Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Г.*******,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр т төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, *******, , тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед хохирогч Г.*******тай хувийн таарамжгүй харыцааны буюу манай *******ийг доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой , тоотод оршин суух О.ийн гэрт С., Г.******* нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 19 цагийн орчим өөрийн ******* болох Б.ыг доромжиллоо гэж Г.*******ыг зодож түүний баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн: “Би тухайн өдөр анх хохирогчтой танилцсан. Г.*******тай хамт найзынхаа гэрт очсон. Г.******* “танай *******ийг танина, янхан байсан, хэн дуртай нь унтдаг байсан” зэргээр хэл амаар доромжлохоор нь би цохьсон. Г.*******ыг цохьсон нь миний буруу.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******ын өгсөн: “Би Д.*******той танилцаж, байранд очиж 2-3 сав пиво, 1 шил архи уусан. Би тухайн үед Д.*******гийн *******ийг ангийнхаа хүүхдийн нэртэй андуурч тухайн зүйлийг ярьсан. Миний хэлсэн бүгд үнэн. Д.******* “намайг одоо утастаад дуудчих” гээд утасны дугаарыг нь өгөхөд өөр дугаар байсан. Гомдол саналгүй. Толгой руу цохьсон учир хааяа өвддөг болсон. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж зураг авхуулахад 150.000 төгрөг болсон. Д.*******д миний эм тарианы зүйлийг өгнө гэж хэлээд өгөөгүй. Эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хэрэг бүртгэлтэд гэрч С.ын өгсөн: “...би том өрөөнд тамхи татаад байж байхад ******* ******* нар гал тогооны өрөө рүү орсон ба удаогүй тэр хоёр хоорондоо зодолдоод эхлэхээр нь би гүйгээд очсон чинь ******* доор нь ******* дээр нь гарчихсан өшиглөх гэж байхаар нь салгасан чинь ******* гүйгээд гараад явсан ба удалгүй зөрөөд ороо ирсэн. ...******* нь *******гийн *******тэй унтаж хэвтсэн гээд хэл амаар доромжлоод байх шиг байсан ба тэрнээс болоод хоорондоо маргалдаад зодолдсон байж магадгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/17 дугаар:

“1. *******ын биед тархи доргилт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дэрэх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д.*******д Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж тогтоолыг баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч Г.******* нь нотлох баримтгүй эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилж байгаа тул дээрх хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. овогт гийн *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.*******д 1 /нэг/ cap 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 1 /нэг/ cap 10 /арав/ хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  4. Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.******* нь хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Д.БАВУУ