| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | /108/2017/0005/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/05 |
| Огноо | 2017-02-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт ы *******т холбогдох 2016 0108 0549 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******т төрсөн, *******, *******, *******, *******, *******, *******, ийн хамтаар *******, , од оршин суух, ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт ы ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* 2 дугаар хороо Нарлагийн 25 дугаар гудамж, тоотод Д.г “манай нөхрийг алгадлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* 2 дугаар хороо Нарлагийн 25 дугаар гудамж, тоотод Д.г “манай нөхрийг алгадлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн үед ын гэрт нөхрийн хамт очсон. Манай нөхөр хүргэн тайгаа маргалдсан. ын гэрт орж ирээд маргааныг салгах гэж манай нөхрийг цохихоор нь би уурлаж, бид хоёр маргалдаж, гэрээс гарч зууралдсан. Тэр үед бид хоёр халтирч унасан. Үүнээс болж гэмтэл учирсан байж магадгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн үед би гэртээ ирэхэд, хоёр хүүхэд унтаж байсан. ын гэрт баахан согтуу хүмүүс орилж чарлаж байсан. Ер нь бол удаа дараа согтуурч байсан. Би чимээгүй болохыг хүлээж 10 гаруй минут гэртээ суусан. Би тэсвэр алдаж, ын гэрт орж шаардлага тавихад А.*******ийн нөхөр өөдөөс салаавч гаргаж хэл амаар доромжилсон. Тэгэхээр би А.*******ийн нөхрийн хүзүүн тус газарт цохисон. Гэтэл А.******* нөхрөө өмөөрч над руу дайрсан. Гэрт барьцалдаж аваад салсан. Тэгээд би цагдаа дуудсан. Шүүгдэгч, нөхрийн хамт явах гэхээр нь би “явуулахгүй, цагдаа ирэхээр учраа олно” гэж хэлэхэд шүүгдэгч А.******* намайг хэл амаар доромжилж, намайг үсдэхэд бид хоёр газарт унасан. хашаанаас гарч ирээд бид хоёрыг салгахад А.******* нөхрийн хамт явсан. Маргааш нь цагдаагийн байгууллагад очиж өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 03-ны орой манай 10-н жилийнхний уулзалт болоод Улаанбаатар хот руу 18 цагийн үед явахдаа 2 хүүхдээ ын дүү од үлдээгээд явсан юм. Тэгээд би шөнө 03 цаг 30 минутын үед ******* 2-р хороо тоотод гэртээ ирсэн чинь 2 хүүхэд маань сэрчихсэн уйлаад байхаар нь би гадуур хувцсаа тайлах гээд байж байсан чинь манай хашаанд амьдардаг гийн гэрт хоорондоо зодолдоод орилолдоод байхаар нь би гэр лүү нь болиулах санаатай орсон чинь , 2 зодолдож байсан юм. Тэгэхээр нь “та нар больцгоо хүүхдүүд айгаад уйлаад байна” гэсэн чинь миний үгийг сонсохгүй болохоор нь дээр очоод “миний дүү тавьчих” гэж хэлэхэд энэ хүмүүсээ одоо хашаанаасаа хөөгөөч гэхээр нь би хашаандаа хэнийгээ буулгах нь миний асуудал чамд хамаагүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь миний өөдөөс салаавч гаргаад “янхан пизда минь дуугүй байгаарай” гэхээр нь би ыг “чи ер нь миний хүүхдүүдийг доромжилдог хэн юм” гэж хэлээд мөр хэсэгт нь гараараа нэг удаа цохиход түүний эхнэр ******* нь чи миний нөхөрт гар хүрдэг хэн юм гэж хэлээд энгэрээс зуураад авахаар нь “гараа тавь” гэхэд тавихгүй болохоор нь зөрүүлж зуураад авсан. Тэгээд ******* нь миний баруун булчин хэсгээс барих гэж байгаад маажсан ба зууралдаад байж байхад салгахаар нь би гэртээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би цагдаад хаягаа зааж өгөх гээд хашааны гадна гарч ирээд зогсож байсан чинь , ******* нар гараад ирэхээр нь “байж бай цагдаа ирж байна” гэхэд нь “тэр цагдаагаас чинь айх юм уу чи ер нь цагдаа дууддаг хэн юм” гэж хэлэхээр нь ын шилбэ рүү нь өшиглөсөн чинь эхнэр нь “чи ер нь юу юм” гэж хэлээд миний энгэрээс зуурахаар нь зөрүүлж 2 гараараа зуурсан чинь намайг үсдээд доош нь дарахад бид хоёр 2уулаа газарт хажуу хэсгээрээ унахад миний давсаг руу нэг удаа өшиглөөд, 2 удаа гуя хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгээд ******* нь баруун шанаа хэсэг рүү гараараа цохиод би өөдөөс нь гараа хөдөлгөөд сарвалзаад байж байсан чинь гарч ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8-10 дугаар тал/
Гэрч Г.ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед эхнэр ийн хамт 1 ширхэг савтай 2.5 литрийн пиво аваад ын гэрт нь очсон ба очоод пиво ууж байгаад руу залгаад “хаана байгаа юм хүрээд ирэх үү” гэсэн чинь би хүүхэд харж байна та хэд хүрээд ир гэхээр ын гэр лүү явах замаараа 1 шил 0.5 литрийн архи, 1 ширхэг савтай 2.5 литрийн пиво аваад очсон. Тэгээд бид нар архи пиво уугаад юм яриад сууж байтал гаднаас ын нөхөр нь шөнө 02 цаг өнгөрч байх үед согтуу орж ирээд эхнэрийгээ “гэрт хүнд цуглуулж архи уулаа” гэсэн чинь цаанаас босож ирээд “юун сүртэй удахгүй явлаа" гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад чанга дуугараад байсан. Тэгсэн чинь хажуу айлын уг хашааны эзэн гэх эмэгтэй гаднаас орж ирээд г өмөөрөөд , ******* хоёр луу “та нар хэн бэ манай хашаанаас зайлцгаа зайлахгүй бол цагдаа дуудна” гээд байсан юм. Тэгээд тэр эмэгтэй ыг алгадахад салгаад тэр эмэгтэй *******ийг гичий, нохой, янхан гэж дуудаад манай хашаанаас зайл, ******* нь өөдөөс нь одоо явах гэж байна гээд хоорондоо маргалдаж байтал тэр эмэгтэй цагдаа дуудна гэж хэлээд гараад яваад өгсөн ба араас гараад удалгүй буцаж орж ирээд нөгөө эмэгтэй чинь цагдаа дуудчихлаа гэсэн юм. Тэгээд , ******* нар “за бүгдээрээ явцгаая” гэж хэлээд түрүүлээд гарсан ба удалгүй хашааны гадна хүмүүс орилоод байхаар нь гарч яваад манай эхнэр араас нь гарах гэхээр нь чи хүний хэрэгт оролцож яах гээд байгаа наадах хүмүүс чинь ах дүү нар хоорондоо учраа олно гээд бид хоёр гэрт нь үлдсэн. Тэгээд бид хоёр цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал ирээгүй ба ойролцоогоор 5 минутын дараа гаднаас орж ирэхээр нь яасан юу болсон гэхэд нөгөө хэд хоорондоо жоохон маргалдаад гэж хэлсэн гэх мэдүүлэг
/хх-ийн 11-12 дугаар тал/
Гэрч Т.ын мөрдөн байцаалтад егсөн: “...2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал эгч 18 цагийн үед гэрт орж ирээд эгч нь хот руу багын найзуудтайгаа уулзчихаад ирье манай 2 хүүхдийг харж байгаач гээд яваад өгсөн юм. Тэгээд 20 цаг өнгөрч байхад ах залгаад “хаана байгаа юм хүрээд ир” гэхээр нь би “Дууяа эгчийн хүүхдийг харж байна очиж чадахгүй” гэсэн чинь орой дахин 23 цаг өнгөрч байхад залгаад “гэртээ байна уу танай нөхөр чинь байна уу” гэхээр нь би “гэртээ байна нөхөр хот явчихсан байгаа” гэхэд удалгүй ойролцоогоор 30 минутын дараа төрсөн ах , бэр эгч *******, , нар 1 шил 0.5 литрийн Цагаан гэх нэртэй архи, 2.5 литрийн 1 ширхэг Боргио пиво авчихсан орж ирсэн юм. Тэгээд тэд нар архи, пиво хувааж уугаад байж байтал ах, нар унтаад ******* эгч, бид гурав үлдээд юм ярьж суусан юм. Тэгээд шөнө 02 цагийн үед ах нар босож ирээд үлдсэн архиа хувааж уугаад байж байтал гаднаас манай нөхөр орж ирээд цай уугаад сууж байснаа над руу шөнө 03 цаг болж байхад ах дүү нараа гэртээ цуглуулж архи уулаа гээд уурлахад манай ах өөрөө архи ууж ирчхээд хүүхэд загналаа гээд уурлаж хоорондоо маргалдаад байж байсан чинь гаднаас эгч орж ирээд манай нөхөр г өмөөрөөд ыг алгадчихаад гэрийн үүдэнд зогсож байсан чинь бэр эгч ******* хойд орон дээр суучихсан г “чи манай нөхрийг цохилоо” гээд тэр хоёр хоорондоо нэлээн хэрэлдсэн юм. Тэгээд хэрэлдээд байхаар нь эгчийг “2-уулаа танай гэр лүү оръё” гээд дагуулаад гараад гэрт нь оруулчхаад буцаж гэр лүү орж ирээд ах, ******* эгчийг “одоо гэр рүүгээ яв” гэж хэлээд байж байтал гаднаас дахин эгч орж ирээд орилоод байхаар нь тэврээд гэрээс гаргаад гэрт нь оруулчхаад ах, бэр эгч хоёрыг гаргаж өгөх гээд хашаан дотроо бие засаж байхад гэрээсээ гүйж гарч ирээд ******* эгчтэй зууралдаад би бие засчхаад гарахад ******* эгчийн дээр нь гарчихсан зууралдаад байсан юм. Тэгэхээр нь би эгчийг босгоод “та болио яах гээд байгаа юм 2-уулаа оръё” гээд дагуулаад орсон...” гэх мэдүүлэг,
/ хх-ийн 13-14 дүгээр тал/
Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед өөрийн ******* ийн 5-од гэртээ байж байхад найз , эхнэр нар ирээд манай эхнэр ******* бид дөрөв 1 шил 0.5 литрийн архи, 1 том 2.5 литрийн пиво хувааж уугаад байж байсан чинь дүү нь 23 цаг өнгөрч байх үед залгаад “би гэртээ ганцаараа Д.гийн 2 хүүхдийг харж байна хүрээд ир” гэхээр нь бид нар замаараа дэлгүүр хаахаас өмнө 1 шил 0.5 литрийн архи, 1 том 2.5 литрийн пиво аваад ******* т ын гэрт нь очсон юм. Тэгээд бид тав архи, пиво уугаад Д.гийн 2 хүүхэд хойд гэртээ унтаж байсан ба бид нар ын гэрт нь авсан архи пиво ууж байтал шөнө 02 цагийн үед хүргэн гаднаас согтуу 1 шилтэй 0.5 литрийн пиво барьчихсан ороод ирэхээр нь “юу байна” гэтэл агсам тавиад “та нар одоо юу вэ эхнэрт архи уулгаад” гэхээр нь би бид нар ямар гадаа гудамжинд ууж байгаа бишдээ ах дүү нар нь байхад гэж хэлсэн чинь юу яриад байгаа нь мэдэгдэхгүй агсам тавиад байсан юм. Тэгэхээр нь би чи одоо гадуур шөнөжин явж согтуу орж ирчхээд гэж хэлээд бид хоёр хоорондоо чанга дуугаар маргалдаад байж байтал гаднаас хашааны эзэн гэх эмэгтэй согтуу гадуур хувцастайгаа орж ирээд орилоод манай хашаанаас зайлцгаа гэхээр нь танай хашаанд орилоогүй дүүгийнхээ гэрт байна танд бол хамаагүй шдээ тай юм ярьж байна гэсэн чинь орилоод нэлээн олон удаа гарч ороод байснаа надтай зууралдаад миний хацар луу 2 удаа алгадсан, толгой руу 2, 3 удаа цохиод, эрүүний доод хэсгийг маажсан чинь дүү манай дүү танд хамаагүй манай ах дүү нар байна гайгүй байна та гэр лүүгээ орж унтаач гээд аваад гарсан юм. Тэгээд бид нар үргэлжлүүлээд архиа уугаад сууж байтал гаднаас орж ирээд орилоод байхаар нь би наадах эмэгтэй чинь тайван суулгахгүй байна гэж хэлээд явах гээд эхнэр *******тэй хамт хашааны гадна гараад алхаж байтал араас гарч ирээд цагдаа дуудчихсан та хоёрыг явуулахгүй гээд намайг зуураад цээж рүү цохиод, миний гадуур хувцсыг урахаар нь би ыг дуудаад энэ ядаргаатай авгайгаа аваач гээд дүүг гарч ирэхээр нь наадах чинь одоо мэдрэл муутай, хүн зүгээр байлгахгүй сумтай авгай вэ гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр зууралдаж байхад эхнэр ******* салгаад тэр хоёр зууралдаж байгаад 2-уулаа газарт унаад нэг эргээд харсан чинь дүү г аваад гэр лүүгээ орсон ба би эхнэрийгээ дагуулаад явсан юм...” гэх мэдүүлэг,
/ хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой тай утсаар ярихад гэртээ байна гэхээр нь нөхөр гийн хамт ******* ийн 5-од ын гэрт нь очоод бид хоёр замаасаа 1 ширхэг савтай 2.5 литрийн пиво аваад очсон.юм. Тэгээд гэрт нь ороод сууж байгаад нөхөр маань той утсаар яриад хаана байгаа юм хүрээд ирэхгүй юу гэсэн чинь би хүүхэд харж байна та нар хүрээд ир гэхээр нь бид нар дэлгүүр хаахаас өмнө замаараа 1 шил 0.5 литрийн “Цагаан” гэх нэртэй архи, нөгөө пиво аваад ын гэрт нь явж очсон. Тэгээд бид нар архи уух зуураа юм яриад сууж байтал шөнө 03 цагийн үед ын нөхөр гаднаас орж ирээд сууж байснаа эхнэр рүүгээ шөнө ах дүү нараа цуглуулаад гээд уурласан чинь босч ирээд одоо явах гэж байна чи юун сүртэй юм гээд маргалдаж байсан чинь удалгүй гаднаас тэр хашааны эзэн гэх эмэгтэй орж ирээд та нар айлын хашаанд байж аятайхан байсангүй, чанга чанга дуугарлаа, хүүхэд сэрээлээ гээд уурлахаар нь “за за уучлаарай бид нар явлаа” гэсэн чинь нь руу харангуутаа “чи над руу муухай хардаг хэн бэ” гэж хэлээд очоод нэг удаа алгадаад авсан ба юу вэ яаж байна гэсэн чинь цаанаас ******* би ч нөхөртөө гар хүрэхгүй байхад чи хүний нөхрийн толгой руу цохидог хэн бэ гээд гэрийн урд, хойно зогсчхоод маргалдсан юм. Тэгээд нь *******, нарыг “та муу хоёр архичин, манай хашаанд ер нь яах гэж ирсэн юм” гээд дайраад байсан чинь бид хоёр “дүүгийндээ ирсэн байна одоо явах гэж байна” гэхэд наадах чинь танай дүүгийнх биш миний хашаа гээд л хэрэлдээд байсан ба нь хаалга саваад гараад явсан ба араас нь гарчхаад удалгүй буцаж орж ирээд эгч цагдаа дуудаад гэр лүү нь орох гэсэн чинь яах гээд байгаа юм оруулахгүй байна гээд ороод ирэхээр нь би “ямар сонин хүүхэн бэ яасан гэж цагдаа дуудаж байгаа юм” гэж хэлээд манай нөхөр бид хоёр ярилцаж сууж байхад , ******* нар түрүүлээд гэрээс гарсан ба удалгүй гадаа хүмүүс орилолдоод байсан чинь. Отгонтоггох араас нь гарахаар нь би бас гарах гэтэл манай нөхөр “яах гээд байгаа юм” гэж хэлээд гаргаагүй. Тэд нар 10 гаруй минутын дараа орж ирээд *******, хоёр гэр лүүгээ явчихлаа гэхээр нь тэгээд яагаад юу болоод байгаа юм гэсэн чинь нөгөө чинь араас нь гарч ирээд би цагдаа дуудчихсан байгаа та хоёр зугтах гэлээ хаачих гээд байгаа юм гээд зууралдаад байхаар нь гэр лүү нь оруулж өгчхөөд ирлээ гэхээр нь бид хоёр зөрөөд гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг,
/ хх-ийн 17-18 дугаар тал/
Гэрч Ө.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эхнэр бид хоёр гийн хашаанд ажилтай ойрхон гээд гэр барьж амьдарч байсан юм. Тэр өдөр би ажлаасаа буугаад 02 цагийн үед гэртээ халамцуу ороход эхнэр , *******, түүний нөхөр нар пиво уугаад байж байсан. Би нээх пивоноос нь уугаагүй унтах гээд байж байтал хадам ах намайг "суу" гэхээр нь би "суухгүй" гэж муудалцсан, гэхдээ бид нар хоорондоо зодолдоогүй. бид хоёр бие биенээ заамдалцаад зогсож байхад халамцуу гаднаас орж ирээд намайг өмөөрөөд дундуур ороод хэрүүл болоод ийн толгой руу нь гараараа цохих шиг болсон. Тэгтэл ******* нөхөр ийгоо өмөөрөөд “толгой руу нь цохиод байхдаа яадаг юм" гээд өмөөрөөд гэрт хэрүүл болоод , ******* хоёр бие биенээ түлхсэн гэр дотор зодоон нүдээн болоогүй. Тэгээд удалгүй *******, хоёр гэртээ харихаар гэрээс гарсан чинь араас нь гарсан. Би гэрээс гараагүй гадаа ямар асуудал болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
/ хх-ийн 22 дугаар тал/
Шинжээч С.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гийн биед учирсан хүзүү, баруун бугалга, чээж, баруун сарвуунд зулгаралт, зүүн тохой, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлиин зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэлд хамаарна, цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх тогтоолд дурьдсан өдөр үүссэн байх боломжтой бөгөөд бүгд шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг,
/ хх-ийн 25 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №08шэ/618 дугаар:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 38 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 39 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 41 дүгээр тал/
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д. нь шүүгдэгч А.*******т гомдол санал байхгүй, сайн дураараа эвлэрч байна гэсэн хүсэлтээ Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Д.тэй сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн,
гэм хорыг арилгасан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294- 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ