Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: А.А, С.Э, К.О, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрээ овогт Амарсайханы А, Арслан овогт Сүхбаатарын Э, Арслан овогт Калинингийн О, Боржигон овогт БатӨлзийгийн Б нарт холбогдох 1812001150087 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн маллаа малладаг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн . гэх газарт оршин суух хаягтай, урь...............д ял шийтгэл эдэлж байгаагүй, Хүрээ овогт Амарсайханы А/РД:........1/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын .рт оршин суух хаягтай, урьд ял ........шийтгэл эдэлж байгаагүй, Арслан овогт Сүхбаатарын Э/РД:АЕ./,............

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн ............гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Арслан овогт Калинингийн О/РД:АЕ........./

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын ..........оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Бат-Өлзийгийн Б/РД:АЕ.........../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч . нар нь бүлэглэн машин механизм аш............иглаж, 2017 оны 12 дугаар сарын 20-оос 25-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Шардаагийн хаваржаа гэх газраас иргэн Э.Гантөмөрийн 2 тооны үхрийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн машин механизм ашиглаж, 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутгаас иргэн Б.Амгаланбаатарын 2 тооны адууг хулгайлж 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. *Эрүүгийн 1812001150087 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: * Хохирогч Э.Гантөмөрын өгсөн: “...Би Өлзийт сумын Хөшөөт багт мал маллан амьдардаг. Харин манай үхэр Өлзийт сумын Ямаар багийн Ямаар гэх газар байдаг. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би үхэр дээрээ очиход манай үхэр Шардаагийн хаваржаа гэх газар тоо толгой бүрэн байсан. Би хэд хоног үхэр дээрээ очоогүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үхэр дээрээ очиход манай үхрээс нэг үнээ, нэг шүдлэн үхэр алга болсон байсан. Би ойр орчмын айлуудын үхэртэй нийлсэн болов уу гэж бодоод айлуудын үхрээр яваад олоогүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед намайг малд явж байхад Шардаагийн хаваржаа гэх газрын орчмоор 10-29 гэсэн дугаартай, серийг нь харж чадаагүй цагаан өнгийн Приус маркийн автомашин Шардаагийн хаваржааны хойд уулыг даваад эргэж ороод байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед суманд уг 10-29 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн приусыг Аюурбуян гэх нутгийн хүүхэд унаад явж байхаар нь уулзсан чинь ******* надад хандан Би танай үнээ, хар шүдлэн үхрийг Шардаагийн хаваржаан дээр Эрдэнэзаяа, Баттулга нарын хамт хулгайлаад Улаанбаатар хот руу аваачиж зараад мөнгөө хувааж авсан. Би таны хохирлыг бүрэн төлж өгнө гэж хэлсэн. ******* надад миний хулгайд алдсан хоёр үнээний зүс, насыг шууд хэлсэн бөгөөд*******,******* нарын хамт уг хоёр үхрийн хохирлыг төлөхөө надад хэлсэн. Миний үхэр нэг нь нас гүйцсэн хар зүсмийн бүдүүн үнээ байсан. Нөгөөх нь хар зүсмийн эр шүдлэн үхэр байсан. Би нас гүйцсэн бүдүүн үнээгээ 750.000 төгрөгөөр, эр шүдлэн үхрээ 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. *******,*******,******* нар надтай уулзахдаа миний хохирол болох 1.150.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж дуусна гэж хэлсэн. Би одоохондоо гомдолтой байна. Хоёр үхрийнхээ хохирол болох 1.150.000 төгрөгийг *******,*******,******* нараас авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120 дугаар тал/ * Хохирогч Э.Гантөмөрын дахин өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №65 дугаар дүгнэлтэд миний алдсан 2 тооны үхрийг 1.050.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. *******,*******,******* нар надтай ирж уулзаад намайг гомдол саналгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар тал/ * Гэрч Б.Алтан-Очийн өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сард “Зөв Эрдэнэ” гэх жолооны курсэд А. Аюурбуян гэх дүүтэй цуг сурч байхдаа танилцсан. ******* бид хоёрын хооронд төрөл садангийн холбоо байхгүй. Хоорондоо гэмгүй байдаг миний хуурай дүү байгаа юм. 10-29 УБЕ улсын дугаартай приус маркийн автомашин миний эзэмшлийн автомашин. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна ******* надад хандаж Архангай аймгийн Өлзийт сум руу ээж рүүгээ очоод ирье гэж надад хэлээд миний автомашинд бензин хийгээд аваад явсан. Тухайн үед 2, 3 хоног миний машиныг авч яваад эргэж ирээд надад 150.000 төгрөг өгсөн. Автомашин унаж явсан хөлс гэж уг мөнгийг надад өгсөн. Тэр үед Аюурбуян миний машиныг эвдэж хэмхлээгүй, бүтнээр нь өгсөн. *******тай холбоотой надад хуулийн байгууллагад шалгуулах санал хүсэлт байхгүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 123-125 дугаар тал/,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.......... нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.400/дөрвө..........н зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч К.........г 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Б. 300/гур.......ван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.Эрд.г 300/гу........рван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч . нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан х.............оригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгон 10-29 УБЕ улсын дугаартай приус маркийн автомашиныг эзэмшигч Б..д олгосугай............

 

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аю. 550.000/т.........аван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч К.Од...........с 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Ба.с 550.0......00/таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч С.Эрд..........с 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А............. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР