Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 01904

 

2018 оны 6 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2018/01904 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Усны гудамж байрлах, Үндэсний хөрөнгө оруулалтын банк /РД:/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  тоотод байрлах Х.Д ХХК /РД: /,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Нефть, Титэм хотхон -д байрлах Т.ө.к ХХК /РД/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, яргайт  гудамж,  тоотод оршин суух, Ж овогт Ж.Г,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо,  хэсэг  байр  тоотод оршин суух, Х.ч овогт Б.Х,

Хариуцагч: Баянгол дүүргийн  дугаар хороо,  тоотод оршин суух, Ж овогт Д.А,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам  байр  тоотод оршин суух, Д.Э , З.Н , Э.Б нар,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол,  тоотод оршин суух, Ч.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 1.626.505.579 төгрөг, 31 мөнгө гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х , хариуцагч, хариуцагч Ч.Э  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г , хариуцагч Д. А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З , түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагч Д.Э , З.Н , Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т , нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Х.Д” ХХК-тай ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээ байгуулж 1.500.000.000 (нэг тэрбум таван зуун сая) төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ тус тус байгуулж дараах эд хөрөнгө болон эрхийг барьцаалсан. Үүнд:

1. Ж.Г ийн өмчлөлийн БЗД -р хороо, -р хороолол, “М” ХХК-ийн -р байрны  тоот 50,7 мкв 2 өрөө, Ү-000000000,

2. Д. А өмчлөлийн БГД -р хороо -р бичил хороолол  байр  тоот 30 мкв 2 өрөө, Ү-000000000,

3. ”Т.Ө”  ХХК-ийн өмчлөлийн 98%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, СХД  хороо Титэм /18103/  байр  тоот, 152,54 мкв, Ү-0000000000,

4. ”Т.Ө”  ХХК-ийн өмчлөлийн 98%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, СХД  хороо Титэм /18103/  байр  тоот, 132,35 мкв, Ү-0000000000,

5. Б.Х ын өмчлөлийн БГД  хороо -р хороолол -р байрны  тоот 35 мкв 2 өрөө, Ү-0000000000,

6. Д.Э , З.Н , Э.Б нарын өмчлөлийн ХУД  хороо Буянт Ухаа хороолол /17120/ Морингийн зам  байрны  тоот 47,7 мкв 2 өрөө, Ү-0000000000,

7. Ч.Э  өмчлөлийн ЧД  хороо -р хороолол /15140/ Их тойруу- байрны  тоот 53,12 мкв 2 өрөө, Ү-0000000000,

8. Ч.Э  өмчлөлийн ЧД  хороо -р хороолол /15140/ Их тойруу- байрны  тоот 53,46 мкв 2 өрөө, Ү-0000000000

9. ”Х.Д” ХХК-ийн өмчлөлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Т аймаг Сэргэлэн сум -р баг өндөр дов 880 мкв үйлдвэрийн байр, 227 мкв ажилчдын байр. Ү-0000000000

10.  ”Х.Д” ХХК-ийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Сэргэлэн сум -р баг өндөр дов 40188 мкв газар, НТД:

11. Ж.Г ийн өмчлөлийн БГД  хороо Горькийн -р гудамжны  тоот 624 мкв орон сууц, Ү-0000000000

12.  Ж.Г ийн өмчлөлийн БГД  хороо Горькийн -р гудамжны  тоот 692,07 мкв орон сууц, Ү-0000000000

 

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11,546.11 (арван нэгэн мянга таван зуун дөчин зургаан төгрөг арван нэгэн мөнгө), үндсэн хүү 80,827,031.86 (наян сая найман зуун хорин долоон мянга гучин нэгэн төгрөг наян зургаан мөнгө), нэмэгдүүлсэн хүү 343,401.50 (гурван зуун дөчин гурван мянга дөрвөн зуун нэг төгрөг тавин мөнгө) нийт 81,181,979.47 (наян нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун далан есөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах зээлийн зөрчилтэй байна. Үүнд: Үндсэн зээл 1.499.988.453,89 төгрөг, үндсэн хүү 125.144.241,80 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 1.372.883,63 төгрөг, нийт 1.626.505.579,31/нэг тэрбум зургаан зуун хорин зургаан сая таван зуун таван мянга таван зуун далан есөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийн зөрчилтэй байгаа болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр, төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөртэй байна. Иймд “Х.Д” ХХК-иас үндсэн зээл 1.499.988.453,89 төгрөг, үндсэн хүү 125.144.241,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.372.883,63 төгрөг, нийт 1.626.505.579,31 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Бид нэхэмжлэгч талд эвлэрэх хүсэлт тавьсан ч, эвлэрэх боломжгүй болсон. “Х.Д” ХХК улирлын чанартай барилгын үйл ажиллагаа явуулдаг, сүүлийн 5 жилээс хойш компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Эдгээр хүмүүсийг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх үүргээ хүлээнэ гэв.

 

Хариуцагч Д. А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З  шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Г  2 жилийн хугацаанд хамтран хариуцагч нарын хохирлыг барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр ч бүү хэл зээлийн гэрээ барьцааны бус хөрөнгүүд тодруулбал тоосгоны үйлдвэрийг банкныхан мэдээгүй байхад зарж ашиг олсон ч бидний хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх талаар ямар ч санаачлага гаргаагүй. Би энэ асуудлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тусгай активын хөрөнгийн дарга нартай уулзсан. Ж.Г  бусдыг хууран мэхэлж, итгэл олох замаар залилж мэхэлсэн. Манай эхнэр, Ж.Г  нарын хооронд өмнө мөнгөн төгрөг өгч, авалцсан асуудал байсан ч 2014 онд ямар нэгэн тооцоогүй болсон байдаг. Ийнхүү өмнө санхүүгийн харилцаа үүсэж байсныг Ж.Г  овжиноор ашиглаж, манай эхнэрт итгэл төрүүлж, эхнэр эрх зүйн мэдлэг муугаас ийм байдалд орсон. Бид энэ асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж, хэрэг шалгагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэмэлт барьцааны хөрөнгө буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЭДҮД14/011-01 дугаартай гэрээний 2 дахь заалтын 2.1.2-т заасан үндэслэлээр биднийг хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хуулийн шаардлага хангахгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг тус тус зөрчиж талууд барьцааны гэрээ байгуулсан. Оюуны өмч улсын бүртгэлийн газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7/4577 дугаартай албан бичигт зааснаар ЭДҮД14/01101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүй байна. Ийм учраас нэмэлт барьцааны гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Энэхүү хүчин төгөлдөр гэрээний дагуу Д.А үүрэг хүлээх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч З.Н , Э.Б , Д.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т : З.Н , Э.Б , Д.Э  нар нь Хан-Уул дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, Морингийн давааны  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний итгэмжлэлийг “Х.Д” ХХК-д олгосон. Зээлийн гэрээтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгө барьцаалсантай маргахгүй. Гэхдээ барьцааны гэрээний хуулийн шаардлага хангахгүй, Ж.Г  нь З.Н , Э.Б , Д.Э  нараас олгосон итгэмжлэлийн дагуу уг хэлцлийг байгуулсан. Өөрөөр хэлбэл итгэмжлэлд бүрэн эрх олгосон этгээд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулна. Иймд З.Н , Э.Б , Д.Э  нарын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч Б.Х  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй, “Х.Д” ХХК-нд холбогдох шүүх хуралд дахин оролцож чадахгүй, шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэх болно гэжээ.

Хариуцагч Д. А итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: “Х.Д” ХХК-ийн захирал Ж.Г  иргэн Д.А тай 2014 оны 10 сард н.Э гэх танилаараа дамжуулан уулзаж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 1.500.000.000 төгрөгийн зээл авч байгаа, банк намайг нэмэлт барьцаа хөрөнгө тавь гээд байна. Танай орон сууцыг түр хугацаанд барьцаалж, зээл авахад туслаач зээл авсан даруйдаа тэргүүн ээлжинд орон сууцыг чинь барьцаанаас шуурхай чөлөөлж, өгнө гэж итгүүлсэн. Д.А , Ж.Г  нар бүрэн итгэж, ямар нэгэн хариу төлбөргүйгээр гэр бүлийн дундын өмчлөлийн Баянгол дүүрэг, -р хороо,  байрны  тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавих эрхийг 2014-10-19 өдөр итгэмжлэлээр олгосон. Ж.Г  энэхүү итгэмжлэлээр “Х.Д” ХХК-ийн нэрийн өмнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банктай 2014.11.10 өдрийн ЭДҮТ14/011-01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээг байгуулж, зээлээ тус банкнаас авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл манай орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөөгүй, Д.А г хууран мэхэлж байгаа бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Зээлээ авсан даруйдаа барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэдгээ хэлсэн бол итгэмжлэл түүнд өгөхгүй байсан. Ж.Г  нь хувь хүнд олгосон итгэмжлэлийг аж ахуйн нэгж байгуулсан нэмэлт барьцааны гэрээнд ашигласан нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу Д.А гаас “Х.Д” ХХК-ийн захирал Ж.Г т 2014.10.19 өдөр олгосон орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлдээ гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд Ж.Г  нь хувь хүнд олгосон итгэмжлэлийг аж ахуй нэгжтэй байгуулсан нэмэлт барьцааны гэрээнд ашигласан нь үндэслэлгүй гэж дурдсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь 2014.10.19 өдөр иргэн Д.А сгаас “Х.Д” ХХК-д олгосон орон сууц захиран зарцуулах итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Д.А гаас өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, -р хороо, -р бичил хороолол,  байрны  тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг “Х.Д” ХХК-д олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаж, “Х.Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрхтэй этгээд болох Ж.Г  гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэгийг дарж баталгаажуулсан. Тус итгэмжлэлийг Баянгол дүүргийн нотариатч Д.Бямбаа үнэн зөв, хуулийн шаардлага хангасныг баталсан. Тус итгэмжлэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр учраас Д. А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК “Х.Д” ХХК-нд холбогдуулан 2014.10.03-ны өдрийн ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээний үүрэгт 1.626.505.579 төгрөг 31 мөнгө гаргуулах, мөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Т.Ө”  констракшн, Ж.Г , Б.Х , Д.А , Д.Э , З.Н , Э.Б , Ч.Э нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг шүүх хангаж, тэднийг хамтран хариуцагчаар татжээ.

Хариуцагч “Х.Д” ХХК-ийн захирал Ж.Г  зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 1.626.505.579 төгрөг 31 мөнгө гаргуулах, мөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан байна.

Харин хариуцагч Д. А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З  2014.11.10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, Д.Э , З.Н , Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т  2014.11.20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа маргажээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, “Х.Д” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээгээр 1.500.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгожээ. / 1 дүгээр хавтас хэргийн 7-9 дүгээр тал/

Уг зээлийн гэрээний дагуу 2014.10.03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээнүүдийг байгуулжээ.

Шүүх “Х.Д” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1.626.505.579 төгрөг 31 мөнгө гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгож, харин 2014.10.03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас 2014.10.03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээнүүд нь Иргэний хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна.

1 дүгээр хавтаст хэргийн 14, 117 дугаар талд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээний хуулбарууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. дахь шаардлагыг хангаж авагдсан байх бөгөөд 14 дүгээр талд авагдсан гэрээгээр Ж.Г ийн өмчлөлийн БЗД 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Мон тед ХХК-ийн 1 дүгээр байрны 29 тоот 2 өрөө, мөн түүний өмчлөлийн БГД  дүгээр хороо, Горькийн  дүгээр гудамж,  тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 692.07 м.кв газар, “Х.Д” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сум,  дүгээр баг, Өндөр дов 880 м.кв үйлдвэрийн барилга, байгууламж, мөн компанийн Төв аймгийн Сэргэлэн сум  дүгээр баг Өндөр дов 40188 м.кв газар барьцаалагдсан.

117 дугаар талд авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээгээр Ж.Г ийн өмчлөлийн БЗД  дугаар хороо,  дугаар хороолол, “М.т” ХХК-ийн -р байрны  тоот 2 өрөө орон сууц, Д. А өмчлөлийн БГД  дугаар хороо,  дугаар бичил хороолол,  байр  тоот 2 өрөө орон сууц, “Т.Ө”  ХХК-ийн СХД  дугаар хороо Титэм  байр  тоот үйлчилгээний зориулалттай 152.54 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн СХД  дугаар хороо Титэм  байр  тоот үйлчилгээний зориулалттай 132.35 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Б.Х ын өмчлөлийн БГД  дугаар хороо,  дүгээр хороолол,  байр  тоот 2 өрөө орон сууцнууд барьцаалагджээ.

2014.11.10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 тоот нэмэлт барьцааны гэрээнүүдийн барьцаалбар өөр өөр, мөн 203, 206, 209 дүгээр хуудсанд уг барьцааны гэрээнүүд авагдсан боловч нэг гэрээг 2 өөр буюу 6/1-24, 6/2-20 дугаартай улсын бүртгэгч нар бүртгэсэн байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5. Улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэх заалтуудыг зөрчсөн байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, “Х.Д” ХХК-иудын хороонд байгуулагдсан 2014.11.10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01, 2014.11.20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 тоот гэрээнүүдийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх боловч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.05.30-ны өдрийн 1/1711 албан тоотод Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, “Х.Д” ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЭДҮТ-14/011 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хуулбарлан хүргүүлж, бусад 2014.11.10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014.11.20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ нь эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 167 дугаар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3. улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах; 11 дүгээр зүйлийн 11.5.4.тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх; 11.5.8.улсын бүртгэлийн хувийн хэргийг хөтлөх; 12 дугаар зүйлийн 12.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. 18.1.5.улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох, хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгаа тул Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Х.Д” ХХК-иудын хороонд байгуулагдсан 2014.11.10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01, 2014.11.20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 тоот гэрээнүүд холбогдох хуулийн шаардлага хангахгүй байх тул уг гэрээнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна.

Хариуцагч Д. А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З  Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу Д.А гаас “Х.Д” ХХК-ийн захирал Ж.Г т 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба тэрээр уг сөрөг нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг итгэмжлэлийн дагуу Ж.Г  саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч “Х.Д” ХХК-иас 1.626.505.579 төгрөг 31 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЭДҮТ-14/011 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-01, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.290.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х.Д” ХХК-иас 8.290.480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.500 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-д зааснаар илүү төлсөн 300 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО