Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Ц.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бааяа овогт Цэдэндамбын Сүт холбогдох эрүүгийн 1812004970266 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Архангай аймгийн Өлзийт сумын Ерөн.ажилтай, ам бүл 3, эхнэр, ач хүүхди.......йн хамт Архангай аймгийн Өлзийт с............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бааяа овогт Цэдэндамбын Сүрэнжав/РД:АЕ......

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.С....... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 09-05 тоотод иргэн Т.Ч............ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

* Эрүүгийн 1812004970266 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч Т.Ч........... өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн найз ах Ц.Сүрэнжав, түүний эхнэр Эрдэнэ-Аюуш нартай хамт гэрт нь 11 цагийн үед уулзаж 2 шил архи хувааж уусан. Тэгээд би сууж байгаад машин янзалсан болохоор түлхүүр боолт буруу зөрүү чангалсан гэх мэт 2 зүйлийг ярьж байгаад маргалдсан. Тэгээд Ц.Сүрэнжав миний зүүн талын цээж рүү хутгалсан. Миний бие одоо өвдөж байна. Би Ц.Сүрэнжавт гар хүрээгүй, зодоогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/ * Хохирогч Т.Чунагийн дахин өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Сүрэнжав ах, Ц.Сүрэнжавын эхнэр Эрдэнэ-Аюуш бид гурав л байсан. Ц.Сүрэнжав ах намайг хутгалах үед Ц.Сүрэнжав ахын эхнэр ЭрдэнэАюуш хоймрын орон дээр согтуу унтаж байсан. Уг асуудал болоход бид хоёр хоёулаа согтуу байсан. Бид хоёрын хооронд өмнө нь хэрэлдэж, муудалцах шалтгаан байгаагүй. Үл ялиг зүйлээс болж хэрэлдээд л уг асуудал болсон. Ц.Сүрэнжав ах гал тогооныхоо шүүгээний ойролцоогоос уг хутгыг авсан. Яг хаанаас авсанг би сайн санахгүй байна. Уг хутга Ц.Сүрэнжав ахын хутга. Би эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг надад өгсөн. Би одоо Ц.Сүрэнжав ахад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/

 

* Гэрч Г.Нямсүрэнгийн өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед над руу манай ах Болдбаатар залгаж Чунаг хутгалуулсан байдалтай Эрүүл мэндийн төв дээр хүргэгдэн ирсэн байна гэж хэлсэн. Уг асуудал Ц.Сүрэнжавын гэрт болсон байна гэхээр нь би эмнэлэг ороод дараа нь Ц.Сүрэнжав ахын гэрт ирсэн. Намайг Ц.Сүрэнжав ахын гэрт ирэхэд Ц.Сүрэнжав ах унтаж байсан. Намайг харахад нүүр ам нь битүү цус болсон байсан. Гэрийн хойд хулдаасаар цус асгарч арчсан гэмээр байдалтай цусны толбо байсан. Мөн гэрийн баруун талд шаргал иштэй хутга үзүүр нь 3 см орчим цус болсон байдалтай байсан. Тэгээд би Ц.Сүрэнжав ахаас юу болсон талаар асуух гэснээ больсон. Учир нь би Ц.Сүрэнжав ахыг амиа хорлочих болов уу гэж бодсон. Тэгээд би гэрт нь 2:30 хүртэл анзаарч байж байгаад харьсан. Би гэрт хэн цус арчсан талаар асуухад Эрдэнэ-Аюуш сонин болоод би энэ цусыг арчсан гэх зүйлүүдийг яриад байсан. Гэрт архины шил байсан, хагараагүй байсан. Надад Т.Чунагтай хамт архи уусан талаараа хэлсэн, өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй. Би өөрийнхөө бодлоор зодоон болоод Ц.Сүрэнжав ах хутгалчихлаа гэж ойлгосон. Ц.Сүрэнжав нь зан ааштай, хүнд их тусч машин тэрэг засдаг хүн байгаа юм. Ц.Сүрэнжав өөрийн хоёр хүүтэй. Г.Чунаг, Ц.Сүрэнжав нар нь маш дотно харилцаатай... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар дугаар тал/ *Гэрч А.Энхтуяагийн өгсөн: Би 17 цаг 40 минутын үед ажил дээр байж байхад нэг эрэгтэй хүн гаднаас юу ч дугаралгүй цус гойжуулаад орж ирсэн. Тэгээд хартал толгой дээр нь цус гойжсон байдалтай байхаар нь цэвэрлэж хүчил төрөгч залгасан. Үзлэг хийхэд Т.Чунаг гэх эрэгтэй зүүн талын эгэмний баруун дээд өнцгөөс 1 см зайтай, 1х3 см урттай гүнийг хэмжих боломжгүй шархтай байсан. Шоконд орсон гэмээр уйлаад надад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Би өвчин намдаах болон цус тогтоох цус орлох хүчилтөрөгч залгаж шархтай хэсэгт 2 оёдол тавьсан. Тухайн эмчлүүлэгч манай эмнэлэгт орж ирсэнээс хойш 1.8 л орчим цус алдсан байх, цусыг хэмжсэн зүйл байхгүй. Оройн 22 цагаас хойш биеийн байдал нь дээрдсэн. Т.Чунаг нь хар малгай өмссөн, нүцгэн цээжин дээр куртик өмссөн орж ирсэн. Одоо энэ хувцаснууд манай эмнэлэгт байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би цус авсан. Өөр ямар нэгэн гэмтэл мэдэгдээгүй. Нарийн шинжилгээгээр тогтоох боломжтой. 2018 оны 09 сарын 15-ны өдөр 03 цагт ирж үзүүлсэн. Артерын даралт 190, 100 зүүн нүдний салст улайсан. Цээжний зүүн талд хойд 7, 8-р хавирга эмзэглэлтэй, баруун талд 7, 8, 9-р хавирга гүн эмзэглэлтэй, цээжний баруун талд шинэ шархтай байсан. Арьсаар харшлын тууралттай байсан. Цус алдах магадлалтай, амь наснаас холуур, цус алдвал аюултай. Сум орон нутагтаа нэр хүндтэй хүмүүс. Г.Чунаг, Ц.Сүрэнжав нар манай суманд уурын зуух, машин тэрэг засдаг, хоорондоо маш их дотно сайн найзууд. Нэг гэм нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/ 3 *Яллагдагч Ц.Сүрэнжавын өгсөн: “...2018 оны 09 сарын 14-ний өдөр Т.Чунаг гэх дүү маань манай гэрт орж ирсэн. Т.Чунагийг манайд ирэхэд манайд эхнэр бид хоёр байсан. Т.Чунагийг манайд орж ирлээ гээд би дэлгүүрээс Хандгай нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгсөн. Тэр архийг манай эхнэр Т.Чунаг бид гурав хувааж уусан. Уг архийг уучихаад манай эхнэр согтоод, унтаад өгсөн. Би 17:00 цагийн үед Хандгай нэртэй 0.75 литрийн архи дахин нэгийг гаргаж Т.Чунаг бид хоёр хувааж уусан. Хувааж уух үедээ Т.Чунаг бид хоёрын хооронд маргаан үүссэн. Ямар учраас хоорондоо маргалдсанаа одоо санахгүй байна. Би уурандаа тогооны шүүгээний дээрээс өөрийн бор иштэй хутгыг аваад Т.Чунагийн цээжин тус газар нэг удаа хатгасан. Т.Чунагийн цээжин хэсгээс цус гарч эхлэхээр нь хоорондоо хэрэлдэж, муудалцхаа болиод Т.Чунагийг эмнэлэг рүү явуулсан. Би тухайн үед их согтсон болохоор гэртээ үлдсэн. Т.Чунаг бид хоёр өмнө нь хэрэлдэж муудалцаж байгаагүй. Олон жил ах дүү шиг яваа хүмүүс. Урьд өмнө нь бие биедээ өс хонзон санасан зүйл байхгүй. Т.Чунаг намайг цохиж зодоогүй. Уг асуудал манай гэрт болсон бөгөөд Т.Чунагийг би хутгалах үед миний эхнэр Эрдэнэ-Аюуш их согтоод гэрийн хойд орон дээр унтаж байсан. Т.Чунаг, эхнэр, бид гурваас өөр хүн байгаагүй. Би шинжээч эмч а/д эмч Б.Отгонжаргалын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 441 тоот дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 454 тоот дүгнэлтүүдтэй санал нийлж байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Т.Чунагт эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо Т.Чунаг надад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр Т.Чунаг бид хоёр хүсэлт гаргахаар болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 дүгээр тал/ * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 454 дугаартай дүгнэлтэнд: “...Т.Чунагийн биед хүзүүний зүүн доод талд 1-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна. Т.Чунагийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/ *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 09-05 тоотод иргэн Т.Чунаг нь бусдад хутгалуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Сүрэнжав үйлдсэн болох нь хохирогч Т.Чунагийн”... Тэгээд Ц.Сүрэнжав миний зүүн талын цээж рүү хутгалсан...” “...Ц.Сүрэнжав ах намайг хутгалах үед Ц.Сүрэнжав ахын эхнэр Эрдэнэ-Аюуш хоймрын орон дээр согтуу унтаж байсан. Уг асуудал болоход бид хоёр хоёулаа согтуу байсан. Бид хоёрын хооронд өмнө нь хэрэлдэж, муудалцах шалтгаан байгаагүй. Үл ялиг зүйлээс болж хэрэлдээд л уг асуудал болсон. Ц.Сүрэнжав ах гал тогооныхоо шүүгээний ойролцоогоос уг хутгыг авсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Нямсүрэнгийн“...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед над руу манай ах Болдбаатар залгаж Чунаг хутгалуулсан байдалтай Эрүүл мэндийн төв дээр хүргэгдэн ирсэн байна гэж хэлсэн. Уг асуудал Ц.Сүрэнжавын гэрт болсон байна гэхээр нь би эмнэлэг ороод дараа нь Ц.Сүрэнжав ахын гэрт ирсэн. Намайг Ц.Сүрэнжав ахын гэрт ирэхэд Ц.Сүрэнжав ах 4 унтаж байсан. Намайг харахад нүүр ам нь битүү цус болсон байсан. Гэрийн хойд хулдаасаар цус асгарч арчсан гэмээр байдалтай цусны толбо байсан. Мөн гэрийн баруун талд шаргал иштэй хутга үзүүр нь 3 см орчим цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Энхтуяагийн “...Би 17 цаг 40 минутын үед ажил дээр байж байхад нэг эрэгтэй хүн гаднаас юу ч дугаралгүй цус гойжуулаад орж ирсэн. Тэгээд хартал толгой дээр нь цус гойжсон байдалтай байхаар нь цэвэрлэж хүчил төрөгч залгасан. Үзлэг хийхэд Т.Чунаг гэх эрэгтэй зүүн талын эгэмний баруун дээд өнцгөөс 1 см зайтай, 1х3 см урттай гүнийг хэмжих боломжгүй шархтай байсан. Шоконд орсон гэмээр уйлаад надад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 454 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Сүрэнжавын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сүрэнжавын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.Сүрэнжав нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Т.Чунаг нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар талаар бичгээр хүсэлт ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ц.Сүрэнжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Сүрэнжав нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Сүрэнжав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бааяа овогт Цэдэндамбын Сүрэнжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 5 зааснаар шүүгдэгч Ц.Сүрэнжавыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүрэнжав нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүрэнжав нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан бор өнгийн иштэй хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Ц.Сүрэнжав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Сүрэнжавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР