Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 354

 

2018 оны 08 сарын 17 өдөр                          Дугаар 143/ШШ2018/00354                                    Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 5 дугаар баг, ........................... тоотод  оршин суух, ******* овогт Б.И/регистрийн дугаар: /

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг Номгон сум, 1 дүгээр баг, .......................... тоотод оршин суух, ******* овогт Х.Ш/регистрийн дугаар: /

 

Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И , хариуцагч Х.Ш , нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Б.И  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.Ш тэй 2004 онд танилцаж, Өмнөговь аймгийн Номгон суманд 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 04 дүгээр сарын 24-нд Номгон суманд гэрлэлтээ батлуулсан. 2005 оны 11 дүгээр сарын 25-нд хүү Ш.Э , 2010 оны 02 дугаар сарын 08-нд охин Ш.Ш нар төрсөн. Одоо хүү Ш.Э  13 настай, охин Ш.Ш 8 настай. Х.Ш  нь сүүлийн жилүүдэд ааш зан нь эвдэрч хэрүүл маргаан тасрахгүй, гэр бүлээс гадуур амьдрал зохиосон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Х.Ш  бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

       

Нэхэмжлэгч Б.И  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх хүсэлт байхгүй. Хөдөө, хот яваад уулзаагүй. Одоо ямар ч эвлэрэх шаардлага байхгүй гэв.

 

Хариуцагч Х.Ш  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ш  миний бие нь 2004 онд Б.И той гэр бүл болж хамт амьдарсан. Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эвлэрэх арга хэмжээ авах ямар ч нөхцөл бүрдээгүй. Нэхэмжлэгч гэр бүлтэй болсон гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.И ын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дугаартай Х.Ш , Б.И  нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0368223 дугаартай охин Ш.Ш  ийн төрсний гэрчилгээний хуулбар, 0134473/064 дугаартай хүү Ш.Э гийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт,  “Өнө-Орших” өрхийн эмнэлгийн Ш.Э , Ш.Ш нарыг эрүүл бойжиж буй тодорхойлолтууд, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б.И ын хүсэлт, Х.Ш гийн хариу тайлбар, хүү Ш.Э , охин Ш.Ш нарын саналыг асуусан тэмдэглэл, 2018 оны 08 дугаар сарын 07 өдрийн 51 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулсан баримт, 2018 оны 07 дугаар сарын 26 өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт, 2018 оны 08 дугаар сарын 07 өдөр Уригдах тал эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, татгалзсан тухай тэмдэглэл, 2018 оны 08 дугаар сарын 07 өдөр хариуцагчийн гаргасан тайлбар, 2018 оны 08 дугаар сарын 07 өдөр эвлэрүлэн зуучлах ажиллагааны уулзалтын мэдэглэл зэргийг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Б.И  нь Х.Ш д холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Б.И , Х.Ш  нар нь 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь ******* дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин Ш.Ш  , 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Ш.Э  нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. 

 

Гэрлэгчид нь 2014 оны 10 дугаар сараас тусдаа амьдарсан бөгөөд шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар болон  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ш.Ш  , 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.Э  нарыг төрүүлсэн эх Б.И ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

“Өнө-Орших” өрхийн мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхэд Ш.Э , Ш.Ш нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.

 

Нэхэмжлэгч Б.И  нь шүүх хуралдаанд “...хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Х.Ш  нь үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Х.Ш гээс тэтгэлэг гаргуулан хүү Ш.Э , охин Ш.Ш нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.И ыг улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төгрөг төлөхөөс чөлөөлсөн бөгөөд гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт Х.Ш, ******* овогт Б.И нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ш.Ш  , 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.Э  нарыг төрүүлсэн эх Б.И ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Номгон сум, 5-р баг Хайрханы 2 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, ******* овогт Х.Ш /регистрийн дугаар: /-ээс 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ш.Ш  , 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.Э  нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Х.Ш гээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Х.Ш , Б.И  нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ш.Ш  , Ш.Э  нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Х.Ш д даалгасугай.

 

7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.И ыг улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төгрөг төлөхөөс чөлөөлсөн бөгөөд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Х.Ш гээс гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР