Эрүүгийн 201703000036 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: *

Хохирогч Г.Мн өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний орой Цэцэрлэг сумын төвд хөдөөнөөс орж ирээд сумын соёлын төвд тоглолт үзээд сумын төвд байдаг өөрийн төрсөн ах Содбаатарын гэрт ирж унд уугаад сууж байсан. Тэгээд Содбаатар гэр бүлийн хамт айлд очоод ирье гээд байсан би айлд очихгүй гээд гэрт нь ганцаараа үлдсэн. Тэгээд би нэг айлд очъё гэж бодоод орой 22 цагийн үед Содбаатар ахын гэрээс гараад явсан хашааны гадна талд*******ахтай тааралдаад гудамж уруудаад явж байтал гудамжний үзүүрт 4 эрэгтэй хүн зогсож байсан. Тэгснээ 2 эрэгтэй хүн цаашаа яваад өгсөн 2 эрэгтэй залуу нь миний шанаа руу гараараа нэг удаа цохиж аваад*******ахын нүүр рүү бас нэг удаа цохиж авсан. Би цохиулсандаа гайхаад яаж байгаа юм бэ гэж асуутал та 2 хаанахын хүмүүс юм бэ гэж ******* асуусан.*******ах Өлзийт сумынх, би Цэцэрлэг сумынх гэж хэлтэл ******* миний цээж рүү гэнэт гараа атгаж байгаад нэг удаа цохиж авахад нь би газарт уначихсан. Тэгтэл*******ах зугтаагаад гүйсэн. Араас нь ******* гүйгээд гудамжний үзүүрт бариад авчихсан. Миний хажууд Ганбат зогсож байсан бөгөөд **************ахыг барьчихаад намайг хүрээд ир гэж дуудсан. Би яваад очтол ******* миний цээж рүү гараараа нэг удаа шалтгаангүй цохиод авсан би халтираад газарт уначихаад босох гэтэл нүүр рүү нэг хүн өшиглөчихсөн. Би хэнд өшиглүүлсэнээ мэдээгүй. Нүдээ дараад толгойгоо бариад хэвтэж байтал хөмсөгнөөс цус ихээр гараад байсан. Тэгтэл Ганбат миний толгойны ар хэсэг, дагз орчимд хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөж авсан. Би газраас босч чадахгүй нүд болон дагзаа бариад хэвтээд байсан. Тэгтэл нэг хүн миний зүүн хавирга орчимд нэг удаа өшиглөж авсан. Би яг хэн өшиглөж байгааг нь хараагүй. Тэгээд би өөрөө арай гэж бостол ******* намайг*******ахын хамт хашааны буланд очиж зогс та 2 цэрэгт явсан уу гээд номхон зогс, зэрэгц дундаа гээд командлаад байсан. Тэгээд Ганбатыг*******ахын урд зогсоож байгаад ******* нь*******ах бид хоёрын цээж рүү гараараа ээлжлээд 4-5 удаа цохиж авсан. Тэгтэл Пүрэвсүрэн гарч ирээд *******ийг болиоч наад 2 хүнээ аймар болгосон байна шдээ гэж хэлтэл ******* Пүрэвсүрэн рүү дайрсан. Тэгтэл Пүрэвсүрэн *******ийг нэг удаа хавирч унагаад*******ах бид хоёрыг гэртэй оруулсан. Би Пүрэвсүрэнгийн гэрт орж цусаа тогтоогоод маргааш өглөө нь сумын эмнэлэг орж хөмсгөн дээрээ 2 оёдол тавиулсан. Миний толгой дагз орчмийг халцартал өшиглөсөн байсан. Тэр гэмтлийг Ганбат учруулсан би Ганбатыг өшиглөж байхыг маш сайн харсан. Хөмсөг задарсан тэрийг ******* намайг газарт унасан байхад өшилөж учруулсан байх гэж бодож байгаа. Баруун талын шанаа өвчин орж хүндүүр болсон байсан. Тэрийг ******* цохиж учруулсан. Зүүн талын хавирганууд өвчтэй болсон байсан тэрийг *******, Ганбат хоёрын хэн ч учруулсан байж магадгүй. Би доошоо тонгойгоод хэвтчихсэн байсан. Одоо миний хөмсгөнд хийлгэсэн оёдол бүрэн эдгэрч өгөхгүй хатгаж өвдөөд байгаа. Бас толгой байнга шахам өвдөж байгаа. Намайг сумын эмч хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн боловч би хэвтэж чадахгүй бичиж өгсөн эмийг нь уугаад явж байгаа.*******ахыг ******* цохиж аваад газарт унасан байхад нь ******* өшиглөж толгойн орой хэсэгт нь халзалсан байсан. Бас Ганбат нь*******ахыг газарт унасан байхад нь толгой руу нь өшиглөж зодсон. ******* нь*******ах бид хоёрыг ээлжлээд гараараа цохиж зодоод байсан. Тэгээд ******* нь*******ах бид хоёрыг Ганбатаар ээлжлүүлэн цохиулаад байсан. Ганбат нь *******ийн хэлснээр*******ах бид хоёрыг дуртай зодоод байсан. Би яагаад зодуулах болсоноо мэдэхгүй байна. Ямар ч шалтгаангүй явж байгаад шууд **************ах бид хоёрыг цохиод зодож эхэлсэн.*******ах бид 2 *******өөс айгаад ганц ч удаа урдаас нь эсэргүүцэж зодолдоогүй. *******, Ганбат нар хоёулаа тасарчихсан юугаач мэдэхгүй байсан. Маргааш өглөө нь би *******ийн гэрт нь очиж уулзах гэтэл намайг зодсоноо мэдэхгүй байсан. Тийм болохоор би *******, Ганбат нарыг тасарчихсан байсан гэдгийг мэдсэн. Би тухайн үед эрүүл байсан.*******ахыг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Зүгээр явж байгаад зодуулсан. Одоо миний толгой өвдөж байгаа би хот руу явж толгойны нарийвчилсан зураг авахуулж оношлуулмаар байна. одоогоор мөнгөгүй байгаа болохоор зургаа авахуулж чадахгүй байна. Би 500.000 төгрөг нэхэмжлнэ. Уг мөнгөөр би хот явж нарийн шинжилгээ өгмөөр байна. Намайг газар нүүрээ дараад цустайгаа хутгалдаад хэвтэж байхад ******* нь энэ хоёрыг буудчихъя чи яаваад винтов буу аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Ганбат нь гудамжний дээд хэсэг рүү гүйгээд буцаж ирсэн. Тэгтэл ******* дахин буу аваад ир гэж хэлтэл Ганбат дахиж дээшээ гүйгээд буцаж ирж байсан. Би тухайн үед буу авч ирээд буудах байх гэж их айсан бөгөөд *******т бид хоёр чамайг яасан юм бэ гэж асуутал буудахгүй хутгалж ална гээд заналхийлээд байсан. Би сандарсандаа зарим нэг зүйлийг урд хойно нь оруулж мэдүүлсэн байсан. *******, Ганбат ах 2 надаас уучлалт гуйж миний эмчилгээний мөнгийг надад бүрэн өгсөн. Би одоо ямар нэгэн гомдол саналгүй болсон. Хэрэг болох үед ******* нь*******бид хоёроос гал асуусан гэсэн би гал асууж байхыг нь сонсоогүй байсан бөгөөд*******ах гал гаргаж өгсөн гэсэн. Би*******ахын урд талд явж байсан бөгөөд ******* нь*******ахаас хаанахынх юм бэ гэж асуухаар нь Өлзийт сумынх гэж хэлж байсан. Тэгээд надаас ******* ах хаанахынх юм бэ гэж асуухаар нь Цэцэрлэг сумынх гэж хэлтэл ******* ах*******ах бид хоёрыг цохиж зодсон. Би өмнө мэдүүлэг өгөхдөө тулгамдаад болсон үйл явдалаа урд хойно нь оруулаад ярьчихсан байсан.*******ахтай уулзаж ярилцаад болсон зүйлсээ санаж дахин мэдүүлэг өгч байна.*******ахын эхэлж цохиж авсан. Дараа нь намайг цохиж авсан. ******* ах эхлээд миний шанаа руу цохиж авсан. Ганбат ахтай огт уулаагүй байж байгаад *******тэй хамт явж байхад нь тааралдаж*******ах бид 2 зодуулсан. Гадаа харанхуй байсан бөгөөд гадаа харанхуйд 4 хүн байж байгаад 2 нь цаашаа явчих шиг болсон. ******* ах хэлэхдээ гурвуулаа байсан гэж яриад байсан.*******ах бид хоёрт цаашаа явсан хүн нь хоёр хүн байх шиг л харагдсан. Гэхдээ гадаа харанхуй байсан болохоор андуурсан байж магадгүй бараан юм цаашаа яваад алга болчихсон. Тийм болохоор ******* ахын хэлснээр 3 хүн байсан байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18 дугаар тал/ * Хохирогч Ш.Баатархүүгийн өгсөн: “...2016 оны 12 сарын 31-ний орой Цэцэрлэг сумын соёлын төвд болсон концертыг үзэх гэж хөдөөнөөс орж ирээд зүс таних нэрийн мэдэхгүй ахтай тааралдаж 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад салсан тэгээд сумын соёлын төвд болсон тоглолтыг үзчихээд гартал миний найз Пүрэвдулам намайг гэртэй ирж цай уу гэж хэлсэн. Би сумын төвөөр явж байгаад Пүрэвдуламын гэрт очих гээд явж байгаад******* гэх залуутай тааралдаж танилцсан. Тэгээд Пүрэвдуламын гэр рүү явж байтал 4 залуу гудамжинд байж байгаад 2 залуу нь цаашаа яваад 2 залуу нь******* бид хоёртой тааралдсан. Тэгээд нэг залуу нь тамхи асаагаад өгчих гэж хэлсэн би галаа гаргаж ирээд тамхийг нь асааж өгөөд нэг тамхилчих гэж хэлтэл ******* гэх залуу надаас тамхи авдаг хэн бэ чи хаанахынх юм бэ гэж хэлсэн. Би Өлзийт сумынх гэж хэлтэл*******ыг чи хаанахынх юм бэ гэж асуусан******* би Цэцэрлэг сумынх гэж хэлтэл Цэцэрлэг суманд та 2 шиг ийм залуу байхгүй гэж хэлээд Ногоон өөлдүүд гэж хэлээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан тэгээд*******ыг бас цохиж аваад өшиглөж зодоод байх шиг байсан би эсэргүүцэх гээд дийлэхгүй болохоор зугтаагаад гүйсэн. Би найз Пүрэвдуламын хашааг өнгөрч яваад буланд ороод нуугдаж суутал ******* гэх залуу миний араас гүйж ирээд намайг барьж аваад миний толгой руу нэг 2 удаа цохиж аваад хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Ганбат гэх залуутай хамт******* хүрээд ир гэж дуудаад Пүрэвдуламын хашааны урд талд хоорондоо уулзсан. Тэгээд ******* гэх залуу*******ыг зодож газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөж зодоод байсан.*******ыг зодож газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөж зодоод байсан.*******ыг зодож газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөж зодоод байсан.*******ын нүүрнээс цус гараад байсан. Бас Ганбат нь*******ыг өшиглөөд байсан. Би яг хаана нь өшиглөж байгааг хараагүй. Тэгээд бид хоёрыг хашаа руу шахаад номхон зогс цэрэгт явсан уу гэж асуугаад номхон зэрэгц дундаа гэж командлаад гараараа бид хоёрыг ээлжлэн цохиж зодоод байсан. Тэгээд хамт явсан Ганбатыгаа энэ хоёрыг зод гэж хэлээд бид хоёрыг зодуулсан. Ганбат нь миний цээж рүү 2-3 удаа цохиж авсан.*******ыг Ганбат бас цохиод байх шиг байсан би яг хаана нь цохиж байгааг анзаарч хараагүй. Тэгээд Пүрэвдулам хашаанаасаа гарч ирээд *******ийг яаж байгаа юм бэ энэ хоёрыг ийм болтол зодож гээд *******тэй маргалдсан. ******* Пүрэвдуламыг бариад автал Пүрэвдулам *******ийг хавираад газарт унагаасан. Тэгтэл ******* босч ирээд Пүрэвдуламыг нэг удаа *******ийг барьж аваад хашаа руу шахсан. Тэгээд******* бид хоёр Пүрэвдуламын гэрт орсон.*******ын хөмсөг нь задарсан байсан. Толгой өвдөөд байна толгойны ар тал руу өшиглөсөн гээд байсан. Миний дагз овоож хавдсан, шанаа халцарсан байсан, уруул жижиг язарсан байсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаад мэдэгдэж эмнэлэгт үзүүлсэн. Би хэрэг болох үед архи уусан байсан болохоор зарим зүйлээ мартаж санаад байгаа юм. Миний толгой шанаа хэсэгт халцарсан, уруул хавдсан гэмтэл учирсан. Уг гэмтийг *******, Ганбат хоёр хоёулаал цохиж зодож учруулсан. Дагз овоож хавдсан байсан тэр гэмтлийг намайг халтирч унасан байхад ******* өшиглөж учруулсан. Одоо миний бие зүгээр болсон өвдөж зовиурлаж буй зүйл байхгүй.*******ыг эхлэж ******* уулзсан газраа гараараа цохиж зодсон дараа нь намайг зугтаагаад гүйсний дараа*******ыг бас зодсон байх. Тэгээд миний хажууд*******ыг ******* газарт унагаагаад хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж зодсон. Ганбат нь*******ыг газарт унасан байхад хөлөөрөө өшиглөж зодоод байх шиг байсан. Дараа нь Ганбат бас*******ыг гараараа цохиж зодоод байсан. ******* нь бас гараараа цохиж зодоод байсан. Би яагаад зодуулах болсоноо мэдэхгүй байна. *******, Ганбат 2 хүн зодмоор санагдаад зодсон байх. Надад болон******* бид хоёрын зүгээс *******, Ганбат хоёрт ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өлзийт сумын хүмүүс болохоор нь зодсон байх гэж би бодож байгаа. Ганбат ах нилээн согтуу болсон хөл дээрээ тогтож чадахгүй шахам байсан ******* нилээн согтуу байсан. Маргааш өдөр нь уулзахад би тасарчихсан байсан байна гэж ******* яриад байсан.******* тухайн үед эрүүл байсан. Би нилээн согтуу байсан. Ганбат зодоон эхлэх үед юуч дуугарахгүй хол байгаад байсан. Тэгээд ******* нь бид хоёрт томорхож зодож байхад хүрч ирээд хажууд байгаад байсан. Тэгээд ******* нь Ганбатыгаа наад хоёроо зод гэхээр Ганбат нь******* бид хоёрыг гараараа цохиж зодоод байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас ******* Ганбат нар ирж уучлалт гуйсан. ************** бид хоёрыг зодож байхдаа та хоёрыг буудаж ална гээд Ганбатыгаа хоёр ч удаа гэрээс очоод винтов буу аваад ир гэж явуулсан. Ганбат нь 100 орчим метр яваад буцаж ирээд байсан. Бас ******* хутгаар хутгална гэж заналхийлээд байсан. ******* гэх залуу гэнэт цохиж аваагүй тамхи асаагаад өг гэж эхэлж яриа өдөөд тэгээд Өлзийт сумынх гэхээр зодсон. Би бодохдоо ******* тамхи асаагууртай байж албаар бид хоёрыг зодох гэж яриа өдөж байгаад зодсон байх. Би зүгээр л тэгж бодсон. Яг тамхи асаагууртай байсан эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/ * Гэрч Я.Доржжанцан

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ¨ндонжамцын О, Жонгоор овогт Дагвадоржийн Г нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч Ё.Оийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Ганбатыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ё.Отд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Ганбатад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ¨.О, Д.Гт нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ё.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.О, Д.Г нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР