Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал Хохирогч: Б.Г

Иргэдийн төлөөлөгч: Д.Ц Шүүгдэгч: Л.Мө, Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан, гП.Б, Б.М, Б.М, Л.Г нарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгзүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гын Б, Боржигон овогт Лийн М нарт холбогдох 1712000790017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг................ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ганболдын Батбаатар /РД:А......./

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг с.оршин суух, улсаас авсан гавъяа ш............агналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Мөнхбат /РД:АН.........../ Үйлдсэн хэргийн талаар:

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

 

/ Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03- нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг Цагаан толгойн рашаан гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Ганзоригтой маргалдан улмаар хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бын мэдүүлсэн: ...Намайг гэдэс рүү өшиглөсөн гэж хэлсэн. Надад өшиглөсөн зүйл байхгүй. Би салгах гэж яваад ийм хэрэгт холбогдсон. Энэ хэргийг*******ах өөрөө эхлүүлсэн бөгөөд гэрт байхад Л.Мын төмсөгнөөс барьж авахад гэрийн багана унаад гэрийн эзэн Б та нар боль гэж хэлээд салгах гэтэл салахгүй, зууралдаад байсан. Га ах бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд, харин Л.Мтай арван жилээсээ хойш найзалж байгаа. Тэгээд би дундуур нь ороод салгасан чинь Гах миний гарнаас хазсан. Би өөрөө салгачихаад энэ хоёроос холдсон. Тэр үед зодоон удаан үргэлжлээгүй. Хэсэг хугацааны дараа Л.Мөнхбат толгой хагарчихлаа гээд Цагаан толгой рашаан руу гүйгээд явсан. Удалгүй толгойгоо боочихсон намайг авах гээд мотоциклио бариад ирсэн. Л.Мөнхбатыг ирэхэд*******ах нь хоёулаа сайхан зодолдъё гэж хэлээд барьж аваад байсан. Л.Мөнхбат бид хоёр явъя гээд хоёулаа яваад Л.Мөнхбатын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь*******ахын эхнэр утсаар дуудаад байхаар нь очсон чинь*******ах нь хөл нүцгэн, хувцас өмсөөгүй машин дотроо сууж байсан. Бид хоёр очоод түүний бие муу байна, эмнэлэг, цагдаа дуудъя гэж хэлсэн чинь*******ах “цагдаа эмнэлэг дуудаад яахав, та нар залуу хүмүүс, ах нь гэртээ харимаар байна гэж хэлж байсан.*******ахын эхнэртэй С.Мөнхбат Цагаан толгойн рашаан руу өвчин намдаах эм авахаар явахдаа төмсөгөө харуулсан байх.*******ахын төрсөн ах нь гээд Гантөмөр ах “залуу хүүхдүүдэд гай боллоо, чи өөрөө л ингэж салганаж яваагүй бол ийм зүйл болохгүй байсан” гэж хэлж байсан. Би гомдолтой байна. Гэрчээр татагдаж мэдүүлэг өгч байснаа сүүлдээ яллагдагчаар татагдаж шүүгдэгч болсондоо гомдолтой байна. Мөнхцэцэг эгчид*******ах нь С.Мөнхбатаас одоо л мөнгө салгаж авахгүй бол болохгүй гэдэг байдлаар ярьж хэлсэн байсан гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Мөнхбатын мэдүүлсэн: ...Тухайн өдөр*******ах өөрөө зодоон үүсгэж, миний бэлэг эрхтнээс базаж зуураад зодоон эхэлсэн. Надад өшиглөсөн удаа байхгүй, шанаа орчим нь гараараа нэг удаа цохисон. Маргааш нь Болорцэцэг утсаар дуудахаар нь ирсэн чинь бие нь зүгээр, биед нь хөхөрсөн зүйл харагдаагүй.*******ах өөрөө хэлэхдээ сумын төв ороод яахав, цагдаа сэргийлэх гэж яваад яахав, ах нь гэртээ харихад болно, гэртээ байна гэж хэлээд явсан гэв. Шүүх хуралдаанд хохирогч Б.Ганзоригийн мэдүүлсэн: ...Цагаан толгой гэх газар машинтай явж байгаад хүнтэй уулзаад мал ачуулах гэж ярьсан. Тэнд байсан Лхамсүрэн найз маань 3-4 шөнө тоглочихлоо гээд хоёр гурван залуучуудтай пиво уугаад сууж байхаар нь талыг нь надад үлдээчих гэж хэлсэн чинь Лхамсүрэн хөгшин нь их ядраад байна, мотоцикль ачаад машинаар чинь хамт явъя гэж хэлээд тэнд байсан хүргэн, дүү нараа гуйгаад мотоциклио миний машин дээр ачаад хөдөлсөн. Цагаан толгойн рашаан дээрээс хөдлөх гээд гарсан чинь хязгаарласан хашаа байхаар нь тэндээс гарах гэж явтал хоёр мотоцикль дээр дөрвөн залуу байсан. Гантулга, С.Мөнхбат, Батбаатар нар тэнд байсан. Тэгээд жолооч талаар зүтгэсээр байгаад миний рулыг булаагаад авахаар нь чи яагаад миний рулыг булааж авч байгаа юм бэ гэсэн чинь чи ямар юм үзээгүй юм бэ, ойрхон газар очоод ирье гээд миний машиныг барьсан. Батбаатар Лхамсүрэнгийн баруун талаар ирж суугаад, Гантулга миний машиныг бариад Нараа гэх айлын гадаа очсон. Нараагийн гэрт ороход Гантулга өврөөсөө нэг пиво гаргаж ирэхээр нь түүнийг тойруулж уугаад сууж байсан нөгөө юм аа аваад ирээч гэхээр нь машин дотор байсан нэг шил архи, нэг ундааг гэрт оруулаад, ундааг нь Мөнхнарангийн хүүхдэд өгсөн. Нэг шил архиа ширээн дээр тавиад архи хундгалж байсан чинь та их хийгээд байна гээд Батбаатар надаас авсан. Архи тойруулаад байж байхад маргаан үүссэн. Болорцэцэг, Мөнхнаран хоёрт нэг, нэг пиво аягалж өгөөд, нэг, нэг архи татуулсан. Нэг харахад архи ч нэлээн болсон байсан. Нэг харахад Мөнхбат дээр сууж байснаа намайг цохиж авахад нь би хойшоо унаж гэрийн багана хөдөлгөсөн. Гэрийн багана унаад ирсэн чинь айлын эзэн гэр орон буулгаад нураагаад хаячихлаа, гарцгаа та нар гэж хэлээд хөөсөн. Тэгээд бид нар гэрээс гарсан. Гэрээс гараад Л.Мөнхбат намайг өшиглөж эхэлсэн. Л.Мөнхбат бид хоёр зууралдаад байж байхад Батбаатар араас ирээд юундаа муудалдаад байгаа юм бэ гэж хэлээд татсан чинь Мөнхбат Батбаатарын араас дахиад намайг өшиглөсөн. Миний гэдэс аймаар өвдөөд ирэхээр нь Батбаатарыг нэг удаа хазсан. Тэгээд Батбаатар хүн салгах гэж байхад яагаад намайг хазаж байгаа юм бэ гэж хэлээд 2-3 удаа өшиглөсөн. Гантулга, Ганхуяг, Болорцэцэг, Мөнхнаран, Лхамсүрэн нар байсан. Лхамсүрэн тухайн үед унтаж байсан. Маргааш өглөө нь шөнийн 04 цагт гэдэс халуу дүүгээд өвдөөд байхаар нь Болорцэцэгээс “энэ хоёрыг хаана байгаа юм бэ гэж асуусан чинь дээшээ явсан гэж хэлэхээр нь би бие нэг л болохгүй байна, гэр рүү залгаад гэрээс хүн дуудаад өгөөч” гэж хэлсэн. Болорцэцэг манай эхнэр рүү залгаад эхнэр маань ахыг гуйгаад намайг авах гэж ирсэн. Тэр үед нь миний гэдэс улам их өвдөөд байсан. Мөнхбат, Батбаатар нарыг утсаар дуудахад хоол идчихээд очъё гэж хэлээд ирсэн. Ирэхээр нь манай эхнэр сумын төв орж эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн чинь бид хоёрт мөнгө байхгүй гэхээр манайд ч гэсэн мөнгө байхгүй байна, рашаан дээр очиж таньж мэддэг хүн байвал дуудаж сумын төв рүү хүргүүлье гэж ярилцсан. Тэгсэн Батбаатар цагдаа дуудна гэж юу байдаг юм бэ, та нар шиг хүнд эмнэлэг дуудаж өгнө гэж юу байхав гэж хэлж байсан. Тэгээд Батбаатар миний машиныг унаад Туулант багийн төв дээр Энх-Амгалан гэх айлд очоод би унтлаа, Мөнхцэцэг эгч машинаа бариад явчихна биз дээ гэж хэлсэн. Тэгээд эхнэр машинаа бариад гэртээ харьсан. Гэртээ хариад хэвтэх гэтэл улам өвдөөд байхаар нь ах дүү нартаа хэл өгч дуудуулсан. Тэгээд нэг ахыгаа дуудаж машинаараа Цэцэрлэг сум орж Алтангэрэл эмчид үзүүлсэн. Эмч үзээд наадах чинь болохгүй болсон байна, шууд аймаг явж үзүүл гэж хэлсэн. Өвчин намдаах тариа хийгээд шууд аймгийн төв рүү явсан. Орой 10 цаг болж байхад сумаас гарч өглөө 05 цагийн үед аймгийн төвд ирж эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд хагалгаанд орсон гэв. Шүүх хуралдаанд гэрч *******ийн мэдүүлсэн: ...Мөнхбат сууж байснаа гэнэт*******ах төмсөгнөөс базлаа гээд босоод ирсэн. Тэгээд Гантулга, Батбаатар хоёр салгаад аваад гарсан. Гэрээс гараад юу болсныг мэдэхгүй байна, хараагүй. Гэрээс гараад буцаж орж ирэхэд Мөнхбат орж ирээгүй. Тэгээд орой 03 цагийн үед манай гэрт орж ирээд Цагаан толгойн рашаан руу яваад мотоциклио аваад ирлээ гэж байсан. Тэгээд*******ахад та миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн гэв. Шүүх хуралдаанд гэрч*******ийн мэдүүлсэн: ...Нөхөр маань 08 сарын 02-ны өдөр гэрээсээ гараад 03-ны өдөр Цагаан толгойн рашаан дээр хүмүүстэй нийлж архи уугаад хоорондоо маргаан үүсээд, зодуулсан байсан. Болорцэцэг манай гэрийн утас руу 2-3 удаа залгаж нөхөр чинь энд зодоон хийгээд босч явж чадахгүй байна, таныг ирж ав гээд байна гэж хэлэхээр нь машин тэргээ бариад явсан юм чинь өөрөө хүрээд ирж чадахгүй байгаа юм уу гэсэн чинь босч чадахгүй байна гээд байна, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би яваад очсон чинь нөхөр ёолоод хэвтэж байсан. Тэгээд яасан юм гэж асуусан чинь хүмүүст зодуулчихлаа гэж хэлэхээр нь гэрт байсан Болорцэцэгээс асуусан чинь Гантулга, Ганхуяг, Батбаатар, Мөнхбат нар байсан чинь хоорондоо зодоон хийсэн гэж хэлсэн. Би тухайн үед Мөнхбат, Батбаатар нарыг дуудах гэсэн утсыг нь мэдэхгүй, тэгээд хүн амьтнаас асууж дугаарыг нь олж залгаад дуудсан. Хүрээд ир та хоёрын зодсон хүн чинь гэдсээ даахгүй, босч чадахгүй байна, сумын эмнэлэг дуудъя гэж хэлсэн. Удалгүй Л.Мөнхбат, Батбаатар нар ирэхээр нь асуусан чинь сүртэй юм болоогүй шүү дээ, ямар сүртэй юм, ганц гарын ая даахгүй гэж хэлж байсан. Тэр өдөр сүлжээгүй байсан учраас сумын эмч рүү залгаж чадаагүй, багийн эмч рүү ярьж асуусан чинь багийн эмч хараад мэдэх боломж байхгүй, зодож цохисон хүнээ аваад сумынхаа эмнэлэг рүү хандаарай гэж хэлсэн. Тэгээд сум руу явах гэсэн яваад өгөх хүн байхгүй, туслалцаа үзүүлсэн хүн байгаагүй. Манай хүн явъя, харъя, хүүхдүүд рүүгээ явъя гэж хэлсэн. Тэгээд ах Отгонбатыг дуудаж сумын эмнэлэг рүү ирсэн боловч сумаас аймаг руу яв гэж хэлсэн. Тэгээд аймагт ирээд хүнд хагалгаанд орсон. Намайг араас нь эмч дуудахаар нь би ирсэн. Намайг эхлээд очиход Болорцэцэг Мөнхбат, Батбаатар хоёр нөхрийг чинь зодсон гэхээр нь Мөнхбат, Батбаатар нарыг дуудсан гэв. Шүүх хуралдаанд гэрч*******гийн мэдүүлсэн: ...Манай гэрт шөнө 01 цагийн үед ирсэн. Тэгээд манай гэрт ороод орны ширээний урд юм ярьж байгаад маргалдаж гэрээс гараад явсан. Би араас нь хамгийн сүүлд дээлээ нөмрөөд гарсан. Намайг гэрээс гарахад бүгдээрээ байсан байх. Зарим нэг зүйлийг сайн санахгүй, мэдэхгүй байна. Юу болсон талаар хараагүй гэв. Шүүх хуралдаанд гэрч Л.Гантулгын мэдүүлсэн: ...Хэдэн сарын хэдний өдөр хэрэг болсон гэдгийг сайн санахгүй байна. Рашаан дээр Мөнхбат бид хоёр очсон байсан. Орой болтол тоглоод орой болсон байхад Ганхуяг рашаан уугаад Мөнхнарангийн гэр рүү явсан байсан. Тэгээд нэлээн орой болсон учраас Мөнхнарангийн гэр рүү явъя гээд сууж байсан рашааны урдуур нилээн хаазтай машин ирэхэд нь мотоциклио асаагаад гарах гэж байтал*******ах ирсэн. Тэгээд намайг дуудахаар нь би явлаа гэж хэлчихээд явах гэтэл наашаа суугаач хамт явъя гэхээр нь би машиныг нь бариад явсан. Тэгээд Мөнхнарангийн гэр рүү орохдоо машины түлхүүрийг нь салгаагүй гэр рүү яваад орсон бөгөөд түлхүүр үлдээсэн гэдгээ ч анзаараагүй. Тэгээд сууж байсан Мөнхбат яаж байгаа юм бэ гэж хэлээд Ганзоригийг цохиод авсан чинь*******багана мөргөж унасан. Багана унахад Болорцэцэг айлд ирчихээд та нар яагаад байгаа юм бэ, уусан юмаа шингээж чадахгүй бол гарцгаа гэхээр нь бид нар гарсан. Тэгээд гадаа гараад зодоон болоогүй, нэг пижигнэлдээд явсан чинь Мөнхбатын толгойг*******хагалсан юм шиг байна лээ. Бид нар гэр рүү ороод сууж байсан чинь*******явлаа гээд машины түлхүүрээ асуугаад байсан. Тэгээд машины түлхүүрийг нь олоогүй, пиво ууж байхад*******гараад архи, задалсан ундаа оруулж ирэхдээ өөрөө авсан байсан юм шиг байсан. Машины түлхүүрийг хайгаад олохгүй сууж байсан Мөнхбатын толгойноос нь цус гарсан, рашаан ороод ирлээ гээд үүдэнд зогсоод байхаар нь би Мөнхбатыг гэрээс авч гарсан. Тэгээд Боргоо ч араас ирээд бид хоёр Мөнхбатыг аваад гарсан. Гадаа байхад л*******Мөнхбат руу дайраад байсан. Тэгээд би Мөнхбатыг салгаад, Боргоо ч Ганзоригийг салгасан. Зодоон болсон асуудал дээр сүртэй зодоон болоогүй, дээр доогуураа ганц хоёр цохилцож авсан удаа байгаа байх гэв. Мөрдөн байцаалтын шатанд 1712000790017 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Б.Ганзоригийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би Цэцэрлэг сумын Туулант багийн нутагт байх Цагаан толгойн рашаан дээр ганцаараа очсон. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан. Тэнд би нутгийн залуучууд болох Батбаатар, Мөнхбат, Гантулга, Лхамсүрэн нартай таарсан, тэгээд бид хэд Нараа гэх айлд очиж ганц нэг пиво ууцгаасан. Тэгсэн Мөнхбат над руу үг хаяад өдөөд байсан. Тэр үед миний машины түлхүүр алга болсон байхаар нь та нар миний түлхүүрийг харсан уу гэсэн чинь чиний машиныг унах юм уу гээд Мөнхбат, Батбаатар хоёртой маргалдсан. Тэгээд гэрээс гарч Батбаатар намайг боль боль гээд цааш түлхсэн маягтай байж байхад Мөнхбат Батбаатарын хажуугаар орж, миний элэг, хэвлий орчим хүчтэй өшиглөсөн. Тэгсэн чинь би хэсэг ухаан балартаж газарт унасан, тэгсэн Батбаатар ирээд намайг барьж авахаар нь би мөр орчим нь хазсан чинь хүн өмөөрч байхад гээд миний гэдэс хэвлий орчим дахин өшиглөсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Нараагийн гадаа хэвтэж байсан. Миний гэдэс 4 удаа тасарсан гэж эмч хэлсэн бөгөөд хагалгаанд ороод удаагүй байгаа. Мөн зүүн шанаа хавдаж хөхөрсөн байсан. Одоо биеийн байдал муу байна. Би машины түлхүүр алга болсон байна гэж маргалдаад л зодуулсан. Дараа нь миний түлхүүр гараад ирсэн. Анх Мөнхбатыг өшиглөхөд л их хүчтэй өвдөж, ухаан балартсан. Эхний өшиглөлтөөс л миний гэдсэнд гэмтэл учирсан. Би маш их гомдолтой байна. Биеийн байдал муу байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/ Хохирогч Б.Ганзоригийн дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь эмнэлгээр явж б

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн М, Боржигон овогт Ганболдын Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Мыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Быг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Л.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхбатаас 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Г.Бс 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч Архангай а.............оршин суух Боржгон овогт Батбумбын Ганзоригт /РД:А........../ олгосугай.

 

5. Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР Э.ОДХҮҮ