Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр                   Дугаар 143/ШШ2018/00323                                 Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Р.Уранчимэг, шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, ..................... тоотод байрлах “СГКТ” ХХК,

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн ИТХ

 

Гэм хорын хохирол 2.093.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батжаргал, хариуцагчийн төлөөлөгч О.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , иргэдийн төлөөлөгч Г.Мөнгөн, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “СГКТ” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ , тус сумын Засаг дарга, Өмнөговь аймгийн ИТХ  нарт холбогдуулж гэм хорын хохирол 400.000.000 төгрөг гаргуулах, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ , Өмнөговь аймгийн ИТХ  нарт холбогдуулж гэм хорын хохирол 2.093.650.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд 400.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2.093.650.000 төгрөгийг хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ , Өмнөговь аймгийн ИТХ  нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь үйл баримтыг дараах байдлаар тайлбарлалаа:

 

Нэхэмжлэгч “СГКТ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “СГКТ” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гашуун толгой-1 нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмишдэг билээ. Манай компани Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хууль болон бусад хуулийн хурээнд үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн. Тусгай зөвшөөрөл эзэмших болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн ИТХ  болон Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалт, улсын хамгаалалтад авах утга бүхий тогтоолуудыг удаа дараа гаргаж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан тул бид 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 12-р шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр хариуцагчийн гаргасан захиргааны актуудыг хүчингүй болгосны дотор Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/5 тогтоолын 1 дэх буюу манай компанийн эзэмшил бүхий MV-017038, 11187X тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм. Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн ИТХ  нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаартай тогтоол гарган, 1 дэх заалтаараа шүүхийн шийдвэрээр манай компанид холбогдох хэсэг нь нэгэнт хүчингүй болсон 2005 оны 3/5 тоот тогтоолд өөрчлөлт оруулан 2 дахь заалтаар нь 119035 га газрыг 10 жилийн хугацаанд орон нутгийн тусгай хамгаалалтад авахдаа манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулсан байсан. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаартай тогтоолоор дээр дурдсан манай компанийн хууль ёсны дагуу эзэмшиж буй талбайг, мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байсан. Манай компани дээрх шийдвэрүүд гарсан болохыг мэдсэн даруйдаа өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 913 дугаартай тогтоолын дагуу манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 302 дугаар тогтоолын дагуу манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлиин талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг захиргааны хэргийг тус шүүх хянан шийдвэрлээд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2017/0014 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/MA2017/0712 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болж, Гурвантэс сумын ИТХ  нь хууль бус шийдвэр гаргаж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон юм, Манай компани нь дээр дурдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанд хамтран ажиллахаар “ПИ ” ХХК, “ЧК ” ХХК-тай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ эрхлэх гурван талт гэрээг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулан ажиллахаар болоод байсан билээ. Гэтэл хариуцагч нарын дээрх хууль бус шийдвэр гарсны улмаас 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажил эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсч дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Хамтран ажиллагч байгууллага, аж ахуй нэгжид үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлаж хулээцтэй хандахыг учирлаж байсан ч удаан хугацаанд хэрэгжээгүй гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болсон юм. Бид эдгээр компаниудтай харилцан тохиролцсоны дагуу өнөөдрийн байдлаар нийт 400.000.000 төгрөгийг тэдэнд төлж бодит хохирол амсаад байна. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргаагүй байсан бол манай компанийн уйл ажиллагаа хэвийн үргэлжилж дээр дурдсан хохирол учрахгуй байх байсан юм. /Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаарр зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчаас 400.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хангаж. нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “СГКТ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “СГКТ” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гашуу толгой 1 нэртэй газарт ашигт малтмалын МV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж, хуулийн үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүрлээ. Өмнөговь аймгийн ИТХ , мөн аймгийн Гурвантэс сумын ИТХ  нь манай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийн талбайг зориудаар орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалт, улсын хамгаалалтад авах зэрэг тухай тогтоолуудыг гаргаж байсныг бид шүүхээр бүгдийг нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулсаар ирсэн юм. Манай компани нь ашигт малтмалын ашиглалтын МУ-17038, МУ-19036 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа эрхлүүлэхээр ЧК ХХК-аас гадна ПИ  ХХК, ЭЗ ХХК-тай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ эрхлэх гурван 1 алт гэрээг 2017 оны 3 сарын 6-ны өдөр байгуулж, гэрээний урьдчилгаанд 200,000,000 төгрөгийг шилжүүлээд байсан юм. Гэтэл хариуцагч нарын дээрх хууль бус шийдвэр гарсны улмаас 2017 оны 3 сараас 2017 оны 10 сарыг дуустал хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажил эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, бидний шилжүүлсэн төлбөрийг зардалдаа тооцон авснаар манай компанид 200,000,000 төгрөгийн бодит хохирол учраад байна. Түүнчлэн Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, олборлосон нүүрсээ удаан хугацаанд худалдах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны БШЭР ХХК-тай Хамтран хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай СГКТ ХХК нь 2017 оны 5 сарын 30-ны өдрийн дотор уурхайг нээж, тээвэрлэлтийг эхлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,35 хувьтай тэнцэх алдангийг төлөх, 6 сар хүртэл хугацаагаар хоцроовол манайд шилжүүлсэн хөрөнгө оруулалтын мөнгийг 2 дахин нугалж төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Дээрх захиргааны байгууллагуудын хууль бус шийдвэрээс шалтгаалан Баянтэсийн уурхайн олборлолтын ажил хугацаандаа эхлэх боломжгүй болж, гэрээнд заасны дагуу уурхайг 2017 оны 5 сарын 30-ны өдөр нээж чадахгүйд хүрсэн бөгөөд гэрээгээ зөрчсөний тогуульд 5,000,000 юанийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр төлж нөгөө талд төлж хохирсон болно. Энэхүү торгуулийг төлж байж бид боруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хадгалахын зэрэгцээ их хэмжээний хохирол учирахаас сэргийлсэн юм. “СГКТ” ХХК нь хариуцагч нарын хууль бус захиргааны актын улмаас ЭЗ ХХК-д гэрээний үүргээ зөрчсөний хохиролд 200,000,000 төгрөгийг, мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны БШЭР ХХК-д гэрээний үүгээ зөрчсөний тогууль 5.000.000 юань буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан юаний албан ёсны ханш болох 378.73 төгрөгөөр тооцоход 1.893.650.000 төгрөгийг тус тус төлж, нийт 2.093.650.000 төгрөгийн бодит хохирол амсаад байна. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргаагүй байсан бол манай компаний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж дээр дурдсан хохирол учрахгүй байх байсан юм. Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1, 101-р зүйл, Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 498-р зүйлийн 498.1-д тус тус заасны дагуу Өмнөговь аймгийн ИТХ , Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-с 2,093,650,000 төгрөгийн хохиролыг нэюк гаргуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 сард үйл ажиллагаа явуулах боломжтой байсан боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээс болоод хойшилсон байгаа. Хохирлоо төлүүлэх хүсэлт байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч компани ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгаа. “СГКТ ” ХХК-иас Монгол компани хайгуулын тусгай зөвшөөрлийг улсад төлөх татвар хураамжийг нь төлөөд авсан байгаа. Ийм түүхтэй лиценз байгаа. Энэ хугацаанд хайгуулаа явуулаад, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох асуудал тавигдсан. Гэтэл 2014 онд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд, улсын тусгай хамгаалалтанд гэсэн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Үүн дээр бид 2015 онд тухайн үед маргаан үүсгээд хариуцагч нарын гаргасан захиргааны акт хууль бус байна гээд шийдвэр гарсан. Ингээд бид үйл ажиллагаагаа явуулаад улсын ашиглалтын нөөцийн санд бүртгүүлээд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нь оруулаад бүх бичиг баримт хуулийн дагуу болсон. Гэтэл 2017 оны 03 сард ажил эхлэх гээд бүх зүйлсээ бэлтгээд гэрээ хэлцлээ байгуулаад, тоног төхөөрөмжөө урьдчилгааг нь төлөөд явуулсан байсан боловч яг тухайн талбайг Гурвантэс сумаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан. Хилийн зурвасаар нь авсан байсан. Бид үүн дээр бас асуудал тавиад, сонсох ажиллагаа явуулах хүсэлт тавьсан. Тухайн үед Сумын иргэдийн хурал хүлээж аваагүй. Яг нэхэмжлэл гаргах үед Аймгийн ИТХ  урьд хүчингүй болсон тогтоолоо өөрчлөөд дахин тогтоол гарган тухайн газрыг тусгай хэрэгцээнд авчихсан байсан. Ингээд бид хайгуулалтын ажлаа явуулах боломжгүй болсон. Актыг хүчингүй болгох асуудлыг зөвшилцөж байсан. 2017 оны 04 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад анхан шатны шүүх 08 сарын 26-ны өдөр шийдвэр гарсан. Хариуцагч нар давж заалдсан. 10 сард шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Захиргааны акт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас  тухайн актын үндэслэлтэй дахин маргаж мэтгэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Гол үндэслэл бол ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан учраас ашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх эрх хуулийн дагуу нээгдэж байгаа. Энэ тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа эхлэх гэхээр захиргааны хууль бус актын улмаас эхэлж болохгүй, ажил явагддаггүй. Үүнтэй холбоотой бид шууд хохирол амссан. Зөвлөх ажиллагаа явуулах компаниудтай гэрээ байгуулах, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэх ажлын гэрээнүүд хийгдсэн. Үүний урьдчилгаа төлбөр 400.000.000 төгрөг шилжүүлчихсэн байсан. Ингээд ажил явагдахгүй зогссон. Тухайн лицензийн 2 тусгай зөвшөөрөл байгаа. Ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэх гээд гэрээ байгуулсан. 200.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. 200.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн нь бүх техник тоног төхөөрөмжөө Улаанбаатар хотоос татчихсан байгаа. Нотлох баримтаа гаргаж өгсөн. Энэ өгсөн урьдчилгаа төлбөр үргүй зардал болсон. Тээвэрлэлтийн зардал болж байгаа. Энэ бүхний ард төлбөр тооцоо бодогдож байдаг. Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн гэрээ байгуулж зээл авсан. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн хууль бус захиргааны акт гарсны улмаас бүтэн 5, 6 сар зогсчихсон учраас тухайн компани гэрээг шууд цуцлаад манай компаниас хохирлын мөнгө нэхэмжилсэн. Тухайн гэрээгээр бид өндөр хохирол төлөх төлбөрт уначихсан байсан. Хоорондоо ярилцаж буулт хийгээд тодорхой хэмжээний мөнгө төлөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд хамгаалъя. Цаашид хамтран ажиллана. Шийдвэр нь гараад дуусчихсан учраас одоо цааргалах зүйл байхгүй. Хамтран ажиллая гээд тохиролцоод 5.000.000 юанийн төлбөр төлөөд тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлыг хадгалаад олборлолтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 100, 101 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Аймаг нь нэг авчихдаг, сум нь нэг авчихдаг. Мөчлөг нь юу вэ гэвэл жилийн мөчлөгтэй. Ажил явуулах гэхээр зогсоочихдог. Бүтэн 7 жил ашиглалтын үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Энэ хугацаанд банкинд төлж байгаа хүүний асуудал, нэмэгдүүлсэн хүүний асуудлыг бид ярихгүй байгаа. Өмнөх захиргааны хэргүүд дээр зээлийн хөрөнгөөр үйл ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон. Өнөөдрийн түвшинд ойлголцох шатан дээрээ явж байгаа гэж ойлгож байгаа. Хуулийн этгээдийн хувьд сүүлийн 2,3 жил арай л их хохирол амссан байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Аймаг манай компанийг гэрээнээс учирсан хохирол байгаа үгүй талаар ярьж байна. Бид Хурд ХХК-аас зээл авах эрхтэй. Санхүүгийн тусламж дэмжлэг авах эрх Үндсэн хуулиар олгогдсон байгаа. Зээлийн гэрээ буцааж төлөх хувиар бүгд нотлох баримтаар авагдсан байгаа. Ашиг сонирхол нэг гэсэн асуудал байхгүй. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хамтран ажиллах компани олддоггүй. Заавал урьдчилгаа төлбөр өгч байж гэрээгээ байгуулдаг. Бидний зүгээс олох ёстой байсан орлого огт яриагүй. Гэрээний урьдчилгаанд өгсөн бүх зардал үргүй зардал болчихлоо. Захиргааны байгууллага хариуцлагатай байх ёстой. Эхлээд сум нь тусгай хэрэгцээнд гээд авчихдаг. Яг дараа нь аймаг нь авчихдаг. Зэрэгцээд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Манайх 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь үнэн. Бусадтай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдал, заалтууд үндэслэлтэй үгүйд дүгнэлт хийх субъект биш. Бид гэрээний заалтуудыг харилцан тохиролцож байгуулсан. 2011 онд авснаас хойш Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүхээр эцэслэгдэж дууссаны дараа үйл ажиллагаа явуулна. Иргэдийн өргөдөл гомдлыг өгсөн байна лээ. Иргэдийн өөрсдийн эрх ашгийн төлөө тавьж байгаа шаардлагыг хүлээн авч биелүүлж байгаа. Анх авсан талбайнаасаа иргэдэд хэрэгцээтэй талбайг буцааж өгсөн. Ус ашиглах гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр байсан. Уурхай байгуулагдсанаас хойш байгуулагдсан тавигдсан шаардлагыг биелүүлж байсан нөхцөл байгаа байх. Бичиг баримт, гэрчилгээгээ үзүүлэхэд шийдэгдэх асуудал. 03 сарын 10-ны өдрөөс хойш өргөдөл ирж эхэлсэн байна лээ. Өргөдөл ирээд эхлэнгүүт мэргэжлийн хяналтын байгууллага явуулчихдаг. Ийм ийм талбайтай давхцалтай байна гээд албан тоот ирээд бид нэхэмжлэл гаргасан. Хайгуулын үйл ажиллагаа огт хийгдээгүй байна гэдэг нь дүгнэгдсэн байгаа. Акт ямар зорилгоор тавигдаад байгааг харахаар зөвхөн бичиг баримтын бүрдэлтэй холбоотой байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа гаргаж өгсөн. Тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх үед яагаад авч байгаа юм бэ? Үүнийг бид нар шүүхээр шийдвэрүүлсэн. Өнөөдрийн хүртэл бид нар хөрс орчныг хөндөөгүй байгаа. Үйл ажиллагаа эхлэх хүртэл жигдэрч байж улсын комисс хүлээж авдаг. Тэр бүх бэлтгэлийг хангахын тулд бид тэр бүх гэрээг байгуулж байж үйл ажиллагаа эхэлнэ. Тусгай хэрэгцээнд аваагүй байсан бол бичиг баримтаа бүрдүүлээд үйл ажиллагаа эхлэх бүрэн боломжтой байсан. Бусад хулийн этгээдтэй байгуулсан гэрээний хувьд манай компани олон жил үйл ажиллагаа явуулсан компани биш. Ийм компани ямар их хэмжээний хөрөнгө оруулалт татахыг шаардах вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Худалдаа хөгжлийн банк 21 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байхад та бүхэн айх зүйл байхгүй гэдэг байдлаар хөрөнгө оруулалт татаж явсан. Ийм тогтоолууд гараагүй байсан бол бид нар бичиг баримтаа бүрдүүлээд улсын төсөв бүрдүүлээд явж байгаа. Өөрийн гэсэн багаж төхөөрөмж байхгүй учраас бүгд түрээсийнх байдаг. Засаг даргыг хариуцагчаар татахаа больсон. Бидний тайлбарыг хариуцагч талаас няцааж чадахгүй байна гэж үзэж байна. Хүлээсэн үүргийнхээ дагуу бид нэхэмжлэлээ нотолсон. Таамгаар өөрийн дүгнэлтээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Бид нар аль болох ойлголцоод явах л эрхэм шүү дээ. Бид энэ хугацаанд 21 сая долларын зээл хүүтэй төлж байна. Ингээд явж байхад ийм тогтоолуудыг зориуд гаргаад яваад байгаад хариуцлагатай байгаачээ гэж хүсэж байна. Байгууллагыг хариуцлагатай байгаачээ гэж хүсэж байна. 50 50 хувиар гаргуулъя гэж санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна:

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.О би “СГКТ” ХХК-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Тус компаний тусгай зөвшөөрөл бүхий талбай нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хөвд, Хуршуутын баян бүрдүүд, булаг шанд, газар тариалангийн бүс нутаг хамрагддаг. Хуршуутын газар тариалангийн газар нь тус суманд байдаг цорын ганц газар бөгөөд эндээс 3 байгууллага, 20 гаруй өрх төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж амьжиргаагаа залгуулан сум орон нутгийн хүнсний ногооны хэрэгцээг хангадаг. Хөвд, Хуршуутын орчимд нийт 31 малчин өрх 10000 гаруй толгой мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Мөн тус бүс нутагт Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн Потанины улаан тулам, Монгол мөнх харгана, цагаан гоёо зэрэг нэн ховор ургамал, эмийн чухал ач холбогдолтой 6 төрлийн эмийн ургамал ургадаг. Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор элдэв навчит улиас- тоорой мод, одой хайлаас, Сибирийн хармаг, цагаан модот заг, олон цэцэгт сухай, гялгар дэрс, Цагаан бургас зэрэг говийн унаган мод ургамалтай. Монгол улсын улаан номонд орсон хулан адуу, хар сүүлт, янгир ямаа, аргаль хонь гэх мэт нэн ховор болон ховор амьтад, улаан номонд бүртгэгдсэн хулан жороо, жороо тоодог гэх мэт дэлхийд ховордсон ан амьтад, шувуудын амьдрах таатай нөхцөл бүрдсэн экологийн чухал ач холбогдолтой газар юм. Хөвд Хуршуут орчмын булаг шанд худгууд Тост уулын энгэрээс салаалсан олон хуурай сайруудын бэлчир газарт байгаа бөгөөд эдгээр булаг шанд нь уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр ундарга нь багасах, хатаж ширгэх магадлалтай. Сумын нутаг дэвсгэрт 7 компани уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 6 нь нүүрс олборлож байна. Мөн ашиглалтын 25, хайгуулын 13 тусгай зөвшөөрөл байгаа нь нэг сумын нутаг дэвсгэрт хэт олон тусгай зөвшөөрөл олгогдсон нь тус сумын иргэдийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заагдсан Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна. Иймээс байгалийн унаган төрх байдлыг хэвээр хадгалж үлдэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор нутгийн иргэд, Төрийн бус байгууллага, Багийн Иргэдийн Нийтийн хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас ирүүлсэн саналыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 3/02 тоот тогтоолыг холбогдох хууль, тогтоомжид тусгагдсан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд тус газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болно. Нэхэмжлэгч СГКТ ХХК нь сум орон нутгаас шаардагдах зөвшөөрлүүдийг аваагүй, албан хүсэлт ирүүлээгүй байх хугацаандаа хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Иймд тухайн компанид учирсан хохирлыг сумын ИТХ-с нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Охинбаатарын Баттогтох би “СГКТ” ХХК-ийн зүгээс 2017 оны 12 сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 24-ны өдрийн 143/Ш32018/00120 тоот захирамжтай тус тус танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус компаний MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хөвд, Хуршуутын баян бүрдүүд, булаг шанд, газар тариалангийн бүс нутаг хамрагддаг. Хуршуутын газар тариалангийн бүсэд төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж сумын төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамлын хэрэгцээг хангадаг. Иймээс байгалийн унаган төрх байдлыг хэвээр хадгалж үлдэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор нутгийн олон иргэд, Төрийн бус байгууллага ирүүлсэн санал, хүсэлтийг сумын Засаг даргын хувьд хүлээн авч, сумын ИТХ д хуулийн дагуу уламжилсан. Сумын ИТХ  2017 оны 04 сарын 17-ны өдөр хуралдаж дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 3/02 тоот тогтоолыг батлан гаргасныг сумын Засаг даргын хувьд хэрэгжилтийг хангаж ажилласан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 сарын 17-ны өдрийн Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 3/02 тоот тогтоол нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 221/МА2017/0712 тоот магадлалаар “Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 09-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай" гэж тогтоосноор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох шийдвэрийн тухайн компанид хамаарах хэсэг хүчингүй болсон тул 2017 оны 12 дугаар сард хүлээн авч танилцсан болно. Дээрх шүүхийн шийдвэр, “СГКТ” ХХК-ийн хүсэлт зэргийг үндэслэн сумын Засаг даргын зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд тус “Баян тэс”-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор шаардлагатай газар эзэмшүүлэх зөвшөөрлийг олгосон. Иймд тухайн компаниас гаргасан нэхэмжлэхийг сумын Засаг даргын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “СГКТ" ХХК-иас Өмнөговь аймгийн ИТХ  болон Гурвантэс сумын ИТХ д холбогдуулан хохиролд 400,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үнэдэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд:Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8-р сарын 09-ний өдрийн 120/ШШ2017/0014 дугаар шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12-р сарын 04-ний өдрийн 9/13 дугаартай тогтоолын “СГКТ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын МV/-17038, М\/-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрэрээр аймгийн ИТХ-ын 2015 оны 12-р сарын 04-ний өдрийн 9/13 дугаартай тогтоолын холбогдох хэсгийг л хүчингүй болгож шийдвэрлэсэнээс бус хохирлын асуудлыг тусгаагүй. Нэхэмжлэгч “СГКТ” ХХК, “ПИ ” ХХК, “ЧК ” ХХК-ийн хооронд байгуулсан Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээний Үнэ, төлбөрийн нөхцөлийн талаар 3 дугаар зүйлийн 3.1-д "Ажлын хөлс: Гуйиэтгэгч талын тухайн сард хийж гуйиэтгэсэн ажлын хэмжээг бодохдоо уурхайгаас ачиж гаогасан хөос. нуурсний хэмжээг маркшейдөрййн хэмжилтээр тооцон өрөм. Тэсэлгээний зардал оросноор 1м3 уулын цулд 4350 төгрөг төлнө”, 3.2-т “Төлбөрийн нөхцөл: Захиалагч нь гүйцэтгэгчийн тухайн сард гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхдөө зөвхөн удирдалгын хүлээн зөвшөөрч гүйцэтгэгч талтай байгуулсан актыг хүлээн зөвшөөрсөнөөр гүйцэтгэгчийн дараах дандсанд ажлын 5 хоногийн дотор төлнө” гэж зааснаар хархад талууд зөвхөн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч актыг хүлээн зөвшөөрснөөр хөлс төлөх, ажлын урьдчилгаа ямар нэгэн төлбөр төлөхрөөр гэрээгээр харилцан тохиролцоогүй байна. Нэхэмжлэгч “СГКТ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хамтран ажиллагч байгууллага, аж ахуй нэгжид үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлаж хүлээцтэй хандахыг учирлаж байсан ч удаан хугацаанд хэрэгжээгуй гэрээнээс татгалзаж. өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болсон юм. бид эдгээр компаниудтай харилцан тохиролцсоны дагуу өнөөдрийн байдлаар нийт 400,000.000 төгрөгийг тэдэнд төлж бодит хохирол амсаад байна” гэж дурьдсанаас харахад гэрээ хэрэгжихгүй байснаас үүдэн нөгөө тал гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нэхэмжилснийг уг компани явцын дунд төлж барагдуулсан гэж ойлгогдохоор боловч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Гүйцэтгэгч “ПИ ” ХХК-ийн 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн нэхэмжлэх дээр Ажлын урьдчилгаа төлбөр гэж бичигдсэн байгаа нь утга, агуулгын хувьд хоорондоо зөрчилдөж байна. Тухайлбал, талууд дээрх 3 талт гэрээг 2017 оны 03-р сарын 09-ний өдөр байгуулсан бөгөөд 03-р сарын 14-ний өдөр Гүйцэтгэгч компаниас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн тухайн өдөрт нь “Хурд групп” ХХК-иас төлбөрийн даалгавар бичиж шилжүүлснээс харахад уг гэрээ удаан хугацаанд хэрэгжээгүйн улмаас гүйцэтгэгч компанид учирсан хохирлыг барагдуулсан гэх тайлбартай нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан 3 талт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10-т "Удирдлагын зүгээс Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн Ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдээгүй тохиолдолд Гүйцэтгэгчид төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй". 4.18-дЗахиалагч нь төлбөрөө төлж чадахгуй байх бодит нөхцөл үүссэн тохиолдолд Удиодлага болон Гуйиэтгэгчид 30 хоногийн өмнө бичгээо мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд “СГКТ” ХХК нь Гүйцэтгэгч компанид тухайн үүссэн бодит нөхцөл байдлын талаар бичгээр мэдэгдэж ажил гүйцэтгүүлэх хугацааг сунгах боломжтой байсан нь харагдаж байна. Ийнхүү Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээний дагуу “ПИ ” ХХК-нд төлсөн гэх 400,000,000 төгрөгийг Өмнөговь аймгийн ИТХ-с гаргасан шийдвэртэй холбогдож үүссэн гэдэг нь дээрх үндэслэлээр нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа СГКТ  ХХК-тай холбоотой асуудал яригдаж байна. Энэ бүх асуудалд  Гурвантэс сумын засаг даргын үйл ажиллагаанд би бүгдэд оролцсон. Өөрийн биеэр үүрэг хүлээх хүн байгаа. Энэ асуудал 2017 оны 03 сараас эхэлсэн. Анх эхэлсэн түүх нь 2015 оны 03 сард уг компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэж очсоноос эхэлсэн. Очихдоо Ашигт малтмалын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс болоод нутгийн иргэд өөрөө удирдах байгууллагын хооронд асуудал үүсэж эхэлсэн. 2017 оны 03 сарын дундаас Гурвантэс сумын ИТХ , тухайн лицензийн газарт багтаж байгаа малчин айлд өрхүүд төрийн бус байгууллагуудаас хүсэлт ирсэн. Бичиг баримт нь бүрдээгүй компани үйл ажиллагаа явуулах гээд байна. Хоёрдугаарт бэлчээрийн газар учраас ухуулахгүй баймаар байна хурлаар хэлцэж өгөөчээ гэсэн. Бид хурлаар хэлэлцээд тусгай хамгаалалтанд авч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарснаас хойш компани шүүхэд хандсан байсан. Ингээд Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр хүчингүй болсон. Сумын Засаг даргын зүгээс тухайн нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаа явуулах 15 шийдвэр гаргасан. 2018 оны 02 сарын 13-ны өдрөөс хойш үйл ажиллагаа эхлээгүй байгаа. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан. Сумын ИТХ  энэ хугацаанд хэвийн ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангасан гэж үзэж байна. Сумын хурлын дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй. Нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн ашиг сонирхлыг хамгаалж шийдвэр гаргах ёстой. Эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд хүлээлтэнд шилжих ёстой. 2 тэрбум гаруй төгрөгийн нэхэмжлэл гаргаад байна. Ашигт малтмалын тухай хуульд заасан материалыг 100 хувь бүрдүүлээгүй байж өөр компанитай гэрээ байгуулаад алдангид ороод явсан нь Гурвантэс сумын ИТХ-с шалтгаалаагүй. Гарах ёстой шийдвэрүүд гараагүй байхад алданги нэхээд нэхэмжлэл гаргаад яваад байгаа нь зохимжтой ажиллагаа биш. Хайгуулын лиценз худалдаж авсан байдаг. 8 жилээс арай богино байгаа. Маш олон жил Нарийн сухайтын уурхай ажиллана. Гурвантэс сумын засаг даргатай энэ компани олон жил хамтран ажиллана. 2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн ямар нэгэн төлөх үндэслэл байхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх өөрийн шийдвэрээ гаргах байх. Хариуцагчаас татаж байвал сайн байна. Хурлын дарга ирээгүй байна. Би уг нь сумаа төлөөлж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаагаар Аймгийн ИТХ , Сумын ИТХ-с тус компанийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар манай байгууллага 2017 оны 03 сараас хойш гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний бодит хохирол хүлээсэн. Энэ нь Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсантай холбоотой гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрдөггүй. СГКТ  ХХК нь 3 байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. 2017 оны 03 сарын 09-ний өдөр СГКТ  ХХК-аас туслах үйлчилгээ үзүүлэх компаниудтай гэрээ байгуулсан байгаа. Тус гэрээний 3.2-т гэрээний төлбөрийн нөхцлийг зааж өгсөн. Ажлын төлбөрийг төлөхдөө гүйцэтгэгч талтай байгуулсан гэрээн дээр үндэслэн тодорхой хугацаанд шилжүүлэхээр тохирсон буюу ямар нэгэн ажил гүйцэтгэсний дараа төлбөрийг төлөхөөр заасан хэдий ч төлбөрийг 2017 оны 03 сард урьдчилгаа хэлбэрээр мөнгө төлсөн гэж байгаа нь гэрээний зүйлтэй уялдахгүй, төлбөрийн нэхэмжлэл хэрэгт авагдсан байдаг. Мөн СГКТ  ХХК-аас Поларис ХХК, Э ХХК гэх 3 компанийн хооронд мөн Гурвантэс сумын нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа үзүүлэх гэрээг 2017 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Гүйцэтгэгчээр Эвтбатзалаат ХХК байдаг. Эвт батзалаат ХХК-аас гэрээний төлбөр тооцооны гэрээг хэрэгт оруулсан байдаг. 03 сарын 06-ны өдөр гэрээ байгуулаад зарлагын баримтууд нь 03 сарын 04, 05-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл 03 сарын 06-ны өдрийн гэрээтэй холбоотой хохирлоор нэхэмжилдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Хоног тутам 0,35 хувиар алданги төлье, 2 нугалж төлнө гээд гэрээ байгуулсан байдаг. 6 сараар хугацаа хэтрэх юм бол 2 нугалж төлнө гэсэн бизнесийн хэлцэл байхгүй гэж үзэж байна. Үүнийхээ үүргийн гүйцэтгэлийг хохирол учирсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Огноо дугаар байдаггүй. Хөлсөөр ажиллах гэрээний алданги ороод ирсэн байдаг. Эвтбатзалаат ХХК 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 40 гаруй хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан гэх боловч хаана хэнийг ажиллуулах гэдэг нь гэрээнээс харагддаггүй. Хурд групптэй ашиг сонирхол нэгтэй гэж үзэж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Хэрэгт авагдсан төлбөр тооцооны баримтуудыг сүүлд нөхөөд хийсэн байх бүрэн боломжтой. Ийм хохирол амссан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч талаас 2017 оны 03 сараас үйл ажиллагаа явуулах гээд бэлэн болчихсон байсан гэсэн тайлбар гаргадаг боловч 2017 оны 03 сард Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт тавигдсан байдаг. Маш олон хуулийн зүйл заалтуудыг баримталж, газар ашиглах, ус ашиглах гэрээ байхгүй, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэсэн акт гарсан байдаг. 12.000.000 төгрөгийн торгууль тавигдаж акт гарсан. Актын улмаас үйл ажиллагаа нь хойшилсон. Үүнтэй манай акт хугацаа ойрхон гарсан байгаа. Гурвантэс сумаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан огноо 2017 оны 04 сарын 17-ны өдөр гарсан байдаг. Аймгаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолын огноо 2015 оны 12 сарын 04-ний өдөр байдаг. Ашигт малтмалын  тухай хуулийн 14 дүгээр зүйлд Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан. 2015 оны 012 сарын 04-ний өдрөөс нөхөн төлбөрийн асуудал яригдаагүй учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн тайлбар үгүйсгэгдэнэ. Эрх үүсчихсэн байхад маргаан бүхий захиргааны акттай холбож тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн акт нь манай үйл ажиллагааг шууд зогсоосон акт биш, тийм хүчин чадалтай бичиг баримт биш гэж ярьж байна. Үгүй  л дээ. Олон хуулийг зөрчсөн үйлдэлд нь арга хэмжээ авч үйл ажиллагааг зогсоосон акт байсан. Энэ актыг түр гэсэн өөрчлөлт нь 03 сарын 14-ний өдрөөс эхлэн зөрчил арилгах хүртэл хугацааг хэлж байгаа. 03 сарын 15-ны өдөр ашиглалтын үйл ажиллагаа зогсчихож байгаа юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал гараад манайд эрх үүссэн гэж тайлбарлаж байна. Мэргэжлийн хяналтын газрын олон зөрчлүүд арилаагүй явсаар байгаад 2017 оны 12 сарын 26-ны өдрөөр зөрчил чинь арилсан. Бусдаар маргаантай захиргааны актын улмаас танай үйл ажиллагаа шууд зогссон зүйл байхгүй. Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой тусгай зөвшөөрлийг захиалагч буюу СГКТ  ХХК хариуцаж ажиллана гээд гэрээндээ оруулсан байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь байгаад байдаг. Бусад олборлохтой холбоотой тусгай зөвшөөрлүүд нь байгаагүйн улмаас бусад этгээдийн өмнө үүрэг хүлээж гэрээ байгуулаад манайх бодит хохирол хүлээсэн юм гэж байгаа нь үндэслэлгүй байна. Захиалагч нь төлбөрөө төлж чадахгүй бодит байдал үүссэн тохиолдолд гүйцэтгэгчид 30 хоногийн дотор мэдэгдэнэ. СГКТ  ХХК-аас ийм албан бичиг явуулж байсан тохиолдол огт харагддаггүй. Улсын байцаагчийн акт дээр тодорхой зөрчлүүдийг дурдаад өгчихсөн. Зөрчлүүдэд чинь акт тавигдсан болохоос орон нутгаас хамаараад үйл ажиллагаа зогсоогүй. 2017 ондоо нээчихгүй яасан юм бэ? Зөрчил чинь арилаагүй явж байгаад саяхан л арилж байгаа шүү дээ. Томоохон алдагдал хүлээдэг байгууллага гэдгийг ойлгож байгаа. Хамтран ажиллах гэж байгаа хуулийн этгээдүүд чинь газар эзэмших гэрчилгээ чинь хаана вэ? Тусгай лиценз чинь хаана байна вэ гэж шаарддаггүй юмуу? Бодит байдал ингэж л явдаг шүү дээ. Тусгай зөвшөөрлөөс өөр ямар нэгэн ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой бичиг баримт байхгүй байхад хөрөнгө оруулалт босгосон байгааг гайхаж байна. Орон нутгийн захиргааны байгууллагуудыг олон удаа шүүх дээр дуудуулаад гэрээ гэдэг зүйлээр халхавчлаад хохирсон гээд төлбөр нэхэмжлээд байгааг болохгүй гэж үзэж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 9/70 дугаартай тогтоол дээр өөрт холбогдох хэсэг дээрээ нэхэмжлэл гаргасан. Хоёр тал гэрээг хэзээ ч албажуулаад үйл ажиллагаагаа эхлэх боломжтой байсан гэж миний хувьд үзэж байна. 6 сарын хугацаатай төлбөр хэтэрсэн тохиолдолд 2 дахин нугалж төлнө гэж байгаа нь хэр үндэслэлтэй вэ? Эргэлзэж байна. Сумын засаг даргаас орон нутгийн тусгай хэрэгцээний лиценз байхгүй учраас энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Хуулиар хүлээсэн үүргээр тогтоогоогүй байгаа нь гарах үндэслэл нь тодорхой зүйл заалтыг зөрчсөн учраас талбайг авснаар үйл ажиллагааг зогсоогоогүй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Аймгийн ИТХ-с хурааж авсан зүйл байхгүй. Актыг хурлаас тавьж байгаа шаардлагаар хориглох боломжгүй байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-3/, 9011220134 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, “СГКТ” ХХК, “ПИ ” ХХК, “ЧК ” ХХК хооронд байгуулсан Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээний хуулбар /хх-5-9/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 712 дугаартай магадлалын хуулбар /хх-10-15/, нэхэмжлэх /хх-16/, төлбөрийн даалгавар /хх-17/, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэл /хх-23/, Өмнөговь аймгийн Гурван сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/02 дугаартай хурлын тогтоолын хуулбар /хх-25/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн б/119 дугаартай захирамжийн хуулбар /хх-32/, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай хариу тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн а/83 дугаартай хариу тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/20 дугаартай Өмнөговь аймаг Гурвантэс сумын засаг даргын захирамжийн хуулбар /хх-40-41/, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн УБ/37 дугаартай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, /хх-58-59/, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/09 дугаартай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт /хх-60/, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-61-62/, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-63-70/, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай албан тоот /хх-49/, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б аас гаргасан хариу тайлбар /хх-81-82/, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай албан тоот /хх-88/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 151 дугаартай албан тоот, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай хариуцагчийн төлөөлөгч О.Б ын гаргасан хүсэлт, 10 хуудас хавсралтын хамт,/хх-108-119/, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн УБ/45 дугаартай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлт /хх-120/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18/21 дугаартай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт /хх-121/, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18/46 дугаартай Монгол-Хятадын хамтарсан “Андын илч” ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, /хх-122-124/, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн УБ/46 дугаартай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-125-127/, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХГ/СГКТ01-17 дугаартай зээлийн гэрээний хуулбар, /хх-128-129/, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний хуулбар, /хх-130-134/, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн СГКТ/2017/09-1 дугаартай албан тоот /хх-135/, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн СГКТ/2017/09-1 дугаартай албан тоот /хх-136/, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гүйлгээ хийсэн баримтын хуулбар /хх-138/, Худалдаа хөгжилийн банкны гадаад шилжүүлгийн баримт /хх-139/, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-140/, Хаан банкны гүйлгээний баримт /хх-141/, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн УБ/47 дугаартай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай албан тоот /хх-159/, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын шүүхэд гаргасан тайлбар /хх-162/, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын шүүхэд гаргасан хүсэлт /хх-164/, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/542 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар /хх-165-166/, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл /хх-167-171/, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай хариу тайлбар /хх-175-176/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батжаргалын шүүхэд гаргасан нотлох баримт /хх-196-250/, /хоёр дугаар хавтаст хэрэгт/ 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батжаргалын шүүхэд гаргасан нотлох баримт /хх-1-123/, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн СГКТ/2017/15 дугаартай албан тоот /хх-127/, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн СГКТ/2017/13 дугаартай албан тоот /хх-128/, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн СГКТ/2017/12 дугаартай албан тоот /хх-129/, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн СГКТ/2017/21 дугаартай албан тоот /хх-130/, гадаад шилжүүлгийн даалгавар /хх-131/, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх-148-149/, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай албан тоот /хх-154/, 0000211986 дугаартай нас барсныг бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-155/, Ц.Мөнхсүрэн, Б.Батдорж нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-156/, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 607 дугаартай албан тоот /хх-157/, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгч Х.Нямдэлгэрийн гаргасан хүсэлт /хх-171-173/, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын гаргасан хүсэлт /хх-174/, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын гаргасан хүсэлт /хх-177/, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16-04-317/01/ дугаартай Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын хуулбар /хх-178-180/, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай албан тоотын хуулбар /хх-181/, “СГКТ” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх-192-195/, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9011220134 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-196/, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын гаргасан хүсэлт, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 61 дугаарта албан тоот /хх-203/, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай албан тоот /хх-204/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай хүсэлтийн хуулбар /хх-205/, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 002 дугаартай хүсэлтий хуулбар /хх-206/, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаартай Өмнөговь аймаг Гурвантэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол /хх-207/, Орон нутгийн тусгай хэрэгцээнд авч буй газрын солбицолын хуулбар /хх-208-209/, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/01 дугаартай Өмнөговь аймаг Гурвантэс сумын Тост багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолын хуулбар /хх-210/, Хөвд, Хуршуут орчмын орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын солбицолын хуулбар /хх-211-212/, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Тост багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-213-218/, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай Өмнөговь аймгийн Гурвантус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-219-235/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлгчдийн хурал, Засаг даргад гаргасан хүсэлт /хх-236-237/, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт /хх-238-247/, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаартай албан тоотын хуулбар зэргийг  шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “СГКТ” ХХК нь “ ...Гурвантэс сумын ИТХ  нь хууль бус шийдвэр гаргаж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон юм. Өмнөговь аймгийн ИТХ , мөн аймгийн Гурвантэс сумын ИТХ  нь манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг зориудаар орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалт, улсын хамгаалалтад авах зэрэг тухай тогтоолуудыг гаргаж байсныг бид шүүхээр бүгдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулсаар ирсэн юм...” гэж хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ  нь “СГКТ ХХК нь сум орон нутгаас шаардагдах зөвшөөрлүүдийг аваагүй, албан хүсэлт ирүүлээгүй байх хугацаандаа хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Иймд тухайн компанид учирсан хохирлыг сумын ИТХ-с нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж, хариуцагч Өмнөговь аймгийн ИТХ  нь “ ... Өмнөговь аймгийн ИТХ-с гаргасан шийдвэртэй холбогдож үүссэн хохирол гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж тус тус маргажээ.

 

“СГКТ” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Гашуун толгой-1 нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг ба Өмнөговь аймгийн ИТХ  болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ  нь дээрхи тусгай зөвшөөрөл бүхий газрын зарим хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтанд авах тухай тогтоол гаргасныг нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж харьяалах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаарлага гаргаж, шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үйл баримт нь талуудын тайлбар болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0712 дугаартай магадлалын хуулбар /хх-10-15/-аар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байна.

 

1.893.650.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

Нэхэмжлэгч “СГКТ” ХХК нь Б ХХК болон СГКТ ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ /1-р хх-198-200/-ний 3.1, 3.2-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нүүрс тээвэрлэлтийг эхлээгүй тохиолдолд торгууль төлөх заалтын дагуу Б ХХКомпанид 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 юань /1-р хх-139/ төлсөн нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсанаас шалтгаалж учирсан хохирол гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Дээрхи гэрээ байгуулсан хугацаа нь тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарахаас өмнө эсхүл хойно эсэх нь тодорхойгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарснаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй ба гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохирол байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 5.000.000 юань буюу 1.893.650.000 төгрөгийг Б ХХК-д төлсөн нь нотлогдож байх боловч тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан үйлдэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол зэрэг нь шалтгаант холбоогүй, тухайлбал тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарснаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдохгүй байх тул хохирлыг шаардах эрхгүй байна.

200.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр ЧК ХХК, ПИ  ХХК, Эвтбатзалаат ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа 200.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.

“СГКТ” ХХК нь ПИ  ХХК, Э ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ /1-р хх-130/-г байгуулсан ба  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 16-04-317/01/ дугаартай үйл ажиллагааг зогсоох тухай акт /2-р хх-178-179/ гарч, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3/02 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн гурван талт гэрээний үүргийг биелүүлээгүйгээс хохирол учирсан байгаа боловч дээрхи үйл баримт болсон хугацааны аль хугацаанд учирсан хохирол болохоо нэхэмжлэгч нотлоогүй ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн уул уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан үйлдлээс зогссон, уул уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанд саад учруулсан хариуцагч талын гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ошүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба талуудын хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар СГКТ ХХК-ийн хариуцагч Өмнөговь аймгийн ИТХ , Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ  нараас гэм хохирол 2.093.650.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СГКТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.626.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 1.079.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СГКТ” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.