Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, М.Алтанчимэг

Шүүгдэгч: Т.Н, О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчин овогт Төрийн Н, Боржигон овогт Очирбатын Б нарт холбогдох 201703000270 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, 1 дүүгийн хамт Архангай аймгийн Ө.......гэх газар оршин суух Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Хорчин овогт Төрийн Нэргүйбаатар /РД:АЖ....../,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Архангай аймгийн .............. булаг гэх газар оршин суух Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сэргээж, уг ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Боржигон овогт Очирбатын Бямбацэрэн /РД:АМ........./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Н, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 06, 07-ны үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Замын хөтөл гэх газраас иргэн М.Батдоржийн 7 тооны эм хонь, 3 тооны хурга, 1 тооны ямааг хулгайлж, 565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. *Эрүүгийн 201703000270 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч М.Б өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 2, 3 хурга ийш тийш майлаад давхиад байхаар нь хонио бүртгэхэд 7 толгой эм хонь, 3 хурга, 1 ямаа дутсан. Тэгээд хонио сураад яваад байсан А.Галбадрах гэх хүний хонинд Т.Нэргүйбаатар, О.Бямбацэрэн нар аваачиж нийт 300.000 төгрөгөөр өгсөн гэж байсан. Тэгэхээр нь би очиж хонио А.Гс авсан. Би Хотонт, Төвшрүүлэх, Хархорин зэрэг сумдуудаар хайж яваад 5-6 хоногийн дараа сураг гаргаж олсон. Т.Н нь манай аавын ахын ач хүү нь байгаа юм. О.Бямбацэрэнтэй бол би хамаатан биш. Т.Н бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний хулгайд алдсан хонь, ямаа бүрэн олдсон. 7 хургатай эм хонь эвэртэй хар толгойтой, эвэргүй хар толгойтой 2, бор нүдэн, шар халзан, хар халзан 2, хамар цагаан хар халзан хурга, хундан хурга, хар толгойтой хурга, 1 буурал чихтэй хар ямаа байсан бүгд им нь буруу чих нь хулгар зөв чих нь араасаа догол имтэй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хорчин овогт Төрийн Н, Боржигон овогт Очирбатын Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 2 /хоёр/ жил, О.нг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар, О.д оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, О.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй , энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наас 500.000/таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч О.с 500.000/таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нэ, О.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Н, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР