| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0027/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/21 |
| Огноо | 2017-03-22 |
| Зүйл хэсэг | 096.1., 106.2., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч М.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам, улсын яллагч Б.Гантулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******, шүүгдэгч А.******* өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Тэнгис, шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ч.Шаравнямбуу, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С., шинжээч эмч Ц.Ганболд, А.Амгаланболд, иргэний хариуцагч М.Гантулга, гэрч Х.*******, шүүгдэгч А.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Чогсом овогт Батжаргалын *******од мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 0108 0479 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч А.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд Х.*******, Ж.*******, Б.Батбаяр, талийгаач Б.Гантулга нарын хамт Б.Батхуягийг төрсөн өдрийг тэмдэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа буюу 19-20 цагийн орчим
(түүний сэжигтнээр 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “Баагий ахын толгойгоор хүзүүдэж аваад өнөөдөр Батхуягийн төрсөн өдөр ах хамаагүй гээд байсан тэгэхээр нь би миний хөгшин харьж амар гэсэн чинь чи өөрөө зайл гэсэн”, /1 хх-ийн 123 дугаар хуудас/
мөн Х.Ерболын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн “талийгаач баагий ахтай юм яриад сууж байхад ******* нь дундуур ороод талийгаачийг чи харь барь гээд хоорондоо маргалдсан”, /1 хх-ийн 28 дугаар хуудас/
гэрч Ж.*******ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “******* талийгаачийг чи согтуу байна харь гэсэн”, /1 хх-ийн дүгээр хуудас/
гэрч Ж.Батбаярын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “Б.Гантулга жаахан халамцуу байсан намайг хүзүүгээр тэврээд хүзүүдэж автал ******* хөгшөөн чи жаахан уучихсан байна шүү дээ харьж амрахгүй юу) гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд талийгаач Б.Гантулгыг Батбаяртай юм ярих, түүнийг хүзүүдэх үед тэдгээрийн дундуур орж харьж амар гэснээс үүдэлтэй маргалдаж барьцалдан авах улмаар баарны гадаа талийгаачийг зодож санаатай түүний биед учрах үедээ амь насанд аюултай /хэвлийн хөндийн битүү нарийн гэдэсний язарсан/ хүнд гэмтэл учруулан Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хзрэг үйлдсэн гэмт буруутай болох нь:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 сарын 02-ны өглөө манай нөхөр намайг 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт байрлах манай аавынд хүргэж өгөөд орой цалингаа аваад очно гэж хэлсэн. Өдрийн 16 цагийн үед нөхөр лүүгээ залгахад ажил дээрээ байна, цалингаа аваагүй байна гэсэн. Тэгээд орой нь утас руу нь дахин залгаад аваагүй. Маргааш нь буюу 2014 оны 11 сарын 03-ны өглөө 06 цагийн үед хадам ах над руу залгаад “Б.Гантулга өчигдөр ангийнхаа залууд зодуулсан байна. Би Ганаатай хамт түргэний машинд суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн. ...Би Баянзүрх дүүрэгт байрлах хадам эгчийн гэрт очиход манай нөхөр атирсан, нүүр ам нь хөхөрсөн байдалтай хаалга тайлж өгсөн. Би болсон явдлын талаар асуухад “С.Батхуягийн утаснаас Х.******* байн, байн залгаад байхаар нь очтол бааранд Х.*******, С.Батхуяг, С.Батбаяр, А.******* нар байсан, Би тэд нартай юм яриад сууж байтал А.******* намайг согтсон байна, гэртээ харь гэж хэлсэн. Тэгээд босож ирээд намайг заамдаж авахад бусад нь салгасан. Тэд нарыг бүжиглэж байх хооронд А.******* намайг гаръя гэж хэлсэн. Тэгээд намайг гарахад А.******* үгийн зөрүүгүй курткаараа хоолой бооход нь би ухаан балартаад газар унасан. Тэгсэн миний дээрээс гэдсэн дээр дэвсээд байсан. Чамайг ингээд алсан ч яадаг юм, чи намайг 10 жилд байхад яадаг байлаа гээд дээрээс өшиглөөд, ингээд үх, ингээд үх гээд дэвсээд байсан. Тэгээд би зодуулаад үхэх юм шиг байна гээд зам дээрээс такси бариад гэртээ харьсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
Гэрч Х.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаачийг гаднаас орж ирэхэд Батхуяг ах “ахын дүү, юу байна” гэхэд нь талийгаач “өнөөдөр ах дүүгийн харилцаа байхгүй шүү” гээд хүзүүдсэн. Тэгсэн чинь А.******* “чи согтуу байна, гэртээ харь” гэхэд талийгаач “май пизда минь” гээд салаавч гаргаад маргалдахаар нь бид нар салгасан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаанбаатар хотод байх хадам эгч гийнд очиход тэнд манай нөхөр Гантулга эвхрээд байж байсан. Юу болсон яасан талаар нь асуусан чинь өчигдөр орой би уурхай дээр байхдаа хүмүүстэй ганц шил архи хувааж уугаад байж байхад манай арван жилийн ангийн ******* над руу залгаад Батхуягийн төрсөн өдөр болж байна хүрээд ир гэхээр нь би бааранд яваад очсон. Тэнд очиход Батхуяг, *******, *******, *******, Батхуягийн ах Баагий нар ширээн дээр нэг шил архи тавьсан сууцгааж байсан. Тэгээд ороод юм ярьж байхад ******* намайг согтуу байна гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би зүгээр байна чи яагаад хөөгөөд байна гэж бага зэрэг маргалдсан. Тэгээд манай нөхөр дуугүй болоод байж байхад хамт сууж байсан хүмүүс нь босоод бүжиглэх үед ******* гараад уулзъя гэж дуудсан. Тэгэхээр нь яах гэж байгаа юм бол юм ярих гэж байгаа юм байх гэж бодоод араас нь дагаад гарсан. Араас нь гарсан чинь ******* хоолойг хувцсаар нь боогоод ухаан балартуулж муужруулсан гэсэн. Муужрах үед нь газар унагаад гэдэс рүү нь хөлөөрөө дэвсээд чи муу арван жилд байхдаа яадаг байлаа чамайг алаад хаясан ч яах вэ гээд нүүр ам гар луу нь цохиж зодсон талаар ярьж байсан” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 213-214 дүгээр тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 05 цагийн үед намайг Улаанбаатар хотод гэртээ унтаж байхад миний гар утас дуугарч миний төрсөн ах болох Б.Мөнхнасан өөрийнхөө утаснаас залгаад Б.Гантулга өчигдөр шөнө найз нартайгаа явж байгаад зодуулчихсан байна. ...Тэгэхэд манай ах эрчимд ажилладаг ******* гэдэг залууг таних уу тэр нь Гантулгыг зодсон гэнэ. Утсыг нь мэдэх үү танай ажлын Батхуяг гэдэг залуугийн төрсөн өдөрт очсон гэсэн гэж надаас асуухад нь би ******* гэдэг залууг огт танихгүй юм байна гээд ажлынхаа хүнээс Батхуягийн дугаарыг аваад залгахад утсаа авахгүй байж байгаад нэг эмэгтэй хүн авахаар нь Батхуягийг асуухад байхгүй байна гэхээр нь танай дүү төрсөн өдөртөө манай дүүг уриад нэг найз нь манай дүүг зодсон байна Батхуягийг надтай холбогдоорой гэж хэлээрэй гэж хэлсэн. Ингээд би гэмтлийн эмнэлэгт яваад очиход дүү маань гадаа тааралдсан ба хоёр нүд нь хөхөрчихсөн хүзүү нь ором гараад улайгаад урагдчихсан хоёр гарны алганы ар хэсэг нь хөхрөөд хавдчихсан байсан ба яасан бэ? гэхэд гэдэс өвдөөд байна гээд 00 өрөө орчхоод гарч ирээд надад ярихдаа өчигдөр ангийнхаа Батхуягийн төрсөн өдөрт очсон. Гэтэл манай 10 жилийн ******* намайг гаръя гэхээр нь зүгээр юм ярих гэж байгаа юм болов уу гээд баарнаас дагаад гарахад үгийн зөрөөгүй барьж авч хувцсаар боож унагаад ухаан балартахад гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөж дэвсээд ингээд чамайг алчихъя чи 10 жилд байхдаа намайг барилдаад унагаадаг байл уу гээд зодсон би өөрийгөө ингээд үхлээ л гэж бодсон намайг алчий гээд зодоод байхад яагаад ингэтлээ үзэн ядах болсон юм бол гэж бодохоор би гомдоод байх юм гэж надад дүү маань хэлж байсан.” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 21-26 дугаар тал/
Гэрч Х.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...талийгаач Баагий ахтай юм яриад сууж байхад ******* нь дундуур нь ороод талийгаачийг чи харь, барь гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн зууралдаад авахаар нь бид нар тэр хоёрыг салгаад суулгасан. Ингээд архинаасаа нэг нэг татчихаад босоод бүжиглэсэн. Тэгэхэд ******* баарнаас ганцаараа гараад явсан ба ширээндээ эргээд суухад талийгаач гараад явсан байхаар нь Баагий ах бид хоёр баарнаас гартал төмөр сараалжийн гадна талд талийгаач суучихсан ******* зогсож байсан. ...Тэр хоёр л хоорондоо маргалдаад барилцаж аваад байснаас биш талийгаачийг бид нарын зүгээс цохиж зодсон зүйл байхгүй. Баарны гадаа хөлөө нугалаад суучихсан байсан ******* зогсож байсан. Тэгэхээр нь нэг ангийнхан байж ямар юмандаа муудалцаад байгаа юм бэ? гээд орцгоосон.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 27- дүгээр тал/
Гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд байж байтал гаднаас бид нар Бөнсүү гэж дууддаг Б.Гантулга орж ирсэн. Тэгээд миний хажууд суусан. Тэгээд найзуудтайгаа мэндлээд надтай бас мэндэлсэн. Би сайн уу дүү гэхэд өнөөдөр найзын төрсөн өдөр болж байна ах дүү гэж байхгүй гээд инээсэн. Б.Гантулга жоохон халамцуу байсан. Тэгээд намайг хүзүүгээр тэврээд хүзүүдэж автал А.******* Гантулгаа хөгшөөн чи жоохон уучихсан байна ш дээ харьж амрахгүй юу даа гэсэн. Тэгтэл ээ пизда гээд салаавчаа гаргаад чи өөрөө зайл гэсэн. Тэгээд тэр хоёр барилцаад авсан. Бид хэд салгасан тэгээд буцаад зүгээр суугаад гарч бүжиглэж эхэлсэн. ******* нэг дуу захиалаад би бас босож бүжиглэсэн, бүжиглэж байгаад эргээд ирсэн ширээнд хүнгүй байсан. Тэгээд ******* намайг хөөш нөгөө хоёр чинь дахиад маргаад байгаа юм биз дээ гэсэн. Тэгээд хамт гартал Гантулга баарны хажууд сууж байсан.” гэх,
/2 хх-ийн 42-44 дүгээр тал/
Гэрч Б.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “Жил бүрийн 11-р сарын 02- ны өдөр миний төрсөн өдөр болдог юм. ... бааранд ороод 1 шил 0.75 литрийн архи ундаа аваад дөнгөж уугаад сууж байхад гаднаас талийгаач Б.Гантулга ганцаараа орж ирж бид нартай хамт суусан. ...Гэтэл юунаас болсон юм бүү мэд ******* талийгаач Б.Гантулга хоёр хэрэлдээд барилцаад авсан. Тэгэхэд нь бид нар салгаад буцаад сууцгаасан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...гаднаас талийгаач Б.Гантулга буюу Бөнсүү ганцаараа бага зэрэг халамцуу орж ирээд хамтдаа сууцгааж архинаас хувааж ууцгаасан юм. Гэтэл ******* талийгаачийг чи согтуу байна гэртээ харь гэж хэлэхэд талийгаач *******ыг чи өөрөө харь гэж хоорондоо хэрэлдээд улмаар барилцаад авсан тэгэхээр нь бид нар тэр хоёрыг салгаад арай гайгүй болоод буцаад ширээндээ суугаад босож бүжиглэцгээсэн. Гэтэл талийгаач Б.Гантулга, А.******* хоёр байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн дүгээр тал/
Гэрч Б.Мөнхнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад хэлэхдээ ...манай ангийн ******* гараад уулзаадахъя гээд дагуулж гараад хувцсаараа боож унагаад гэдсэн дээр дэвсэж нүүр нүдгүй цохиж зодоод чи намайг 10 жилд яадаг байлаа чамайг алсан ч яадаг юм гээд байсан гэсэн. *******т боолгоод яаж ч чадахгүй юм билээ тэгээд эсэргүүцэж чадахгүй гэдсэн дээрээ дэвсүүлсэн гэсэн” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 43 дугаар тал/
Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хэн зодсон юм гэхэд Батхуягийн төрсөн өдөр дээр ангийнх нь ******* гэдэг залуу баарнаас гаргаж ирээд зодож гэдсэн дээр дэвссэн гэж ярьж байсан. ...Би дүүтэйгээ яг тухтай уулзаж чадаагүй манайхны ярьж байгаагаар тэр ******* гэдэг ангийнх нь залуу баарнаас гаргаж ирж байгаад чи намайг яадаг байлаа гээд боож унагаж ямар ч биеэ хамгаалж чадах чадваргүй болгож байгаад гэдэс дээрээс нь дэвссэн гэсэн. Би *******аас нь асуухад ахаа намайг уучлаарай буруугаа хүлээж байна муухай юм боллоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 48-49 дүгээр тал/
Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр А.******* 20 цаг 40 минутын үед гэртээ ганцаараа бага зэрэг халамцуу ирээд Батхуягийн төрсөн өдөр дээр байж байгаад ирлээ гээд телевиз үзэж байгаад унтсан юм. Ингээд маргааш нь бид нарыг гэртээ унтаж байхад 07 цаг өнгөрч байхад манай нөхрийн 88091244 дугаарын утас дуугараад Батхуяг манай нөхөртэй яриад байсан тэгэхээр нь би яасан юу болсон бэ гэхэд Батхуяг руу манай ангийн Бөгсүүгийн ах нь утастаад *******т зодуулаад элэг бяцарч гэдэс нь тасарсан байж магадгүй гээд эмнэлгээр үзүүлээд явж байна гэнэ чамайг ир гэж байна гэсэн. Ингээд манай нөхөр машинаа унаад Батхуягтай очиж уулзаад ирье гэж яваад төдөлгүй эргэж гэртээ ирээд Бөгсүү гэдгийн ах эгчийнх нь дугаарыг аваад ахтай нь ярьсан тэгэхэд ах нь чи ******* уу чи яахаараа миний дүүг ийм болтол нь зоддог юм бэ, чамайг хаана яваа газар чинь ална гэж яриад байсан. Тэгээд энэ хүний чинь элэг бяцраад хот руу явж байна одоохон Гэмтлийн эмнэлэг рүү хүрээд ир гэсэн тэгэхээр нь манай нөхөр юун зодоон бэ гэхэд олон юм ярилгүй хурдан хүрээд ир гэсэн” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 53-54 дүгээр тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний шинжээч эмч Т.Сэлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №08 шэ/091 дугаар:
хх-ийн 94 дүгээр тал/
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц гэм судлалын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 995 дугаар:
/1 дүгээр хх-ийн 98 дугаар тал/
А.******* хувийн байдал тогтоосон баримтууд, /1 хх-ийн 150-159 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1 хх-ийн 146 дугаар тал/
Өмгөөлөгч Б.Тэнгисийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас баримт,
Хоёр. Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүлээн авахын эмчээр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа Нийслэлийн Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс онош тодруулж эмчлүүлэхээр эмнэлэгт өвчтөн илгээх маягтаар хүргүүлсэн Б.Гантулгыг 09 цаг 55 минутад хүлээн авч үзлэг хийн /1хх-ийн 61 дүгээр хуудас/ ЭХО-д харуулах, ЭХО-д түүнийг давтан харуулах /1 хх-ийн 60 дугаар хуудас/ бичиг хийсэн боловч Б. биед үүссэн нарийн гэдэсний урагдал, хэвлий гялтангийн түгээмэл үрэвслийг оношлохдоо МУ-ын MNS 5665-6:2006 стандартад заасан цусны ерөнхий шинжилгээ хийх, рентгенд хэвлий харах, хэвлийд хатгалт хийж оношийг баталгаажуулах шинжилгээнүүдийг хийгээгүйгээс стандарт зөрчиж түүний өвчний оношийг бүрэн оношлох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвслээр хүндэрч, хордлогын улмаас олон эрхтний дутагдлаас нас барсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “2014 оны 11 сарын 03- ны өглөө би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах тасагт үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Өглөө 9 цагийн үед Б.Гантулга гэх залуу ирсэн. Би анхны бүртгэлийг хийж, орон дээр хэвтүүлэн бүх зовиурыг асууж, анхан шатны үзлэгийг хийсэн. Б. баруун нүд хөхөрсөн, хүзүү өмнө талаараа зулгарсан, баруун талын хавирганы нум дагуу зөөлөн эдийн ил харагдах няцралттай байсан. Тухайн өвчтөний хэвлийг нь нааш цааш болгож тэмтэрч үзэхэд хэвлийн булчингийн чангаралт болон гялтан цочролын шинж тэмдэг илрээгүй. Тэгээд Б.Гантулгад ЭХО-ны бичиг хийж өгч явуулсан. Тэр хооронд дараагийн өвчтөнийг үзэж байсан. Хэсэг хугацааны дараа ЭХО-ны шинжилгээний хариугаа бариад ирэхэд хэвлийн хөндийд шингэнгүй, цуллаг эрхтэн хэвийн гээд ноцтой өөрчлөлт илрээгүй. Тухайн үед өвчтөн хөдөлгөөний хувьд албадмал биш, идэвхитэй байдалтай, амин үзүүлэлт нь тогтвортой байсан. Шинжилгээгээр ноцтой өөрчлөлт илрээгүй учраас ажиглах тактик барьж, үдээс хойш 14 цагт дахин ЭХО-д харуулах давтан бичиг хийж өгөөд явуулсан. Гэтэл өвчтөн эргэж ирж, үзүүлээгүй” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч С.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмтлийн эмнэлэгт ЭХО-д дахин харуулахад онцын өөрчлөлт байхгүй, зөөлөн эдийн гэмтэл байна, харин улаанаар шээвэл эргэж үзүүлээрэй гэж хэлсэн. ...Гэртээ хариад эмчийн бичиж өгсөн эмийг уулгаж, өвчин намдаах тос түрхэж өгсөн. Нөхөр маань ерөөсөө хоол унд идэхгүй байсан. Маргааш өглөө нь 7 цагийн үед нөхөр маань улаанаар шээсэн. Тэгээд А.*******ыг дуудаад эмчид үзүүлэх гэхэд А.******* Налайхын эмчид үзүүлье гээд үзүүлсэн. Дараа нь Сонгдо эмнэлэгт үзүүлэхэд хэвлий 2 газраа цоорсон байна. Яаралтай хагалгаанд орох ёстой, манайд хагалгаанд орвол 5-6 сая төгрөг болно гэсэн. Тэр үед А.******* үнэтэй байна гэж хэлсэн. Бид нар анх үзүүлсэн эмнэлэгтээ очъё гээд гэмтлийн эмнэлэгт очиход яаралтай хагалгаанд орох шаардлагатай, сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 11 сарын 04-нд хагалгаанд орсон. Гэдэс нь бохирдсон, маш гүн хордлоготой болохоор 2017 оны 11 сарын 07- нд дахин хагалгаанд орсон. 2 дахь хагалгаанаас гарч ирээд элийрээд, хүн танихгүй, солиорлын байдалтай байсан. Тэгээд нөхөр маань 2014 оны 11 сарын 09-нд нас барсан. ... Алдсан хүн 10 тамтай гэдэгтэй адил, тухайн үед Б.******* эмч оношийг үнэн зөв тавьсан бол, эмчилгээ зааврын дагуу үзлэгийг сайн хийсэн бол нөхөр маань өдийд хагалгааны ард гараад амьд байх байсан гэж буруутгаж байна.” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч М. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Байгууллагаас нэхэмжилж байгаа мөнгөний хувьд манай байгууллагын эмчилгээ чанарын алба болон дотоод хяналтын алба нь өөрсдөө дүгнэлт гаргаж, өвчтөний талаас бодит зардал гарсан бол түүнийг манай байгууллага гаргах боломжтой. Манай эмчилгээ чанарын албанд хохирогч тал хандах ёстой. Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний тухай хуулинд зааснаар өвчтөн өөрсдөөсөө гаргасан зардлыг манайх төлнө. Харин оршуулгын зардлыг байгууллагаас гаргахгүй. Яагаад гэвэл Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний тухай хуулинд тухайн заалтыг зохицуулаагүй. Б.******* эмч хөдөлмөрийн гэрээтэй. Байгууллагын буруугаас болсон гэж үзвэл байгууллага хохирлыг барагдуулна. Б.******* эмч зохих ёсоор үзлэг хийгээд дахин давтан үзлэг хийх ёстой гэдгийг өвчтөнд хэлсэн байна. Гэтэл өвчтөн эргэж ирж үзүүлээгүй. Ер нь аль аль талдаа буруутай үйлдэл байна. Эргэлзээтэй шинжийг батлахын тулд ажиглах ёстой байдаг. Хэрэв өвчтөн дахин давтан үзүүлсэн бол дараагийн арга хэмжээ авах боломжтой байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 33 сая төгрөгийг зөвшөөрөх ганц үндэслэл бол манай байгууллага эмчилгээ хийхдээ өвчтөнөөс гарсан бодит зардлыг төлнө. Өвчтөнд эрхээс гадна үүрэг гэж байдаг. Өвчтөн анхан үзлэгийн дараа давтан үзлэгт ирээгүй. Хэрэв Б.******* эмч өвчтөнийг дахин дахин үзээд, амь насыг хохироосон байвал нэхэмжилж байгаа мөнгийг өгч болно.” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.******* эмч хэвлийн гялтангийн эмчилгээний стандартыг зөрчсөн. MNS 5665-6:2006 буюу 2006 онд батлагдсан стандарт. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу томоохон клиник эмнэлгүүд ажиглах өрөөтэй байх ёстой. Эрүүл мэндийн сайдын тушаалыг эмнэлгүүд дагаж мөрдөх ёстой. Парез олон шалтгааны улмаас үүсдэг. Тухайн тохиолдолд хэвлийн гялтангийн чангарал бол нэг шинж нь юм. Гэхдээ энэ нь эргэлзээгүй баттай шинж биш. Нарийн бүдүүн гэдэс үрэвссэний улмаас саажилт бий болж байна гэсэн үг. Ийм оноштой хүнийг ажиглалтын өрөөнд байлгах ёстой. Хэвлийн битүү гэмтэлтэй, 13А маягтаар очсон өвчтөнийг хянах ёстой. Эмч анх үзээд онош тодорхойгүй, эргэлзээтэй байгаа бол тийм удаан хугацаагаар байлгахгүйгээр онош тодруулахаар шинжилгээ хийлгэж болох байсан. Хэвлийн гялтангийн цоорол нь мэс заслын эмч нарыг айлгадаг нэлээн том гэмтлийн нэг. Цаг хугацаа алдсан тохиолдолд эмчлэх боломж байхгүй. Эрт оношилсон бол амь нас аврагдах боломжтой. Хүлээн авахын эмч өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх, хэвтүүлэх эрхтэй. Талийгаач 19 цагийн үед гэмтэл авсан байсан. Маргааш нь буюу 12-13 цагийн дараа гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Энэ хугацаанд өвчтөнд эмнэл зүйн шинжүүд нэлээн илэрсэн байх. Мэргэжлийн эмч, гэмтлийн өгүүлэмжтэй өвчтөнийг 103-аар хүргэж ирсэн байхад хүлээн авахын эмч анхааралтай хандах байсан байх. Талийгаачийг өглөө нь оношилсон бол эмчилгээ хийж, амь насыг аврах боломж 60-70 хувийн магадлалтай байсан.” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч А.Амгаланболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ стандартыг Б.******* эмч зөрчсөн байна. Б.******* эмч үзлэг хийгээд онош тодруулах зорилгоор ЭХО шинжилгээнд явуулсан. ЭХО шинжилгээгээр хэвлийн хөндийн цуллаг эрхтний бүтцийг хардаг. Нарийн гэдэсний урагдал харагдахгүй. Харин урагдлаас гарсан шингэн хэвлийд байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох зорилготой. ЭХО шинжилгээгээр хэвлийн хөндийд шингэн байхгүй байсан болохоор Б.******* эмч ажиглах горимд шилжсэн байна. Ажиглах горим нь эрэмбэлэн ялгах үе шатны дагуу өвчтөний амин үзүүлэлтийг эхний ээлжинд анхаардаг. Гэхдээ Б.******* эмч стандартад заасны дагуу шинжилгээ хийгээгүй учраас зөрчсөн буруутай. Б.******* нь тухайн өвчтөнийг ажиглах горимд шилжүүлсэн байна. Ажиглах горим нь өрөөнд хэвтүүлээд, хажууд нь сахиж суухыг хэлэхгүй. Янз бүрийн байдлаар ажиглаж болно. Б.******* эмч дахин ирж үзүүл гэж байгаа нь ажиглалтын горимд шилжсэн байна гэж үзэж болно” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэг судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэгээд Гэмтлийн эмнэлгийн ЭХО-ны эмч дүүг маань үзээд бичиг хийж өгөхөөр нь хүлээн авахын эрэгтэй эмч Батсүхэд очиж өгөхөд 30 минут хэртэй хүнгүй байсан байж хүлээлгэж байгаад үзээд зөөлөн эдийн гэмтэл байна гэхээр нь би их өвдөлт өгөөд байна ш дээ гэж намайг хэлэхэд би ажлаа мэдье та гараад хүлээж бай гэсэн. Би гадаа хүлээж байгаад тэсэхгүй ахтайгаа эргээд ороход эмийн жор бичиж өгч байсан ба би дүүгээ компьютерт харуулмаар байна гэхэд давсагандаа шээсгүй байгаа болохоор харах боломжгүй гэхээр нь тэгвэл би дүүгээ ус уулгаад үзүүлье гэхэд болохгүй 6 цагийн дараа ЭХО-д харуулаад над дээр ирж үзүүлээрэй гэсэн юм. Тэгээд эмч ерөнхийдөө гайгүй гэсэн болохоор эмчид итгээд шууд хотод өөрийнхөө гэр лүү дүүгээ авчраад эмийн сангаас эмчийн бичиж өгсөн эм лааг нь хийсэн. Тухайн үед дүүгийн минь хэвлий нуруу хэсэг нь хөх няц болсон байсан. ...Намайг ажил дээрээ байхад манай бэр яриад ЭХО-д дахиад үзүүлчихлээ зөөлөн эдийн гэмтэл гэж байна. Хэвтрийн дэглэм сахь гэж байна *******тай хамт Налайх явж байна гэж ярьсан. ...Маргааш нь буюу 11 дүгээр сарын 04-ний өглөө манай бэр 08 цаг өнгөрч байхад залгаж яриад хэвлий шөнөжин өвдөөд унтсангүй. Одоо бүр лаандаа ч өвчин намдахаа больчихлоо гэхээр нь би ******* луу яриад дүү маань шөнө өвдөөд унтсангүй чи яаралтай явж Сонгдо эмнэлэгт очиж үзүүл чадах чадахгүйгээ эртхэн хэлээрэй гэхэд би ээжийг эмнэлгээс гаргаж байна шууд яваад очно гэсэн. Эргээд дүү рүүгээ ярихад өвдөлт өгөөд ярьж чадахгүй байсан тэгэхээр нь ******* аваад явъя гэж байна бэлэн байж бай гэж хэлсэн. Гэтэл ******* нь ирэхгүй цаг гаран болоод манай бэр залгаад ******* ирээгүй байна гэхээр нь дахиж залгаад чи чадахгүй бол тэрийгээ хэлэхгүй хүүхэд өвдөөд байхад гэхэд эгчээ би очиж байна гэсэн. Ингээд хэлээд дахиад цаг орчим болоод 10 цаг өнгөрч байхад манай дүү машинтайгаа очсон байхад давхар ******* машинтайгаа аавыгаа дагуулчихсан ирээд Сонгдо эмнэлэг явъя гэхэд Налайхын Мэс засал орж үзүүлнэ гэж зөрүүдэлсээр байгаад тэнд очиж үзүүлэхэд хот руугаа очиж үзүүл гэсэн байсан. Тэгээд *******аас болж өчнөөн цаг алдаад 12 цаг өнгөрч байхад Сонгдо эмнэлэг дээр үзүүлэхэд нарийн гэдэс хоёр цоорсон байна яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Ингээд шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд 17 цаг 40 минутад хагалгаанд ороод 18 цаг 50 минутад хагалгаанаас гарч ирсэн. Ингээд 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цаг өнгөрч байхад дүү маань хагалгаанд ороод гарч ирээд эмч нараас асуухад үхэжсэн сэмжийг авч хаясан, нарийн гэдэсний нугалаа болгон дээр үрэвсэл явагдсан байна гэж байсан амь наснаас нь хол биз дээ гэхэд үгүй хүний биеийн байдал хүнд байна гэсэн. Хагалгааны өмнө ******* аавтайгаа дүү дээр маань ороод гарч ирэхдээ аав нь гайгүй л байна ш дээ гэхээр нь би уурлаж юу гэсэн үг вэ? гайгүй хүн ийм байдаг юм уу гэж хэлсэн. Тэгээд манай нэг сувилагч дүү, нөхөртэйгөө сахисан ба шаардлагатай бүх зүйлүүдийг гаднаас бүгдийг авчруулж байсан. Тэгээд 11 дүгээр сарын 08-ны өглөө порсуминт гэдэг хаван хөөж хордлого тайлдаг тариа хийсэн чинь дүү маань таталт өгч эхлээд хүн танихгүй, дэмийрээд байсан гэсэн эмч нарт хэлэхээр тэгдэг гэж хэлсэн гэсэн. Сувилагч нар эмчийн бичиж өгсөн эм тариаг дүүд маань хийгээгүй байхад манай сувилагч бэр уурласан байсан. Тэгээд би жижүүр эмч *******той нь уулзаад дүү маань ийм байхад яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? гэхэд дэмийрэл өгдөг юм гэхээр нь тархи толгойндоо янз бүрийн юмтай болчих юм биш биз дээ гэхэд тархины эмч Содбилэгт үзүүлэхэд дүү маань огт хүн танихгүй байсан ба дүүгээ ямар нэг байдлаар унтуул гэсэн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 21-26 дугаар тал/
Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Гантулга ирж үзүүлээд явсан. Энэ хүнийг ах нь авч ирж үзүүлсэн, уг хүнийг үзэхэд атиралдсан байдалтай, царай нь шаналгаатай, хэвлийг тэмтэрч үзэхэд хэвлийн булчин чангарсан байсан тул ЭХО-ны шинжилгээ хийлгэхээр ЭХО-ны эмчийг дуудахад ирэх боломжгүй байсан. Ингээд анхны тусламж үзүүлсний дараа 13А маягтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд онош тодруулж эмчлүүлэхээр 103-ын машин дуудаж эмчийн хамт хүргүүлсэн. 1-рт хэвлий чангаралтай байгаа учир хэвлий дотор эрхтнүүдэд тухайлбал цуллаг эрхтнүүдийг үзүүлэх, Үүнд: элэг, бөөр, нойр булчирхай дэлүү зэрэг орно. Мөн хөндийт эрхтэнд нарийн бүдүүн гэдэс тэдгээрийн чацархай, сэмж зэрэг орно. Эдгээр эрхтнээс цус алдвал ЭХО-гоор тодорхойлж оношлогдож хагалгаа хийх шаардлага гардаг би орос хэлээр онош бичсэн. ...Монгол хэлээр бол: хэвлий өмнө хананы няцрал, дотор эрхтэн (хэвлийн) гэмтэл байж болзошгүй гэж оношилсон. Өвчтөн өөр эмчилгээ сувилгаа хийгдээгүй ГССҮТөвд очиж үзүүлэх бичиг хийж өгч явуулснаас өөр зүйл хийгээгүй.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 27-30 дугаар тал/
Гэрч Б.Мөнхнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өглөөний 06 цагийн үед түргэний эмч ирээд өвчин намдаах тариа хийгээд шууд Налайхын эмнэлэг дээр авч ирсэн, тэгээд мэс заслын эмч Батжаргал дүүг маань үзээд яаралтай хот руу явах шаардлагатай байна, манай мэс заслын тасаг засвартай байгаа болохоор үзэх боломжгүй байна. Гэдсэн дээр нь дарахад хатуурчихсан байна гээд түргэний машин дуудаад, би дүүгээ эмнэлгийн машинаар хот руу авч явж Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүлээн авахын эрэгтэй эмчид үзүүлэхэд “ЭХО-д харуул” гээд бичиг хийж өгөхөөр нь ЭХО-д харуулсан чинь ЭХО-ны эмч нь “шээчихсэн байна, сайн харагдахгүй байна, 5-6 цагийн дараа эргэж ирж үзүүл” гэсэн. ЭХО-ны хариу гараад юм мэдэгдээгүй учраас 5-6 цагийн дараа ирж үзүүлэхээр болоод дүүгээ аваад хотод дүүгийндээ очсон. Маргааш нь 11 дүгээр сарын 04-ний өдөр манай дүү Ганхуяг утсаар яриад Ганааг “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхэд гэдэс нь цоорсон байна, хагалгаанд орох ёстой гэнэ, хурдан ир гэхээр нь би Гэмтлийн эмнэлэгт очиход хагалгаанд ороод гараад ирсэн байсан. 11 дүгээр сарын 07-ны өдөр дахиж хагалгаанд ороод үүрээр нас барсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 43-44 дүгээр тал/
Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талийгаач Б. цогцсонд задлан шинжилгээ хийж 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх эмнэлгийн 08 шэ/091 тоот дүгнэлт гаргасан. Талийгаач Б.Гантулга нь хэвлийдээ битүү гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод нас барсан байсан. Б.Гантулга нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийн түгмэл идээт үрэвслээр хүндэрч хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан. Энэ гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэлд орно. Хохирогчийг тухайн өдөр хоёр өөр эмч ЭХО-д харж оношилсон байсан. Энэ үед хэвлийн сул шингэнгүй байсан байна. Энэ нь нарийн гэдэсний язарсан урагдал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнтэй холбоотойгоор хэвлийн хөндий рүү агууламжаа хаяхдаа явцын дунд урагдаж томордог ба тухайн өдөр дээр цаг минутад хэвлий хөндийд шингэн харагдахгүй байж болно. Харин Б. хувьд өвдөлт зовиур шаналгаа өгнө. Харин Сонгдо эмнэлгийн тодосгогч бодистой компьютер томографын шинжилгээнд ходоод гэдэсний цооролт байж болзошгүй гэж оношлогдоод хагалгаанд орсон байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 50-51 дүгээр тал/
Гэрч Б.Баярбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "жолоочийн хамт очиж Б.Гантулга гэх залуу бас ах нь гэх хүний хамт ГССҮТөвд хүргэж өгсөн Батжаргал эмч 13-ын А маягт бөглөж өгч уг хүнийг авч 07 цагаас Налайхаас хөдөлж ГССҮТөвд хүлээн авах эмч нарт нь хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 33-36 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн шинжээч эмч Т.Амартүвшин, М.Энхбаяр, Н.Батзаяа нарын 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт 472 дугаар:
2.3. МУ-ын MNS-5665-6:2006 стандартыг (Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн эмчилгээ, оношлогооны стандарт) зөрчсөн байх ба уг стандартад заасан оношийг баталгаажуулах шинжилгээнүүдийг дутуу хийсэн, яаралтай мэс засал эмчилгээг хожимдуулсан байна.” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 241 дүгээр тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ундармаа, Б.Ариунзул, А.Амгаланболд, Т.Чимэд-Осор нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 641 дүгээр:
2. Шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 2015.03.06-ны өдрийн 276 тоот болон 2015.04.12-ны өдрийн 472 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт,
/2 хх-ийн 12-13 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 168 дугаар:
1/ ...ГССҮТ-ийн хүлээн авахын эмч Б.******* Б. биед үүссэн нарийн гэдэсний урагдал, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэлийг оношлохдоо Монгол Улсын MNS-5665-6:2006 стандартад заасан цусны ерөнхий шилжилгээ хийх, рентгенд хэвлий харах, хэвлийд хатгалт хийж оношийг баталгаажуулах шинжилгээнүүдийг хийгээгүй стандарт зөрчсөнөөс Б. биед үүссэн нарийн гэдэсний урагдал, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэлийг оношилж чадаагүй, яаралтай мэс засал эмчилгээг хожимдуулсан байна.
2/ ...ГССҮТ-ийн хүлээн авахын эмч Б.******* Б. биед үүссэн нарийн гэдэсний урагдал, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэлийг оношлохдоо МУ-ын MNS-5665-6:2006 стандартыг зөрчсөн байна.
3/ ГССҮТ-ийн хүлээн авахын эмч Б.******* өвчтөний биеийн байдлыг үнэлж хэвлийн хөндийн эрхтний гэмтлийг оношлох, оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй тохиолдолд биеийн байдлыг эмнэлгийн нөхцөлд ажиглан онош тодруулах шаардлагатай байжээ.” гэх дүгнэлт,
/3 хх-ийн 224 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2189 дугаар:
Монгол Улсын стандарт MNS 5665-6:2006, /3 хх-ийн 226-2 дүгээр тал/
Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд, /1 хх-ийн 223-227, 2 хх-ийн 131 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/2 хх-ийн 1 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн хувьд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас амь насаа алдаагүй байхыг шаарддаг ба давж заалдах шатны шүүхээс /809 дүгээр магадлал/ шүүгдэгч Б.*******ын яаралтай тусламжийн тасгийн ажиллах журам, стандартыг зөрчсөн эсэхийг эмч нарын мэргэжлийн зөвлөл буюу мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй А.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай шалгасан хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулж тэдний мэдүүлэг болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн тул шүүгдэгч Б.******* нь талийгаач Б. биед учирсан хэвлийн хөндий битүү нарийн гэдэсний язарсан амь насанд аюултай хүнд гэмтлийг Монгол Улсын MNS 5665-6:2006 стандартад заасан цусны ерөнхий шинжилгээ хийх, рентгенд хэвлийг харах, хэвлийд хатгалт хийнэ гэсэн заалтын дагуу түүний гэмтлийг оношлоогүй нь талийгаач Б. амь нас хохирсонтой шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Гэхдээ шүүгдэгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 55 минутад Б.Гантулгыг хүлээн авч үзлэг хийн /1хх-ийн 61 дүгээр хуудас/ ЭХО- д харуулах, давтан ЭХО-д түүнийг давтан харуулах, /1 хх-ийн 60 дугаар хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч А.Амгаланболдын “Б.******* эмч үзлэг хийгээд онош тодруулах зорилгоор ЭХО шинжилгээнд явуулсан. Б.******* эмч ажиглах горимд шилжсэн байна. Ажиглах горим нь өрөөнд хэвтүүлээд, хажууд нь сахиж суухыг хэлэхгүй. Янз бүрийн байдлаар ажиглаж болно. Б.******* эмч дахин ирж үзүүл гэж байгаа нь ажиглалтын горимд шилжсэн байна” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд улсын яллагчийн ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн ажиллах журмын 3.4-д зааснаар "анхны үзлэгээр амин үзүүлэлт, гэмтлийн шинжүүдийг тодорхойлон, эрэмбэлэн ялгаж шаардагдах яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ”, мөн 3.9-т зааснаар “өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал нь эмнэлгийн нөхцөлд ажиглалт хийх шаардлагатай” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж түүнд яллах дүгнэлт үйлдэж яллаж байгааг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын өмгөөлөгч Д.*******ийн шүүгдэгч А.******* үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго бүрэн тогтоогдоогүй бөгөөд түүнд холбогдох эрүүгийн 201401080479 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн өмгөөллийн үг, тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Б.*******од мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр тус тус ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтуудаар Б.*******од оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх, А.*******т оногдуулсан ялаас 2 жилийг хасаж шийдвэрлэн,
шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболдын “Талийгаачийг өглөө нь оношилсон бол эмчилгээ хийж, амь насыг аврах боломж 60-70 хувийн магадлалтай байсан” гэж өгсөн мэдүүлэг болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэрэгтэй уялдуулан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хууль зүйн шаардлага хангасан 7.175.134 төгрөгийн хохирлын 85 хувийг буюу 6.087.567 төгрөгөөс мөрдөн байцаалтын шатанд төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж үлдэх 1.087.567 төгрөгийг шүүгдэгч А.*******аас, шүүгдэгч Б.*******оос 15 хувийг буюу 1.087.567 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Б.*******оос гаргуулах 15 хувь болох 1.087.567 төгрөгийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 5.0 сая төгрөгийн баримт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36.2-д “...Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.”, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 8-д “...хуульч нь хууль зүйн үйлчилгээнээс олсон орлогоо мэдүүлж түүнд ногдох татвараа төлөх үүрэгтэй” гэсэн заалтуудын шаардлагад нийцээгүй ба талийгаачийн үндсэн цалингийн тодорхойлолт нь хуулийн шаардлагад нийцээгүй өөрөөр хэлбэл үндсэн цалин нь 1.400.000, 780.000, 980.000 төгрөг гэх зэргээр зөрүүтэй, мөн ажлаас халагдан ажилгүйдлийн тэтгэмж авсан атлаа ажиллаж байсан гэх тодорхойлолт хэрэгт авагдсан нь эргэлзээтэй байх тул түүнтэй холбоотой тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, өмгөөлөгчийн зардал бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 0 дүгээр зүйлийн 0.3, 4-7, 8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Чогсом овогт Батжаргалын *******ыг эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ын хүний их эмчийн албан тушаал эрхлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5.1- д зааснаар А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаатай хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаатай хорих ялаар тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД Д.ЛУВСАНДОРЖ
Д.ЧИНЗОРИГ