| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0019/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/20 |
| Огноо | 2017-03-22 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | С.Энхмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Энхмаа /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах /ҮД:0857/,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаар, ******* индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, ******* настай, , боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , , нэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух бүртгэлтэй, одоо , тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18- 19 цагийн орчим , салдаг зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлэ, мөн дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.ийн жолоодож явсан улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.******* нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг 18-19 цагийн орчим жолоодон ны нутаг дэвсгэрт байрлах , ын засмал замын уулзвараар явах замаар салаад явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэг “Зам тээврийн осолд холбогдсон жолооч а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулан тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлэ үүрэг хүлээнэ”,
мөн дүрмийн 2.7 дахь хэсэг “жолоочид а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Н.ийн жолоодож явсан улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын: “... Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй ...” г мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: "... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би нэр , түүний найз нарын хамтаар орчихоод буцаж явах замд эсрэг урсгалаас гэрлээ асаагаагүй машин манай машин руу эгц урдаас халз орж ирсэн. Би баруун гар тал руугаа дараад усны шуудуй руу орж зогсоход миний машины зүүн талыг мөргөсөн. Уг машин цааш яваад замын хашлага даваад зогссон. Араас нь очтол машинаас 3 залуу бууж ирсэн. Зүүн талын урд дугуй нь мултарсан байсан. Би эргэж буцаад машин дээрээ очоод машинаа унтраагаад эргээд хартал нөгөө машин шууд 3 дугуйтайгаа зугтаасан. Би тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Манай машинд нийтдээ 5.800.000 төгрөгийн хохирол учирсан, холбогдогч 1.300.000 төгрөгийн хохирол барагдуулсан, өөр нэг ч хохирол барагдуулаагүй ...” г мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: "... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18-19 цагийн орчим Чингисийн хөшөө орчихоод Улаанбаатар луу явж байсан. Миний эсрэг урсгалаас цуваа явж байсан. Бид нар , луу салдаг уулзвар луу өгсөөд явж байсан. Миний машин ойролцоогоор 70 км цагийн хурдтай, зүүнээсээ баруун чиглэлтэй буюу замынхаа хойд талын эгнээгээр Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд миний эсрэг урсгалд цувааны араас саарал өнгийн маркийн тээврийн хэрэгсэл гэнэт гараад ирсэн. 70 км орчим цагийн хурдтай л явж байсан байх. Тэр машин гэрлээ асаагаагүй явж байсан болохоор эндээ харагдаагүй юм. Тэгээд тэр машин гараад ирээр нь би машинаа баруун гар тал руу дараад усны шуудуй ороход миний машины зүүн урд гэрлээс лээд хойшоо зураад өөрөө машинтайгаа замын хойд тал руу дүүлээд зогссон. Тэгээр нь би машинаасаа буугаад хартал машины гадаа хоёр хүн хэвтэж байсан. Нэгнийх нь хамраас цус гарчихсан байсан. Машин дотор нь хүн байсан эсийг сайн анзаараагүй. Одоо бодоход хүн байсан санагдаад байна. Тэгээд манай нэр ирээд тэр машиных нь улсын дугаарын зургийг дараад буцаад машин руу очоод эргээд харахад гэнэт машинаа орилуулаад хөдлөөд явчихсан байсан. Зүүн урд талынх нь дугуйны дугуй нь салаад обуд нь үлдчихсэн байсан. Тэр чигтээ обудаараа хөдлөөд зам руу ороод алга болсон. Намайг очиход тэд шал согтуу “та яаж байгаа юм бэ” гээд орилоод байсан. Тэгээд хөдлөөд зугтаад явчихаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа хүлээгээд зогсож байхад нэг нь эргээд ирсэн. Ирснээ “чи яаж байгаа юм бэ” гэд “би машиныг чинь мөргөөгүй, юу яриад байгаа юм” гээр нь “чи тэнэг хүнтэй юм яриад байгаа юм уу” гэж хэлсэн чинь “за за тэгвэл тохиръё” гээд байсан. “Тийм юм байхгүй, чи машин руугаа яв” гэж хэлээд тэр яваад өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. “Машин нь анх осол болсон газраас 1 км гаран газар яваад зогссон байна” гэж цагдаа нь хэлж байсан. ... Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм ...” г мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.ын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18-19 цагийн орчим Чингисийн хөшөө орчихоод Улаанбаатар луу нөхрийнхөө улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Манай нөхөр машинаа жолоодоод би хажуу талд нь суугаад, жолоочийн арын суудалд сууж явсан. Тэгээд Налайх бараг орох гэж байхад мөнгө хураадаг пост руу ирж байхад бид нарын эсрэг урсгал машины цуваа явж байхад араас нь нэг гэрлээ асаагаагүй саарал өнгийн гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу чиглээд манай машиныг чиглээд ирсэн. Тэгэд нь манай нөхөр машинаа баруун тийшээ дараад замаас гарахад тэр машин манай машины зүүн талыг мөргөөд замын хойд талд шороон дээр зогссон. Тэгээр нь машинаас буугаад яваад очиход 3 залуу байсан санагдаж байна. Нэгнийх нь хамраас цус гарчихсан байсан. Одоо бодоход жолооч нь бололтой байсан. Тэгээд буцаад машиндаа очоод цагдаа дуудах хооронд тэр машины жолооч машинаа орилуулаад тачигнуулаад хөдлөөд явчихсан. Дугуй нь салчихсан обудан дээрээ яваад байсан. Тэгээд цагдаа дуудчихаад цагдаа хүлээгээд байж байхад жолооч нь эргээд хүрээд ирсэн. Ирээд юу яриад байгаагаа ч мэдгүй шал согтуу байсан. “Би хэргээ хүлээнэ шүү дээ, тохиролцъё” гэж байснаа яваад өгсөн. Миний буруу гээд байсан. Тэгээд тэр залуу бидэнтэй хамт байж байгаад яваад өгсөн. Машин нь 1 км гаран газрын цаана байсан гэж байсан. Хамт явсан найз нар нь зугтаагаад алга болсон ...” г мэдүүлэг/хх-ийн 23 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн 2016 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр өгсөн: "... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз , түүний нөхөр хоёртой Чингисийн хөшөө орчихоод буцаад 19 цагийн орчим Улаанбаатар луу явж байсан юм. Бид нар ийн маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба өөрөө машинаа жолоодоод хажуу талд нь суугаад би арын суудалд суугаад явж байсан. Тэгээд бараг Налайх орох гэж байхад бид нарын эсрэг урсгалаас гэнэт гэрлээ асаагаагүй саарал өнгийн суудлын тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Ойролцоогоор 50 км цагийн хурдтай орж ирсэн байх. Тэгээр нь баруун тал руугаа дараад замаас гарахад манай машины зүүн талыг мөргөөд шороон замын хойд талд зогссон. Тэгээд бид нар машинаас буухад 3-4 орчим залуус байсан. Бүгд согтуу байсан. Бид нарын яриаг ойлгохгүй “та нар яаж байгаа юм бэ” гээд байсан. Тэгээд маргалдаж байгаад машиндаа буцаж очоод суутал нөгөө машины жолооч машиндаа суугаад машинаа асаагаад шууд чигээрээ яваад өгсөн. Тэгснээ жолооч нь эргэж ирээд “би танай машиныг мөргөөгүй, би жолооч нь биш, би юу болсныг үз гэж ирсэн юм, би найз нь байна” гээд өөрөө юу ярьж байгаагаа ч ойлгохгүй тэнэгтээд байсан. Тэгээд тэр залуу удахгүй яваад өгсөн ...” г мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн орчим би найз Мөнх- Оргил, нартай уулзсан. Бид 3 уулзаад 2.5 литрийн 3 пиво хувааж ууцгаасан. Тэгээд би хойд талд нь сууж явсан нэг мэдсэн тасарчихсан байсан. Нэг ухаан орсон чинь гэнэт л түс тас гээд чанга чимээ гараад ******* машинтай мөргөлдөөд цаана очоод зогсчихсон, ******* өөрөө машинаа жолоодоод явж байсан. Тэгээр нь би “юу болов” гээд машинаас буухад манай найз амьсгалж чадахгүй бололтой сонин болчихсон байхаар нь ганц хоёр удаа өргөөд сэгсэрсэн чинь зүгээр болчихсон. ... ******* өөрөө машинаа жолоодож явсан хажуу талд нь сууж, арын суудал дээр би сууж явсан ...” г мэдүүлэг/хх- ийн 25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: "... Манай хүү *******ын хувьд цэргийн алба хаагаагүй, даруу төлөв зантай, хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Архи дарс хэрэглээд байдаггүй. Их л даруухан, бусдын үгээр байдаг. Өөрийн гэсэн эд хөрөнгө гэвэл унаж яваа тээврийн хэрэгсэл байгаа, бас 5 ханатай гэр байгаа. Өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй..." г мэдүүлэг/хх-ийн 27 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: "... Манай нөхөр ******* бид хоёр 2012 онд танилцаж2013 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг болцгоосон. Манай том хүү 3 настай, одоо 153-р цэцэрлэгт хүмүүждэг. Бага хүү 1 ой 5 сартай, одоо гэрт байдаг юм. Манай нөхрийн хувьд даруу төлөв зантай, шударга, удирдан зохион байгуулах чадвар сайтай, хүнд тусархуу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Нөхөр бид хоёрын хувьд хэрэлдэж маргалдаад байх зүйл байдаггүй. Манай нөхрийн хувьд өөрийн гэсэн эд хөрөнгө гэвэл тээврийн хэрэгсэл, 5 ханатай гэр байгаа ...” г мэдүүлэг/хх-ийн 27 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ө.ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №15047 тоот:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ө.ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №15048 тоот:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №15110 тоот:
Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.ийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №28 тоот:
Мөрдөн байцаалтад Ж.*******ын яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед найз , нарын хамтаар Гордокт уулзалдаж 2.5 литрийн 3 ширхэг Боргио нэртэй пиво уусан юм. Уг пивоо гурвуулаа хувааж ууж дуусчихаад би өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай машинаа бариад найз ийг Гордокийн автобусны буудал дээр буулгасан юм. Тэндээсээ ын хамтаар хөдлөөд Налайх руу машинаа бариад явсан юм. Би тухайн үед нилээн согтсон байсан учир зарим нэг үйл явдлыг хагас дутуу санаад байна аа. Би Налайх- явах замд байх “Тэс Петролеум” шатахуун түгэ станцын ойролцоо явж байтал найз “хөөе чи машин мөргөчихлөө шүү дээ” гэж хэлсэн. Би машиныхаа үрүүлийг мөргөсөн чинь толгой манраад явсан, тухайн үед яг юу болсоноо сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь осол болсон газраас нилээн доор миний машин зогссон байсан. Би машинаасаа гараад хартал миний машины буруу талын урд дугуй байхгүй, пидалаараа явчихсан байсан. Мөн машины буруу талын карлон чихэгдээд орсон байсан. Би машинд хэсэг сууж байгаад буцаад явган алхаж мөргөсөн машин дээрээ очсон. Мөргүүлсэн машины хумүүс цагдаад дуудлага өгсөн байсан. Буцаад машин руугаа алхаад явж байсан чинь хөдөлгөөнт эргүүлийнхэн ирчихсэн байсан. ... машинд гурвуулаа явж байсан. Би атай явснаа мэдэж байгаа, харин хаанаас суусныг нь мэдгүй байна. ... би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир яагаад зугтааснаа мэдгүй байна. ...энэ миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлоо барагдуулна. Уучлал гуйж байна ...” г мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5 дугаар тал/,
Хохирогч Н., шүүгдэгч Ж.******* нарын Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 9-10 дугаар тал/,
Шүүгдэгч Ж.*******ын согтуурал шалгасан магадлагаа - 2.08 хувь /хх- ийн 13 дугаар тал/,
“” ХХК-ийн “үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.201.000” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 35 дугаар тал/, дүгнэлт /хх-ийн 36 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 37 дугаар тал/,
Шүүгдэгч Ж.******* хохирогч Н.ид 500.000 төгрөг шилжүүлсэн банкны баримт /хх-ийн 52 дугаар тал/,
Хохирогч Н.ийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 53-62 дугаар тал/,
Ж.*******ын ял шийтгэгдсэн эсийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/,
“*******ийн ******* нь тоотод ам бүл 4 оршин суудаг болохыг тодорхойлов. Одоо тоотод айлын хашаанд оршин сууж байна” гэсэн Налайх дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56, 106 дугаар тал/,
Ж.*******ын иргэний үнэмлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/,
Ж.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 67-69, 73 дүгээр тал/,
Н.ийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 70 дугаар тал/,
Ж.*******ын эзэмшлийн улсын дугаартай импреза маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 71 дүгээр тал/,
Хохирогч Н.ийн тус шүүхэд гаргасан “... хохирол барагдуулсан тухай баримт үйлд нь, Н. миний бие нь 2016.10.31-нд болсон автын ослын хохирогч ба Ж.*******оос тухайн осолд холбогдох хохирлыг бүрэн барагдуулж авсан болно. Үүнд, бэлнээр 1.3 сая төгрөг, үлдэгдэл 4.5 сая төгрөгт зуслангийн газар оролцуулж хохирлыг барагдуулан авсан тул гомдол санал, нэмжл зүйл байхгүй. Иймд маргааш буюу 2017.03.07-ны өдрийн шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр явуулж өгнө үү ...” г хүсэлт /хх-ийн 103-104 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүл, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүл нөхцөл байдалд тус тус авч үзэж,
мөн түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүл шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 д хэсэгт заасныг хэрэглэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н. нь “гомдол санал, нэмжл зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.*******ын 735191 дугаартай В, С ангиллын жолооны үнэмл 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтг хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар түүнд буцаан өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтг хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ