| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | /108/2017/0009/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/09 |
| Огноо | 2017-03-06 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар №1672,
шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Ч.Мягмаржав №0162,
хохирогч З.*******,
шүүгдэгч Б.*******, А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******, А.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, *******, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ын *******,
Монгол улсын иргэн, өдөр аймагт төрсөн, настай, , боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар , , , тоотод оршин суух, урьд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, овогт ийн ******* нар нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 03 цагийн үед Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт иргэн З.*******ыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан түүнийг илтэд үл хүндэтгэн, толгой тус газар нь гараараа цохих, маажих, гуя руу нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж бүлэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 03 цагийн үед Т.Приус маркийн дугаартай тээврийн хэрэгслээр “” баар руу хүргүүлэх замдаа жолооч З.*******ыг Б.******* нь “Яахаараа 20,000 төгрөгөөр яадаг юм” гэж үл ялих зүйлээр шалтаглан араас нь толгой хэсэг рүү нь цохиж, автомашины рүлээс татаж, Налайх дүүргийн “” шатхуун түгээх станцын орчим зогсоолгон шүүгдэгч Б.*******, А.******* нар бүлэглэн хүзүү болон гар хэсгийг маажиж, А.******* нь хөл рүү нь өшиглөх зэргээр түүний биед хөнгөн гэмтэл учруулах зэргээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдан, догшин авирлан нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчим ах , найз *******, бид 4 “”-ын караокед орсон. 4 шил пиво, 2 шил 0.75 граммын архийг хувааж уусан. Тэгээд караокегаас гарсан. Би нэлээн согтуу байсан учир тухайн үед хаанаас таксинд сууснаа санахгүй байна. Ухаан орсон чинь хохирогчийн куртикнээс зулгааж байснаа санаж байна. Ийм үйлдэл хийсэндээ үнэхээр гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 11-ний шөнө , , ******* бид 4 караокед орсон. 4-лээ дөрвөн лааз пиво, нэг шил архи хувааж уусан. Караокегаас гарч руу явах гэж такси барьсан. *******, хохирогч хоёр таксины мөнгөнөөс болж маргалдсан. Би тухайн үед автомашин дотор унтаж байсан. Нэг сэрсэн чинь гадаа маргаан болж байхаар нь салгах гэж буусан. Гэтэл *******, хохирогч хоёр зууралдаад тавихгүй болохоор нь хохирогчийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.*******ын өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр таксинд явж байсан. Шөнийн 03 цагийн үед Буян-Налайхаас хүмүүс гар өргөсөн. Би хаашаа явахыг асуухад орно гэхээр нь д хүргэж өгөөд таксины мөнгийг *******аас авсан. Тэгтэл ******* гэгч нь “” орно гэж хэлсэн. Би ороход 2,000 төгрөгөөр явна гэж хэлэхэд ******* уурлаж автомашины руль булаахаар нь би замаас гарч чадалгүй зам дээр зогссон. Тэгээд маргаан үүсч, ******* намайг “автомашинаас гараад ир” гэж гэхээр нь би буугаад очиход намайг заамдаж аваад маажсан. ******* нь ******* бид хоёрыг “боль” гэж хэлээд салгахаар оролдоход Б.******* намайг зуураад тавихгүй байсан. А.******* намайг зууралдаад байна гэж ойлгож миний гуя хавьд өшиглөсөн. Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч З.*******ын өгсөн “...Тархи доргилтыг бол миний машинд сууж байсан хар куртиктай ******* нь намайг “яахаараа 20,000 төгрөгөөр явдаг юм бэ” гээд миний толгойн ар дагз хэсэг рүү 2, 3 удаа цохиод миний зүүн гарнаас татаад руль булаахаар нь би клонкын наахан талд замын хажуу руу машинаа зогсоогоод машинаасаа буугаад “та нар бууцгаа” гэхэд тэр ******* бууж ирээд намайг заамдаад над РУУ уурлаад “чи хэн юм” гээд агсараад миний хүзүүг маажсан. Тэгээд манайг тавихгүй зуураад байсан ба би тавиулах гэж байгаад жалга руу унасан. Тэгээд босоод иртэл нөгөө ******* босч яваад миний машиныг унтраагаад түлхүүр аваад явах гээд байсан. Тэгэхээр нь би “машины түлхүүрээ авъя” гээд тэр *******тэй маргалдаад байж байтал өндөр, урт хар түрийтэй гуталтай залуу нь ирээд “чи өөрөө түлхүүрээ ол яах гээд байгаа юм” гээд миний гуя руу нэгудаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Г. өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 03 цагийн үед найз ын гэрээс гараад ы гүүрнээс доошоо уруудаад зам дагуу алхаж байхад “” шатхуун түгээх станцын наана зам дээр хүмүүс хоорондоо бужигналдаад байхаар нь би очсон чинь приус 10 маркийн машины жолоочийг хар куртиктай өндөр ******* үсдэж чирээд хамт байсан 2 залуугийн нэг арай өндөр залуу нь өшиглөөд ална гээд дайраад байхаар нь би хоёуланг нь салгаад сүүлдээ би тэр 2 залуутай маргалдаад “та нар олуулаа байж нэг хүнийг зодохоо болиод машиных нь түлхүүрийг өгөөд явцгаа” гэсэн чинь өндөр хар куртиктай ******* нь нөгөө ******* найзтайгаа маргалдаад гар утсаа өөдөөс нь шидээд газарт унахаар нь авч өгөхөд бас дахиад өөдөөс нь шидээд байсан юм. Тэгээд уг тээврийн хэрэгслийн жолооч тэр хоёр *******г маргалдаж байхад цагдаа дуудаад удалгүй хүрээд ирсэн юм. ...Намайг очиход тэр өндөр, хар куртиктай ******* /*******/ жолооч гэх залууг энгэрээс зулгаачихсан байсан. Тэр жолооч залуу надад “ахаа намайг эд нараас салгаад өгөөч” гэхээр нь очоод болиулсан чинь хар куртиктай ******* /*******/ дахиж дайраад үснээс нь зулгаагаад толгойг доош харуулаад барьчихсан байхад хувцасыг нь тодорхой сайн санахгүй байна ямар ч байсан тэр өндөр залуу нь очоод нэг удаа хөлөөрөө өшиглөсөн ба ******* гэх залуу “ёо ёо” гээд орилохоор нь би тэр өшиглөсөн залууг барьж аваад хойш нь түлхэхэд цаанаас нөгөө хамт байсан залуу нь бас хүрээд ирэхээр нь цааш нь бол гээд түлхсэн юм. Тэгээд жолооч буюу ******* гэх залуу нь “миний машины түлхүүрийг өгчихөө” гэж хар куртиктай *******д /*******/ хэлсэн чинь гүйж ирээд энгэрээс зулгаахаар нь би очиж салгаад ******* гэх ******* нь найз хүүхэнтэйгээ маргалдаад гар утсаа шидэж байх хооронд жолооч буюу ******* гэх залуу цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 11- ний орой 23 цагийн үед найз *******, төрсөн дүү *******, түүний найз Хишигээ нарын хамтаар Баян Налайх караокед ороод 2 цаг аваад 1 шил 0,75 литрийн “Вива”, 3 ширхэг лаазтай 0,5 литрийн пиво авсан ба тэрийг бид дөрөв хувааж уугаад караокены цаг дуусаад шөнийн нэг цаг өнгөрч байхад Баян Налайх караокенаас гарсан юм. Тэгээд бид нар зам дагуу алхаж байгаад гэх баарны эсрэг талын зам дээрээс такси барьсан юм. Тэгэхэд ногоон өнгийн приус 10 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба бид тоотод манай гэрийн гадна очоод буусан юм. Тэгээд буцаад төв хүү орохоор уг таксиндаа суугаад замдаа явж байсан чинь ******* нь 2,000 төгрөгөөр явна шүү гэдгийг 20,000 төгрөг гэж сонсоод “яахаараа 20,000 төгрөгөөр явдаг юм” гээд жолоочтой хэрэлдэж байснаа нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиод байсан ба жолооч шатхуун түгээх станцын цаана зогсоод бид нар буухад ******* жолооч 2 бие биенийхээ хувцаснаас зууралдаад жолооч нь машинаас буугаад “болиоч дээ” гээд зугтаагаад араас нь ******* хөөгөөд байсан юм. Тэгсэн жолооч залуу *******ын машины түлхүүр булааж авсан гээд нэхээд байсан чинь түлхүүр нь машины жолоочийн талын урд дугуйны хажууд уначихсан байсныг Хишигээ олж өгсөн юм. Тэгээд тэр 2 хоорондоо зууралдаад ******* бид 2 салгах гээд зууралдаж байсан чинь манай хорооны Падара гэх залуу ирээд “больцгоогооч яагаад нэг хүн рүү дайраад байгаа юм” гэхээр нь "дайрсан асуудал байхгүй энэ 2 таксины мөнгөнөөс болоод маргалдаад байхаар нь бид 2 салгах гэж байна” гэсэн чинь “больцгоо” гээд байж байхад уг таксины жолоочийн аав нь ирээд дараа нь цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18-19 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08шэ/584 дүгээр:
“1. *******ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Хорооны тодорхойлолт,
/хх-ийн 43, 46 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 44, 47 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 48-49 дүгээр тал/
аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, эд мөрийн баримтанд үзлэг хийснээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.******* нь шүүх хуралдаанд “...шүүгдэгч нараас хохирол төлбөрөө мөрдөн байцаалтын шатанд бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болно.Шүүгдэгч А.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, *******0 дүгээр зүйлийн *******0.3, *******4-*******7, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ