Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баярбат/ҮД:0717/,

шүүгдэгч С.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаар, ******* индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт , , тоотод оршин суух бүртгэлтэй, одоо , , тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэсэн үүргээ биелүүлээгүй, мөн ажил олгогч нь ажилчдад “POLYNOR” нэрийн хөөсийг хэрхэн ашиглах, түүнтэй харилцах талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй, мэргэжлийн бус хүнийг хөдөлмөр аюулгүй ажиллагааны байцаагчаар томилсон,

  1. Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 1, ганцаараа , тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийн дагуу ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүйн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр , дугаар байрны голд дулаалгын хөөс хийж байсан газарт гал гарч уг газарт ажиллаж байсан М., Д. нар түлэгдлийн шокийн улмаас нас барж, хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын: "... 2016 оны 0 дугаар сарын сүүлээр “” компани байрны дулаалгын хөөс худалдаж авахаар ажлын санал тавьсан байсан. Тухайн үед Д.******* хариуцаж барилгын хөөсийг зарах талаар гэрээ хэлцэл хийсэн. “” компани манай компаниас авсан хөөсийг хийлгэх ажлын санал тавьсан. Д.******* ах, талийгаач дүү нар өмнө нь тухайн ажлыг хийж байсан ажлын туршлагатай байсан. ... Хохирогч нарт гүн эмгэнэл илэрхийлж, харамсаж байгаагаа хэлмээр байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын: “... Би 2012 оноос тус компанид борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажил эрхэлж байна. Би “” компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дараа нь “” компани хөөс шахах ажлын саналыг тавьсан. Тухайн үед манай хүү ажилгүй байсан болохоор би ******* д “тухайн ажлыг хийе” гэсэн санал тавьсан. Уг хэргийн улмаас миний хүү болон найзынх нь амь нас эрсдсэнд би одоо хүртэл харамсаж байна. Хэрэг миний буруутай үйлдлээс болж гарсан тул С.******* захирлыг буруутгах ёсгүй гэж үзэж байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.гийн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Би талийгаач Д.ын төрсөн ээж нь. ... Талийгаач Д. нь ямар нэгэн суурь өвчтэй байгаагүй залуу хүүхэд байсан юм. ... Би хүүгээ талийгаач тэй хамт барилгын ажил хийж байсан талаар мэдэхгүй, харин энэ 2 хамт машинтайгаа халтуур хийдэг байсан ажлын цагаар хоолны хүргэлтэд явдаг байсан, харин талийгаач хүү маань өглөө гэртээ байхад найз нь манайд ирээд 07 цагийн үед т “хоёулаа явъя, халтуурын ажил байна, Налайхад барилга дээр хөөс шахна” гэж хэлээд хамт гараад явсан. Тэгээд тэр өдрийн орой нь ийн эхнэр нь 17 цагийн үед байх манайд ирээд “, 2 барилга дээр ажил хийж байгаад түлэгдээд гэмтэлд ирсэн” гээд намайг аваад явсан, намайг очиход талийгаач маань амьд байсан, эмч нь “95 хувийн түлэгдэлтэй, найдваргүй шүү, сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай” гэж байсан, би хүүтэйгээ уулзсан, уулзахад бие нь битүү боолттой байсан, надтай яриад дүүгээ асуугаад байсан, манай хүү болон 2 нэг өрөөнд хамт байсан, тэгээд хоорондоо орон дээрээсээ яриад талийгаач ийг “чи тэнэг юм уу” гээд байсан, нь “найзыгаа уучлаарай” гээд байсан. Талийгаач ийг “мангар юм уу, чи тамхи асаагаад” гээд байсан тэр үед эмч орж ирээд “та 2 юм ярьж болохгүй” гээд дахиж яриулаагүй. Тэр шөнөө миний хүү нас барсан, 2 хоногийн дараа нас барсан. ... Талийгаачийн оршуулгын зардалд ойролцоогоор 5 сая төгрөг гарсан, үүнийг манай ах дүү, хамаатан садан болон талийгаачийн ажиллаж байсан “Ангир” гээд хоолны компаниас гаргасан, мөн ийн аав нь 1 сая төгрөг бэлнээр өгсөн. ийн аав нь талийгаач ын 21 хоног дээр нь бэлнээр 200 мянган төгрөгийг өгсөн. 49 хоногийн будаалга, хоол, бусад зардлыг ийн аав нь гаргасан. Мөн ийн аав нь манайд гэрэл тогны мөнгө ойролцоогоор 0.000 төгрөг, 1 портер нүүрс, бас бус хоол хүнсний зүйл авч өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: "... Миний бие талийгаач М.ийн нагац ах нь юм. Талийгаач М. нь эцэг, эхээс ганцаараа бөгөөд эцгийн хамт амьдардаг байсан. Талийгаач М.ийн эх нь нас бараад 10 орчим жил болж байна. М. дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа барилгын дулаалгын ажил хийдэг байсан. Эхнэр, хүүхэд байхгүй, талийгаач М. барилгын чиглэлээр сургалт, сургуульд сурч байсан асуудал байхгүй ээ. Архи, согтууруулах ундаа хэрэглэдэгүй, миний дэргэд тамхи татаж байгаагүй. Би талийгаачтай хамгийн сүүлд нас барахаас нь өмнө 7 хоногийн өмнө уулзсан. Тухайн үед “Налайх дүүрэгт барилгын дулаалгын ажил хийнэ, уг ажлыг найз ынхаа хамтаар хийнэ” гэж байсан. Талийгаач тайгаа хар багын найзууд, байнга л цугтаа явж байдаг. өмнө нь барилгын дулаалгын ажил хийж байсан. Энэ ажил нь 3-4 дэх ажил нь л байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 145 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.ы 2016 оны 09 дүгээр сарын 19- ний өдөр өгсөн: ”... 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн манай компани “” хорооллын барилга дээр хананы дулаалгын хөөс шахах ажил хийсэн юм. Бид нар 09 цаг өнгөрч байхад ирээд ажлаа эхэлсэн. “” хорооллын 7, дугаар байрны барилгын завсарын хананы дулаалгыг хөөс шахаж хийж байсан юм. Тухайн хоёр барилгын хананы завсар нь хоёр талаараа битүү байсан учир дээрээс нь бид нар дээд хөөсөнцөр хавтанг нь цоолж дээрээс нь хоёр хананы завсар орсон юм. Тэгээд , нар доош бууж хөөсөө шахаж эхэлсэн. Тэр хоёр доор ажиллаад *******, ******* бид гурав дээр 5 давхарт аюулгүй байдлыг нь ханган хөөс буулгаж өгөөд байж байсан юм. Тэгээд ажлаа хийгээд байж байхад 16 цагийн орчим тэр хоёрын ажиллаж байгаа газарт гэнэт дэлбэрэлт болох шиг болохоор нь “юу болов” гээд хартал битүү хар утаа гарчихсан, гал гарч байсан. Тэгэхээр нь “очоод авраарай” гээд доороос орилж байхаар нь *******, ******* бид гурав доошоо буугаад хөөсөнцөр хавтанг урд талаас нь цөмөлж эвдээд ус цацаад , хоёрыг дуудтал мөлхөөд гарч ирсэн. Гарч ирэхэд нь “юу болов оо” гэж асуухад “тамхи асаах гээд гал асаасан чинь ийм юм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд гарч ирэхгүй болохоор “байшингийн хойд талаар очиж үзье” гэж бодоод очтол барилгын ажилчид ыг гаргачихсан байсан. Тэгээд онцгой байдал болон түргэн тусламж ирсэн. ... Тухайн гал гарсан хэсэгт , хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. ... Битүү орчинд хөөс цацахаар хөөсний хий агаарт гарч чадахгүй байж байхад нь гал гаргаад дэлбэрэлт үүссэн байх гэж бодож байна. Дэлбэрэлтийн дараа гал маш их хүчтэй байсан. Дорхноо л гал ассан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.ын 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай компанийн туслах гүйцэтгэх компанийн над руу залгаад “7, дугаар байранд гал гараад шатаж байна” гэж хэлсэн. Тэр үед би оффисоос түлхүүр авч ирэх гээд явсан байсан юм. Тэгээд би оффисоос гүйгээд ирэхэд онцгой байдлын алба хаагчид ирчихсэн галаа унтраачихсан, гал дотор шатсан хүмүүсийг гаргаад шатсан пасаатуудыг газар унагаачихсан байсан. Тэгэхээр нь “юу болов, яав” гээд ахлах инженер бид хоёр манай гүйцэтгэгч компани болох “" ХХК-ийн *******аас юу болсон талаар асуухад тухайн үед сандраад шоконд орчихсон бид хоёрын асуултад хариулаагүй. *******ын компани өнөөдрөөс эхэлж манай барилга дээр ажиллаж эхэлсэн юм. Тэдний ажилчид барилга хоорондын зайд дулаалгын хөөс шахах ажил хариуцаж хийж байсан юм. ... Тухайн барилгын талбайн аюулгүй байдлыг манай инженер хариуцаж, сахин биелүүлэх үүрэгтэй. Манай компани туслан гүйцэтгэх компанийн захирлуудад зааварчилгааг өгч, захирлууд нь ажилчиддаа зааварчилгаа өгдөг юм. инженерээс асуухад “*******т зааварчилгаа өгсөн” гэж байсан. ... Миний хувьд зааварчилгаа өгөөгүй. ******* нь өөрөө зааварчилгаа өгөх үүрэгтэй. *******ын компанитай манай компани гэрээ байгуулан ажиллаж байгаа. ... *******ын хэлж байгаагаар хөөс шахаж байхдаа тамхи татсан юм шиг байна гэж хэлж байсан. Би тодорхой сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би 12 дугаар байшингийн 1 давхарт паар тавиад явж байхад урд талын 7, дугаар байрны тэндээс их чанга дэлбэрэлтийн чимээ гарсан. Тэгэхээр нь “юу болов” гээд хартал хоёр байшингийн дунд талын пасаатнаас гал ихээр гараад дээш шатсан. Гал их хүчтэй байсан. Тэр үед дээрээс нь хүмүүс орилоод байсан. Дотор нь хүн байгаа гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр пасаатны завсараар хүн орсон байна гэж бодоод хоёр барилгын завсараар хөөсөнцөр тавьж байсныг нь мэддэг болохоор хойд талаас нь очиж хөөсөнцөрийг нь өшиглөтөл цөмрөхгүй болохоор нь хажууд байсан төмөр турбагаар хөөсөнцөрийг цохиж цөмлөхөд хоёр барилгын дунд дүүрэн галтай байсан ба яг цөмлөх үед дахиж дэлбэрэлт болсон. Юу дэлбэрснийг нь мэдэхгүй байна. Тэгээд хартал цаана нь хүн шатаж байгаа бололтой “авраарай” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “наашаа ойрт, наашаа үсэр” гэж хэлтэл над руу гүйж ирээд онгойлгосон газраар гарах гээд ирэхэд нь би татаж гаргаад хамаг юм нь шатаж байсан учир хувинтай ус асгаад дээрээс нь хөөсөнцөрөөр дарж унтраасан. Тэр залуу “дотор дахиад манай нэг хүн байгаа” гэж хэлэхээр нь цуг ажилладаг залуу болох ийг “цаад талд нь хүн байгаа гэж байна, цаад талыг нь цөмлөөд эвдлээд хүнийг нь гарга” гэж хэлээд хартал цаад талыг нь цөмөлчихсөн, хүнийг нь гаргачихсан байсан. Тэгээд удалгүй онцгой байдлын алба хаагчид ирсэн. Ийм л асуудал болсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би 11,12 дугаар байрыг тойроод хойд талд хяналт шалгалтаа хийгээд явж байтал гэнэт урд хороолол дунд чанга юм буудаж дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь юу болов гээд 11,12 дугаар байрны урд талд гарахад 7- дугаар байрны завсарын пасаатны завсраар хар өнгийн утаа гарч байснаа гэнэт гал дүрэлзээд эхэлсэн. Гал их хүчтэй байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс “дотор нь хүн байгаа шүү дээ” гээд орилоод байсан. Тэр дотор манай компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид ажил хийж байсан юм. Хөөсөөр дулаалга хийж байсан. Тэгээд удалгүй онцгой байдлын алба хаагчид ирсэн. Пасаатанд гарсан гал дотор 2 хүн байсан. Яаж гаргаж авсныг нь мэдэхгүй байна. Ийм л асуудал болсон юм ...” гэх мэдүүлэг/хх-ийн 51 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №0/шэ65 тоот:

  1. Талийгаач Д.ын биед түлэгдлийн шок, бүх биеийн гадаргуугийн 60- 0 хувь хамарсан түлэгдэлт /толгой, нүүр, хүзүү, нуруу, 2 гар, 2 өгзөг, 2 хөлийн 3-4- р зэргийн түлэгдэлт/, амьсгалын дээд замын түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь амь байх үед үүссэн байна.
  4. Талийгаач нь бүх биеийн гадаргуугийн 60-0 хувийг хамарсан түлэгдэлт, түлэгдлийн шокийн улмаас нас баржээ.
  5. Талийгаач нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн учир цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй болно.
  6. Талийгаачийн цус нь A (II) бүлгийн харьяалалтай байна.
  7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  8. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломжгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 54-57 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №0/шэ70 тоот:

  1. Талийгаач М.ийн биед түлэгдлийн шок, бүх биеийн гадаргуугийн 60-0 хувь хамарсан түлэгдэлт /толгой, нүүр, хүзүү, нуруу, 2 гар, 2 өгзөг, 2 хөлийн 3-4-р зэргийн түлэгдэлт/, амьсгалын дээд замын түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна.
  4. Талийгаач нь бүх биеийн гадаргуугийн 60-0 хувийг хамарсан түлэгдэлт, түлэгдлийн шокийн улмаас нас баржээ.Талийгаач нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн учир цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй болно.
  5. Талийгаачийн цус нь A (II) бүлгийн харьяалалтай байна.
  6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  7. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломжгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 62-65 дугаар тал/,

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №427/1937 тоот:

1.2. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталт, тархан дэлгэрэлт, гэрчүүдийн тайлбар хэргийн материалын 9-р хуудас ар тал иргэн Д.*******, 10-р хуудас ар тал иргэн М., 11-р хуудас ар тал иргэн С.******* нарын тайлбар зэргээс үзэхэд гал түймэр нь тухайн барилгын дулаалгын ажил хийхэд ашиглагдаж байсан “Polynor” нэртэй хөөс нь /БНбД 21-01-02 “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” нормд заасан Ш4 ангилалд орох ба тухайн материал нь хүчтэй шатдаг ба ДЗ буюу авалцан асах ангилал нь хялбар дөллөж авалцан асдаг, дөлний тархан дэлгэрэлтийн ангилал нь ТҮ4 буюу хүчтэй тархан дэлгэрдэг/ гэж заасан байх ба уг хөөсний агаарт их хэмжээний тоосонцор хуримтлагдсан үед ил галын үйлчлэлээр хүчтэй тэсрэлт үүсэж шатах материалаар дамжин тархан дэлгэрсэн байх ба гал түймрийн голомтыг тодорхойлох боломжгүй байна.

  1. Хэргийн материалын 34-р хуудас өвөр тал Гал унтраасан нотломж Дугаар 3/1937-д 35-р хуудас өвөр тал галыг унтраахад зарцуулсан минут 25 гэх ба үүн дээр мэдээлэл хүлээн авсан, замд хүрэлцэн очсон, гал унтраах тархалт хийсэн хугацааг нэмж тооцоход ойролцоогоор 35 минут үргэжилсэн байна.
  2. Цахилгааны болон халаагуурын багаж хэрэгсэл тавих техникийн шаардлага зөрчигдсөн гэх шинж тэмдэг илрээгүй.
  3. Гал түймэр нь гадны хүчин зүйл буюу ил галаас үүсвэрлэн гарсан байх ба санаатай санамсар болгоомжгүй үйлдлийг тогтоох боломжгүй.
  4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг 17.2-т заасан үүргийг хүлээх ба холбогдох хууль тогтоомж, дүрэм журам зөрчснийг гал түймрийн улсын хяналтын байцаагч, цагдаагийн байгууллага тогтооно.
  5. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 76 дугаар тал/,

Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүрийн гаргасан:

Нэг. Шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл:

Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр “Тэлмэн констракшн” ХХК-ийн барилгын 7, дугаар байрны хоорондох ханын дулаалгын ажил гүйцэтгэж байсан “” ХХК-ийн ажилтан Д., М. нар нь 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр ажил гүйцэтгэж байх үедээ галд өртөж гэмтэн ГССҮТ-д эмчлэгдэж байгаад нас барсан гэх ******* дугаартай хавтаст хэрэгтэй танилцаж “Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол” ирүүлсний дагуу

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр шинжээчээр ажиллаж байна. Үүнд:

  1. Барилгын хяналтын чиглэлийн улсын байцаагчид хамаарна.
  2. Монгол Улсын Иргэний хуулийн 343-35 дугаар зүйлийг удирдлага болгон дараах гэрээг харилцан тохиролцож байгуулсан байна. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
  3. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг “ажлын байр” гэж тодорхойлсон байдаг. Осолдогч Д., М. нар нь “” ХХК-ийн хооронд “Хөдөлмөрийн тухай” хуулийн 3.1.1 дэх заалт /“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг/, 3.1.2 дахь заалт /“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг/-уудад заасан ажил олгогч, ажилтны харилцаа үүсээгүй байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт /Хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн/-д хамаарах буюу “" ХХК-ийн С.*******тай амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсан тул ажил олгогч нь “” ХХК мөн болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын /эзэн/, ажил олгогч шууд хариуцнаАын дагуу “” ХХК-ийн удирдлагын зүгээс хяналт тавьж ажилласан талаарх холбогдох баримт бичиг хэргийн материалд байхгүй байна.

  1. Хохирогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.7 дахь заалтыг /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 “Ажил, хөдөлмөр эрхлэж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна”, 1.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
  2. MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулах Үндсэн дүрэм стандартын 3.1 дэх заалт /Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага дах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилгаа өгөх хэлбэрээр зохион байгуулна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: 1. Урьдчилсан зааварчилга; 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга; 3. Давтан зааварчилга /3.4 дэх заалт/ Урьдчилсан зааварчилгын агуулга нь хөдөлмөрийн хууль тоггоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод дүрэм, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлого үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно. 3.5 дахь заалт /Урьдчилсан зааварчилгыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглосон анги танхимд уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтан өгнө/- уудын дагуу ажилчдад зааварчилга өгөөгүй байна. Мөн зааварчлага өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь /Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ заалтын дагуу ажил олгогч нь ажилчдад ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгоогүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгох журамгүй, олгосон жагсаалт баталгаажилтгүй /гарын үсэг зуруулсан баримт/. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь /Өөрийн ажиллагсдын ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд бүрэн хэрэглүүлж хэвшүүлэх/ заалтыг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.5 дахь заалт /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ заалтуудыг тус тус зөрчсөн.
  3. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь /Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт/ заалт, 1 дугаар зүйлийн 1.1.3 дахь /Ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах/ заалтуудын дагуу ажил олгогч нь ажилчдад “POLYNOR” нэрийн хөөсийг хэрхэн ашиглах, түүнтэй харилцах талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй байна. 1 дугаар зүйлийн 1.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, 1 дугаар зүйлийн 1.2.2 дахь /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх, 1 дугаар зүйлийн 1.2.3 /Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/ заалт, 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээ тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.
  4. Осолдогч нь ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх мэдлэг чадвар эзэмшээгүй, мөн байгууллагын зүгээс үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалтыг зохион байгуулаагүй, “POLYNOR” нэрийн бүтээгдэхүүний ашиглалтын зааврын талаар ажилтанд мэдлэг олгоогүйн улмаас осол гарсан болно.
  5. Хохирогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.7 дахь заалт /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай” хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 “Ажил, хөдөлмөр эрхлэж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна”, 1.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
  6. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7 дахь заалт /Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ.

“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.2-т /Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно. гэх дүгнэлт /хх-ийн 1-4 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн С.*******ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: "... Би талийгаач , нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Манай “” ХХК нь гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй, уг компанийг 2006 онд анх би 5 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулж байсан, одоо 100 хувь миний нэр дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Манай компанид одоо захирлаар миний бие, борлуулалтын инженерээр *******, гэрээт нягтлан Г.Амаржаргал, туслахаар М. гэж 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Манай компани нь барилгын материал оруулж ирдэг, тэгээд 2016 оны эхээр манай компани нь барилгын дулаалгын хөөс оруулж ирсэн, оруулж ирсэн хөөсөө борлуулахаар манай борлуулалтын инженер ******* “”-тай харилцан тохиролцоод дулаалгын хөөс зарахдаа тус компанийн зүгээс дулаалгын хөөсөө манай компаниар гүйцэтгүүлэх санал тавьсан гэсний дагуу менежер ******* тус компанитай харилцан тохиролцсоны дагуу миний бие нь “” ХХК-ийн гүйцэтгэх З.Зандантай бичгээр ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн, гэрээний дагуу Налайх дүүрэгт хорооллын байранд дулаалгын хөөс шахаж дүүргэх ажлыг гүйцэтгэхээр манай менежер ******* өөрсдийн танил болон өөрийн төрсөн хүү , түүний найз нарыг ажилд авч ажиллуулсан байсан, ******* ах өөрөө мөн хамтран ажилласан. ******* ах болон , нар уг ажлыг аваад эхний өдөр дулаалгын хөөс шахаж байгаад гал алдаж , нар шатаж гэмтэн ГССҮТ-д эмчлэгдэж байгаад нас барсан. , нартай манай компани ажил гүйцэтгүүлэх талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй. Харин хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг ******* ахад амаар өгч байсан, угсардаг шат өгч ажиллуулахад өндөрт ажиллах байсан учир аюулгүй ажиллагааны заавар журмыг сайн хэлж өгч байсан, харин бичгээр өгөөгүй. Манай компани нь хөдөлмөр хамгааллын инженер гэж албан ёсоор тушаал гаргаагүй, харин ******* ажлын байрны дүгнэлтээр компанийн дотоод ажил аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар зааварчилгаа бичиж танилцуулан гарын үсэг зуруулсан. Манай компанийн зүгээс тухайн ажилд зориулж каск малгай, нүдний шил, маск, аюулгүй, өндрийн бүс зэрэг хөдөлмөр хамгааллын хувцасаар хангаж ажилласан. Талийгаач , нар тухайн өдөр бүх хөдөлмөр хамгааллын хэрэглэлээ өмсөж зүүж ажилласан. Би гал гарах үед байсан, би Улаанбаатар хотод байж байгаад Налайхад ирж өндрийн угсардаг шат болон хоол хүнс авч ирж өгсөн, гал гарах үед хажууд нь байсан. Тухайн гал нь ил гал гаргаснаас болж гарсан, тэр үед талийгаач хоёр байшингийн дунд байхад нь гал гарч эхлээд би хөөсөнцөар хавтанг цохиж цоолон талийгаач ийг амьд байхад гаргаж авсан, тэр үед талийгаач “уучлаарай *******аа ах аа, би тамхи татаад гал гаргачихлаа” гэж хэлж байсан, энэ үед талийгаач ийн аав ******* миний хажууд байсан. Гал тамхи татсанаас болж гарсан. Манай компанийн зүгээс талийгаач , нарын эмчилгээний зардал болон оршуулгын зардлыг дааж өгсөн, одоо цаашид талийгаач ын ар гэрт нэхэмжлэх мөнгөн дүн буюу хохирогчийн ээжтэй харилцан тохиролцон газар хашаатай болгож өгөхөөр ярилцсан байгаа, үүнийг нэн даруй шийдэж өгнө. Талийгаач ын оршуулгын зардалд бэлэн мөнгө болон бусад материалыг *******аар дамжуулан өгсөн. 49 хоногийн хэрэглээг нь дааж манай компанийн зүгээс гаргасан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94 дүгээр тал/,

яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдлээ, надад сонсгосон ялын агуулгыг ойлгосон. ... Би өмнө ярьсан мэдүүлэг дээрээ өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр нь ярьсан. “” хороолол 7, дугаар байрны завсарын хөөс дулаалганд миний бие оролцоогүй. Энэ ажлыг талийгаач ийн эцэг болох ******* хариуцан ажилласан. Би байрны хооронд хийх хөөсөнцөрийн ажлын гэрээнд гарын үсэг зурсан юм. ... Манай компани барилгын дулаалгын хөөсийг ОХУ-ын Москва хотоос оруулж ирж дотоодын зах зээлд борлуулдаг юм. Энэ үйл ажиллагааг явуулаад 1 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай компани нь барилгын хэд хэдэн үзэсгэлэн худалдаанд оролцож байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилсан юм. 2016 оны 0 дугаар сарын дундуур Налайх дүүргийн “” хорооллоос инженер гэх хүн ярьж “танай барилгын дулаалгын хөөсөнцөрийг худалдаж авах хүсэлтэй байна” гэдгээ уламжилсаны дагуу манай компаний борлуулалт хариуцсан менежер Д.******* холбогдох хүмүүстэй уулзаж борлуулалтын ажлаа хий гэсний дагуу ******* тухайн компанийн хүмүүстэй уулзаж дулаалгын хөөсөнцөр зарах асуудлыг хэлэлцсэн байсан. Тухайн компанийн зүгээс дулаалгын хөөсөнцөрийг нь давхар хийлгэх хүсэлт гаргасан гэж надад ******* уламжилсан. ******* ах өөрөө хэлэхдээ “би өөрөө баг бүрдүүлээд энэ ажлыг хийе, тухайн байгууллагатай гэрээ хэлцэл хийх шаардлагатай байна” гэх тул компани төлөөлж байгаа учраас “тай” ажил гүйцэтгүүлэх гэрээ хийж ажилласан юм. ... хоёр талийгаач нартай манай компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн Д.*******ын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: "... Миний бие нь “” ХХК-д 2012 оноос хойш ажиллаж байна. Манай компани нь гадаадаас барилгын материал оруулж ирэн дотоодын зах зээлд зарж борлуулдаг юм. Барилгын дулаалгын хөөсөнцөрийг өнгөрсөн өвлөөс хойш Монголд оруулж ирж зарж байгаа юм. Манай компани нь хөөсөнцөр дулаалах ажил хийдэггүй. 2016 оны 0 дугаар сарын сүүлчээр “” ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж ярилцахад манай зарж байгаа дулаалгын бүтээгдэхүүнийг худалдан авахаар болсон. Тухайн үед “” ХХК нь “танайх өөрсдөө уг хөөсөнцөрийнхөө ажлыг хийж чадах уу, хийж чадах хүн байна уу” гэхээр нь тухайн үед хүүхэд ажилгүй байсан учир “байгаа” гэж хэлсэн. Тэгээд “” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг “” ХХК-тай байгуулж, барилгын дулаалгын хөөсөнцөр хийх ажлыг миний хүү , түүний найз нарын хамтаар гардан хийхээр болсон. Тэр өдөр нь амралтын өдөр байсан учир манай туслах , ******* 2 шат авч ирж угсрахаар ирсэн байсан юм. Би тухайн үед хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар өгсөн. “Тамхи байгаа юу” гэж асуухад “байхгүй ээ” гэж тэр хоёр хэлж байсан. Өмнө нь манай талийгаач хүү уг хөөсөнцөрийг хийж байсан туршлагатай. Талийгаач хоёртой манай компанийн дүгээс хөдөлмөрийн гэрээ хийсэн асуудал байхгүй, би үндсэндээ захирлыг гуйгаад энийг хийчихье гэж зөвшөөрүүлээд гэрээнд гарын үсэг зуруулсан юм. Гэтэл одоо ийм харамсалтай асуудал болчихлоо ...” гэх мэдүүлэг/хх-ийн 157-15 дугаар тал/, яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: "... Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдлээ. Надад сонсгосон ялын агуулгыг ойлгосон. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна аа. Манай байгууллагын зүгээс М., Д. нартай ажил гүйцэтгэх гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. ... Д.ын гэрээс ахин дахин уучлалт гуйж байна аа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, маш их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 160-161 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар тал/,

Шуурхай дуудлагын хуудас, гал унтраасан тухай нотломж /хх-ийн -12 дугаар тал/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-1 дугаар тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 20-41, 10-13 дугаар тал/,

Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9/195 тоот албан бичиг /хх-ийн 69-71 дүгээр тал/,

“” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 97 дугаар тал/,

“Тэлмэн констракшн” ХХК-ийн “” ХХК-иар ажил гүйцэтгүүлэх гэрээ /хх-ийн 9-99 дүгээр тал/,

“” ХХК-ийн иргэн Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 100-102 дугаар тал/,

“” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 103-105 дугаар тал/,

Д.*******ыг ажилд томилох тухай “” ХХК-ийн гүйцэтгэх С.*******ын 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/07101 дугаар тушаал /хх-ийн 106 дугаар тал/,

С.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 дугаар тал/,

С.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 164 дүгээр тал/,

Д.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176 дугаар тал/,

Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 167 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын тус шүүхэд гаргасан С.*******, Д.******* нарт холбогдох хэргийн хохирогч Ч. миний бие нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид С.*******, Д.******* нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй болно. Иймд шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 207 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.гийн тус шүүхэд гаргасан "... Х. би “” ХХК-ийн С.*******аас хохирлын төлбөр, нөхөн олговор, оршуулгын зардалд нийт 36.500.000 төгрөг хүлээж авсан болно. Иймд “” ХХК-ийн С.******* болон ажилтан Д.******* нарт ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учир эдгээр хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье ...” гэх хүсэлт /хх-ийн 20 дугаар тал/ зэрэг болно.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.*******ыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, ажил олгогч шууд хариуцна гэсэн үүргийг биелүүлээгүй хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг зөрчсөний улмаас 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр “” хорооллын 7, дугаар байрны завсарт буюу дулаалгын хөөс хийж байсан газарт ил гал гарч, уг газарт ажиллаж байсан иргэн М., Д. нар түлэгдлийн шокийн улмаас нас барж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын 2016 оны 0 дугаар сарын сүүлээр “” компани байрны дулаалгын хөөс худалдаж авахаар ажлын санал тавьсан байсан. Д.******* хариуцаж барилгын хөөсийг зарах талаар гэрээ хэлцэл хийсэн. “” компани манай компаниас авсан хөөсийг хийлгэх ажлын санал тавьсан. Д.******* ах, талийгаач дүү нар өмнө нь тухайн ажлыг хийж байсан ажлын туршлагатай

шүүгдэгч Д.*******ын Би 2012 оноос тус компанид борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажил эрхэлж байна. Би “” компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дараа нь “” компани хөөс шахах ажлын саналыг тавьсан. Тухайн үед манай хүү ажилгүй байсан болохоор би С.******* д “тухайн ажлыг хийе” гэсэн санал тавьсан. Уг хэргийн улмаас миний хүү болон найзынх нь амь нас эрсдсэнд би одоо хүртэл харамсаж байна. Хэрэг миний буруутай үйлдлээс болж гарсан тул С.******* захирлыг буруутгах ёсгүй гэж үзэж байна ...” гэх мэдүүлгүүд,

“” ХХК нь “” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэх С.******* гарын үсэг зурсан ба “” ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр борлуулалт болон үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар Д.*******ыг томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар Д.******* нь компанийн дотоод үйл ажиллагааны бүхий л хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллахаар үүрэг хүлээж гарын үсэг зурж баталгуужуулсан /хх-ийн 100-104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Д.******* нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийн дагуу ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүйн улмаас ны нутаг дэвсгэрт байрлах “” хорооллын 7, дугаар байрны завсар хананы дулаалгын хөөс хийж байсан хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр гал гарч хөөс шахах ажил гүйцэтгэж байсан иргэн М., Д. нар түлэгдэж, түлэгдлийн шокийн улмаас нас барж, хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын “... Би 2012 оноос тус компанид борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажил эрхэлж байна. Би “” компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дараа нь “” компани хөөс шахах ажлын саналыг тавьсан. Тухайн үед манай хүү ажилгүй байсан болохоор би ******* д “тухайн ажлыг хийе” гэсэн санал тавьсан. Уг хэргийн улмаас миний хүү болон найзынх нь амь нас эрсдсэнд би одоо хүртэл харамсаж байна. Хэрэг миний буруутай үйлдлээс болж гарсан тул С.******* захирлыг буруутгах ёсгүй гэж үзэж байна

мөрдөн байцаалтад гэрч М.ы өгсөн: "... “” хорооллын 7, дугаар байрны барилгын завсарын хананы дулаалгыг хөөс шахаж хийж байсан юм. Тухайн хоёр барилгын хананы завсар нь хоёр талаараа битүү байсан учир дээрээс нь бид нар дээд хөөсөнцөр хавтанг нь цоолж дээрээс нь хоёр хананы завсар орсон юм. Тэгээд , нар доош бууж хөөсөө шахаж эхэлсэн. Тэр хоёр доор ажиллаад *******, ******* бид гурав дээр 5 давхарт аюулгүй байдлыг нь ханган хөөс буулгаж өгөөд байж байсан юм. Тэгээд ажлаа хийгээд байж байхад 16 цагийн орчим тэр хоёрын ажиллаж байгаа газарт гэнэт дэлбэрэлт болох шиг болохоор нь “юу болов” гээд хартал битүү хар утаа гарчихсан, гал гарч байсан. Тэгэхээр нь “очоод авраарай” гээд доороос орилж байхаар нь *******, ******* бид гурав доошоо буугаад хөөсөнцөр хавтанг урд талаас нь цөмөлж эвдээд ус цацаад , хоёрыг дуудтал мөлхөөд гарч ирсэн. Гарч ирэхэд нь “юу болов оо” гэж асуухад “тамхи асаах гээд гал асаасан чинь ийм юм болчихлоо” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

мөрдөн байцаалтад гэрч Ч.ын өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би 12 дугаар байшингийн 1 давхарт паар тавиад явж байхад урд талын 7, дугаар байрны тэндээс их чанга дэлбэрэлтийн чимээ гарсан. Тэгэхээр нь “юу болов” гээд хартал хоёр байшингийн дунд талын пасаатнаас гал ихээр гараад дээш шатсан. Гал их хүчтэй байсан. ... Тэгээд хартал цаана нь хүн шатаж байгаа бололтой “авраарай” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “наашаа ойрт, наашаа үсэр” гэж хэлтэл над руу гүйж ирээд онгойлгосон газраар гарах гээд ирэхэд нь би татаж гаргаад хамаг юм нь шатаж байсан учир хувинтай ус асгаад дээрээс нь хөөсөнцөрөөр дарж унтраасан. Тэр залуу “дотор дахиад манай нэг хүн байгаа” гэж хэлэхээр нь цуг ажилладаг залуу болох ийг “цаад талд нь хүн байгаа гэж байна, цаад талыг нь цөмлөөд эвдлээд хүнийг нь гарга” гэж хэлээд хартал цаад талыг нь цөмөлчихсөн, хүнийг нь гаргачихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №0/шэ65 тоот дүгнэлт /хх-ийн 54-57/, №0/шэ70 тоот дүгнэлт /хх-ийн 62-65/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №427/1937 тоот дүгнэлт /хх-ийн 76/, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 1-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, Шуурхай дуудлагын хуудас, гал унтраасан тухай нотломж /хх-ийн -12/, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9/195 тоот албан бичиг /хх-ийн 69-71/, “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 97/, “Тэлмэн констракшн” ХХК-ийн “” ХХК-иар ажил гүйцэтгүүлэх гэрээ /хх-ийн 9-99/, “” ХХК-ийн иргэн Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 100-102/, “” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 103-105/, Д.*******ыг ажилд томилох тухай “” ХХК-ийн гүйцэтгэх С.*******ын 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/07101 дугаар тушаал /хх-ийн 106/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэн

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэпгээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэрэг байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг хэрэглэв.

Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х., Ч. нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.2, 23, 24, 26, 290 дүгээр зүйлийн 290.1, 290.3, 294, 295, 296, 297, 29, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.
  2. ******* овогт *******ийн *******ыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. *******ийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.*******ад оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х., Ч. нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.*******ад оногдуулсан 3 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүрэгдэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******, С.*******т нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Д.ЛУВСАНДОРЖ