Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоот хашаанд байхдаа 20кг борцыг бусдын хулгайн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж тухайн борцыг  хулгайн гэмт хэрэг үйлдсэн , *******, ******* нараас авсан, улмаар маргааш нь буюу 2021 оны 03 сарын 30-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоот хашаанд байхдаа хамар хашаанд нь түр ирсэн иргэн т дээрх 20 кг борцыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлан нийт 500.000 төгрөгөөр худалдаж, өөртөө 125.000 төгрөгийг авч үлдсэн үлдэгдэл 375.000 төгрөгийг нь “” гэсэн утгаар гийн дансаар шилжүүлж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тус хэрэгт урьд нь 2 удаа өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Миний зүгээс , нарт хулгай хийж ир гэж хэлсэн зүйлгүй. Харин авчирсан борцыг хулгайн болохыг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 84 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* гэх залуу өөрөө л зарсан байх, түүнийг хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр өгсөн болохыг мэдэхгүй байна. Борцыг хэн гэдэг ченжид өгсөн болохыг нь мэдэхгүй, хулгайн борц гэдгийг нь мэдсэн. г анхнаасаа борц аваад ир гэж ******* явуулсан байсан. ******* харин өөрөө түүнийг зарж өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 27-28, 53 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* ах өөрөө л зарсан байх, түүнийг хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр өгсөн болохыг мэдэхгүй байна. Миний өмнөх мэдүүлэгт өгсөн бүх зүйл үнэн зөв. 375.000 төгрөгийг ээжийнхээ данс руу хийлгүүлэн авсан. энэ талаар ээж мэдээгүй, түүний картыг би биедээ авч явсан. Хулгайн борц болохыг ******* мэдсэн. бид хоёрт анхнаасаа борц аваад ир гэж ******* хэлсэн. ******* аваагүй харин түүнийг зарж өгсөн. Борцыг хулгайн борц болох талаар мэдсэн. Борцны мөнгийг яг тэнцүү 4 хуваасан тэрнээс ямар нэгэн зээл өрийн мөнгийг суутгаж ******* мөнгө аваагүй...гэх мэдүүлэг / хх-ийн  38-40 /,

5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны хаврын улирал байсан. Яг хэдэн сар байсныг нь одоо санахгүй байна. Дүү Пүрэвдуламын гэрт байж байхад борц зарах гэж байгаа талаар дуулаад түүнтэй хашааны завсраар харьцаад борц зарах эсэх талаар асуухад “тийм борц зарна” гэхээр нь авахаар болоод хиллэж үзсэн чинь одоо санахад 20 кг борц болсон. Тухайн үед борцны 1 кг 25.000 билүү 35.000 төгрөг байсан. Одоо нарийн санахгүй байна. Килограммыг нь тооцож үзээд Гантулгын өгсөн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь борцны жин болон үнийн дүнг бичиж шилжүүлж байсан санагдаад байна...гэх мэдүүлэг  / хх-ийн 43 /,

6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* хулгай хийгээд ир гэж хэлээгүй, харин түүнийг зараад өгөөч гэж ******* ахыг гуйсан. ******* аймагт байнга байдаг болохоор таньдаг хүнтэй байгаа гэж бодоод тэрүүгээр заруулсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 48/,

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... дугаарын данс нь миний хаан банкны эзэмшлийн данс байгаа. Тус дансыг нөхөр бид хоёр хоёулаа цуг ашигладаг юм. Орж ирсэн мөнгөнөөс 375.000 төгрөгийг ын хэлсэн данс руу явуулсан. “Үлдэгдэл мөнгийг нь яах юм бэ” гэсэн чинь “******* ахад өртэй юм байгаа, түүний талыг нь өгч байгаа юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 52 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоот хашаанд байхдаа 20 кг борцыг , ******* нар хулгайн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж тухайн борцыг  хулгайн гэмт хэрэг үйлдсэн ,  ******* нараас авсан, улмаар 2021 оны 03 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоот хашаанд байхдаа хамар хашаанд нь түр ирсэн иргэн т дээрх 20 кг борцыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлан нийт 500.000 төгрөгөөр худалдаж, өөртөө 125.000 төгрөгийг авч үлдсэн үлдэгдэл 375.000 төгрөгийг нь “” гэсэн утгаар гийн дансаар шилжүүлж мөнгө угаасан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь гэрч *******, *******, , , нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд Шүүхээс шүүгдэгч Б. гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,  ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч ******* нь 20 кг борцыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,  ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500.000 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь мөнгө угааж 500.000 төгрөгийн олсон орлогоос 325.000 төгрөгийг д шилжүүлсэн боловч шүүгдэгч ******* нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул түүнээс 500.000 төгрөгийг бүхэлд нь гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд харин шүүгдэгч ******* нь 325.000 төгрөгийг гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг, авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан  шүүгдэгч Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500.000 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

67Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ