Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.*******дорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар /ҮД: 1672/,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаар, ******* индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, ******* настай, *******, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн үед хорооллын тоотод оршин суух Ц.гийнд архи ууж байхдаа согтуугаар Б.гийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг түүний эхнэр Ц.гийн зөвшөөрөлгүйгээр гэрт байсан машины түлхүүрийг нь авч ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн зугтаах явцдаа М.ийн эзэмшлийн улсын дугаартай камри маркийн, С.ын эзэмшлийн улсын дугаартай маркийн, Н.ын эзэмшлийн улсын дугаартай маркийн зогсоол дээр тавьсан байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргаад, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь хорооллын тоотод оршин суух иргэн Б.гийн гэрт түүний эхнэр Ц., өөрийн эхнэр Д. нарын хамт 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэг шил 0.5 литрийн Алтан Чингис, нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архийг хуваан ууж, улмаар гэрт нь толины урд байсан Б.гийн эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь 23 цагийн үед эхнэр Ц.гийн зөвшөөрөлгүйгээр аван, тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах явцдаа хорооллын 1 дүгээр байрны гаднах авто зогсоолд зогсоосон байсан М.ийн эзэмшлийн улсын дугаартай “ камри" маркийн, С.ын эзэмшлийн улсын дугаартай “ ” маркийн, Н.ын эзэмшлийн улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******гийн: "... Би 3 хоног ажил дээрээ засварын ажил хийгээд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буусан. 19 цагийн орчим манайд халамцуу ирээд “манайд очъё” гэж хэлсэн. Тэгээд эхнэр, хүүхдийн хамт гийн гэрт очиж, 0.5 литрийн 2 шил Улаанбаатар архийг хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. Толины урд байсан автомашины түлхүүрийг яаж авч гарснаа санахгүй байна. Би 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эрүүлжүүлэхээс гараад эхнэртэйгээ уулзаж согтуугаар автомашин жолоодон 3 автомашин мөргөсөн гэдгээ мэдсэн. Тухайн үед би шоконд орсон ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: "... Миний бие 2016 оны 08 дугаар сарын 19-ний үед Хөх хотод албан ажлаар явж байсан юм. Тэгээд ажлаа дуусгаад 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад орж ирэхэд манай эхнэр залгаад “миний хөгшин битгий загнаарай” гэхээр нь “яасан бэ” гэсэн чинь “*******, хоёр манайд ирээд бид гурав хоол, цай идэж ууцгаасан юм. Тэгсэн чинь ******* гарахдаа машины түлхүүр авч гараад 3 машин мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Миний тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 570.000 төгрөг болсон. Миний хувьд гомдол санал байхгүй, миний хохирлыг барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “... Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрөө жолоодоод явж байна. Одоохондоо түр барыцаалж зээл авчихсан байгаа учир тухайн компанийн нэр дээр бичиг баримт нь явж байгаа. “Эда гүрэн” ХХК-ний нэр дээр байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Би болсон хэргийн талаар мөрдөн байцаагч Гомбод гэрчээр байцаалт өгөхдөө тодорхой мэдүүлсэн байгаа, надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл гэх юм байхгүй. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл албан ёсоор миний эзэмшилд байдаг юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч М.ийн 2016 оны 12 дугаар сарын 01- ний өдөр өгсөн: "... Миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчим өөрийн улсын дугаартай камри маркийн тээврийн хэрэгслээ байрныхаа гадна талын зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон юм. Тэгээд 23 цагийн орчим зурагт үзээд хэвтэж байтал гэнэт байрны гадаа чанга юм дуугарсан. Юм мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарахаар нь тагтан дээрээ гараад хартал гэсэн дугаартай маркийн тээврийн хэрэгсэл зогсоол дээр байсан миний тээврийн хэрэгслийг мөргөөд зугтааж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд цагдаа дуудаад машинаа очоод хартал зүүн урд талын гупер арагш цөмрөөд орчихсон, зүүн их гэрэл хагарчихсан, нүүрний торнууд нь хагарчихсан, крыло дотогш чихэгдсэн байсан. Ийм л асуудал болсон юм. Тухайн тээврийн хэрэгсэлд нэг л хүн байсан. Жолооч нь л байсан, өөр хүн байгаагүй. Тэр хүн миний машиныг мөргөснөөс гадна дахиад 2 тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Бид нарын тээврийн хэрэгслийг мөргөчихөөд зугтаагаад хол зогсож өөрийнхөө машиныг харчихаад шууд цаашаа яваад өгсөн. Миний тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 828.200 төгрөг болсон. ... Миний хувьд гомдол санал байхгүй, миний хохирлыг барагдуулсан .. ' гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч С.ын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: "... Миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэртээ ирээд өөрийн улсын дугаартай алфарт маркийн тзэврийн хэрэгслээ байрныхаа гадна талын зогсоол дээр байрлуулаад явсан юм. Тэгээд гэртээ байж байхад 23 цагийн орчим манай ах миний утас руу залгаад “машиныг чинь мөргөчихөед явсан байна гэнэ ээ” гэхээр нь гарч машинаа харах гээд хувцасаа өмсөж байтал манай байрны залуу болох манай хаалгыг тогшоод “бид нарын машиныг нэг машин мөргөчихөөд зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад хартал миний машиныг улаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй наалдуулж орхиод ийн камри маркийн тээврийн хэрэгслийн урд хэсгээс нь мөргөөд хойд дугуйг нь боржур давуулчихсан байсан. Тэгээд “яачив ийчив” гээд ярьж байтал “мөргөсөн машин нь тэнд зогсож байна” гээд хэлэхээр нь хартал байрны чанга урагшаа нэлээн хэдэн метрийн зайтай зогсож байсан. Тэгэхээр нь бид нар очих гэж байтал тэр тээврийн хэрэгсэл хөдлөөд явчихсан. ... Миний тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 233.200 төгрөг болсон. ... Миний хувьд гомдол санал байхгүй, миний хохирлыг барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... Миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 20 минутын орчим би өөрийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг байрныхаа гадаа зогсоолд байрлуулаад гэртээ орсон юм. Тэгээд гэртээ ороод удаагүй байж байхад манай байрны миний утас руу залгаад “машиныг чинь мөргөчихсөн байна, гараад ир” гэхээр нь би гараад очтол миний машины баруун талын урд хэсгээр нь мөргөөд зүүн талд нь байсан маркийн тээврийн хэрэгсэлтэй наагаад орхичихсон байсан. Намайг гарч очиход бол осол гаргасан жолооч нь ослын газарт байгаагүй ба осол болсон газраас *******0 орчим метрийн зайд саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгэхээр нь бид нар цагдаа дуудаад “тэр мөргөсөн машин руу очих уу” гээд ярилцаж байтал тэр машин нь хөдлөөд явчихсан. ... Миний тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 520.400 төгрөг болсон. Миний хувьд гомдол санал байхгүй, миний хохирлыг барагдуулсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 22 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... Миний бие 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17-18 цагийн орчим манай хамт ажилладаг болон түүний нөхөр, хүүхдийн хамт манай гэрт очсон юм. Ажил дээр байхдаа би найзтайгаа нэг шил архи хуваагаад уучихсан байсан юм. Тэгээд бид нар манай гэрт очоод 0.5 литрийн Алтан Чингис, 0.75 литрийн Улаанбаатар архийг , түүний нөхөр ******* бид гурав хувааж ууцгаасан. Тэр архиа ууж дуусгахад бид гурав бол нэлээн согтоцгоосон. Тэгээд бид хоёр том өрөөнд юм яриад сууж байсан. Манай нөхөр албан томилолтоор явчихсан байсан юм. Тэгээд байж байтал 23 цагийн орчим манай гэрийн хаалгыг тогшсон. Тэгэхээр нь хаалгаа нээтэл манай хажуу айлын залуу “танай машин хүн хүний машин мөргөөд яваад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь гайхаад машиныхаа түлхүүрийг үзэхэд байхгүй байсан, бас ******* гараад явчихсан байсан. Тэгээд гадаа үзтэл манай машин зогсоол дээр байгаагүй ба тэр залуус цагдаа дуудсан байсан. Зогсоол дээр байсан гурван машин мөргөчихөөд явчихсан байсан. ... Миний хувьд *******г гарсныг нь ч мэдээгүй, машины түлхүүр авсаныг нь ч мэдээгүй. Ийм л асуудал болсон юм. ... Би машиныхаа түлхүүрийг жижиг өрөөндөө байдаг толины өмнө тавьчихсан байсан юм. Ер нь толины өмнө түлхүүрээ тавьчихдаг юм. Түлхүүр яагаад аваад гарсаныг бол мэдэхгүй байна. ... Би тээврийн хэрэгслийн түлхүүр авч гарсаныг ч мэдээгүй. Надад тээврийн хэрэгслээ жолоодож явахыг зөвшөөрсөн зүйл байхгүй. ... Ямар ч байсан хоёр шил архи уучихаад гарсан юм ...” гэх мэдүүлэг/хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн 2016 оны 12 дугаар сарын 01- ний өдөр өгсөн: "... Тэгээд манай нөхөр, эмч бид гурав 2 шил 0.75 литрийн Улаанбаатар архи хувааж ууцгаасан. Хоёр шил архи уугаад бид 3 нэлээн согтсон байсан. Тэгээд уг нь том өрөөнд нь бид нар юм яриад сууж байхад эмч “нэг шил архи нэмж уух уу, чи яваад ирээч” гэж *******д хэлж байсан юм. Гэхдээ *******г гарсаныг бол мэдээгүй. Нэг мэдэхэд гараад явчихсан байсан. Хажуу талын байрных нь доод талд дэлгүүр байдаг, ойрхон дэлгүүр орчихоод ирэх юм байх гэж бодоод огт тоогоогүй юм. Машины түлхүүр авч гарсаныг ч эмч бид хоёр мэдээгүй. Тэгээд орж ирэхгүй удаад байсан чинь 23 цагийн орчимд хажуу айлынх нь залуу эмчийн гэрийн хаалгыг тогшиж болсон асуудлын талаар хэлсэн байсан. Тэгэхээр нь манай нөхөр ******* эмчийн машиныг унаад

 

ийм асуудал гаргачихлаа гэж бодоод гэртээ яваад очтол эмчийн машиныг хашаанд тавьчихсан, өөрөө гэртээ байгаагүй. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. эмч бид хоёр *******г гарсаныг бол мэдээгүй. Мөн эмч машиныхаа түлхүүр авч гарсаныг мэдээгүй байсан. ... Манай нөхөр нь бага байхдаа айлд өргүүлсэн юм. 1975 онд Налайх дүүргийн 3-р сургуульд элсэн орж 1983 онд төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Үргэлжпүүлэн -д сурч мэргэжилтэй болсон. Манай нөхрийн хувьд цэргийн алба Улаанбаатар хотод хаасан. Бид хоёр 1997 онд танилцаж 1998 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болцгоосон. Манай том охин 17 настай, одоо -д , бага хүү 7 настай, ьд сурдаг. Манай нөхрийн хувьд даруу төлөв зантай, шударга, удирдан зохион байгуулах чадвар сайтай, хүнд тусархуу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Нөхөр бид хоёрын хувьд хэрэлдэж маргалдаад байх зүйл байдаггүй, ер нь л даруу төлөв хүн байгаа юм ...” гэх мэдүүлэг/хх-ийн 27 дугаар тал/,

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.ын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №30 тоот:

  1. “Зам тээврийн осол” гэдэг нь Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д заасан байгаа учир зам тээврийн осол мөн байна.
  2. Жолооч Л.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5/а зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зосгоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, мөн дүрмийн в/Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх. 2.7а/ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан 3612 автомашины жолооч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж гарсан байна. Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн TPS системээс Л.*******гийн жолоодох эрхийг шүүн үзэхэд “В” ангиллын 1021346 дугаарын жолооны үнэмлэхтэй бөгөөд уг үнэмлэх нь хүчинтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад Л.*******гийн сэжигтнээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: "... 2016 оны 08 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт эмчийнд очсон юм. Тэндээ очоод 2 шил 0.75 литрийн архи уугаад би нэлээн согтсон. Цааш юу болсон талаар санахгүй байна. гийн гэрээс яах гэж гарсан, хэзээ машины түлхүүрийг нь авсан, гараад юу болсон талаар санахгүй байна. Зам тээврийн осол гаргаснаа ч мэдээгүй, тасарчихсан байсан. Би ганцаараа байсан байх гэж бодож байна, санахгүй байна. гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм ...” гэх мэдүүлэг/хх-ийн 49 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад Л.*******гийн яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Миний санаж байгаагаар би архи ууснаа санаж байна. Нэг мэдсэн тасарчихсан байсан. Тэгээд нэг ухаан ороход өөрийнхөө хашаанд өөрийнхөө маркийн машин дотор унтаж байсан. Цагдаа ирээд сэрээхэд мэдсэн. эмчийнхээс яаж гарсан, яах гэж машины түлхүүр авсан, гарч хаачих гэж байсныг бүгдийг нь санахгүй байгаа юм. Цагдаа дээр ирээд эхэндээ итгэхгүй байж байгаад маргааш нь эрүүл болоод асуудалд итгэсэн. Зогсоол дээр байсан 3 машиныг мөргөсөн байсан. Ослын газраас яагаад яваад өгснөө мэдэхгүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл эмчийнх байсан юм ...” гэх мэдүүлэг /хх- ийн 51-52 дугаар тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт шууд зардлын дүн 785.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 828.200” гэсэн хавсралт /хх-ийн 29 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28 дугаар тал/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт шууд зардлын дүн 190.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 233.200” гэсэн хавсралт /хх-ийн 32 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт шууд зардлын дүн 400.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 520.400” гэсэн хавсралт /хх-ийн 35 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34 дүгээр тал/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт шууд зардлын дүн 440.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 573.000” гэсэн хавсралт /хх-ийн 38 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37 дугаар тал/,

Л.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/,

Л.*******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 42 дугаар тал/,

улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 55 дугаар тал/,

“*******гийн ******* нь тус хорооны тоотод ам бүл 4 оршин суудаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, том охин , амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, нэн ядуу өрх болохыг тодорхойлов” гэсэн Налайх дүүргийн 7-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх- ийн 56, 106 дугаар тал/,

Л.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа /хх-ийн 57, 82 дугаар тал/,

Л.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 58-60, 63-66, 108-109 дүгээр тал/,

Хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 61-62 дугаар тал/,

Хохирогч С.ын тус шүүхэд гаргасан "... Л.*******д холбогдох хэргийн хохирогч С. миний бие нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид Л.*******гаас нэхэмжлэх зүйл болон гомдолгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 100 дугаар тал/,

Хохирогч М.ийн тус шүүхэд гаргасан "... Л.*******д холбогдох хэргийн хохирогч М. миний бие нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид Л.*******гаас нэхэмжлэх зүйл болон гомдолгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Л.*******д хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 101 дүгээр тал/,

Хохирогч Н.ын тус шүүхэд гаргасан “... Л.*******д холбогдох хэргийн хохирогч Н. миний бие нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид Л.*******гаас нэхэмжлэх зүйл болон гомдолгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Л.*******д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 102 дугаар тал/,

Хохирогч Б.гийн тус шүүхэд гаргасан "... Л.*******д холбогдох хэргийн хохирогч Б. миний бие нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан ба цаашид Л.*******гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно. Иймд шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Миний биеийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Л.*******д хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байгааг минь хүлээн авна уу ...” гэх хүсэлт /хх-ийн 103 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр тус тус ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бөгөөд шүүх дээрх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэж,

мөн түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг хэрэглэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б., С., М., Н. нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. ******* овогт *******гийн *******г авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар баривчлах ял,мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг б 'юу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.*******д оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй *******чүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагд -ж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б., С., М., Н. нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй’ гэснийг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.*******д оногдуулсан 3 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 (нэг) жил 6 (зургаан) cap ш хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заагдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гом эл гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Д.ЛУВСАНДОРЖ