| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0176/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/189 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Г.И нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ид холбогдох эрүүгийн 1725003010105 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Прокуророос, шүүгдэгч Г.Иг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Цээс хүү Т.Эийг нь “Эрдэнэт дулааны цахилгаан станц”-д ажилд оруулж өгнө гэж хуурч 1 000 000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Г.И нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Цээс хүү Т.Эийг нь “Эрдэнэт дулааны цахилгаан станц”-д ажилд оруулж өгнө гэж хэлээд зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөг авсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч Д.Цэцэгэрэлээс Г.Ид 1 000 000 төгрөг шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Голомт банкны орлогын ордер /хх-ийн 3-р хуудас/, зээлийн гэрээ/хх-ийн 10 дугаар хуудаст/, хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтад өгсөн... Тэгээд манай хүү найзаасаа И гэдэг хүний 94354221 гэсэн дугаар аваад уг утас руу манай найз таны гар утсыг өгсөн юм аа гэсэн чинь И гэдэг 2 хүн маргааш бичиг баримтаа аваад “Эрдэнэтийн дулааны станц”-ын Турбин цехийн дарга Хишигдаваа гэдэг хүн дээр очиж уулз гэж ярьсан бөгөөд маргааш нь “Дулааны цахилгаан станц” дээр очоод үүдний харуул дээр Хишигдаваа гэдэг хүнтэй уулзах гэсэн юм гэхэд харуул Хишигдаваа гэх хүнтэй утсаар яриад таньтай энд нэг хүн уулзах гээд байна гэж хэлэхэд Хишигдаваа гэх хүн завгүй байна маргааш ир гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Итой “Дулааны цахилгаан станц” дээр очоод Хишигдаваа гэдэг хүнтэй уулзах гээд станцын 4 давхарт гарсан. И нэг өрөө рүү ороод манай хүү Э коридорт үлдсэн гэсэн. И удалгүй уг өрөөнөөс гарч ирээд манай хүүд “манай дүү уг нь энэ ажилд орох гэж ярьсан байсан юм, манай дүү Солонгос руу явсан чамайг дүүгийнхээ оронд оруулахаар ярьчихлаа 2-3 орон тоо байгаа гэнэ нэг хүн цехийн даргын хувьд ажилд оруулж өгнө гэж байна. Урьдчилгаа 1.5 сая төгрөг авна гэхээр нь манай хүү би энэ талаар мэдэхгүй та манай ээжтэй уулз гээд И гэдэг эмэгтэйг гэртээ дагуулаад ирсэн юм. Итой уулзахад манай хүүд ярьсан зүйлээ яриад итгэл төрүүлээд байхаар нь би юу ч болоогүй байхад би мөнгө өгмөөргүй байна гэхэд И надад би чиний оронд байсан бол шууд л мөнгөө өгөх байсан 9 сарын сүүлээр ажилд оруулж өгнө гээд байхаар нь итгээд хоёулаа гэрээ хийгээд би чамд 1 000 000 төгрөг өгье 1 500 000 төгрөг өгөх боломж байхгүй байна гэхэд И зөвшөөрөөд 2017 оны 09 сарын 05-ны өдөр И бид хоёр уулзаад мөнгө зээлүүлэх гэрээ байгуулаад гарын үсэг зураад иргэний үнэмлэхээ ард талд нь канондуулаад мөнгөө Игийн 5097050032 дугаарын дансанд шилжүүлсэн юм. Тэрнээс хойш И манай хүүг ажилд оруулж өгнө гэж худлаа ярьсаар байгаад ажилд оруулж өгөх амалсан хугацаа нь дуусахаар нь “Дулааны цахилгаан станц”-ын Турбин цехийн дарга Хишигдаваа гэдэг хүний гар утсыг олоод ажилд оруулж өгөхөөр И гэдэг хүнтэй тохирсон эсэх талаар асуухад И гэдэг хүнд би ажилд оруулж өгч чадахгүй гэж ярсан гэсэн бөгөөд И манай хүүг ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн надаас 1 000 000 төгрөг залилан авсан талаар би цагдаагийн байгууллагад хандсан ” гэх мэдүүлэг, гэрч Б.Хишигдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн...”2017 оны 09 сарын 05-ны өдөр И гэж эмэгтэйтэй би уулзаагүй. Харин 10-аад хоногийн дараа байх нэг залуу над руу залгаад та намайг маргааш ирж уулз гэсэн үү гээд И гэж нэр хэлэхээр нь чамайг би дуудаагүй ямар ч хүн ажилд авна гэж хэлээгүй И гэдэг хүнийг би мэдэхгүй тэгээд ч би ажилд авдаг хүн биш гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг, гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн...”2017 оны 09 сард багын найз Э би ажлаасаа гарчихлаа станцад орчихмоор байна, ажилд оруулчих таньдаг хүн байна уу гэхээр нь манай нэг хамаатны эгч байдаг юмаа тэр л хүн таньж магадгүй гээд И эгчийн утасны дугаарыг өгсөн. Цааш юу болсныг мэдэхгүй хоорондоо хэдэн төгрөг өгч авсаныг мэдэхгүй. Хэдэн сарын дараа байх Э над руу ярьсанаа нөгөө эгч чинь мөнгө авчихаад ажилд оруулдаггүй гэж хэлж байсан. И эгч рүү тухайн үед залгахад холбогдохгүй байдаг байсан. И эгч Эийг ажилд оруулахаар ямар хүнтэй уулзсан талаар сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч Т.Эийн мөрдөн байцаалтад өгсөн...”Урьдчилгаа 1 500 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надад мөнгө байхгүй та манай ээжтэй уулз ээж мөнгийг нь гаргаж байгаа гэж хэлээд И эгчийг ээжтэй уулзуулсан. Тэгээд тэр хоёр ярилцаж байгаад эхлээд 1 000 000 төгрөгийг өгсөн. Түүнийс хойш маргааш нөгөөдөр 3 гэсээр алга болсон сүүлдээ бүр утсаа ч авахгүй болсон. Дулааны цахилгаан станцад ажилладаг Хишигдаваа гэдэг хүний утас руу залгаж асуухад И гэж хүн танихгүй, хүн ажилд авна гэж би хэлээгүй ажилд оруулдаг хүн би биш гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Игийн яллагдагчаар өгсөн...”2017 оны 09 дүгэрэ сард хамаатны дүү Нямдаваагаас би мөнгө зээлэх хүн байна уу гэхэд Э гэж найзыгаа над руу яриулсан. Тэгээд би тэр Эийн ээж Цтэй уулзаж 1 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж нэг сарын хугацаатай авсан. Хэсэг хугацааны дараа Эийн ээж Ц хүүгээ ажилд оруулмаар байна. Дулааны цахилгаан станцад таньдаг хүн байна уу гэж асуусан. Уг нь манай нөхөр О Эрдэнэт үйлдвэрийн станцад ажиллаж байсан юм. Ингээд би Эийг хотын дулааны цахилгаан станцад ажилд оруулах боломж байгаа эсэхийг мэдэх гэж Хишигдаваа гэж хүнтэй уулзсан. Хишигдавааг би зүс мэддэг юм. Тэр хүнтэй уулзахдаа Этэй хамт очсон орон тоо байгаа эсэхийг асуухад орон тоо бол байхгүй, манайх урсгал засвар хийх гэж байгаа ганц нэг хүн авч магадгүй гэхдээ найдалт байхгүй шүү гэж хэлсэн. Харин сүүлдээ болохгүй юм байна гэдгийг хэлээд 2017 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөгий Д.Цийн данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ ...Ажилд оруулж өгнө гэж 1,000,000 төгрөг авсан нь үнэн. Уг нь ажилд оруулаад өгчихье гэж бодсон боловч чадаагүй. Мөнгийг Цагдаагийн газраас ярингуут буцааж өгсөн. Хууран мэхэлж авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Г.Игийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Цээс хүү Т.Эийг нь “Эрдэнэт дулааны цахилгаан станц”-д ажилд оруулж өгнө гэж хэлээд зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоожээ. Шүүгдэгч Г.Игийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, өөрт нь хүн ажилд оруулах албан тушаалын боломж нөхцөл байхгүй, мөн хэн нэгэнтэй ажилд оруулах талаар тохиролцоогүй атлаа хүү Т.Эийг нь “Эрдэнэт дулааны цахилгаан станц”-д ажилд оруулж өгнө гэж хэлээд Д.Цд итгэл төрүүлэн хууран мэхэлж зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” 4 гэж заасны дагуу шүүгдэгч Г.Иг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Г.И Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдсан байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирол төлөгдсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Хохирол төлбөрийн тухайд: Хохирол төлөгдсөн, хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Мөн Г.Игийн Хаан банкин дахь 5097050032 дугаарын дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон прокурорын шийдвэрийг хүчингүй болголоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ц овгийн Гийн Иг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Иг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.Ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сард 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1.1 дэх 5 хэсэгт заасны дагуу Г.Игийн Хаан банкин дахь 5097050032 дугаарын дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5/108 дугаарын шийдвэрийг хүчингүй болгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ