Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

 

 

 

 

 

                                2022/ШЦТ/222

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                                                     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

                                                                                                                                                          Улсын яллагч: Ж.Ундармаа

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгчД Н.Энхжаргал, Г.Энхбаяр

            Шүүгдэгч: Л.Д, С.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаД М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                                                                                                                                     Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар

зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Лгийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Ш нарт холбогдох 2212000000140 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                ШүүгдэгчД Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ааймгийн Э сумын ..-р баг Т хорооллын .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 123 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

                Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Лгийн Д /РД: ../,

                ШүүгдэгчД Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Ааймгийн Э сумын ..-р багийн Н .. тоотод оршин суух, урьд  Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,               

                Архангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан

                Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн өршөөн сольж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Сгийн Ш /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаарД

 

                                                                                                                                                     Шүүгдэгч С.Ш, Л.Д нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ч сумын Х багийн нутаг Хярын бууз гэх газраас хохирогч М.Чын 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, түүнд 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ ньД

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. ҮүндД

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000140 дугаартай эрүүгийн хэргээс

                                                                                                                                                        Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  М.Чын мэдүүлсэнД ... 2022 оны 03 дугаар

сарын эхээр А аймгийн Ч сумын Х багийн нутаг Хярын бууз гэх газарт бэлчээрт байсан адуунаас хар хүрэн зүсмийн нас гүйцэж байгаа морь, хүрэн зүсмийн нас гүйцсэн морь хоёрыг хулгайд алдсан бололтой олохгүй байгаа. Манай хоёр тооны адуу нутгийн адуу учир өөр нутаг руу гүйж болон алдуулаар явна гэж байхгүй. Тэгээд цагдаагийн газарт ирж бүртгүүлэхэд манай 2 тооны адууны зүстэй ижил 2 тооны адууг хүмүүс нядалж байгаад баригдсан. Хохирогч хайж байгаа гэсэн. Хулгайн адуу байж магадгүй гэхээр нь өргөдөл гаргаж байна. Манай 2 тооны адуу им тамга байхгүй, хар хүрэн зүсмийн морь нь хоёр бөөрнөөс доош босоо цагаан үстэй /олойртой/, сайн ажигласан хүнд толгойны шилэн дээрээ бага зэрэг цагаан үстэй санагдаж байна. Манай 2 тооны морь жирийн унааны морь байгаа юм. Манай хоёр морь унагдаагүй тарга хүч сайтай байсан учраас ижил үнээр 1,200,000 төгрөгөөр үнэлнэ. Нийтдээ 24000,000 төгрөгөөр үнэлнэ. Байхгүй байна. Манай тэнд малын хулгай нэг их гараад байдаггүй болохоор ойр хавиасаа авсан. Нэг бол холоос хүн ирж авсан байх гэж сэжиглэж байгаа. Өөр ярих зүйл байхгүй. Гомдолтой байна. Шинж тэмдэг, ерөнхий байдлын танина. Манай унаган адуу учраас шууд хараад танина...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/

                                                                                                                                                        Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Чын мэдүүлсэнД ... Би хулгайд алдсан

2 тооны адуугаа Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Хярын бууц гэх газар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр санагдаж байна өөрийн өмчийн адуунуудаа бэлчээр дээр нь очиж үзэхэд бүрэн байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын эхээр бэлчээрт байсан адуун дээрээ очиход дотроос нь хүрэн зүсмийн нас нийлсэн соёолон насны морьд алга болсон байсан. Тэр хавиар хайгаад олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд хохирогч нь мэдэгдэхгүй хоёр тооны адууны толгой байна ирээд үз гэхээр нь ирээд үзэхэд миний өмчлөлийн 2 тооны адууны толгой мөн байсан. Ер нь бол манай адуу Чулуут сумын Хайрхан багийн Хярын бууц гэх газар бэлчээрлэдэг. Түүнээс өөр газар бэлчээрлэдэггүй Манай адуу дангаараа бэлчээрлэдэг. Түүнээс өөр хүний адуутай хамт нийлж бэлчээрлэхгүй. Надад нийт 2.700.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. Манай хулгайд  алдсан 2 тооны адууг зарсан ченж надад 830.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.870.000 төгрөг дутуу байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулах юм бол гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 234-235 хуу/

                                                                                                                                                        Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бийн мэдүүлсэнД ... Би  2022 оны 02 дугаар

сарын 28-ны оройн 22 цагаас олон нийтийн цагдаа Дын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт машинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн чинь шөнийн 03 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллоос нэг машин хөдлөөд 5 дугаар багийн чиглэлд явж байгаа гэрэл харагдсан. Тэгэхээр нь бид хоёр уг машины араас нь гүйцэж очоод Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах АРА төвийн урд талын төв зам дээр зогсоож шалгахад 39-85 УНМ улсын дугаартай, цагаан өнгийн, кролла маркийн тээврийн хэрэгслийг Лгийн Д гэх хүн жолоодож явсан. Хажууд нь Сгийн Ш гэх хүн сууж явсан. Тэгээд бид хоёр уг машины жолоочийн бичиг баримтыг нь шалгаад тээврийн хэрэгслийн арын багаажыг шалгахад 1 тооны, шинэ, гарал үүсэлгүй, уур нь савссан адууны мах байсан. Уг хоёр хүнээс ямар шалтгаанаар адууны мах тээвэрлэж яваа талаар асуухад жолооч Л.Д нь Цэнхэр сумын Буйлан багийн нутгаас авч ирсэн адуу гэж хэлсэн. Нөгөө хамт явсан С.Ш гэх хүн нь “Уучлаарай бид хоёрыг нэг удаа явуулчхаач, наад адууны мах чинь хулгайн адууны мах байгаа юм. Бид хоёр шүүхийн торгуулийн мөнгө төлөх гээд хулгай хийчихлээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дээрх хоёр хүнийг, мөн тээврийн хэрэгслийг саатуулсан. Тээврийн хэрэгсэлд зөвхөн адууны мах нь байсан арьс болон толгой нь байгаагүй. Л.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багаас авч ирсэн адуу гэж хэлсэн. Нөгөө С.Ш нь “Шүүхийн мөнгө төлөх гээд хулгай хийчихлээ уучлаарай гэж хэлсэн. Цагдаагийн газар дээр ирсний дараа С.Ш нь би уг адууг Тамир хороололд унаж ирээд гаргаж, төхөөрсөн юм гэж хэлсэн. Харин Л.Д нь бид хоёр Цэнхэр сумын Буйлан багаас гараад Цэнхэрийн гүүрээр ороод бургасаа дээшээ өгсөж яваад урдаасаа Тамир хорооллоор аймгийн төв рүү орж ирсэн гэж хэлсэн.  Хэний эзэмшлийн адуу болохыг хэлээгүй хулгайн адуу гэж л хэлсэн. Өөр сэжигтэй зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

 

Мөрдөн байцаалтын шатанд О.Бын гэрчээр мэдүүлсэнД ... Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулаг хороололд байх гэрээсээ гараад Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хороололд байх Л.Ггийн гэрт оройн 21 цагийн үед ганцаараа очсон. Тэдний гэрт очиход хашааных нь зүүн талд хүрэн зүсмийн эмээлтэй морь хашаанаас уяатай байсан. Тэгээд гэрт нь хүүхдүүд нь гэртээ байсан Дг хаашаа явсан талаар асуухад охин нь аав гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэртээ харьсан. Тиймээ миний эзэмшлийн машин байгаа юм. Би уг машинаа 2021 онд хүнээс худалдаж авсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед манай дүү Л.Д манай гэрт ирээд хөдөөнөөс аав, ээж хоёр ирсэн дүүгийнд хүргэж өгөх гэсэн юм гэж хэлээд миний машиныг гуйж аваад явсан. Тэрнээс хойш би Л.Дгоос машинаа аваагүй. Хөдөө явах талаар надад хэлээгүй аймгийн төвд аав, ээж ирсэн дүүгийнд хүргэж өгнө гэж л хэлсэн. Харанхуй байсан болохоор сайтар харж чадаагүй. Ямартай ч хүрэн зүсмийн, эмээлтэй морь хашаанаас нь уяатай байсан. Тэрийг сайн анзаараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Ц.Цгийн мэдүүлсэнД ... 2022 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед ажилдаа явсан. Тэгэхэд манай нөхөр хүүхдүүдийн хамт үлдсэн. Орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд Д, Шгийн хамт байсан. Манай нөхөр өдөр бага охиноо хараад өнждөг. Намайг ажлаа тараад гэртээ ирэхэд Ш манайд ирсэн байсан. Хашаанд эмээлтэй, эмээлгүй хоёр морь уяатай байсан. Дгоос асуусан чинь Шг унац ирсэн гэж хэлсэн. Орой болсон байсан болохоор би зүсийг нь сайн хараагүй. Би эрт унтаад өгсөн болохоор тэрийг сайн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Н.Сийн мэдүүлсэнД ... Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Цэнхэр сумын төвөөс хөдөө гэртээ мотоцикльтой 10 цагийн үед ирсэн. Буйлан нуур гэх газар луу мотоцикльтой адуунд явсан. Адуунд хөдөөгүүр явж байгаад 18 цагийн үед ирсэн. Тэгээд малаа цэгцлээд хөдөө гэртээ амарсан. Манайхаар гаднаас хүн ирээгүй. Надад тийм асуудал байхгүй. Адуу зараагүй. Би өөрөө 30 гаран тооны адуутай. Манай адуу болон аавын адуунууд бүгд шил CК гэсэн тамгатай. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед хөдөө малд явж байхад Дгийн эхнэр Ц 99336016 дугаартай утаснаас миний 98196067 дугаартай утас руу залгаад Д 2 тооны хүрэн морь гаргаж байгаад цагдаад баригдчихлаа. Нөгөө хоёр морь нь буруу гарын морь байгаа юм.Чи цагдаад уг хоёр морийг би өгсөн гээд хэлээд тус болооч гэж ярьсан. Тэгэхээр нь би тэгж чадахгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд тухайн үед над руу хэд хэд залгахаар нь би утсаа аваагүй. Өнөөдөр 12 цагийн үед малд явж байхад мөн залгаад Д чам руу залгаж ярьсан уу гэж асуусан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

 

                                                                                                                                                        Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Чийн мэдүүлсэнД ... Би дээрх хүмүүсийн

танина. Л.Д, С.Ш нар цагдаагийн байгууллагад малын хулгайн гэмт хэргээр шалгагдаж байсан гэдгээр нь танина. Түүнээс төрөл садангийн холбоо хамаарал байхгүй. Харин М.Чыг зүс танина. Архангай аймгийн Хайрхан сумын Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрээр нутагладаг гэдгээр танина. Төрөл садангийн холбоо хамаарал байхгүй. С.Ш, Л.Д нар нь 2022 оны 02 дугаар сарын сүүлээр шөнийн эргүүлийн цагдаа нарт машинтай нэг тооны адууны мах тээвэрлэж явж байгаад баригдсан байсан. Түүнийг эргүүлийн мөрдөгч Э.Н, Б.Ннартай шалгахад ажиллагаа явуулахад Ш нь Сэ гэх хүнээс 2 тооны адуу худалдан авсан гэх бөгөөд тэр нь худлаа болж таарсан. Тэгээд Ш тээвэрлэж явсан махыг хадгалах газар байхгүй учир хохирогч Эрэн сурвалжилж олтол мал мах авдаг ченж Э гэх хүнд зарж мөнгийг нь авалгүй хохирогч тогтоогдсоны дараа мөнгийг авна гэж хэлээд махыг өгч явуулсан. Шгийн гэрт хадгалж байсан. Хулгай байж болзошгүй 1 тооны адууны махыг хурааж авах боломжгүй учир С овогтой Ш өөрөө зараад мөнгийг нь авчихъя гэж хэлэхээр нь өөрт нь өгсөн. Ш тухайн махыг зарчихлаа гэж ярьсан. Яг хэнд хэдэн төгрөгөөр зарсныг би мэдэхгүй. Ш, Д нарын тээвэрлэж явсан адууны толгой арьсыг хөргүүртэй зооринд хадгалж байгаад хохирогч эрэн сурвалжилж олж тогтоосны дараа хохирогчид хүлээлгэн өгсөн. Тухайн нэг тооны адуу мах нь 163 кг болж 830.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 238-239 хуу/

                                                                                                                                                        Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эийн мэдүүлсэнД ... Би дээрх хүмүүсээс

Ш гэдэг хүнийг танина. Зах дээр мах зөөдөг ажил хийдэг байснаар нь танина. Түүнээс төрөл садан, найз нөхдийн холбоо хамааралгүй. Дээрх хүмүүсээс ямар нэгэн малын мах худалдан авч байгаагүй. Харин 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагаас Ч яриад энд нэг хулгайн мах байна муудах гээд болдоггүй та ирээд аваадхаач хохирогч нь тодорхойгүй байна гэж надад хэлэхээр нь би тухайн махыг цагдаагийн газрын арын хашаанд ирж худалдан авсан. Тэр үед С.Ш Чтой хамт байсан. Тухайн мах 163 кг  болсон бөгөөд 830.000 төгрөг болсон. Тэгсэн Ч мөнгийг нь одоо авахгүй. Харин хохирогч олдох юм бол хохирогчийг олсны дараа хохирогчид өгнө гэж хэлсэн. Ер бол ийм зүйл болсон. Мөн Ш тухайн мах худалдан авсны маргааш нь та дахиад нэг адуу худалдаж аваач гэж ирсэн. Тэгэхлээр нь би тухайн махыг авахгүй. Өөр хүнд өг гэж хэлээд явуулсан. 1 тооны адууны мах зарсан. Тухайн мөнгийг тэр үед аваагүй харин хохирогч олдох юм бол хохирогчид өгнө гэж Ч надад хэлсэн. Одоо тухайн мөнгө байгаа би тухайн адууны махны үнэ болох 830.000 төгрөгийг хохирогчид өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 246-247 хуу/

                                                                                                                                                        Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Нийн мэдүүлсэнД ... Манай аав

Ч нь Хүрэн, Хонгор, Халтар, Буурал зүсмийн 4 тооны азаргатай 60 гаруй тооны адуутай, тухай адуу мал нь бараан голцуу зүстэй юм. Манай аав Чын адуу мал нь бараан зүстэй, насны хувьд төрөлжсөн адуу малладаг. Тухайн үед би Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Мянган толгой гэх газар байсан. Аав Чынх Хярын бууз гэх газар буюу манайхаас 2 километр орчим зайтай нутагладаг байсан. Тэгтэл тухайн үед аав Ч нь дээрх 2 тооны хүрэн зүсмийн морио надаас сурч байсан. Тухайн 2 тооны морь нь байхгүй болсон талаар мэдэж байсан. Тухайн үед таньж мэдэхгүй хүн явж байсан талаар би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 244-245 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Дгийн мэдүүлсэнД ... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хулгай хийгээгүй. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129 хуу/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Шгийн мэдүүлсэнД ... Би мөрдөгчийн дуудсан цагт ирээгүй шалтгаан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн миний гар утас гэмтэлтэй болохоор зарим үед хүн залгасныг мэдээгүй юм. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би өмгөөлөгч сонгон авсан. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Н.Энхжаргалыг оролцуулж мэдүүлэг өгнө. Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хулгай хийгээгүй. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120 хуу/

 

         Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 07-08 хуу/,

         Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-22, 30-32, 40-41 хуу/,

         Мобиком корпорац ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/3269 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 99336016 дугаарын утасны лавлагаа /1-р хх-ийн 67-75 хуу/,

         “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 645 дугаартай хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 88 хуу/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136, 207 хуу/

           Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 229 хуу/

           Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 112-114 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                  Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ч сумын Х багийн нутаг Хярын бууз гэх газраас хохирогч М.Чын 2 тооны адуу буюу бусдын олон тооны мал хулгайд  алдагдаж, түүнд 2.700.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

        

          2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч С.Ш нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 51-5109 тоот хашаанд шүүгдэгч Л.Дгийн хашаанд төхөөрч, авто машинаар тээвэрлэн явж байгаад баригдсан ба дээрх 2 адуу нь хохирогч М.Чын тухайн үед хулгайд алдагдсан 2 тооны адуу болох нь нотлогдсон нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нөхцөл байдал, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Гэмт хэрэг мөн байна. Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Ш гэм буруутай болох ньД Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсанД

 

            Хохирогч М.Чын “цагдаагийн газарт ирж бүртгүүлэхэд манай 2 тооны адууны зүстэй ижил 2 тооны адууг хүмүүс нядалж байгаад баригдсан. Хохирогч хайж байгаа гэсэн. Хулгайн адуу байж магадгүй гэхээр нь өргөдөл гаргаж байна. Манай 2 тооны адуу им тамга байхгүй, хар хүрэн зүсмийн морь нь хоёр бөөрнөөс доош босоо цагаан үстэй /олойртой/, сайн ажигласан хүнд толгойны шилэн дээрээ бага зэрэг цагаан үстэй санагдаж байна. Манай 2 тооны морь жирийн унааны морь байгаа юм.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83, 234-235/

 

           Гэрч О.Бийн “бид хоёр уг машины жолоочийн бичиг баримтыг нь шалгаад тээврийн хэрэгслийн арын багаажийг шалгахад 1 тооны, шинэ, гарал үүсэлгүй, уур нь савссан адууны мах байсан. Уг хоёр хүнээс ямар шалтгаанаар адууны мах тээвэрлэж яваа талаар асуухад жолооч Л.Д нь Цэнхэр сумын Буйлан багийн нутгаас авч ирсэн адуу гэж хэлсэн. Нөгөө хамт явсан С.Ш гэх хүн нь “Уучлаарай бид хоёрыг нэг удаа явуулчхаач, наад адууны мах чинь хулгайн адууны мах байгаа юм. Бид хоёр шүүхийн торгуулийн мөнгө төлөх гээд хулгай хийчихлээ” гэж хэлсэнгэх мэдүүлэг /1-р хх-ийн 05-06/, 

 

            Гэрч О.Бын “2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед манай дүү Л.Д манай гэрт ирээд хөдөөнөөс аав, ээж хоёр ирсэн дүүгийнд хүргэж өгөх гэсэн юм гэж хэлээд миний машиныг гуйж аваад явсан. Тэрнээс хойш би Л.Дгоос машинаа аваагүй. Хөдөө явах талаар надад хэлээгүй аймгийн төвд аав, ээж ирсэн дүүгийнд хүргэж өгнө гэж л хэлсэн. Харанхуй байсан болохоор сайтар харж чадаагүй. Ямартай ч хүрэн зүсмийн, эмээлтэй морь хашаанаас нь уяатай байсан.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/,

 

            Гэрч Ц.Цгийн “Намайг ажлаа тараад гэртээ ирэхэд Ш манайд ирсэн байсан. Хашаанд эмээлтэй, эмээлгүй хоёр морь уяатай байсан. Дгоос асуусан чинь Шг унац ирсэн гэж хэлсэн. Орой болсон байсан болохоор би зүсийг нь сайн хараагүй. Би эрт унтаад өгсөн болохоор тэрийг сайн мэдэхгүй байнагэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29, 

 

            Гэрч Н.Сийн “2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед хөдөө малд явж байхад Дгийн эхнэр Ц 99336016 дугаартай утаснаас миний 98196067 дугаартай утас руу залгаад Д 2 тооны хүрэн морь гаргаж байгаад цагдаад баригдчихлаа Нөгөө хоёр морь нь буруу гарын морь байгаа юм.Чи цагдаад уг хоёр морийг би өгсөн гээд хэлээд тус болооч гэж ярьсан. Тэгэхээр нь би тэгж чадахгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд тухайн үед над руу хэд хэд залгахаар нь би утсаа аваагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45/,

 

            Гэрч Ц.Чийн “2022 оны 02 дугаар сарын сүүлээр шөнийн эргүүлийн цагдаа нарт машинтай нэг тооны адууны мах тээвэрлэж явж байгаад баригдсан байсан. Түүнийг эргүүлийн мөрдөгч Э.Н, Б.Ннартай шалгахад ажиллагаа явуулахад Ш нь Сэ гэх хүнээс 2 тооны адуу худалдан авсан гэх бөгөөд тэр нь худлаа болж таарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-239/

 

             Гэрч С.Эийн “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагаас Ч яриад энд нэг хулгайн мах байна муудах гээд болдоггүй та ирээд аваадхаач хохирогч нь тодорхойгүй байна гэж надад хэлэхээр нь би тухайн махыг цагдаагийн газрын арын хашаанд ирж худалдан авсан. Тэр үед С.Ш Чтой хамт байсан. Тухайн мах 163 кг  болсон бөгөөд 830.000 төгрөг болсон... Харин хохирогч олдох юм бол хохирогчийг олсны дараа хохирогчид өгнө гэж хэлсэн... Мөн Ш тухайн мах худалдан авсны маргааш нь та дахиад нэг адуу худалдаж аваач гэж ирсэн. Тэгэхлээр нь би тухайн махыг авахгүй. Өөр хүнд өг гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-247/

 

             Мөрдөн байцаалтын шатанд Л.Д, С.Ш нарын өөрсдийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 119-120, 128-129/,

 

            “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 645 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 67-75 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

         Иймд шүүгдэгч С.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

        Архангай аймгийн Прокурорын газраас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч С.Ш, Л.Д нар нь бүлэглэж А аймгийн Чсумын Х багийн нутаг Хярын бууз гэх газраас хохирогч М.Чын 2 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч тухайн цаг хугацаанд тухайн газар нутгаас 2002 оны 02 дугаар сарын 28-ны орой шүүгдэгч Л.Дгийн хашаанд хүрэн хар, хүрэн зүсмийн 2 тооны адууг авч ирэх хүртэл С.Ш нь хэнтэй, юугаар яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн  шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал, бодит байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт биш хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

         Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

         Шүүхээс хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр С.Штэй бүлэглэж А аймгийн Ч сумын Хбагийн Хярын бууз гэх газраас 2 тооны адууг хулгайлж, хашаандаа авч ирсэн талаарх нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй, харин гэмт үйлдэл төгссөний дараа буюу шүүгдэгч С.Шг дээрх 2 тооны адууг хашаанд нь авч ирсний дараа алж, төхөөрч тээвэрлэж явсан болох нь нотлогдсон байна.

        

          Яллах дүгнэлтийн үндэслэл болгосон хохирогч М.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 тооны морио бэлчээрээс нь хулгайд алдсан талаар, гэрч О.Бь, Ц.Ч нь 28-ны шөнө Л.Д, С.Ш нар нь хулгайн адууны махыг автомашинаар ачиж яваад баригдсан талаар, гэрч С.Э нь 2 адууны махыг худалдаж авсан талаар, гэрч Ц.Ц, О.Б нар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим Л.Дгийн хашаанд хүрэн зүсмийн 2 тооны морь уяатай байсан талаар, гэрч Э.Сэ нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө Л.Дгийн эхнэр Ц нь утсаар ярьж Л.Д 2 тооны морь гаргаж явж байгаад цагдаад баригдчихлаа, чи уг морийг зарсан гэж хэлээд өгөөч гэж гуйж байсан талаар тус тус мэдүүлсэн байдаг бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь Л.Дг С.Штэй бүлэглэж уг 2 морийг хулгайлж, Чулуут сумаас Эрдэнэбулган суманд авч ирснийг нотлохгүй бөгөөд зөвхөн гэрч Ц.Цгийн Сийг адуу зарсан гэж хэлээд өгөөч, буруу гарын адуу байгаа юм гэж гуйж байсан гэх мэдүүлгээр Л.Дг яллах боломжгүй юм.

 

       Мөн шүүгдэгч Л.Д нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой О.Бын автомашиныг гуйж авсан байдаг. Иймд шүүгдэгч Л.Д нь 2022 оны 02 дугаар сарын 28-нд Чулуут сумын Хайрхан багийн Хярын бууз гэх газраас шүүгдэгч С.Штэй бүлэглэж хохирогч М.Чын 2 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Л.Дг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

       Шүүхээс Л.Дг шүүгдэгч С.Штэй бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзсэн тул Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгож зүйлчилж хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

 

            Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч С.Ш нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бусдын 2 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарД

 

           Шүүгдэгч С.Шгийн хохирогчид учруулсан хохирлыг төлсөн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

             Шүүгдэгч С.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч С.Ш нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар өршөөж сольсон хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.Шд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 угаар сарын 15-ны өдрийн 64 тоот  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар өршөөн сольсон ялын эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарД

             Хохирогч М.Ч нь “…надад нийт 2.700.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирол төлбөрөө бүрэн аваагүй байгаа. Миний хулгайд алдсан 2 тооны адууг зарсан ченж надад 830.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.870.000 төгрөг дутуу байгаа. Миний хохирлыг барагдуулах юм бол гомдол саналгүй…” гэх мэдүүлэг /1-ийн 235 хуу/ авагдсан байна.

           Шүүгдэгч С.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүх хуралдаанаар завсарлага авч төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

          Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч С.Шд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийт 2 хоног цагдан хоригдсон хугацааг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.Ш, Л.Д нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хийлийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 34.19 дүгээр зүйл, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

           1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Дг цагаатгасугай.

           2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгож хөнгөрүүлсүгэй.

           3.Шүүгдэгч Б овогт Сгийн Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

             5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Шд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах

ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 9 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 жил 5 сар 9 хоногт хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сар 9 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шд оногдуулсан 3/гурав/ жил 5/тав/ сар 9/ес хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шгийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            8. Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Ш, Л.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ