Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0202

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ТОСК" ТӨХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хараат бус 2 гишүүнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "ТОСК"  ТӨХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “...Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Монгол Улсын  хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг илэрхий зөрчсөн захиргааны акт /2018 оны 203-р тогтоол/-ыг баталж гаргаад, тэрхүү хууль бус тогтоолын дагуу бүрэлдсэн, эрх зүйн чадамжгүй ТУЗ-ийн хууль бус шийдвэр  нь олон тооны ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж ажлаас халж хохироосон тухай асуудал хөндөгдөж байгаа юм. Хууль бус 203-р тогтоолын дагуу байгуулагдсан эрх зүйн чадваргүй ТУЗ нь ТОСК-ийн ажилчдыг цомхотгох шийдвэрийг 2019.11.01-нд гаргасан байдаг. Энэхүү хууль бус ТУЗ-ийн шийдвэрийн дагуу ТОСК-ийн ажилчдыг ТОСК-ийн ҮЭХ-ны  6 гишүүн, 2 тэргүүлэгч гишүүн ҮЭХ-ы дарга миний биеийг ажлаас хадсан бөгөөд үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг нухчин дарж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосонтой уялдаад Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, Компанийн тухай зэрэг хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдлүүд яригдах болдог юм.

ТӨБЗГ-ын 203 дугаар тогтоолын зорилго, утга, агуулгаас харахад зөвхөн "Төрийн орон сууцны корпораци" хэмээх төрийн өмчит аж ахуй нэгж  /ХХК/-ийн  үйл

ажиллагааг зохицуулахаар чиглэж гаргасан бөгөөд уг тогтоол нь хууль зөрчсөн эсвэл эс зөрчсөн байхаас шалтгаалах эрх зүйн үр дагавар нь юуны өмнө  ТОСК-ийн нийт ажилтан, албан хаагчдад хамааралтай гэж ойлгож байна. Тиймээс ч уг тогтоолын шууд үр дагаврын хүрээнд олон тооны ажилчдыг ажлаас халсан юм.

Миний бие хувь хүний хувьд уг тогтоолын хүрээнд ажлаас халагдаж, эрх зүйн чадамжгүй ТУЗ-ын хууль бус шийдвэрийн үр дагаврыг биеэрээ амсаж, нийт 10 сарын турш ажил амьдралгүй хохирч байна. Тиймээс ч 2020.07.09-нд тус шүүхэд иргэн хүний хувьд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэвч хууль зөрчсөн захиргааны актаас болж хохирсон иргэн миний гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авалгүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж тогтоосонд харамсаж байна.

Ингээд эцэст нь тус компанид ажиллаж байгаад ажлаасаа халагдаж хохирсон иргэн хүнийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэхгүй бол эрх бүхий хуулийн этгээд болох ТОСК-ийн УЭХ-ны зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдсэн болно.

ТӨБЗГ-ын 203 дугаар тогтоол нь хууль зөрчсөн болохыг хэн нэгэн хохирсон этгээд илрүүлэн гаргаж, засаж залруулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаард лагатай гэж үзэж байна. Уг тогтоолын эрх зүйн үр дагавраас хамаарч ажлаас халагдсан ажилтны нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан бол мөн л уг тогтоолын эрх зүйн шууд үр дагавраас хамаарч үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон ТОСК-ийн ҮЭХ нь ажлаас халагдсан ажилчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж ойлгож байна.

ТӨБЗГ-ын 2020 оны 203-р тогтоол нь зөвхөн ТОСК ТӨХХК-д зориулж гаргасан нь тодорхой бөгөөд хэрвээ ТОСК-д ажиллаж байгаад ажлаасаа халагдаж хохирсон иргэн хүн нэхэмжлэл гаргах эрхгүй бол гишүүдийнхээ эрхийг хамгаалах үүрэг бүхий нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэрвээ ҮЭХ-г нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзвэл ТОСК ТӨХХК-аас нэхэмжлэл гаргах өөр этгээд байхгүй юм. Хэрвээ шүүх хэн ч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэвэл ТӨБЗГ-ын хууль зөрчсөн 203 дугаар тогтоолыг шүүх хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрч, засаж залруулахыг хүсэхгүй байна гэж ойлгогдохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.05.21-ний өдрийн Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг бүхэлд нь  хүчингүй болгуулах бидний нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэн хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тодруулахдаа: ТОСК" ТӨХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/-оос 2020.09.17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020.01.08-ны өдөр гаргасан гомдлын хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.20-ны өдрийн 53 тоот тогтоол гарч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.12.22-ны өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 9482 тоот захирамжийг хүчингүй болгосон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын 2019.05.21-ний өдрийн "Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай" 203-р тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай тодорхой шаардлагыг 2020.07.09-ний өдрөөс хойш бид тавьж нийт 10 гаруй шүүхийн Захирамж,Тогтоол гаргуулаад байна. Үүнд:

2020.07.09. ТОСК ТӨХХК-ийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М овогтой Б миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэний хувиар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд ТӨБЗГ-ын  2019 оны 203 дугаар тогтоол нь Компанийн хууль зөрчсөн, ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болохыг тогтоолгох, энэхүү хууль шийдвэрийн улмаас олон тооны ажилчдыг ажлаас халсан тул хүчингүй болгох шаардлага тавьсан.

2020.08.14. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд 128/ШЗ2020/5781 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан

2020.08.25. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 661 дүгээр Тогтоол гарч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны акт /203-р тогтоол/-ыг дотогш чиглэсэн, дотоод зохион байгуулалтын шинжтэй эрх зүйн акт гэж дүгнэсэн нь буруу болохыг тогтоосон. Гэвч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэгч нь захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргах эрх бүхий этгээд биш гэж үзээд.нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн;

2020.09.17. ҮЭХ-ны зүгээс ТӨБЗГ-ын 2019 оны 203-р тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан;

2020.09.24. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7190 тоот “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” Захирамж гарсан;

2020.10.14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7827 тоот Захиргааны хэрэг үүсгэх тухай Захирамж гарсан;

2020.12.22. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9482 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Захирамж гарсан;

2020.01.08. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд 9482 тоот Захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан;

2020.01.20. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 53 тоот Тогтоол гарч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9482 тоот Захирамжийг хүчингүй болгосон;

2020.02.23. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1455 тоот “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” Захирамж гарсан, зэрэг болно.

Эдгээр бүх шийдвэрүүдэд ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах бүх л заалтуудыг нэг бүрчлэн хэрэглээд, тэдгээр шийдвэрүүд нь алдаатай болоод, залруулаад, дахин өөр заалтаар өөрчилж, нэхэмжлэлүүдийг буцааж байжээ. Одоо уг хуулийн дагуу бидний нэхэмжлэлд хамааруулж хэрэглэлгүй үлдсэн заалт 54-р зүйлээс бараг үлдээгүй байна.

Гэтэл бид ТӨБЗГ-ын 203 дугаар тогтоол нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.4 дэх заалттай зөрчилдөж байгаа тухай маш товч бөгөөд тодорхой ганц л асуудлыг хөндөж байхад шүүхийн зүгээс маш их хүнд суртал гаргаж, чирэгдүүлж байгаад харамсалтай байна.

ТӨБЗГ-ын 203 дугаар тогтоолтой холбогдуулан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн тухай болон уг тогтоол нь илт хууль бус болохыг шүүхээс тогтоосноор бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар тус шүүхэд гаргасан олон тооны Нэхэмжлэл, Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн тайлбар, Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол зэрэгт тодорхой тусгаж, баримт материал бүхий үндэслэлүүдээ тайлбарласан. Үүнд:

  1. 2020.09.17-ны өдрийн нэхэмжлэл

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.4 дэх хэсэгт "Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна" гэж заасан байдаг.

Гэтэл ТӨБЗГ-ын 2019.05.02-ны өдрийн "ТОСК ХХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай" 203 дугаар тогтоол нь төрийн 7-н албан хаагчийг ТОСК ТӨХХК-н ТУЗ-д томилохоор батлагдсаны дагуу ёсчлон хэрэгжиж, ТУЗ бүрэлдэн ажилдаа орсон байна. ТОСК нь 100% төрийн өмчит компани бөгөөд ТУЗ нь есөн гишүүнтэй байхаар хуульд заасан байхад долоон гишүүнтэй ТУЗ байгуулаад, бүрэлдэхүүнд нь хараат бус гишүүн нэгийг ч оруулаагүй байгаа нь Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.4 дэх заалтыг илэрхий зөрчсөн ба энэхүү хууль зөрчсөн 203 дугаар тогтоолын дагуу томилогдсон ТОСК ТӨХХК-ийн ТУЗ нь хууль бус болж байна.

Түүнчлэн энэхүү хууль бүс 203 дугаар тогтоолын дагуу бүрэлдсэн хууль бус ТУЗ нь 2019.11.01-ний өдөр хуралдаж ТОСК ТӨХХК-н ТУЗ-ын даргыг сонгох тухай 01-р, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох тухай 03-р, компанийн бүтэц, орон тооны дээд. хязгаар болон бүтцийн схемийг батлах тухай 05-р тогтоолуудыг гаргаж; бодитоор хэрэгжүүлээд байна. Ийнхүү шат дараалсан хууль бус шийдвэрүүд /хууль бус ТУЗ-ын хууль бус 03-р тогтоол/-ийн дагуу томилогдсон ТОСК-н гүйцэтгэх захирал нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчиж, бүтцийн өөрчлөлт хийх нэрийн дор компанийн олон тооны албан хаагчдыг ажлаас халсан ба Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга /Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга/-аар ажиллаж байсан миний биеийг мөн хууль бусаар ажлаас халж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн юм. Иймээс ТӨБЗГ-ын 203-р тогтоолтой холбоотой дараах гомдлуудыг Захиргааны Ерөнхий хуулийн 93-р зүйлийн 93.1-д заасны дагуу ТӨБЗГ-ын дээд шатны байгууллага болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар/ЗГХЭГ/-Т удаа дараа гаргасан, Үүнд:

1.2020.01.20-ны өдрийн 027 тоот гомдлыг ЗГХЭГ-т хүргүүлсэн. ЗГХЭГ-аас ХЭГ/296 тоот албан тоотыг ТӨБЗГ-т хүргүүлж, 027 тоотод хариу ирүүлэхийг даалгасан боловч ТӨБЗГ-аас хариу ирүүлээгүй;

2.2020.02.20-НЫ өдрийн 029 тоот гомдлыг ЗГХЭГ-т хүргүүлсэн. ЗГХЭГ-аас 2020.03.04-ний өдрийн ХЭГ/576 албан тоотыг ТӨБЗГ-т хүргүүлж, 029 тоотод хариу ирүүлэхийг даалгасан боловч ТӨБЗГ-аас хариу ирүүлээгүй;

3.2020.04.01-ний өдрийн ТӨБЗГ-ын даргын А/23 тоот тушаалаар ажлын хэсэг

байгуулж, миний гаргасан гомдолтой холбогдуулан ТОСК ТӨХХК-д шалгалт хийж, холбогдох дүгнэлт гаргасан боловч дүгнэлтээ надад өгөлгүй ЗГХЭГ-т хүргүүлсэн. ЗГХЭГ-ын референт Нямдэлгэртэй холбогдоход дүгнэлтийг ТӨБЗГ-аас гаргуулж ав гэж хэлсэн. ТӨБЗГ нь ЗГХЭГ-аас ав гээд 2 тал дундаа явуулж чирэгдэл учруулсаар байна.

          4. 2020.04.22-ны өдрийн 035 тоот шаардлагыг ЗГХЭГ-т хүргүүлсэн. ЗГХЭГ-аас 2020.05.29-ний  өдрийн ХЭГ/1460 албан тоотыг ТӨБЗГ-т хүргүүлж, 035 тоотод хариу ирүүлэхийг даалгасан боловч ТӨБЗГ-аас хариу ирүүлээгүй.

          5. 2020.06.02-ны өдрийн 037 тоот шаардлагыг ЗГХЭГ болон ТӨБЗГ-т хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

          Түүнчлэн ТОСК-ийн ажилтан албан хаагчид нь хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилго бүхий Үйлдвэрчний эвлэлийн хороог Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиудын хүрээнд байгууллага дээрээ үүсгэн байгуулсан ба холбогдох хуулийн хүрээнд ТОСК ТӨХХК-ийн захиргаатай “Хамтын гэрээ”-г байгуулах саналыг 2019.11.25-нд уламжилснаас хойш нийт 6-н  хүсэлт, шаардлагыг ТОСК-ийн захиралд хүргүүлсэн боловч байгууллагын захиргаанаас нэг ч хариу ирүүлэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчсөөр байна. Хамтын гэрээ байгуулахаас зайлсхийхээс гадна хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгдсэн ажилчдын эрх ашгийг илэрхий хохироож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг хэрэгжүүлэлгүй, ҮЭХ-ны нэр бүхий 5-н гишүүн /Э.Б, Е.О, А.Р, Д.Э, Ц.Т/ 3-н сонгуульт ажилтан /М.Б М.О, Н.Б/-ыг сорчлон ажлаас нь халаад байна. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах 10-р бүлгийн бүхий л заалтуудыг уландаа гишгэж, тус ҮЭХ-оос удаа дараа хүргүүлсэн албан бичгүүдэд ямар ч хариу өгөхгүй байгаа нь энэхүү гүйцэтгэх захирал нь хууль, журманд хэрхэн ханддагийг тодорхой харуулах буй заа. Энэхүү хууль дүрмийг үл тоосон, зарчимгүй үйлдлүүд нь хэрээс хэтэрч, ҮЭХ-ы даргын сонгуульт ажилтай миний биеийг үндсэн ажлаас халсан ба Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг ноцтойгоор зөрчсөнөөс гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлд зааснаар энэхүү хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч нь өөрийн давүу байдлыг тогтоож, ялгаварласан гэж үзэж байна. Түүнчлэн ажилтан, албан хавгчдын эрх, ашгийг тууштай хамгаалдаг ҮЭХ-ы дарга, тэргүүлэгчид, гишүүдийг ажлаас нь халж зайлуулан, хууль зөрчөөд ч хамаагүй ҮЭ-ийн байгууллагыг удирдпагагүй болгож, нухчин дарж байгаа нь харагдаж байна.

- ТӨБЗГ-ын 203 тоот, хууль бус тогтоолын хүрээнд томилогдсон ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь холбогдох шийдвэрүүдийг гаргаж, ТОСК ТӨХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, схемийг өөрчилж, ажилчдыг ажлаас халсан болон байгүуллагын үйлдвэрчний эвлэлийн хороог ажиллах чадамжгүй болгосон нь хууль бус ба уг тогтоолын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг тодорхой харуулж байгаа тул тэдгээр шийдвэрүүдийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Миний бие 2020.07,09-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, 2020.08.14-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд иргэн хүн /ТОСК ТӨХХК-ийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга асан/-ий хувиар нэхэмжлэл гаргасан болно. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.25-ны өдрийн 661-р тогтоолд "...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэсэн шалтгаан зааж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд ТОСК ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны өмнөөс шүүхэд хандаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.05.21-ны өдрийн "Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай" 203-р тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан.

2. 2020.10.07-ны өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

 Тус шүүхийн шүүгч А.Насандэлгэрийн 2020.09.24-ний өдрийн "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай" 7190 тоот захирамжийн дагуү дараах тайлбар, баримт материалуудыг хүргүүлсэн. Үүнд:

1.Тус захирамжийн 2-р хуудасны дээрээсээ 11-р мөрөнд "Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна" гэсэн Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.4-г онцолсон.

Гэтэл ТӨБЗГ-ын 2019.05.21-ний өдрийн "ТОСК Төрийн өмчит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай" 203-р тогтоолоор төрийн төлөөлөл болох 7-н төрийн албан хаагчийг томилсон ба хараат бус гишүүн нэгийг ч томилоогүй болно. Түүнчлэн зөвхөн төрийн төлөөлөл болох 7-н гишүүнтэй ТУЗ нь хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй байтал цаашид үйл ажиллагаа явуулж ТОСК-той холбоотой амин чухал шийдвэрүүдийг гаргаад явсан нь хуульд нийцэхгүй /ТУЗ нь 9 гишүүнтэй байх, түүний 1/3 нь хараат бус гишүүн байх гэсэн хуулийн заалт зөрчигдсөн/ байна.

2.Захирамжийн 2 дугаар хуудасны дээрээсээ 14 дүгээр мөрөнд Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.10-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ хараат бус гишүүн, ердийн гишүүний аль нь болохыг заах бөгөөд хараат бус гишүүнд нэр дэвшүүлж байгаа тохиолдолд энэ хуулиар тогтоосон шалгуурыг хангаж байгааг нотолсон байна" гэснийг дурдсан.

ТӨБЗГ-ын 203-р тогтоолд "...төрийн өмнийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох..." гэж тодорхой зааж төрийн албан хаагчдыг томилсон боловч хараат бус гишүүдийн талаар дурдаагүй ба томилоогүй байна.

3.Захирамжийн 2-р хуудасны дээрээсээ 23-р мөрөнд "ТОСК" ТӨХХК-н ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо"-той холбогдох-тайлбар, баримт материал ирүүлэх шаардлагатайг дурдсаны дагуу холбогдох баримт материалыг энэхүү тайлбарт хавсаргасан болно.

4. Түүнчлэн ТӨБЗГ ын 203-р тогтоолтой холбоотой асуудлыг нухацтай шийдвэрлэхийн тулд уг тогтоол гарах болсон шалтгаан, тогтоол гарахаас өмнө болон дараа нь ямар үйл ажиллагаанууд явагдаж байсныг зайлшгүй авч үзэх шаардлагатай тул дараах он цагийн цагалбарыг оруулж тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

2018.10.31. Засгийн газрын 328-р тогтоол: “ТОСК төрийн өмчит үйлдвэрийн газар”-ыг өөрчлөн байгуулж “ТОСК төрийн өмчит ХХК”  болгон өөрчилсөн;

2019.01.22. ТӨБЗГ-ын 203-р тогтоол: "ТОСК төрийн өмчит ХХК" ийн дүрэм баталсан;

2019.05.21. ТӨБЗГ-ын 203-р тогтоол: "ТОСК төрийн өмчит ХХК"-ийн ТУЗ-д төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилсон. Энэхүү  ТУЗ-ийн гишүүдийг томилсон тухай шийдвэрийг ажилтан албан хаагчдад албан ёсоор огт танилцуулаагүй ба ТОСК-ийн албан хаагчид 2020 оны 12-р сард интернетээс мэдэж авсан байдаг.

2019.11.01. "ТОСК төрийн өмчит ХХК"-ийн ТУЗ-ийн анхны хурал болж хууль бус шийдвэрүүд гаргасан ба тэдгээр шийдвэрүүдээ албан хаагчдад албан ёсоор танилцуулаагүй.

2019.11.05. Ажлаас халах мэдэгдлүүдийг ТОСК-ийн удирдлагаас албан хаагчдад гардуулсан. Яагаад ажилчдыг ажлаас халах болсон тухай шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй.

2019.11.18. "Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-н ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо" нь байгууллагын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилготой бөгөөд нийт 14 албан хаагч сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулсан. "Монголын Барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо"-ны гишүүнээр элсэн ажиллаж байна.

5. ТОСК ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/-ны зүгээс яагаад нэхэмжлэл гаргах болсон тухай товч тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ТӨБЗГ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг илэрхий зөрчсөн захиргааны акт /2019 оны 203 дугаар тогтоол/-ыг баталж гаргаад, тэрхүү хууль бус тогтоолын дагуу бүрэлдсэн, эрх зүйн чадамжгүй ТУЗ-ийн хууль бус шийдвэр нь олон тооны ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, ажлаас халж хохироосон тухай асуудал хөндөгдөж байгаа юм. Хууль бус 203 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан эрх зүйн чадамжгүй ТУЗ нь ТОСК-ийн ажилчдыг цомхотгох шийдвэрийг 2019.11.01-нд гаргасан  байдаг. Энэхүү хууль бус ТУЗ-ийн шийдвэрийн дагуу ТОСК-ийн ҮЭХ-ны 6 гишүүн, 2 тэргүүлэгч гишүүн, ҮЭХ-ны дарга миний биеийг ажлаас халсан бөгөөд үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг нухчин дарж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосонтой уялдаад Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, Компанийн тухай зэрэг хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдлүүд яригдах болдог юм.

ТӨБЗГ-ын 203-р тогтоолын зорилго, утга, агуулгаас харахад зөвхөн "Төрийн орон сууцны корпораци" хэмээх төрийн өмчит аж ахуй нэгж /ХХК/-ийн үйл ажиллагааг зохицуулахаар чиглэж гаргасан бөгөөд уг тогтоол нь хууль зөрчсөн эсвэл эс зөрчсөн байхаас шалтгаалах эрх зүйн үр дагавар нь юуны өмнө ТОСК-ын нийт ажилтан, албан хаагчдад хамааралтай гэж ойлгож байна. Тиймээс ч уг тогтоолын шууд үр дагаврын хүрээнд олон тооны ажилчдыг ажлаас халсан юм.

Миний бие хувь хүний хувьд уг тогтоолын хүрээнд ажлаас халагдаж, эрх зүйн

 чадамжгүй ТУЗ-ын хууль бус шийдвэрийн үр дагаврыг биеэрээ амсаж, нийт 10 сарын турш ажил амьдралгүй хохирч байна. Тиймээс ч 2020.07.09-нд тус шүүхэд иргэн хүний хувьд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэвч хууль зөрчсөн захиргааны актаас болж хохирсон иргэн миний гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авалгүй, нэхэмжлэл гаргах Эрх бүхий этгээд биш гэж тогтоосонд харамсаж байна,

Эцэст нь тус компанид ажиллаж байгаад ажлаасаа халагдаж хохирсон иргэн хүнийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэхгүй бол эрх бүхий хуулийн этгээд болох ТОСК-ийн ҮЭХ-ы зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдсэн болно.

ТӨБЗГ-ын 203-р тогтоол нь хууль зөрчсөн болохыг хэн нэгэн хохирсон этгээд илрүүлэн гаргаж, засаж залруулахын тулд шүүхэд нэхэмжлэл таргах шаардлагатай гэж үзэж байна. Уг тогтоолын эрх зүйн үр дагавраас хамаарч ажлаас халагдсан ажилтны нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан бол мөн л уг тогтоолын эрх зүйн шууд үр дагавраас хамаарч үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон ТОСК- ийн ҮЭХ нь ажлаас халагдсан ажилчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж ойлгож байна.

ТӨБЗГ-ын 2020 оны 203 р тогтоол нь зөвхөн ТОСК ТӨХХК-д зориулж гаргасан нь тодорхой бөгөөд хэрвээ ТОСК-д ажиллаж байгаад ажлаасаа халагдаж хохирсон иргэн хүн нэхэмжлэл гаргах эрхгүй бол гишүүдийнхээ эрхийг хамгаалах үүрэг бүхий ҮЭХ-оос нэхэмжлэл гаргах бүрэн ойлгомжтой гэж үзэж байна. Хэрвээ ҮЭХ-г нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзвэл ТОСК ТӨХХК-аас нэхэмжлэл гаргах өөр этгээд байхгүй юм. Хэрвээ шүүх хэн ч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэвэл ТӨБЗГ-ын хууль зөрчсөн 203 дугаар тогтоолыг шүүх хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрч, засаж залруулахыг хүсэхгүй байна гэж ойлгогдохыг тэмдэглэх зүйтэй.

3.2021.01.08-ны өдрийн гомдол

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын 2019.05.21-ны өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгох, бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/-оос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020.09.17-ны өдөр гаргасны дагуу шүүгч А.Насандэлгэрийн 2020.10.04-ний өдрийн Захиргааны хэрэг үүсгэх  тухай 7827 тоот захирамж гарч, 2020.12.22-ны өдөр шүүх хуралдаан болсон. Гэвч уг шүүх хуралдаанаас шүүгч А.Насандэлгэр нь 2020.12.22-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9482 тоот захирамж гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргасан.

ҮЭХ-ны зүгээс гаргасан нэхэмжлэл дээр  МУ-ын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх заалттай холбоотой тодорхой шаардлагыг тавьсан. Уг 75.4 дэх заалтад:

Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна гэж заасан.

Энэ 75.4 дээр зүгээр л заагаад өгчихсөн байдаг. Хувьцаат компани ба Төрийн өмчийн компани гэж тус тусд нь онцолж байгаад хуульчилсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр:

Аливаа ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь ес ба түүнээс дээш гишүүнтэй байна. Түүний 1/3 нь хараат бус гишүүн байна. Мөн аливаа Төрийн өмчийн компанийн ТУЗ нь мөн л ес ба түүнээс дээш торны гишүүнтэй байна. Тэдгээрийн 1/3 нь Хараат бус гишүүн байна гээд маш ойлгомжтой томьёолж, ямар ч хоёрдмол утга байхгүйгээр хуульчилж өгсөн.

Гэтэл ТӨБЗГ-ын 2019.05.21-ны өдрийн "ТОСК ТӨХХК-н Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай" 203 дугаар тогтоолоор төрийн 7-н албан хаагчийг ТОСК ТӨХХК-н ТУЗ-д томилсон. Тогтоол ёсчлон хэрэгжиж, ТУЗ бүрэлдээд ажилдаа орсон. ТОСК нь 100% төрийн өмчит компани бөгөөд түүний ТУЗ нь есөн гишүүнтэй байна гээд тооных нь доод хязгаарыг хуульчилсан байхад 7-н гишүүнтэй ТУЗ байгуулаад, бүрэлдэхүүнд нь хараат бус гишүүд нэгийг ч оруулаагүй байгаа нь Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.4-ыг илэрхий зөрчөөд байна. Захиргааны байгууллага болох ТӨБЗГ нь тогтоолоороо 7-н гишүүнийг томилсон боловч, үлдсэн 2 гишүүнийг томилоогүй эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хамаарах  ба хуулиар хүлээсэн өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47.2-ийн 2 дагуу эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн энэхүү хууль бус 203-р тогтоолын дагуу бүрэлдсэн эрх зүйн чадамжгүй ТУЗ нь 2019.11.01-ний өдөр хуралдаж ТОСК ТӨХХК-н ТУЗ-ын даргыг сонгох тухай 01-р, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох тухай 03-р, компанийн бүтэц, орон тооны дээд хязгаар болон бүтцийн схемийг батлах тухай 05-р тогтоолуудыг гаргаж, бодитоор хэрэгжүүлсэн ийнхүү шат дараалсан хууль бус шийдвэрүүд /хууль бус ТУЗ-ын хууль бус 03-р тогтоол/-ийн дагуу томилогдсон ТОСК-н гүйцэтгэх захирал нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчиж, бүтцийн өөрчлөлт хийх нэрийн дор компанийн олон тооны албан хаагчдыг ажлаас халсан.

ТӨБЗГ-ын 203-р тогтоолын зорилго, утга, агуулгаас харахад зөвхөн "Төрийн орон Сууцны корпораци" хэмээх төрийн өмчит аж ахуй нэгж /ХХК/-ийн үйл ажиллагааг зохицуулахаар чиглэж гаргасан бөгөөд уг тогтоолын эрх зүйн шууд үр дагаврын хүрээнд ТОСК-ийн ажиллагсдын ҮЭХ-ы 6 гишүүн, 2 тэргүүлэгч гишүүн, ҮЭХ-ы дарга ажлаасаа халагдсан юм.

Миний бие иргэн хүний хувьд уг эрх зүйн үйлчлэлгүй тогтоолын хүрээнд хууль бусаар ажлаасаа халагдаж, хууль бус ТУЗ-ын шийдвэрийн үр дагаврыг биеэрээ амсаж байна. 2019 оны 12-р сараас хойш бүтэн жилийн турш ажилгүй, орлогогүй байгаа бөгөөд гэр бүл, ахуй амьдралаараа хохирч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 45-р зүйлийн 45.2-ын дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ТОСК ТӨХХК-ийн ажилтан асан, иргэн хүний хувьд 2020.07.09-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ТӨБЗГ-ын 203-р тогтоол нь гадагш чиглэсэн, Захиргааны актын шинжийг агуулсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.25-ны өдрийн 661-р тогтоолоор тогтоолгосон.

ТӨБЗГ-ын 203-р тогтоол нь илэрхий хууль зөрчсөн бөгөөд түүнийг нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хохирсон этгээд илрүүлэн гаргаж, засаж залруулах үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль бусад хуулиудын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй юм. Иймд уг 203 дугаар тогтоолын эрх зүйн үр дагавраас хамаарч ажлаас халагдсан ажилтны нэхэмжлэлийг  2020 оны 8-р сард шүүх хүлээн авахаас татгалзсаны дараа мөн л уг тогтоолын эрх зүйн шууд үр дагавраас хамаарч үйл ажиллагаа нь доголдоод байгаа эрх бүхий хуулийн этгээд болох ТОСК-ийн ажиллагсдын ҮЭХ-ы зүгээс гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2020.09.17-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч шүүгч А.Насандэлгэр нь 2020.12.22-ны өдрийн. 9482 тоот захирамжаараа ҮЭХ-г нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 203-р тогтоолын эрх зүйн үр дагавраас шалтгаалан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх эрсдэлтэй аливаа этгээд нь ТОСК-ын ажилтан албан хаагчдаас өөр хэн ч байх боломжгүй. 203-р тогтоол нь зөвхөн ТОСК-ын үйл ажиллагааг зохицуулахаар гаргасан захиргааны акт юм. Иймээс ч бид 203-р тогтоолтой холбогдох эрх ашиг нь зөрчигдөж, ажлаас халагдсан ҮЭХ-ны гишүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр шүүхэд хандсан бөгөөд энэхүү илт хууль бус захиргааны актыг засаж, залруулахаар гомдол гаргах өөр этгээд ҮЭХ-оос цааш байхгүй нь ойлгомжтой.        

Шүүгчийн 9482 тоот захирамж нь ТӨБЗГ-ын илт хууль бус 203-р тогтоолтой холбогдуулан хэн ч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэнтэй зүйл эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа бөгөөд Монгол Улсын Компанийн тухай хуулийг илэрхий зөрчсөн захиргааны актыг шүүх хүлээн зөвшөөрч, илэрхий хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрэн, засаж залруулахыг хүсэхгүй байна хэмээн ойлгогдож байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.6 /...нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана/-р заалтыг үндэслэн 9482 тоот захирамжийг гаргасан нь бас л эрх зүйн зөрчил үүсгэж байна.

Учир нь 9482 тоот захирамж дээр дурдаж, үндэслэл болгож буй шийдвэр болох шүүгч Г.Мөнхтулгын 2020.08.05-ны өдрийн 5781 дүгээр Захирамж нь хувь хүний гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдэгдсэн ба алдаатай шийдвэр гаргасныг 2020.08.25-ны өдрийн 661-р Тогтоолоор залруулсан. Гэтэл 2020.09.17-ны өдрийн нэхэмжлэлийг "Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо" хэмээх хуулийн этгээдээс гаргасан. Эндээс харахад ҮЭХ хэмээх хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг шийдсэн 2020.12.22-ны өдрийн 9482 тоот захирамж нь хувь хүнээс гаргасан нэхэмжлэлийг шийдсэн, өмнөх алдаатай шийдвэр дээр үндэслэж байгаа нь эрх зүйн зөрчил үүсгэж байна.

Түүнчлэн ТОСК-ийн ажилтан албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилго бүхий Үйлдвэрчний эвлэлийн хороо нь холбогдох хуулийн хүрээнд "Хамтын гэрээ"-г байгуулах саналыг уламжилж, шаардлагуудыг ТОСК-ийн захиралд хүргүүлж байсан боловч байгууллагын захиргаанаас нэг ч хариу ирүүлэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хамтын гэрээ байгуулахаас зайлсхийхээс гадна хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгдсэн ажилчдын эрх ашгийг илэрхий хохироож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.2-р заалтыг хэрэгжүүлэлгүй, ҮЭХ-ны нэр бүхий 5-н гишүүн, 3-нэхэмжлэгч  сонгуульт ажилтныг сорчлон ажлаас нь халж, Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах 10-р бүлгийн бүхий л заалтуудыг зөрчиж, хууль журмыг уландаа гишгэсэн. Хууль, дүрмийг үл тоосон, зарчимгүй үйлдлүүд нь хэрээс хэтэрч, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг ноцтойгоор зөрчсөнөөс гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч нь өөрийн давуу байдлыг тогтоож, ялгаварласан гэж үзэж байна. Түүнчлэн ажилтан, албан хаагчдын эрх ашгийг тууштай хамгаалдаг ҮЭХ-ны дарга, тэргүүлэгчид, гишүүдийг ажлаас нь халж зайлуулан, хууль зөрчөөд ч хамаагүй ҮЭ-ийн байгууллагыг удирдлагагүй болгож, нухчин дарсан.

2020.12.22-ны өдрийн шүүх хуралдаанд дараах процессын алдаанууд гарсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд:

- Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.4-р заалтад байхгүй Хувьцаат гэх үгийг хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа оруулсан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх үгийг нэмж тайлбарлаад байгааг сануулсан боловч шүүх анхааралдаа аваагүй;

- Хариуцагч тал хуулиас давсан журам, дүрэм дээр үндэслэж 203-р тогтоолыг гаргасан гэдгийг шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан ба шүүх хурлын үед мөн адил тайлбар хэлж байгааг шүүх хурлын үед сануулсан боловч анхаарч үзээгүй;

- 2020.12.22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэт, тодорхой тэмдэглэж хавтаст хэрэгт хавсаргаагүй байна /Хуралдааны эхэнд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай хүсэлтийг хэлэлцсэн хэсэг байхгүй, хуралдааны төгсгөл /10-р хуудас/-д шүүгчээс шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээд явж байгаагийн ач холбогдлын талаар хэлсэн үг дутуу орсон/;

- УИХ дээр Компанийн тухай хуулийг хэлэлцэж баталсан тухай тэмдэглэлийг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан /8-р хуудас/ хэдий ч баримт материалыг тэмдэглэлд тодорхой тусгаагүй зэрэг болно.

ТӨБЗГ-ын 203-р хууль бус тогтоолын хүрээнд томилогдсон ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь холбогдох шийдвэрүүдийг гаргаж, ТОСК ТӨХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, схемийг өөрчилж, ажилчдыг ажлаас хаяж, байгууллагын ҮЭХ-г ажиллах чадамжгүй болгосон нь хууль бус бөгөөд уг тогтоолын эрх зүйн үр дагавар буюу зөрчлийг тодорхой харуулсан юм.

Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.4-т ХК ба Төрийн өмчийн компани гэж тус тусд нь онцолж байгаад маш ойлгомжтой хуульчилж өгсөн. ХК-ийн ТУЗ-д 9 ба түүнээс дээш гишүүн байна. Төрийн өмчит компанийн ТУЗ-д 9 ба түүнээс дээш гишүүн байна. Тэдгээрийн 1/3 нь Хараат бус гишүүн байна гэсэн. ТӨБЗГ нь 203-р тогтоолоор ТОСК ТӨХХК-ийн ТУЗ-д 7-н гишүүн томилсон. Үлдсэн 2-г томилоогүй эс үйлдэхүй нь хуулиар хүлээсэн өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүйг илэрхийлж байна.

ТӨБЗГ-ын 203-р тогтоол нь Компанийн тухай хуулийг зөрчсөн тул илт хууль бус болохыг тогтоолгох тухай маш тодорхой нэхэмжлэлийн шаардлагыг бид тавьсан. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс асуудалд урт удаан хугацааны туршид маш хүнд сурталтай хандаж, удаа дараа өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүдийг гаргаж, өөр өөр шүүгч нар асуудлыг өөрсдөөсөө зайлуулж аргацаасан байдалтай хандаж, төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн захиргааны акттай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдэхгүй байгаад ихэд харамс ч байна.

Уг захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-т заасан ".. хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим 4-р зүйлийн 4.2.1-д заасан "Хуульд үндэслэх" гэснийг тус тус зөрчсөн.

Иймээс манай ҮЭХ, түүний гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна гэж үзээд ТӨБЗГ-ын 2019.05.21-ний өдрийн "Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай" 203-р тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1,55, 47.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 47 дугаар зүйлийн 47.4-т заагдсан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан юм.

ТУЗ-ийн гишүүдийг томилсон ТӨБЗГ-ын 203 дугаар тогтоол нь илт хууль бус болох нь тогтоогдсоноор ЗЕХ-ийн 47.2-ын дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул ҮЭХ-ны гишүүдийг ажлаас халж, ҮЭХ-г үйл ажиллагаа явуулах  чадамжгүй болгосон ТУЗ-ийн шийдвэр мөн адил эрх зүйн үйлчлэлгүй болох бөгөөд энэхүү илт хууль бус 203 дугаар тогтоолоос шалтгаалж зөрчигдсөн ҮЭХ болон түүний гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа: “2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш бид маш тодорхой нэг л шаардлагыг тавьж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаар тогтоол нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д заасан заалттай зөрчилдөөд байна гэж үзэж маргаж байгаа.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д “Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.” гэж заасныг уг тогтоол зөрчөөд байна гэж үзэж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар ТУЗ-ийн гишүүний тооны доод хязгаарыг 9 хүн байна гэж тодорхой зааж өгсөн байхад 100 хувь төрийн өмчит компани болох Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд 7 гишүүн томилсон нь эс үйлдэхүй болж байна. Энэ эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу илт хууль бус байна гэж бид үзэж байна.

Иймд 203 дугаар тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгох эс үйлдэхүй мөн болохыг тогтоолгох гэсэн маш тодорхой шаардлагыг бид тавьж байгаа. Энэхүү тогтоолоос шалтгаалаад манай үйлдвэрчний эвлэлийн хороо болон түүний гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар бидний хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар өмнөх олон тооны нэхэмжлэл болоод шүүх хуралдаануудад тодорхой тайлбарлан ярьж хавтаст хэрэгт авагдсан байгаа тул дахин ярьж нуршаад яах бэ.

Шүүхэд анх нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сард гаргаснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 10 гаруй шүүгчийн захирамж, тогтоол гарсан байна. Эдгээрээс хамгийн сүүлд буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 23 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9482 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Энэхүү давж заалдах шатны шүүхийн 53 дугаар тогтоолын хянах хэсэгт буюу 10 дугаар хуудасны дээрээсээ 4 дүгээр мөрөнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 203 дугаар тогтоолыг хянаж дүгнэлт хийсэн хэсгийг тодруулах энэхүү асуудал нь Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 661 дүгээр тогтоолд туссан эсэхийг тодруулах тухай тодорхой заасан байгаа.

Бидний ойлгож байгаагаар маргаан бүхий 203 дугаар тогтоолыг хянаж, дүгнэсэн зүйл огт байхгүй. Иймд анхан шатны шүүх шүүх хуралдаанаар 203 дугаар тогтоолыг хянаж үзээд дүгнэлт гаргасны эцэст асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж 53 дугаар тогтоолд заасан байна. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай холбогдуулсан тайлбар хийе. Хариу тайлбарын дээрээсээ гурав дахь хэсэгт ...төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөр Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн дүрмийг баталсан гэж байна.

2019 оны 01 дүгээр сарын 22 гэж байна. 2019 оны 01 дүгээр сарын 22 гэхэд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д заасан заалт нь мөрдөгдөж байсан. 2010 онд батлагдсан хууль байгаа. Тийм байхад 2019 онд баталсан дүрмийг оруулж ирж байгаа нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас давсан дүрмийг тайлбартаа байнга оруулж ярьж байгаа. Анхны шүүх хуралдаан дээр ч ярьж байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч ярьж байсан. Үүнийг бид үргэлж хэлж байгаа. Хуулиас давсан дүрэм журам яриад байна гэж. Бас нэг журам нь өмнөх өгсөн хариу тайлбар дээр гарч байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын журмыг мөн яриад байдаг. Энэ нь хуулиас давсан журмыг яриад байгаа. Энэ хуулиас давсан дүрэм журмыг тайлбартаа оруулж яриад байхад шүүх үүнийг авч хэлэлцэх ёстой. Хууль бол хууль. Мөрдөгдөж байгаа хуулиа дагаагүй, хуулийнхаа заалтыг дагаагүй. Төрийн захиргааны байгууллага нь дагахгүй хууль байх ямар шаардлага байгаа юм бэ гэсэн ийм ойлголт бидэнд төрж байна. Хууль дээр 9 гишүүнтэй байна гэж төрийн өмчийн компанийг зааж өгчхөөд байхад 7 гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл томилсон буруу шийдвэрээ төрийн захиргааны байгууллагаас улайран хамгаалаад энэ алдаагаа засахыг огт хүсэхгүй байгаад байгаа нь бид нарыг гайхшруулаад байгаа.

Хариу тайлбарын дээрээсээ 5 дугаарт ...203 дугаар тогтоол нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж яриад байгаа.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг маань хүчин төгөлдөр хуулийг, Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан 75.4 дүгээр заалтыг хэлээд байгаа. Зөрчигдсөн шийдвэр өөрсдөө гаргачхаад үүнийгээ огт хүлээн зөвшөөрөхгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болоод давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанууд дээр  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолыг Төрийн өмчийн хороо, бодлого зохицуулалтын газрын 203 дугаар тогтоолыг авч үзэж үнэлж дүгнэлт гаргаж байж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гээд байгаа.

Энэ талаар бид нэхэмжлэлдээ дурдсан. Мөн уг тогтоолыг авч үнэлэлт дүгнэлт өгөхийг хүссэн. Ер нь манай төрийн захиргааны байгууллагууд өөрсдөө буруу шийдвэр гаргачхаад үүнийгээ засаж залруулахгүй байгаад байгаа нь нийгэмд ард иргэдийн дунд бухимдал төрүүлж байна. Өөрсдийнхөө буруу шийдвэрийг заавал хамгаалаад байх шаардлага байхгүй. Төрийн захиргааны байгууллага алдаа гаргаж болно. Тэрийгээ өөрөө засаж залруулаад яваад байвал нийгэмд гараад байгаа бухимдал, бусад бүх асуудлуудын эх үүсвэр болж байгаа төрийн албаны нэр хүнд унаад байгаа асуудал бага багаар шийдвэрлэгдэнэ гэж өөрөө төрийн байгууллагад сүүлийн 20 жил ажилласан хүний хувьд төрийн байгууллагын нэр хүнийг эрхэмлэж явдаг хүний хувьд бодож шүүх дээр уг асуудлыг жил гаран хугацаанд хөндөж ярьж байна. Шүүхэд гаргаж байгаа хариу тайлбарт ийм асуудлуудыг хөндөж болохгүй. Үүнийг төрийн захиргааны байгууллагыг төлөөлж буй оролцогч маань ойлгож авахыг хүсье. Энэ асуудлыг шүүх анхааралдаа авч шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсье. 2020 оны дунд үеэс эхлээд хувиараа өөрийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж нэхэмжлэл гаргасан. 2020 оны 661 дүгээр тогтоолоор залруулаад явсан. Хувь хүн өөрөө нэхэмжлэл гаргахад шүүх татгалзаж байгаа бол хууль ёсны, хуулийн этгээд болох үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд заасны дагуу бид нэхэмжлэл гаргасан.

2020 оны 1 дүгээр сард би ажлаасаа халагдсан. Одоо 2021 оны 3 дугаар сар. 1 жил 2 сар 20 хоног би ажил эрхлээгүй хохироод явж байна. Төрийн захиргааны байгууллагын хууль бус, хуульд нийцээгүй шийдвэр нь цаанаа эрх зүйн ийм үр дагавар дагуулж байгаа. Мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг төрийн өмчит компани дээр ажиллаж байсан үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болгосон нь бас нэг эрх зүйн үр дагавар үүн дээр гарч ирж байгаа. Шүүхээр маш олон удаа хуралдаж, давж заалдах шатны шүүхээр тогтоол шийдвэр гаргуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нэлээн хэдэн үндэслэлээр татгалзаж байсан. Дараад нь давж заалдах шатны шүүхээс дандаа буцаагдаж байсан. Дандаа залруулж байсан. Одоо ямар үндэслэлээр шүүх тогтоол гаргах бэ гэдэг нь бид нарт маш их сонин байгаа. Төрийн захиргааны байгууллага хууль бус шийдвэр гаргах, хууль бус шийдвэр гаргачхаад байхад ард түмэн бид нар шүүх засаглалдаа л итгэдэг. Шүүх засаг маань зөв шийдвэр гаргаж өгч байж бид нарын эрх ашгийг сэргээх боломжийг нээж өгөх байх гэж найдаж байна” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууц корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоол хууль бус гэж үзэх үндэслэлгүй болох талаар:

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 328 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ТӨААТҮГ/ -ийг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани /ТӨХХК/ болгон өөрчлөн зохион байгуулсан.

Компанийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-“Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна”, 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ”, Хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно’ гэж заасан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тогтоолоор компанийн дүрмийг баталж, уг дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийг 7 гишүүнтэй байхаар тусгасан.

Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д “компанийн дүрэмд заасан 5ол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөл хараат бус гишүүнтэй байж болно” гэж заасны дагуу дүрэмдээ хараат бус гишүүнтэй байсаар

заагаагүй. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалт нь хязгаарлагдмал хариуцлагатай

компанийн хуульд төлөөлөн удирдах зөвлөл нь хараат бус гишүүнтэй байж болно, байхгүй ч байж болох ба компанийн дүрэмд хэрхэн зааснаас шалтгаалах зохицуулалт юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 75 дугаар зүйлийн 75.4 дэх заалт нь Хувьцаат компани болон төрийн өмчийн оролцоотой хувьцаатай компанид хамааралтай заалт бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна гэж мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан заалтыг нарийвчлан зохицуулсан зохицуулалт гэж үзэхээр байна.

Ийнхүү компанийн дүрэм, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаар тогтоол компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг холбогдох, хууль, журам, Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05/3931, 05/5573, 05/8101 тоот албан бичгийг тус тус үндэслэн томилсон.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 203 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор хэний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, үр дагавар тодорхой бус байна.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар тогтоол хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Төрийн орон сууц корпораци" ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Төрийн орон сууц корпораци" компани нь 100 хувь /хувьцааг нь төр эзэмшдэг/ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Төрийн орон сууц корпораци" ТӨХХК-ийн дүрмийг баталсан.

Уг дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “төлөөлөн удирдах зөвлөл нь 7 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгоно" гэж заасан. Дүрмийн 9.2-т заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаар тогтоол гарч, төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилсон.

Энэхүү Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 203 дугаар тогтоол нь илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг зөрчөөгүй бөгөөд утга агуулгын алдаагүй, баталсан байгууллага тодорхой, өөрийн чиг үүрэгт хамаарсан асуудлаар акт гаргасан, актыг гүйцэтгэх этгээд тодорхой, хууль бус үйлдэл шаардаагүй, хууль бусаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 203 дугаар тогтоол гарснаар "Төрийн орон сууц корпораци" ТӨХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй. Тухайн байгууллагад ажиллагсдын хууль ёсны эрх, ашгийг дүрэмдээ заасны дагуу хамгаалах, өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн эрх ашиг огт хөндөөгүй юм.

Тодруулбал маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 203 дугаар тогтоолтой маргах эрх үүснэ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зөрчигдсөн гэж үзэж буй эрх талаар маргааныг өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн тул шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь 100 хувийн хувьцааг нь төр эзэмшдэг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тогтоолоор  Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн дүрмийг баталсан. Уг дүрмийн 9.2-т төлөөлөн удирдах зөвлөл нь 7 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгоно гэж заасны дагуу манай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаар тогтоол гарч төлөөлөн удирдах зөвлөл төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх 7 гишүүнийг томилсон.

Тус тогтоол нь илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг зөрчөөгүй. Утга агуулгын алдаагүй. Өөрийн чиг үүрэгтэй хамаарсан асуудлаар акт гаргасан. Тухайн актыг хэн үйлдэх нь тодорхой. Хууль бус үйлдэл шаардаагүй. Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй. Иймд 203 дугаар тогтоол нь илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 203 дугаар тогтоол гарснаар Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал тухайн байгууллагад ажиллагсдын хууль ёсны эрх ашиг дүрэмдээ заасны дагуу хамгаалах өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үйлдвэрчний эвлэлийн эрх ашиг, үйлдвэрчний эвлэлд нээлттэй байгаа. Нэхэмжлэгч нарын эрх ашгийг огт хөндөөгүй. Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашиг хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд маргаан үүсгэх эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар тухайн илт хууль бус болохыг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсанд магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Илт хууль бус юм уу, Хүчингүй болгуулах гээд байгаа юм уу?, Эс үйлдэхүй үүнд байгаа юм уу зэргийг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Сая нэхэмжлэлийн шаардлага ер нь бол өмнөх шийдэлтэй адилхан илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж тодруулсан. Манай зүгээс энэ асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаад байх шиг байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өөрийнх нь яриад байгаагаар Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д заасны дагуу дүрэмдээ өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаагүй учраа ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч ТОСК ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Б Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хараат бус 2 гишүүнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд хандаж маргаан бүхий 203 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, ингэж илт хууль бус акт гэж үзэхдээ хуулийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд нэхэмжлэгч маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоос гадна,  хариуцагчаас хараат бус 2 гишүүнийг томилоогүй эс үйлдэхүйтэй холбож маргаж байгаа эсэхийг тодруулахад “...эс үйлдэхүйтэй...” маргаж  байгаа гэж тайлбарласнаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хараат бус 2 гишүүнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэсэн агуулгын хүрээнд хүлээн авч дүгнэлт өгч шийдвэрлэв.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан, харин шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд хараат бус 2 гишүүнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн гэж ойлгогдохоор байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч М.Б ТОСК ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 203 дугаар тогтоол нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д “...хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.” гэж заасныг илэрхий зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байна.

          Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 203 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх 7 гишүүнийг томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байна.

          Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж хуульчилжээ.

          Харин Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасныг үндэслэн гарсан хариуцагчийн маргаан бүхий 203 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан үйл баримт тогтоогдсонгүй.

            Тус байгууллага нь “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (ТӨААТҮГ)-ын статустай үйл ажиллагаа явуулж байсныг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 328 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ТӨХХК) болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

          Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.”, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно.” гэж зохицуулсны дагуу хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус компанийн дүрмийг баталж, уг дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Төлөөлөн удирдах зөвлөлийг 7 гишүүнтэй байхаар заажээ.

          Түүнчлэн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.”, 62 дугаар зүйлийн 62.1-д “дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.”, 62.1.7-д “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох....”, 75 дугаар зүйлийн 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.”, 75.3-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно.”, 75.5-д “Компанийн дүрэмд заасан бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөл хараат бус гишүүнтэй байж болно.” гэж тус тус зохицуулсан байна.

          Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тухайд төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүнтэй байх тохиолдолд компанийн дүрэмд заасан байхаар зохицуулжээ.

          Харин энэхүү маргааны тухайд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь өөрийн дүрэмдээ хараат бус гишүүнтэй байхаар заагаагүй байх бөгөөд ийнхүү заагаагүй нь компанийн тухай хуулийг зөрчсөн улмаар дүрмийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 7 хүнийг томилсон 203 дугаар тогтоолыг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй.

          Түүнчлэн хариуцагч маргаан бүхий 203 дугаар тогтоолыг гаргахдаа Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 4.1-д “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн төлөөллийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 4.1.3-д “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн мэдлийн хувьцааны хэмжээнд тохирох тооны гишүүдийг томилох;” гэснийг үндэслэжээ.

          Өөрөөр хэлбэл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхэд Компанийн хуулийн холбогдох зохицуулалт, компанийн дүрэмд  зохицуулснаас гадна Засгийн газрын тогтоолоор батлагдсан энэхүү дүрмээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлж хэрэгжүүлдэг байна.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д “......төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.” гэж заасны дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь заавал ес буюу түүнээс гишүүнтэй байх түүний 2 нь заавал хараат бус гишүүн байх гэсэн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

          Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Компанийн тухай хууль, дүрэм, журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг томилох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуулийн 75.4-д заасныг заавал баримтлах байсан гэж үзэхээргүй байна.

          Учир нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд “төлөөлөл удирдах зөвлөл”-ийн талаар зохицуулсан байх бөгөөд 75.2-т Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-гүй байж болохоор, 75.3-д төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтоохоор, 75.5-д ХХК-ийн тухайд компанийн дүрэмдээ заасан бол ТУЗ хараат бус гишүүнтэй байж болохоор тус тус хуульчилсан бөгөөд хуулийн энэ зүйлийн зохицуулалтуудаас харахад нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа хуулийн 75.4-д заасныг ХХК-ийн тухайд заавал мөрдөх хатуу тогтоосон заалт гэж үзэх боломжгүй.

          Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримттай холбон авч үзвэл Компанийн дүрмийн 8.1-д “Хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.” гэж зааснаар Компанийн тухай хуулийн дагуу компанийн дүрэмдээ  төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний тоогоо тогтоож түүнийхээ дагуу төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгахааргүй байна.

          Нөгөө талаар нэхэмжлэгч маргаан бүхий 203 дугаар тогтоол гарах үндэслэл болсон хариуцагчийн 2019 оны 23 дугаар тогтоолоор баталсан компанийн дүрэм, Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийн талаар маргаагүй атлаа хуулиас давсан дүрэм журмын хүрээнд захиргааны акт гаргаж бидний эрхийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

          Нөгөө талаар нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолд “...хараат бус 2 гишүүнийг томилоогүй эс үйлдэхүйтэй холбоотой маргаж байгаа эсэхийг...нягталж тодруулах зайлшгүй шаардлагатай.” гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж удаа дараа асууснаар энэхүү эс үйлдэхүйтэй маргаж байгаа гэх боловч ийнхүү маргаж байгаа хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “...эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж зааснаар хууль бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл хариуцагчийн маргаан бүхий 203 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгч тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааг зогсоосон болон гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үр дагавар бий  болгосон гэж  шууд дүгнэх үйл баримт тогтоогдоогүйн дээр хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, түүнчлэн хараат бус 2 гишүүнийг томилоогүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсныг ойлгоно.” гэжээ.

          Харин хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч субъект болохын хувьд Компанийн тухай хууль, тус компанийн дүрэм, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилохдоо эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

          Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх талаар гаргасан шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул мараан бүхий үйл баримтын тухайд хариуцагч Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д заасныг зөрчиж  хараат бус 2 гишүүнийг томилоогүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.

          Ийнхүү дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж дүгнэлээ.

          Харин ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болон бусад хууль зүйн үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл тухай асуудлаар гомдол нэхэмжлэл гаргах замаар эрх бүхий байгууллагуудад хандаж эрхээ хамгаалуулах эрх нэхэмжлэгчийн хувьд нээлттэй болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.1, 75.3,75.5  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.2-т заасныг үндэслэн  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай” 203 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хараат бус 2 гишүүнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ТОСК ТӨХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР