| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0179/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/190 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эад холбогдох эрүүгийн 1825002340189 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1976 оны 03 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Эрдэнэт секъюрити спейшл” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг БаянӨндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны 22-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Дашдондогийн Э РД /ФМ 76030370 /
Прокуророос, шүүгдэгч Д.Эыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэр Саруул орон сууцны 1 дүгээр орцонд Э.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагийн орчим Оникс бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн “Эрдэнэт Секъюрити спейшл” хамгаалалтын албаны жолооч Э.Быг “ирж ав” гэж хэлүүлээд авахаар ирэхэд нь “миний цэргүүд миний зодуурыг даах ёстой” гэж машин дотор болон орцонд зодож биед нь тархи доргилт, дээд уруул, хүзүү, цээж, баруун гарын сарвуу, зүүн гуянд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, дээд эрүүнд 1 тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Медипас эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-ийн 12-р хуудас/ хохирогч Э.Бы мөрдөн байцаалтад өгсөн ......”2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн үед манай захирал “Оникс” бааранд дуудахаар нь яваад очтол захирал Э гарч ирээд хамгаалалтын машинд суугаад манай гэрт хүргээд өгчих гэж хэлэхээр нь би хөдлөөд “Залуус хороолол” явж байтал 5-18-р байрны ард талд зогс пизда минь гэж хэлэхээр нь би зогссон чинь пизда минь архи аягала гэж хэлэхээр нь би аяга байхгүй байна гэж хэлтэл олоод хий пизда минь гэж хэлэхээр нь би дэлгүүрээс аяга аваад хундагалаж өгөөд сууж байтал гэртээ харихаа болиод өөр газар очно гэхээр нь тэр газар руу нь хүргээд өгсөн. Нөгөө газраа очоод та хоёр дагаад ор би та хоёрыг энд оруулж байгаад ална гэхээр нь би хажууд явсан хамгаалагчаа чи гэрт нь оруулаад өгчих гэж хэлээд нөгөө хамгаалагч маань гэрт нь оруулаад харин би машинаа эргүүлээд байж байтал гарч ирээд чи яагаад гарч ирдэггүй юм пизда минь гээд намайг дагуулж орцонд оруулаад шууд толгой тархи хөл бүх бие рүү маань цохиод байхаар нь би захирлаа боль гэж хэлсэн. Тэгсэн захирал чи надад зодуулахгүй юм бол наад хувцасаа тайл гэж хэлсэн. Би хувцасаа тайлаад гарах гэтэл дахиад намайг бүх бие рүү маань зодоод байхаар нь би зугтаж гараад такси аваад гэртээ харьсан. Би толгойны томографикийн зураг авахуулсан 150 000 төгрөг мөн эмийн сангаас авсан эм, толгойгоо бариулсан зардал гээд 150 000 төгрөг болсон. Нийт 300 000 төгрөгийн зардал гарсан энэ зардлаа авсан одоо надад нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэх мэдүүлэг, гэрч М.Эын өгсөн......”2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнийн 02 цагийн үед шиг санагдаж байна. Миний утас руу Б залгаад ерөнхий захирал намайг зодчихлоо би одоо яахуу гэхээр нь би юу болсон юм бэ гэхэд ерөнхий захирал зодсон би ажлаасаа гарлаа гэж хэлсэн. Маргааш өглөө нь би ажил дээрээ ирээд Бтай үүрэг гүйцэтгэж байсан Уламбаяраас юу болсон талаар асуухад сайн мэдэхгүй байна. Захирлын шинэ байрны гаднаас байр руу нь ороод буугаад ирэхэд нэг нэгнийхээ хувцаснаас зууралдсан байдалтай байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Н.Уламбаярын өгсөн......”Захирлын шинэ байрны гадаа ирээд Б би машинаа эргүүлээд зогсож байя чи захирлыг оруулчих би дуудлага ирлээ гэж хэлнэ гэсэн. Би захирлыг гэрт нь оруулж өгөх гэтэл захирал Б хаачсан юм бэ гэхээр нь би машин эргүүлж байгаа гэтэл захирал ганцаараа орцноос гараад Быг дагуулж орж ирээд надад гэрийнхээ түлхүүрийг өгөөд хаалга онгойлго гэсэн. Би түрүүлээд 5 давхарт гараад хаалгыг нь олохгүй байсан. Тэр үед орцны шатан дээрээс доошоо тонгойход Бы хантааз газар байхаар нь би доошоо буухад Б захиралтай зууралдчихсан зогсож байсан. Гэхдээ намайг харж байхад хоорондоо нэг нэгнийгээ цохиогүй. Тэгээд би Б хувцасыг нь аваад дагуулаад орцноос гарсан. Б бид хоёр байрны хогийн савны хажууд захирлаас нуугдсан. Захирал орцноос гарч ирээд Б бид хоёрыг хайж байгаад алхаад яваад өгсөн. Захирлыг явсаны дараа би орц руу ороод Бы үлдэгдэл хувцасыг аваад Быг гэрт нь хүргэж өгсөн. Б гэртээ харих замдаа албаны дарга Э оператор О нарын утас руу залгаад захиралд зодуулчихлаа би ажиллаж чадахгүй гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Г.Огийн өгсөн....”Тухайн үед шуурхай албанд Уламбаяр, Б нар ажиллаж байсан ба надтай хамт хамгаалалтын албаны гадаа байсан юм. Тэгээд би Бы утас руу залгаад захирал “Оникс” баарны гадаа хүрээд ир гэж байна гэж хэлэхэд шуурхай албаны машин хөдөлсөн. Тэрнээс хойш 1 цагийн үед албаны утас руу Уламбаяр ах залгаад Быг захирал зодчихлоо. Б ажлаасаа гарна одоо ажиллаж чадахгүй буулаа гээд байна гэхээр нь би станцаар худлаа дуудлага гаргаж Уламбаяр, Б хоёрыг явуулсан. Уламбаяр, Быг гэрт хүргэж өглөө гэж над руу дахиад утсаар хэлсэн. Маргааш өглөө нь албаны дарга Эт болсон явдлыг хэлээд би өөрөө ажлаасаа буусан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 293 дугаартай: .....“Э.Бы биед тархи доргилт, дээд уруул, хүзүү цээж баруун гарын сарвуу, зүүн гуянд зөөлөн эдэд, 6 тооны цус хуралт, дээд эрүүнд 1 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 327 дугаартай шинжээчийн “Д.Эын биед баруун бугалганд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ГЗЗ-ын зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн....” Би шинээр авсан байр болох “Саруул” хорооллын гадаа ирээд машинаас буухад Б урдаас хэрүүл хийгээд байхаар нь би дарга нь болохоор Бд хэдэн үг хэлээд зогсож байхад Уламбаяр манай гэрийн хаалгыг онгойлгох гээд явсан. Би өөрөө Уламбаярт гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Б миний урдаас тайлбар тавиад хэрүүл хийгээд байхаар нь нүүрэн тус газарт нь алгадасан. Их аажуухан цохисон. Б миний урдаас нүүрэн тус газар цохисон. Тэгээд би Бтай харилцан хэд хэдэн удаа цохилцсон. Тухайн үед орцны 1 давхарт зодолдсон. Б бид хоёрыг зодолдож байхад Уламбаяр дээрээс бууж ирээд Быг аваад гарсан. Б тэр чигээрээ ажлаа хаячихаад яваад өгсөн байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Бид харилцан зодолдсон. Би удаж ирсэн болохоор нь хэдэн үг хэлээд цохиж авсан. Гэтэл урдаас янз бүрийн үг хэлж зодолдсон. Надад ч бас гэмтэл учирсан 10-аад хоносон тул эдгэрсэн. Би архи уусан байсан. Миний буруу. Хүний биед гэмтэл учруулснаа хүлээж байна. Хохирогчид хохирол болох 300 000 төгрөг өгсөн” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг тогтоосон, зөрчилгүй, нотлох баримтууд зөрүүгүй байна. Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн “Эрдэнэт Секъюрити спейшл” хамгаалалтын албанд ажилладаг жолооч Э.Быг “миний цэргүүд миний зодуурыг даах ёстой” гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл гэж үзсэн Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Э Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл санаатай хийж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас Э.Бы биед гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-40-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогчийн хохирол төлбөрт 300 000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Дийн Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Эад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд, сард 250 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ