Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 52

 

 

Ховд аймгийн *******, ******* ******* *******

газрын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00489 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, Ховд аймгийн *******, ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 16 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2202048 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас *******, ******* ******* ******* газрын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр шүүхийн шийдвэрээр *******лаас халагдсан мэргэжилтэн Ц.д олгосон 6 сарын цалинг гэм буруутай этгээдээр төлүүлж, төсвийг хохиролгүй болгох зөвлөмж өгсөн.

Аудитын дүгнэлтийн дагуу холбогдох материалыг судлан үзэхэд хариуцагч З.******* нь *******, ******* ******* ******* газрын даргаар *******илл******* байхдаа 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар дугаар тушаалаар Ц.ийг малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр томилон *******иллуулж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дугаар тушаалаар Ц.ийг мэргэжилтний *******лаас нь халжээ.

Дээрх тушаал нь эрх зүйн үндэслэл муутай, хууль хэрэглээний алдаатай гарсан нь Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар тогтоогдож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр зөвлөмж өгөгджээ. Ажпаас халагдсан иргэн Ц. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх *******иллагаа явагджээ.

Захиргааны хэргийн шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, Ц.ийг *******паас халсан нь хуульд нийцсэн эсэх талаар шүүхийн дүгнэлт гараагүй байхад хариуцагчаар оролцсон З.******* нь нэхэмжпэгч Ц.тэй *******илгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор эвлэрчээ. Улмаар зохигч талуудын эвлэрлийг баталсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар хүнс ******* ******* ******* газрын дарга З.******* нь Ц.ийн гарт 1818659 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 220205 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 163184 төгрөг, нийт 2202048 төгрөг зарлагд******* төсөвт хохирол учруулжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх талаар удаа дараалан үндэслэлгүй шийдвэр гаргасан албан тушаалтан л төсөвт учруулсан хохирлоо нөхөн төлөх хууль зүйн үүрэгтэй.гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Хариуцагч нь бусдад гэм хор учруулсан үйлдэл хийгээгүй гэж тайлбарласан байсан. Гэтэл хариуцагч нь хууль бусаар шийдвэр гарг******* албан хаагчийг *******лаас халж, шүүх дээр уг маргаанаар эвлэрч, *******илгүй байсан хугацааны цалин хөлс олгосон нь тухайн үед хариуцагчийн гарын үсэг болон түүний эрх хэмжээний хүрээнд хийгдсэн юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагч нь гэм буруугүй гэдгээ нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь гэм буруутай байсан эсэх талаар ямар нэгэн нотлох баримт гарг******* өгөөгүй юм. Нэхэмжлэгч талаас аудитын газрын дүгнэлт, Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын материал, тухайн үед гарч байсан хууль тушаалуудыг нотлох баримтаар гарг******* өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханг******* өгнө үү гэв.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00489 дугаар шийдвэрээр:”

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч З.*******гаас 1,818,659 /нэг сая найман зуун арван найман мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг гаргуулан Ховд аймгийн *******, ******* ******* ******* газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 383,389 /гурван зуун наян гурван мянга гурван зуун наян ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн *******, ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурд*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 44,049 /дөчин дөрвөн мянга дөчин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хуулийн гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасны дагуу хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлсон. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, *******ил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд хууль, тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй бусдад хохирол учруулсан байхаар хуульчилсан байна.

Гэтэл шүүх З.*******г Ховд аймгийн ******* ******* ******* ******* газрын даргаар *******илл******* байх хугацаандаа буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тоот тушаалаар Ц.ийг *******лаас нь халж, улмаар Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу Ц.д *******илгүй байсан хугацааны нөхөн олговорт мөнгө олгосн үйлдлийг хууль бус шийдвэрийн улмаас гэж үзсэн атлаа ямар хууль, тогтоомжийг зөрчин, гэм буруутайгаар зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг хангасан үйлдлээр хохирол учруулсан болохыг үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн гэж үзэж байна. З.*******гийн дээрх үйлдлийг зөрчлийн шинжтэй, гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

 Учир нь нөхөн төлбөрийг шүүгчийн захирамжийг үндэслэн хууль тогтоомжийн хүрээнд олгосон байдаг. Хэдийгээр Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны ******* ******* ******* ******* газрын санхүүд хийсэн тайланд өр, авлагыг барагдуулах талаар зөвлөсөн боловч ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсэхийг тодорхойлолгүй холбогдох хуулийг зөрчсөн байх тул гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалтыг буруу тайлбарл******* хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Ховд аймгийн *******, ******* ******* ******* газар нь иргэн З.*******д холбогдуулан Ховд аймгийн *******, ******* ******* ******* газрын даргаар *******илл*******  байхдаа  байгууллагад учруулсан 2202048 төгрөг гаргуулах тухай гомдол гарг*******,  үндэслэлээ “хариуцагчаар оролцсон З.******* нь нэхэмжлэгч Ц.тэй *******илгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор эвлэрч, улмаар зохигч талуудын эвэрлийг баталсан Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар *******, ******* ******* ******* газрын дарга З.******* нь Ц.ийн гарт нь 1818659 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 220205 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 163184 төгрөг, нийт 2202048 төгрөг зарлагд*******, төсөвт хохирол учруулсан” гэж тайлбарл*******ээ.

            Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч “Ховд аймгийн *******, ******* ******* ******* газрын мэргэжилтнээр *******илл******* байсан Ц.ийг *******лаас халсны дараа Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх шатанд эвлэрч 2202048 төгрөгийг олгож төсөвт хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хорыг бусдад учруулаагүй бөгөөд гэм буруутай үйлдэл хийгээгүй тул дээрх мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй” гэж шүүхэд маргасан байна.

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Ховд аймгийн *******, ******* ******* ******* газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар Ц.ийг мал ******* ******* хэлтсийн малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтэнийг *******лаас чөлөөлснийг *******илтан эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд   шүүх хуралдааны явцад  нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...Ховд аймгийн *******, ******* ******* ******* газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар “Ажлаас чөлөөлөх тухай ”тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүртгэл хариуцсан  албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлагаасаа татгалз*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас *******илгүй байсан хугацааны цалин болох 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” –ийг тохиролцон эвлэрч эвлэрлийн  гэрээ байгуулсан  байна. Уг эвлэрлийн гэрээг  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын дээрх эвлэрлийн хүрээнд Ц.ийн *******илгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1818659 төгрөгийг олгосон болох нь Ховд аймгийн *******, ******* ******* ******* газрын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 034 дугаартай төлбөрийн хүсэлтийн баримт,2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 058 дугаартай төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

            Хариуцагч З.******* нь   Ховд аймгийн *******, ******* ******* ******* газрын даргаар *******илл******* байх хугацаандаа Төрийн албан болон Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг  зөрчиж, Ц.ийг *******лаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шүүхээр шийдвэрлэгдэж  нотлогдоогүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах,сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй”  бөгөөд талууд энэ хуульд заасан эрхийг эдэлж шүүх хуралдаан дээрх харилцан тохиролцож эвлэрчээ.

           

            Уг Эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  Иймд *******ил олгогчийг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ будад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг *******иллуулж байгаа *******ил олгогч хүлээнэ гэжээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзвэл *******ил олгогчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг тогтоосон эсэх нь тодорхойгүй,  нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухай гэм буруутай этгээдээс шаард******* гаргуулах эрхтэй. Энэ хуульд заасан нөхцөл бүрдээгүй тохиолдолд хариуцагч З.*******гаас Ц.ийн *******илгүй байсан хугацааны нөхөх олговорт олгосон 1818659 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Анхан шатны шүүх Ц.ийн *******илгүй байсан хугацааны нөхөх олговорт олгосон 1818659 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3,*******8 дугаар зүйлийн *******8.4 дэх заалттай нийцээгүй байхаас гадна нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.

 

            Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханг******* шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Хуульд зааснаар хариуцагч З.*******ы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв. 

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00489 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч   Ховд аймгийн ******* ******* ******* ******* газрын  хариуцагч З.*******д холбогдуулан гаргасан ”Хууль бус захиргааны актын  улмаас төсөвт учруулсан хохиролд 2202048 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах  журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45000 төгрөгийг шүүгчийн захирамжаар З.*******д буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

Н.ТУЯА