Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Хохирогч: Б.Г
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Э нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Дийн Бт холбогдох 2012.........***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ам бүл 5, Эхнэр, хүүхдүүдийн хамт ...... аймгийн ........ сумын ...............багийн нутагт оршин суух, ял шийтгэлгүй, Ц овогт Дийн Б /РД:А***********/,


Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ......аймгийн ............ сумын Буйлан багийн нутаг, .......... гэх газарт малын бэлчээр булаацалдсан хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Гг зодож, түүнд тархи доргилт, баруун чих, дээд уруулд шарх, зөөлөн эдэд няцралт, хамрын таславчийн зүүн тийшээ мурийсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Хохирогч Б.Гийн өгсөн: 2020 оны 11 дүгээр сард хэрэг болсон өдрийг сайн санахгүй байна өдөр 03 цагийн үед адуундаа явж байтал Д.Б манай адууг гол гаргаад хөөж байсан. Тэгээд очтол “чи хэдэн адасгаа аваад зайл, ална”  гээд дайраад байсан. Намайг 2 удаа ухаан алдтал зодсон. 3 дахь удаагаа зодоход нь хүмүүс ирчихсэн байсан. Одоогоос 3 жилийн өмнө Д.Б нь манай хүүхдийг зодож байсан буюу ард дагз руу цохисон байсан. Манай хүүхэд морьтой зугтаагаад зодуулаагүй салсан байсан. Д.Б намайг өс хонзонгийн сэдэлтэй, алах зорилготой зодсон гэж бодож байна. Хэрэв хүмүүс ирээгүй бол намайг алах байсан. Намайг ухаан орох болгонд дахиад зодоод байсан. 3 дахь удаагаа зодохдоо миний уруулыг сэт цохисон. Хүмүүс ирж байж Д.Быг салгасан. Хэрэв алах зорилгогүй байсан бол намайг орхиод явчих байсан. Би маш их гомдолтой байна. Одоо 2.492.377 төгрөг нэхэмжилж байна гэв. 

Эрүүгийн 2012**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 


Хохирогч Б.Ггийн өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ......аймгийн ............ сумын Буйлан багийн нутаг, “Зааны өвөлжөө” гэх газарт байх өөрийн гэрээсээ гарч “Ө” гэх газарт байх Д гэдэг айлд 14 цагийн орчимд очиж адуугаа асуусан. Манай адууг хараагүй гэхээр нь хажуухан талаас нь дурандтал “Д”-ны ард улиасанд мал харагдахаар нь очиж үзэхээр явж байтал нэг морьтой хүн гол гаргах гээд адуу туугаад явж байсан. Дурандтал улаан өнгийн хүрэмтэй хүн байсан. Би мордоод очтол би тайван амьдармаар байна, энэ хэдэн турсгаа аваад зайл, чамайг ална гээд цулбуураараа ороолгоод байхаар нь би мориноосоо буутал морио алдчихсан. Тэгээд тэр хүн морин дээрээсээ толгой, дагз, хүзүү хэсэгрүү ороолгоод, мөн гараараа цохиод байсан. Би газарт унахад мориороо миний дээрээс гишгүүлэх гээд морио ороолгож байгаад миний баруун хөлийн эрхий хуруун дээр гишгүүлчихсэн. Тухайн үед би монгол гуталтай байсан болохоор гайгүй өнгөрсөн. Тэгээд тэр хүн мориноосоо бууж ирээд хоолой боогоод, толгойруу өшиглөөд байхаар нь ноцолдож байгаад салсан. Тэгээд Б нь мордоод, хонь руугаа давхиад явсан. Тэгээд би гэр рүүгээ утасдаад эхнэртээ “намайг Б зодоод алах гэж байна, морио алдчихлаа. Эмнэлэг болон цагдааг хурдан дууд“ гэж хэлсэн. Тэгээд удалгүй утас дуугарахаар нь аваад ярьтал Цэнхэр сумын цагдаа байна, юу болсон бэ гэхээр нь Дны ард зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Б нь ирээд морин дээрээсээ миний толгой, дагз хэсэг рүү нэг юмаар цохисон. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Ямарч байсан би цохиулснаас болоод ухаан алдсан байсан. Сэрээд хартал Б байхгүй байсан ба сумын цагдаа залгасан байсан. Тэгээд цагдаа руу буцаагаад залгаад энэ хүн намайг дахин дахин ирж зодоод байна гэж хэлэхэд юу гэж дахин дахин очиж зодуулаад байгаа юм гэсэн. Гэтэл Б нь ахин ирж намайг зодоод би ухаан алдсан байсан. Эмэгтэй хүний дуу сонсогдоод байхаар нь сэртэл хадам дүү М нөхөр Гийн хамт ирчихсэн байсан. Тэгээд миний дээл цус болчихсон, уруул хавдчихсан байсан. Тэгэхэд Б нь манай дүү нарын хажууд ирээд намайг зодох гэж дайраад байсан. Манай дүү нар намайг хамгаалаад зодуулаагүй. Энэ үед эхнэр Э, хүү Д нар ирсэн. Тэгээд эмнэлгийн машин ирээд намайг аваад явсан. Тэгээд сумын төвөөс аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж баруун чихний дээд хэсэг, дээд уруул хэсэгт 3-4 оёдол тавьсан. Б нь надад хандаж “чамайг алаад тайван амьдармаар байна, чи миний бүрлэгч дүүг алсан, энэ хэдэн турсгаа аваад зайл” гээд зодоод байсан. Б нь 4 жилийн өмнө намайг зодож байсан. Бас 2 жилийн өмнө манай хүү Дыг зодож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Хувийн таарамжгүй харьцаа болон малын бэлчээрийн улмаас бид маргалдан, үл ойлголцол үүсч байгаа. Би маш их гомдолтой байна. Хэрэг болсноос хойш надаас уучлалт гуйж, утсаар ярьсан удаа байхгүй байна. Нарийн шинжилгээ өгч, томографи зураг авахуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-13 ху/,


Гэрч С.Мы өгсөн: “...Би Б.Г, Д.Б нарыг танина. Б.Г бол манай хүргэн ах байгаа юм. Харин Д.Бтай ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй, миний худ талын хүн байгаа юм. Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байтал 16 цагийн үед Э эгч над руу залгаад Г ахыг чинь Б Дны тэнд зодчихлоо гэнэ. Чи очоод үзээдэх юу болоод байна гэхээр нь нөхрийн хамт Д руу явж байтал замд Б таарахаар нь сайн байна уу? Б.Г ах хаана байна? Та хоёр яахаараа зодоон нүдээн хийгээд байдаг юм бэ гэсэн чинь Б.Г ах урд хэвтэж байна гээд гараараа заахаар нь яваад очтол Б.Г ах газар хэвтэж байсан. Тэгээд Г ахаа юу болов гэсэн чинь уруул нь язарчихсан, толгойг нь илсэн чинь энд тэнд хавдаад овойчихсон байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан юм уу гэхэд дуудчихсан, толгой өвдөж байна гээд хэвтэж байсан. Тэгээд байж байтал Базар эргэж ирээд Г ахтай бэлчээрийн талаар маргалдаад хэрэлдээд байхаар нь битгий хэрэлдээд бай, яв гээд байж байтал Э эгч, Д 2 ирээд Бтай бэлчээрийн талаар маргалдаж байгаад Б яваад өгсөн. Удалгүй Цэнхэр сумын эмнэлгийн машин ирээд Г ах Э эгч хоёрыг аваад явсан. Тэгээд би нөхрийн хамт харьсан. Тухайн үед юунаас болж маргалдаж, зодолдсоныг нь мэдэхгүй байна. Намайг очсон байхад малын бэлчээр яриад маргалдаж байсан. Өмнө нь Б Г ахын хүү Дыг зодсон гэж би сонсож байсан, нүдээр бол хараагүй. Намайг очиход Г ахын уруулнаас нь цус гарчихсан толгойг нь барихад 2, 3 газар овойчихсон байсан. Бт ил харагдахаар шарх бэртэл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 ху/,


Гэрч Д.Гийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр малд явж байгаад гэртээ иртэл манай эхнэр рүү эгч Э нь залгаад Г ахыг чинь Б Д тэнд зодсон байна, очоодох гэхээр нь бид очиж явтал замд Б тааралдсан. Тэгээд яагаад зодолдоод байгаа талаар нь асуугаад Г ахыг заалгаад очтол Г ах газар хэвтэж байсан. Тэгээд Г ахыг өндийлгөөд хартал ам нь цус болчихсон Б нь намайг зодчихлоо гэж байсан. Б нь буцаад морьтой ирчихсэн хэрүүл хийгээд байхаар нь цаашаа яв, яах гээд байгаа юм бэ гэж байтал Г ахын эхнэр Э эгч, Д нар ирчихсэн байсан. Б морьтойгоо тойрч хэрүүл хийж байгаад яваад өгсөн. Түүнээс хойш нэг их удалгүй сумын эмнэлгийн машин ирээд Г, Э нарыг аваад явсан, бид гэртээ харьсан. Тэднийг юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна. Бт ил харагдах шарх, сорви байгаагүй. Харин Г ахын уруулнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/,


Гэрч С.Эын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед намайг Цэнхэр сумын Буйлан багийн нутаг, “Зааны өвөлжөө” гэх газар гэртээ байхад манай нөхөр Г миний 9****** дугаарын утас руу залгаж цагдаа дуудаадах, би Д гэх газар хүнд зодуулаад байна гэж хэлэхээр нь би хэсгийн төлөөлөгч рүү залгаад хэлсэн. Тэгсэн чинь би постонд гарч байна эмнэлгээ дуудчих гэж хэлэхээр нь сумын эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Тэгээд гэртээ ганцаараа байсан болохоор дүү М руу утасдаад Г ахыг чинь Б зодоод байна гээд ярьж байна. Г та 2 ойрхон юм чинь очоод үзээдэх гэж хэлчихээд гэрээсээ гартал манай хүүхэд Д үхрээ туугаад ирж явсан. Тэгэхээр нь хүүхдээ дуудаад аавыг чинь Дны тэнд хүн зодоод байна, хурдан явъя гээд машинаа асаагаад явсан. Тэгээд Д гэх газар очтол М, Г, Б 3 байсан. Манай нөхөр Г нүүр, дээл, малгай зэрэг нь цус болчихсон уруул нь сэтэрчихсэн, толгой нь энд тэндээ овоогоод хавдчихсан нүүр ам нь бас хавдсан хэвтэж байсан. Тэгээд яагаад Гг зодож байгаа юм бэ юунаас болов гэтэл Б хамаг учир танай нөхөрт байгаа. Энэ хүнийг алсан ч яадаг юм, адуу малаа аваад зайл гээд байхаар нь манай нөхөр харин ч хүнд гэмгүй хүн шүү гэж хэлсэн чинь над руу дайраад байсан. Тэгэхээр нь Г, М нар нь зүгээр бай гээд Быг хориглосон чинь орилж байгаад яваад өгсөн. Тухайн үед Б архи уучихсан, амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд Быг явсны дараа эмнэлэгийн машин ирээд манай нөхөр Г бид хоёрыг суулгаад уруул, чих нь сэтэрчихсэн байна, сумын төв рүү орж цэвэрлэж оёдол тавина гээд сумын эмнэлэгт ирсэн. Тэгээд эмнэлэгт ирээд байж байтал цагдаа утасдаад хаана байна гээд араас эмнэлэг дээр ирж уулзсан. Би Б гэх хүнийг танина. Нэг нутгийн хүмүүс, ойрхон саахалт амьдардаг. Ямар нэгэн найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. Тухайн үед юунаас болж маргалдсан болохыг сайн мэдэхгүй байна. 2017 оны намар Б манай хүү Дыг адуугаа туугаад явж байхад нь араас ирж толгой руу нь цохиж зодсон байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгч арга хэмжээ авахуулж байсан. Манай гэр бүл Бт хийсэн гэм байхгүй. Манай гэр бүлийг яагаад ингээд байгааг сайн ойлгохгүй байна. Бын энэ үйлдлээс болж манай гэр бүлд маш их хохирол учирсан. Энэнээс болж Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэж байх хооронд хүү Д ганцаараа үлдсэн. Тэгээд мал энд тэндгүй тарж арай гэж малаа бөөгнүүлж авсан. Одоогоор адуу дутуу хайж байгаа. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалаар хохирсон. Их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/,


Гэрч Г.Дын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үдээс хойш малдаа яваад хонио гэр рүүгээ ойртуулчихаад үхэр рүүгээ явж байхад ээж Э гэрээс гарч ирээд намайг дуудсан. Тэгээд очоод яасан юм бэ гэж асуухад аавыг чинь Дны тэнд хүн зодоод байна гэнэ, хоёулаа хурдан очоодохъё гээд ээж бид 2 машинаар Д гэх газар очсон. Тэгээд яваад очтол аав газар хэвтчихсэн, Г ах, М эгч 2 Быг аав руу дайраад байхаар нь хориглоод, нэг нутгийн хүмүүс байж яах гээд байгаа юм бэ, ам хэлээрээ учраа ол гээд байж байсан. Тэгээд ээж очоод яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь Б та нар арай сагаж байгаа шүү, энийг чинь алаад мөсний хөндийрүү хийчихэд хэн мэдэх юм гээд байсан. Тэгээд маргалдаж байгаад Б мориндоо мордоод яваад өгсөн. Аав толгой өвдөөд байна гээд машиндаа ороод хэвтээд байж байтал удалгүй сумын эмнэлгийн машин ирээд аавыг үзээд ээжтэй хамт сумын эмнэлэг рүү авч явсан. Би Б гэх хүнийг танина. Нэг нутгийн хүн, ойрхон саахалт амьдардаг. Тухайн үед юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед аавыг очиход манай адууг голоор гаргах гээд гол руу шахаж байсан гэсэн. Тэрнээс болоод маргалдсан байх гэж бодож байна. 2017 онд адуугаа туугаад Бын хаваржааны байрны хажуугаар явж байхад араас ирээд толгойруу цохиод авсан. Тэгээд миний унаж явсан морь үргэж давхиад араас нь Б ална гээд морьтой хөөгөөд байхаар нь тэр чигтээ давхиад гэртээ харьж байсан. Ер нь малдаа явж байхад Б малаа аваад зайл эндээс, хол явж малаа бэлчээ, ална шүү гэж байнга дарамталдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/,


Д.Бын яллагдагчаар өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ......аймгийн ............ сумын Буйлан багийн Д гэх газар хониндоо явж байтал манай хаваржааны байран дээр Г гэх хүний адуу байхаар нь харавжааны байрнаас холдуулаад урагш нь гол руу шахаж байтал Г ирээд яагаад адуу туугаад байгаа юм бэ гэхээр нь адуугаа хариулахгүй, хүний хаваржаа идүүлчихлээ гэж маргалдаад намайг уургаараа 2 удаа цээж хэсэг рүү хатгахаар нь бид 2 морин дээрээсээ нэг нэгнийгээ цохилцоод, тэгээд мориноосоо бууцгаагаад барьцалдаж аваад Ггийн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиод тэгээд салаад явчихсан. Тэгээд хонин дээрээ очоод утсаа үзтэл байхгүй байхаар нь эргэж очоод утсаа авах гэтэл чулуу барьж дайрахаар нь морин дээрээсээ цулбуураараа толгойруу ороолгоод мориноосоо бууж байгаад Гг барьж аваад нэг цохисон чинь уруулнаас нь цус гараад байсан. Тэгээд Г морио алдчихаар нь би барьж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд явж байсан чинь Г, М нар ирж явсан. Замдаа таарахад Г ах хаана байна гэхээр нь зааж өгчихөөд хонио туугаад байран дээр аваачихаад эргээд Г, М, Г 3 дээр очоод байж байтал Ггийн эхнэр Э, хүүхэдтэйгээ ирээд та 2 юу болоод яагаад байгаа юм гэхээр нь адуу мал бэлчээрээс болж маргалдлаа гээд эхнэртэй нь жоохон маргалдаж байгаад яваад өгсөн. Би айлд идэшнээс нь хийлцэж байгаад нэг шанага монгол архи хувааж ууцгаагаад гарч ирсэн. Би Б.Ггийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 613 дугаартай дүгнэлттэй танилцсан. Би тэр шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Гг гараараа цохиж, бас мориныхоо ногтны цулбуураар ороолгосон. Би хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний буруутай үйлдлээс болж Гд учирсан бодит хохиролуудыг би төлөх болно. Би одоо байгаа мөнгөнийхөө боломжоор нэг сая /1,000,000/ төгрөг хохиролд нь өгнө. Дараа мөнгөнийхөө боломжоор баримтаар нотлогдсон хохиролуудыг нь барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 ху/,


Хохирогч Б.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 613 дугаартай 
1.    Б.Ггийн биед тархи доргилт, баруун чих, дээд уруулд шарх, зөөлөн эдэд няцралт, хамрын таславчийн зүүн тийшээ мурийсан гэмтэл тогтоогдлоо.
2.    Учирсан гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Б.Ггийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5.    Дээрх гэмтлүүд нь, 2-р шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, №7143 тоот өвчний түүхийн бичлэгүүдээр, шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
6.    3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана гэх дүгнэлт /хх-ийн 28-29 ху/, 
Хохирогч Б.Ггийн эмнэлгийн тусламж авсан, эмчид үзүүлсэн талаарх баримтын хуулбарууд /хх-ийн 30-38 ху/,
Эмнэлгээр үйлчлүүлсэн болон зардлын тооцооны баримтууд /хх-ийн 51-59 ху/,
Шүүгдэгч Д.Баас хохирогч Б.Ггийн хохиролд зориулж түүний эхнэр С.Эын дансруу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /хх-ийн 60 ху/,
Ц овогт Дн Б /РД:**********/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 ху/,
......аймгийн ............ сумын Буйлан багийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 399 дугаартай тодорхойлолт /хх-ийн 64 ху/,
Шүүгдэгч Д.Бын мал тооллогын талаарх баримтын хуулбар /хх-ийн 65-66 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 ху/,
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  69-70 ху/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ......аймгийн ............ сумын ...............багийн нутаг, Д гэх газарт малын бэлчээр булаацалдсан хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Гг зодож, түүнд тархи доргилт, баруун чих, дээд уруулд шарх, зөөлөн эдэд няцралт, хамрын таславчийн зүүн тийшээ мурийсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Ггийн өгсөн: “...Тэгээд тэр хүн морин дээрээсээ толгой, дагз, хүзүү хэсэг рүү ороолгоод, мөн гараараа цохиод байсан. Би газарт унахад мориороо миний дээрээс гишгүүлэхгээд морио ороолгож байгаад миний баруун хөлийн эрхий хуруун дээр гишгүүлчихсэн. Тухайн үед би монгол гуталтай байсан болохоор гайгүй өнгөрсөн. Тэгээд тэр хүн мориноосоо бууж ирээд хоолой боогоод, толгойруу өшиглөөд байхаар нь ноцолдож байгаад салсан. Тэгээд Б нь мордоод, хонь руугаа давхиад явсан. Тэгээд би гэр рүүгээ утасдаад эхнэртээ “намайг Б зодоод алах гэж байна, морио алдчихлаа. Эмнэлэг болон цагдааг хурдан дууд“ гэж хэлсэн. Тэгээд удалгүй утас дуугарахаар нь аваад ярьтал Цэнхэр сумын цагдаа байна, юу болсон бэ гэхээр нь Дны ард зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Б нь ирээд морин дээрээсээ миний толгой, дагз хэсэг рүү нэг юмаар цохисон. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би цохиулсанаас болоод ухаан алдсан байсан. Сэрээд хартал Б байхгүй байсан ба сумын цагдаа залгасан байсан. Тэгээд цагдаа руу буцаагаад залгаад энэ хүн намайг дахин дахин ирж зодоод байна гэж хэлэхэд юу гэж дахин дахин очиж зодуулаад байгаа юм гэсэн. Гэтэл Б нь ахин ирж намайг зодоод би ухаан алдсан байсан. Тэгээд миний дээл цус болчихсон, уруул хавдчихсан байсан. Тэгэхэд Б нь манай дүү нарын хажууд ирээд намайг зодох гэж дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-13 ху/, гэрч С.Мы өгсөн: “...Тэгээд Г ахаа юу болов гэсэн чинь уруул нь язарчихсан, толгойг нь илсэн чинь энд тэнд хавдаад овойчихсон байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан юм уу гэхэд дуудчихсан, толгой өвдөж байна гээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 ху/, гэрч Д.Гийн өгсөн: “...Тэгээд Г ахыг өндийлгөөд хартал ам нь цус болчихсон Б нь намайг зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/, гэрч С.Эын өгсөн: “...Манай нөхөр Г нүүр, дээл, малгай зэрэг нь цус болчихсон уруул нь сэтэрчихсэн, толгой нь энд тэндээ овоогоод хавдчихсан нүүр ам нь бас хавдсан хэвтэж байсан. Тэгээд яагаад Гг зодож байгаа юм бэ юунаас болов гэтэл Б хамаг учир танай нөхөрт байгаа. Энэ хүнийг алсан ч яадаг юм, адуу малаа аваад зайл гээд байхаар нь манай нөхөр харин ч хүнд гэмгүй хүн шүү гэж хэлсэн чинь надруу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/, гэрч Г.Дын өгсөн: “...Тэгээд яваад очтол аав газар хэвтчихсэн, Г ах, М эгч 2 Быг аавруу дайраад байхаар нь хориглоод, нэг нутгийн хүмүүс байж яах гээд байгаа юм бэ, ам хэлээрээ учраа ол гээд байж байсан. Тэгээд ээж очоод яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь Б та нар арай сагаж байгаа шүү, энийг чинь алаад мөсний хөндийрүү хийчихэд хэн мэдэх юм гээд байсан. Тэгээд маргалдаж байгаад Б мориндоо мордоод яваад өгсөн. Аав толгой өвдөөд байна гээд машиндаа ороод хэвтээд байж байтал удалгүй сумын эмнэлгийн машин ирээд аавыг үзээд ээжтэй хамт сумын эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/, Д.Бын яллагдагчаар өгсөн: “...Би хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 ху/, хохирогч Б.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 613 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Гг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун чих, дээд уруулд шарх, зөөлөн эдэд няцралт, хамрын таславчийн зүүн тийшээ мурийсан гэмтэл зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 613 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.


Хохирогч Б.Ггийн бие эрүүл мэндэд тархи доргилт, баруун чих, дээд уруулд шарх, зөөлөн эдэд няцралт, хамрын таславчийн зүүн тийшээ мурийсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бын уг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. 


Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    
Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх 2618377 /хоёр сая зургаан зуун арван найман мянга гурван зуун далан долоо/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. Үүнд: 469000төг /УБ Сонгдо эмнэлэг 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хх-ийн 57хуу/, 17400төг /Мөнгөт-Оюу ХХК 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  хх-ийн 57хуу/, 100.000төг /голомт карт хх-ийн 57 хуу ар тал/ 41600төг /хх-ийн 58хуу/, 127000 төг шатахуун /хх-ийн 59хуу/, 26000төг /Хаш эмийн сан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хх-ийн 59хуу, 20000төг /шатахуун хх-ийн 59 хуу/, 30000 төг /шатахуун хх-ийн 59 хуу/, 15000 төг /гэмтэл согог үндэсний төв хх-ийн 59 хуу/, 15000төг /гэмтэл согог үндэсний төв хх-ийн 59 хуу ар тал/,15000 төг/гэмтэл согог үндэсний төв хх-ийн 59 хуу ар тал/,15000 төг /гэмтэл согог үндэсний төв хх-ийн 59 хуу ар тал/, 63144төг /монос эмийн сан 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хх-ийн 59 хуу ар тал/, 74100 төг/ халиун суварга эмийн сан/, 400000төг /ор хоног/, 75033 төг/ шатахуун/, 22500төг /Халиун суварга эмийн сан/, 30000төг /шатахуун/, 1000.000 төг/ өмгөөлөгчийн хөлс/, 47600 төг /Архангай Улаанбаатар замын зардал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнээс 41600 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэмтэл согог үндэсний төвийн 15000 төгрөгийн баримт нь давхардсан тул 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөг нь хохирогчид учирсан бодит хохирол биш тул үүнийг хэрэгсэхгүй болгож, нийтдээ 1071600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 100.000 төгрөгийн голомт карт гэх баримт нь компютер томограф хийлгэсэн гэх санхүүгийн баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, /нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж/ нийтдээ нотлох баримтын шаардлага хангасан 1446777 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэвч шүүгдэгч Б.Б нь хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн нь хавтас хэргийн 60дугаар хуудаст авагдсан төрийн банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байна. 
Иймд шүүгдэгч Д.Баас 446777 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна. 


Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуу мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4/дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                            ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ц овогт Дийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг  600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 446777 /дөрвөн зуун дөчин зургаан мянга долоон зуун далан долоо/төгрөгийг гаргуулж, ......аймгийн ............ сумын Б............. багт оршин суух И овогт Б Г /РД:.........../-д олгосугай.
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Б.Гийн 2618377 /хоёр сая зургаан зуун арван найман мянга гурван зуун далан долоо/ төгрөг нэхэмжилсэнээс 1.071.600 /нэг сая далан нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 100.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж, мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ