| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0015/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/18 |
| Огноо | 2017-03-21 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Эрдэнэбаяр /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар /ҮД:1672/,
хохирогч Б.*******,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080502 дугаар, 108/2017/0013/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *******, тоотод оршин суух,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ы ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар уклон гэх газарт Б.*******ыг илтэд үл хүндэтгэн өөр ажиллах уурхай олдсонгүй юу гэж ялимгүй зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр түүнийг нүүрэн тус газар нь гараараа цохих, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар уклон гэх газарт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.*******ыг илтэд үл хүндэтгэн “чиний ажилладаг уурхайн эзэн муусайн гуйлгачин хасагууд гэж хэлж байхад чи очиж очиж бид нарыг доромжилдог хүний уурхайд ажиллаад байхдаа яадаг юм бэ, өөр уурхай олдохгүй байгаа юм уу” гэж хэлэн ялимгүй зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр догшин авирлаж нүүрэн тус газар нь гараараа цохин, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний биед 6, 7 дугаар хавирганы далд хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ы: "... Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ы: "... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М.******* бид хоёр хэвийн харилцаатай байгаа ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ы 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний бие нь Н уклонд нүүрс олборлодог гэх залуугийн нүүрсний уурхайд ажилладаг байсан. Тэгээд өдөр 15 цагийн үед гэдэг залуугийн ууж байсан архинаас нь 100 татчихаад ажлаа хийж байгаад 16 цагийн үед гийн уурхайн ойролцоо байх ы уурхай дээр очиж тай уулзах гээд уурхайн амны дэргэд нь байж байхад ******* гэх залуу уурхайн дэргэд байх гэрээс гарч ирэнгүүтээ учир зүггүй намайг зодоод эхэлсэн. Тэгснээ намайг “гэр лүү орж ярилцъя” гэхээр нь би дагаад уурхайн дэргэдэх гэр лүү оронгуут дахиад намайг зодсон. Тэгээд намайг хүмүүс орж ирээд салгаж авсан. Яагаад зодсоныг нь мэдэхгүй байна. “Чи их том болсон байна” гээд намайг зодож байсан. *******аас өөр намайг зодож цохьсон хүн байхгүй. , , гэх мэтийн хүмүүс харсан. ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Гэхдээ тийм ч их хэмжээний согтолтгүй байсан. Зүүн талын хоёр хавирга хугарсан, толгой хавдсан, зүүн нүдний ухархай цөмөрсөн зэрэг бэртэл гэмтэл авсан. ... Гадаа байхдаа гараараа толгой, хэвлий рүү цохиж зодсон. Гэр лүү оронгуут “суугаад цай уу” гэхээр нь суух гэхэд гараараа толгой руу нэг удаа цохингуут хүмүүс салгах гэж байхад хөлөөрөө миний зүүн хавирга руу өшиглөсөн. Хамар муруй байснаас өөрөөр миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Буруутай хүнээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй. Хавирганы зургийг 150.000 төгрөгөөр авхуулсан, толгойны зураг
150.000 төгрөгөөр авхуулсан, мөн эм ууж байгаа. Ингээд надаас ойролцоогоор 400.000 орчим төгрөг болсон. ******* эмчилгээний зардалд 460.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид эмчилгээний баримтуудаа гаргаж өгөх болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... Би өмнө нь ямар нэгэн байдлаар *******тай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Бид хоёрын дунд өс хонзон, өр авлага байхгүй. Би эмчилгээнд 500.000 орчим төгрөг зарцуулсан. ******* эмчилгээний зардалд 460.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч А.ын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: "... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сургууль дээрээ хичээлтэй байж байтал 11 цагийн үед утас дуугарахаар нь хартал манай нөхөр ******* залгахаар нь утсаа автал “намайг хүн зодчихлоо, би яах вэ” гэж ярьсан. ... Би хотоос Налайх руу явж Налайхын цагдаагийн хэлтэс дээр нөхөртэйгээ уулзахад нөхөр *******ы биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, “ярихаар эрүүгээр хөндүүрлэж өвдөөд байна, толгой эргээд байна” гэсэн бөгөөд мөн зүүн талын хавирганы хэсгээ бариад хөндүүрлэж өвдөөд байна гэж хэлж байсан. Хувцас хунар нь урагдсан зүйл харагдаагүй. Би “хэнд зодуулсан юм бэ” гэж асуухад “н гэх залууд зодуулсан” гэж ярьсан. “Яагаад зодуулсан юм бэ” гэхэд “чи Монголчуудын бөгсийг нь долоогоод том болсон юм байна” гээд зодсон гэж ярьсан. ... Би гэх залууг танихгүй, харж ч байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч К.агийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: "... Би гэрээс гартал ******* ирсэн. ******* гэр лүү ороогүй, би ч хоолоо идэх гээд буцаад гэр лүү орсон. Надтай зөрөөд М.******* гарч гадаа *******тай юм л яриад чанга чанга дуугараад байсан. Би яг юун талаар яриад байсныг нь хэлж мэдэхгүй байна. Бид нар хоолоо идэж дуусчхаад гартал ******* “би *******тай юм яриадахъя” гээд гэр лүү орсон. Удалгүй гэрт зодоон болоод байгаа юм шиг чимээ гарахаар нь ортол ******* ******* руугаа дайраад хэл амаар доромжлоод байсан. ******* нь “намайг зодчихлоо” гэсэн. Бид хэд *******ыг салгаж гэрээс гаргасан. ******* цаашаагаа явсан. Гэхдээ гэрт сүртэй зодоон болсон гэх шиг тэмдэг ажиглагдаагүй. “Толгой эргээд байна, зүүн хавирганы орчим хөндүүрлэж өвдөөд байна” гэж ярьсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, хамар амнаас нь гарсан цус байхгүй ...” гэх мэдүүлэг /хх- ийн 17-18 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.ын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...******* зан байдлын хувьд элдэв муухай ааш араншин байхгүй, шударга зан чанартай, нэг л зангаараа байдаг. Ажилд их сайн, хүнд хар буруу санаад байдаггүй, өрөвч цайлган зан чанартай. Ахуй амьдралын хувьд тааруухан. Эрхэлсэн тодорхой ажилгүй, уурхайгаар л өдрийнхөө хоол ундыг залгуулж явдаг. ... Бид хоёр найз нөхөдтэйгээ уулзалдаад байж байтал ******* ирсэн. ******* ******* 2 удалгүй хоорондоо маргалдсан. ******* *******ыг 2 удаа алгадсан, тэгэхээр нь бид хэд салгасан юм. ******* *******ы талаар тухайн үед юм яриагүй. Би тэр 2-ыг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Гэрт ороход л хоорондоо маргалдаж байсан. ******* *******ыг хоёр удаа зүүн талынх нь шанаа руу алгадахад нь гэрт байсан хүмүүс салгаж холдуулсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... ******* эцэг эхээс ёсүүлээ, эцэг эх нь өнгөрсөн. ... ******* нь урьд нь эхнэр хүүхэдтэй байсан боловч салаад 2 жил гаруй болж байгаа. Уг нь 2 хүүхэдтэй. Эхнэр нь одоо хөдөөгүүр л байдаг юм шиг байна лээ. ******* нь зан байдлын хувьд хөндлөнгийн хүмүүс харахад онгироо гэж харагддаг боловч тулаад харьцахад тийм асуудал байхгүй, их цайлган зантай, хүний үгээр байдаг, хүнд их тусархуу, элдэв хар буруу санадаггүй, ажилд махруу, хэлсэн ярьсандаа байдаг зан чанартай, мөн их нийтэч зантай, сайнтай нь найз, саартай ч найз, хүнийг ямар нэгэн байдлаар ялгаж харьцдаггүй, цайлган өрөвч зан чанартай, хэлэх үгээ шууд хэлчихдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч М.гийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: "... ******* нь зан байдлын хувьд хүүхдээрээ зантай. Гэнэн цайлган, хүнд их тусархуу, хар багаасаа өнчин өрөөсөн өссөн. Багын л нүүрс гар аргаар олборлож бид нарыг тэжээж байсан. Хүнд хар буруу огт санадаггүй, өнөөдөр хүнтэй маргалдчихаад маргааш нь найз гээд л инээгээд л явж байдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №546 тоот дүгнэлтэд:
Мөрдөн байцаалтад яллагдагч М.*******ы 2017 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр өгсөн: “... Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдлээ. Надад сонсгосон ялын агуулгыг ойлгосон. Би одоо өдрөө тодорхой хэлж мэдэхгүй байна, 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр найз буюу ын хамтаар уурхай явсан юм. Уурхай дээр байж байтал ******* ирсэн. ******* намайг “яагаад чи архи уугаад яваа юм” гэхээр нь “чамд ямар хамаатай юм” гэсэн. Бид 2 тэгээд хоорондоо хэрэлдсэн. Би тэгээд уурлаад *******ыг цохиод унагасан. Би *******ы нүүр лүү гараараа 1 удаа цохьсон, 1 удаа биеийн нэг тал руу нь өвдөглөсөн. Би яг аль тал руу нь өвдөглөснөө хэлж мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс дундуур орсон. Би тэгээд больсон. Энэ асуудал нэг минут ч хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн. Би өмнө нь *******тай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Бид 2-ын дунд өр авлага, өс хонзон байхгүй. *******ы ажилладаг уурхайн эзэн Намараа гэх залуу байдаг бөгөөд тэрээр “муусайн гуйлгачин хасагууд” гэх зэргээр бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг юм. Би тэгэхээр нь *******д “чи очиж очиж бид нарыг доромжилдог хүний уурхайд ажиллаад байхдаа яадаг юм бэ, өөр уурхай олдохгүй байгаа юм уу” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
Хохирогч Б.*******аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 33-42 дугаар тал/,
М.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/,
М.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 45, 50-60 дугаар тал/,
М.*******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 48-49 дүгээр тал/,
*******ны Засаг даргын “*******ы ******* нь тус хорооны тоотод ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.******* нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэж,
мөн түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг хэрэглэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ