Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2017/0022/Э |
Дугаар | 2017/ШЦТ/11 |
Огноо | 2017-03-06 |
Зүйл хэсэг | 181.3., |
Улсын яллагч | Т.Төмөртулга, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Болормаа,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Нэргүй,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цагаан-Уул,
шүүгдэгч О.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0267 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлагийн 6 дугаар гудамж, 01 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 10 дугаар гудамж, 08 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ................ дугаартай, Боржигон овогт Оролмаагийн Чулуунбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуу айл болох Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 10-8 тоотод оршин суух иргэн Ч.Нэргүйг илтэд үл хүндэтгэн “алнаа" гэж орилж хашгиран хүч хэрэглэхээр заналхийлж, ямарч шалтгаангүйгүйгээр түүний байшингийн хоёр давхар цонхыг хагалж, Ц.Цагаан-Уулын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэн байшингийн үүдний тамбарт байсан разетка, хуванцар усны сав, никел битүү чанагчны амсар, буузны жигнүүр зэрэг эд зүйлийг эвдэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 246000 төгрөгийн хохирол учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Чулуунбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 10 дугаар гудамжинд оршин суух өөрийн гэртээ цэргийн найзтайгаа хэрэглэсэн согтууруулах ундааны зүйлээс үлдсэн архиа 14-ний өдөр ууж согтуурсан үедээ хөрш айлынхаа хүмүүсийг “манай хашааны урдуур машинтайгаа шахаж явдаг” гэх таарамжгүй хувийн харыцаанаас үүдэн иргэн Ч.Нэргүйгийн эзэмшлийн 08 тоотод байрлах хашааруу орж байшингийн вакум цонхийг унадаг дугуй шидэн хагалж, хүрзээр разетка, хуванцар усны сав, никель битүү чанагчны амсар, буузны жигнүүр зэргийг цохин бусдын эд хөрөнгийг санаатайгаар устган гэмтээж Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Чулуунбаатарын өгсөн: “Хэрэг гарсан өдрийн урьд өдөр нь миний цэрэг манай гэрт ирж бид хоёр архи уусан. Маргааш нь миний бие өвдөөд унах гээд байхаар нь ус гэж андуураад архи уусан. Би эмээ уухгүй болохоор толгой эргэж унах гээд байна. Мөн би орилж хашгирдаг юм. Байнга эмнэлэгт үзүүлж мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг. Би хэрэг хийсэн гэдгээ сүүлд мэдсэн. Би дахин ийм асуудал гаргахгүй гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Нэргүйгийн өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охиноо гэртээ үлдээгээд нөхрийн хамт гол явсан. Тэр үед шүүгдэгч манай гэрийн цонхыг хагалж ална гэж охиныг минь айлгасан байсан. Манай гэрийн үүдний амбаарт байсан эд хөрөнгийг эвдсэн байсан. Намайг гэртээ ирэхэд охин гэртээ байхгүй. О.Чулуунбаатар манай хүүгийн хамт хаалганы гадаа хашгирсан байдалтай байсан. ...Хохирол төлбөрт 200,000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цагаан-Уулын өгсөн: “Би тэр өдөр аавын гэрт ганцаараа байсан чинь О.Чулуунбаатар гадаа орилоод байсан. Тэгээд манай хашаанд орж ирж орилоод нохойг цохьсон. Манай гэрийн үүдний цонхыг хагалсан. Тэгээд би айгаад гэрээсэз гарч гүйгээд дэлгүүрийн утсаар ах руугаа залгаж дуудсан. Мөн цагдаа дуудсан. Өөрийн хэрэгтээ гэмшиж байгаа байх. Өөр эмэгтэй хүнийг дахиж битгий айлгаарай гэж хэлье” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэнгэлийн өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад 19 цагийн үед гэрийнхээ гадаа буюу 65 дугаар байрны гадна ирж явтал дүү Цагаан-Уул над руу залгаад “манайд нэг согтуу хүн агсан тавиад би зугтаад явж байна, хурдан хүрээд ир” гээд нэлээн сандарсан байдалтай залгахаар нь шууд аав Цэнгэлийн гэр болох Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 10-8 тоот хашааны гадаа очиход хашааны том хаалга онгорхой, дотогш ороход байшингийн урд хоёр цонх хагархай байсан ба гэр лүү ордог үүдний тамбарын үүдэнд цээжин биеэрээ амбаар дотор, хөл нь гадагшаа гарсан байдалтай нэг эрэгтэй, 50 гаран насны хүн дээшээ харсан унтаж байсан. Тэгэхээр нь дүү Цагаан-Уул руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхэд гудамжны үзүүрийн дэлгүүрт байна гэхээр нь “хүрээд ир” гээд утсаа таслаад нөгөө хүнийг сэрээх гээд хацар дээр нь зөөлөн цохиход сэрэхгүй байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүнийг аваад явсан ба бүрэлдэхүүн ирж үзлэг хийнэ гээд бид нар огт байшин руугаа ороогүй..." гэх мэдүүлэг,
/хх-18-19 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч З.Баттогтохын: "...Миний нөхөр О.Чулуунбаатар нь 1957 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн ба бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 1963 онд Налайх дүүргийн ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд элсэн орж суралцаад 1973 онд 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод байх хүнсний ТМС-д орж суралцаад 1975 онд хүнсний тоног төхөөрөмж засварчин мэргэжил эзэмшиж төгсөөд Налайх дүүргийн орон сууцанд селесер хийж байгаад 1976 онд Дорноговь аймагт хилийн цэргийн алба хашаад улирч засварын автын селесерээр ажиллаж байгаад 1978 онд Улаан-Үдэд уурын зуухны механик хийж байгаад 1996 онд манай аав дүү 2 уурхайд ажиллаж байгаад нас бараад Налайх дүүрэгт ээж дээрээ ирж амьдрах болсон. Би Налайх дүүрэгт локатарын цэргийн ангийн уурын зуухны механикаар 2008 оныг хүртэл ажилласан ба Эрдмийн оргил сургуульд гагнуурчнаар үргэлжлүүлж ажиллаж байгаад 2012 онд ажил дээрээ байж байтал гэнэт толгой эргээд газар унасан ба тал цус харвасан байсан. Тэрнээс хойш ажил хийхгүй группт байдаг. Бид 2 2005 онд танилцаад гэр бүл болж одоо 11 жил хамт амьдарч байгаа ба бид 2 дундаасаа хүүхэд гаргаагүй. Чулуунбаатар бага зэрэг бие муутай толгой тархи нь өвддөг болсон харваснаасаа хойш халуун үзэж чаддаггүй. Зан байдлын хувьд даруу догшин ширүүн ааш авир байдаггүй, ерөнхийдөө төв хүн байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 14-нд би ажилдаа өглөө яваад, Чулуунбаатар гэртээ ганцаараа үлдсэн. Надад хэлэхдээ нэг цэргийн найз минь ирээд хамт архи уусан гэж ярьсан. Намайг орой гэрт ирэхэд 0.75 литрийн “Монгол Стандарт” архины хоосон шил гэрт байсан..." гэх мэдүүлэг,
/хх- 20-21 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08шэ/312 дугаар:
“1. Цагаан-Уулын биед зүүн шилбэнд зүсэгдсэн шарх, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 51 дүгээр тал/
Хорооны тодорхойлолт, /хх-ийн 52 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, эд мөрийн баримтанд үзлэг хийснээр нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Ч.Нэргүйгийн “...Чулуунбаатар гэгчийн танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Сая хэрэг гарснаас хойш л Чулуунбаатар гэдгийг нь мэдсэн. Бидний дунд хэрүүл, маргаан, өр, авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. ...тухайн үед би гэртээ байгаагүй...” гэх, хохирогч Ц.Цагаан-Уулын “...Тухайн үед гар утсаа авах гэж байгаад хөлөө цонхны хагарсан шилэнд зүссэн. ... Намайг О.Чулуунбат цохьж зодоогүй...” гэх зэрэг мэдүүлгүүдээс үзэхэд хохирогчоор тогтоогдсон Ч.Нэргүй гэртээ байгаагүй, шүүгдэгч О.Чулуунбаатар нь тэдгээрт хүч хэрэглэхээр гэр рүү ороогүй, мөн хэн нэгнийг хүч хэрэглэхээр заналхийлээгүйн дээр Ц.Цагаан-Уулын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүрз болон хүүхдийн дугуйг зэвсгийн чанартай хэрэглэж учруулаагүй байхад түүнийг Ч.Нэргүйг илтэд үл хүндэтгэн “алнаа” гэж орилж хашхиран хүч хэрэглэхээр заналхийлж, Ц.Цагаан-Уулын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэл муутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэпг, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдзн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Чулуунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Чулуунбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-53/ тогтоогдсон болно.
Шүүгдэгч О.Чулуунбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД Д.ЛУВСАНДОРЖ
Д.ЧИНЗОРИГ