Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01509

 

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/01509

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжэлгч: Баягзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  байрны  тоотод оршин суур, Т овогт Х.У, /РД: /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, хасбаатар гудамж,  дугаар байрны  тоотодоршин суух, Х.м овогт Р.А, /РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 5.460.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн Х.У  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.У  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.А тай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.700.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 300.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч Р.А д зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч шалтаг тоочсоор төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, 164 хоногийн алданги 2.460.000 төгрөг, үндсэн зээл 3.000.000 төгрөг нийт 5.460.000 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.У  нь Р.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.460.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

Нэхэмжлэгч Х.У  нь 2017.7.27 өдөр 2.700.000 төгрөг, /хх-ийн 4 дүгээр тал/, 2017.8.04-ний өдөр300.000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу зээлийн гэрээ, /хх-ийн 5 дугаар тал/ байгуулж, хариуцагч Р.А д зээлдүүлсэн байна.

 

Талууд зээлийн гэрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа алданги. төлөхөөр харилцан тохирч зээлийн байгуулсан нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Хариуцагч Р.А д нэхэмжлэлийн шаардлагыг 2018.4.16-ны өдөр гаргуулж, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материал танилцуулсан байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

 

Уг хуульд заасны дагуу хариуцагч Р.А  шүүхэд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Р.А д 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг түүний оршин суугаа Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, хасбаатар гудамж,  дугаар байрны  тоот хаягаар хүргүүлсэн бөгөөд дүү н.Е  уг мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ. /хх-ийн 11 дүгээр тал/

 

Хариуцагч Р.А  шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хариуцагчид шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан, шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан, мөн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу гардуулсан тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 3.000.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.У д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар Р.А  4.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.У д олгож, үлдэх 960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А  86.950төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.У д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО