| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2014/0079/э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2016-06-22 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч.*******т холбогдох 201601070025 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Л.Отгончимэг
Улсын яллагч: Б.Буяндэлгэр
Хохирогч: Т.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч Ч.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* *******гийн 43 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧТ77042970 дугаарын регистертэй, Байдраг овгийн ын *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.******* нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг “******* *******” зоогийн газрын орчим 2 чигийн урсгалтай хатуу хучилттай засмал ******* дээр өөрийн эзэмшлийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******ын зорчих хэсэг дээр орхиж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Т. нь 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ******* тээврийн осол гаргаж хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би найз *******ын хамт 2016 оны 1 сарын 09-ний шөнө 00 цагийн үед Улаанбаатар хотоос ******* аймаг руу өвс ачиж авчрах зорилгоор өөрийн эзэмшлийн “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ******* дүүргийн “******* *******” зоогийн газарт шөнө 03 цагийн үед ирж хоол идсэн. Би машинаа гадаа асаалттай үлдээсэн. Ингээд бид хоёр “******* *******” зоогийн газраас өглөө 07 цагийн үед гарч, машинаа асаагаад 500 орчим метр явж байгаад миний машины тормоз нь зуураад хөдлөхгүй болсон тул ******* дээр машиндаа хоносон. Тэр өдөртөө би хотруу найздаа сэлбэг захиад маргааш орой нь буюу 1 сарын 11-нд сэлбэг хотоос ирсэн. Маргааш нь буюу 1 сарын 12-нд машинаа түлхүүрдэж асаах гэтэл асахгүй байсан тул би өөрөө хот сэлбэгэнд явсан. 1 сарын 13-ны өглөө хотоос ирээд авчирсан сэлбэгээ тавьтал машин асаагүй, учир нь буруу сэлбэг авчирсан байсан. Завсар зайгаар нь 2 удаа уурхайн амруу очиж хүнээс туслалцаа хүссэн боловч надад туслах хүн олдоогүй. Зандангийн ээжийнд 2 хоносон. 1 сарын 10-ны өдөр машиныхаа ард болон урд талд нь ослын тэмдэг тавиагүй, учир нь машинаа засаад болчих байх гэж бодсон. Мөн шөнө биш гэгээтэй өдөр байсан болохоор гайгүй байх гэж бодсон юм. Харин 1 сарын 12-ны өдөр машиныхаа урд болон ард талд цагаан даавуугаар ороогоод дугуй тавьсан. Мөн машины ард ослын нэг тэмдэг тавьсан. Надад хохирогчид өгөх мөнгө төгрөг ч алга. Даатгалаас мөнгө гаргаж өгвөл өгнө. Өөр өгөх мөнгө байхгүй. Би давж заалдана. Хэд хоногийн өмнө манай ээж хохирогчтой утсаар ярьсан” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Т.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн ах дүүгийн хамт 2016 оны 1 сарын 14-ний орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад 22 цагийн үед *******т ирсэн. Тухайн үед гадаа цас бударч манан татсан, халтиргаа гулгаатай байсан тул хурд багатай явж байсан. Ингээд “******* *******” зоогийн газрын орчим явж байтал миний хажуу талд суугаад явж байсан “Цогоо ахаа урд чинь машин байна” гэж хэлсэн, би шууд тормозоо дарсаар байгаад өөрийнхөө талаар мөргөсөн. Тухайн үед бас эсрэг урсгалаар машин зөрж, гялбаанд орсон. Тухайн том машины ард ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Хавтаст хэрэгт харагдаж байгаа ослын зогсолтын тэмдэг бол миний тавьсан тэмдэг байгаа юм. *******ын машин зогсоод 4 хоног өнгөрчөөд байхад яагаад *******аас машинаа холдуулж болоогүй юм бол гэж бодож байна. *******ын машин яг зорчих хэсэг дээр зогссон байсан. Энэ ослын улмаас миний машин эвдэрч одоо болтол засуулаагүй байгаа. Машины үнэлгээ 5.330.000 төгрөг, эмчилгээний зардлууд болон аймгаас ирсэн унааны түлшний зардлыг нэхэмжлэнэ. ******* нь осол болсноос хойш миний биеийг асууж яриагүй, хохирол ч төлөгдөөгүй байна. Шүүх хурал зарлагдсанаас хойш хэд хоногийн өмнө ээж нь гэж хүн ярьж байсан. Миний хохирлыг барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг.
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.*******ын мэдүүлсэн: “...Би 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос найз *******ын хамтаар ******* аймаг руу өвс ачихаар явсан. Шөнө 03 цагийн үед *******т ирээд 3 дугаар хороо “******* *******” цайны газар хоолонд орчихоод явж байтал машины тормоз нь таг зуураад тормозны бүх систем хөлдсөн. Ингээд бид хоёр машинаа зорчих хэсэг дээр тавиад машиндаа хоносон. Бид хоёр сэлбэгээ хот руу захиад сэлбэг 1 дүгээр сарын 10-ны шөнө ирээд сэлбэгээ тавиад асаах гэтэл стачер нь эвдэрсэн. Тэр шөнө бид хоёр *******т Зандан гэдэг хүний гэрт очиж хоносон. 1 сарын 12, 13-ны өдөр ******* хот руу сэлбэгэнд яваад 1 хоноод ирсэн. ******* хот руу явдаг өдрөө 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард болон урд талд 40-50 метрийн зайд ослын тэмдэг тавиад дотор талд нь жижиг машины дугуй тавьсан байсан. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шөнө нэг машин *******ын машины араас гулсаж машины ард тавьсан дугуйг мөргөж урд бамбайгаа хагалсан гэсэн. Түүнээс хойш машины ард ослын зогсолтын тэмдэгийг цагдаа нар давхарлаж тавьсан байсан ба 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр *******ын тээврийн хэрэгслийн араас “Стана” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.ийн мэдүүлсэн: “...2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр *******, ******* нарын хамт 14 цагийн үед такси бариад *******ын эвдэрсэн машин дээр очиход ногоон өнгийн ачааны машин, *******ын өөрийн чиг урсгал дээр бага зэрэг баруун талдаа шахаж зогссон, машины ард нь ослын тэмдэг байгаагүй, харин машины урд хойд талд нь машины дугуй цагаан даавуугаар ороогоод тавьсан байсан. Маргааш нь 15 цагийн үед дахин очиход ослын зогсолтын тэмдгийг машины ард 50 болон 100 метр орчим өрж тавьсан байсан. Тэр тэмдэгийг *******ын цагдаа нар тавьсан юм билээ. Машины улсын дугаарыг цагдаа нар аваад явсан байсан. Тэгээд би *******ын цагдаа руу залгаж асуухад “наад машины чинь араас нэг машин мөргөсөн, жолоочийг нь надтай уулзуул, дахиж осол гарах магадлалтай юм байна” гэж хэлсэн. 1 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 9 цагийн үед ******* цагдаа руу явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ё.ийн мэдүүлсэн: “...*******, ******* нар манайд ирэхдээ ийнд 2 хоноод ирлээ гэж байсан. *******, ******* нар манайд амьдарч байхдаа машинаа засна гэж гараад орой архи уучихсан ирдэг байсан. Анх ирэхдээ ******* *******ын ойролцоо машины тормоз нь эвдэрч зогссон, машины араас эхлээд суудлын автомашин дараа нь микро автобус мөргөсөн гэж байсан. Осол болсноос хойш ******* надад “*******аас машинаа зайлуулах хэрэг байна, та машин олоод өгөөч” гэхээр нь би уурхай орж нүүрс ачдаг том машин гуйж машиныг нь Талын толгойд худ Нямдэлэгийн хашаанд оруулж тавьж өгсөн. ******* осол болохоос өмнө надаас машинаа зайлуулах талаар асуусан бол танилын хүрээгээрээ *******т машин чирэх хүн олоод л өгөх байсан. Тэр хоёр Хуцаад ийн ээжийнд байхдаа архи уугаад хөөгдөөд манай гэрт ирсэн юм билээ” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Х.ын мэдүүлсэн: “...Тэр өдөр 15 цагийн үед 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь архи үнэртүүлж ирээд “надад машин чирэх тросс байхгүй, татах машин байхгүй, би энийг чинь яаж *******аас гаргах юм” гээд хөдөлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би ахмад ийг аваад *******ын хамт гэр хүрээ зоогийн газрын гадна байсан нүүрс ачсан Хово машиныг гуйж осол болсон газар очиж 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны бебрамыг сууриар нь 8 боолтыг 30 орчим минутын хугацаанд тайлж салгаад уг машиныг засмал *******аас чирч гаргасан. Харин ******* нь “машиныг чирэх боломж байхгүй юм чинь хажуу тийш нь татаж унагаагаад *******аас зайлуулчих” гэж хэлээд машин зайлуулах ажиллагаанд идэвхи гаргахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ц.ийн мэдүүлсэн: “...Би 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 64-74 УБЧ улсын дугаартай өөрийн эзэмшлийн суудлын автомашиныг жолоодоод Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах *******д 21 цагийн үед ******* дүүргийн “******* *******” зоогийн газрын араар засмал *******аар 60 орчим километр цагийн хурдтай явж байтал миний машины урдаас зөрж явсан машины гэрэл гялбасан. Ингээд би хурд сааруулаад явж байтал ******* дээр цагаан өнгийн даавуугаар ороосон дугуй гэнэт харагдсан. Зам дээр ямар ч ослын зогсолтын тэмдэг байгаагүй. Ингээд би машиныхаа тормозыг гишгээд уг дугуйг мөргөсөн. Дугуйны цаана чанх *******ын зорчих хэсэг дээр том оврын цэнхэр өнгийн ачааны машин зогсож байсан. Ингээд тормозоо гишгэсээр уг ачааны машины зүүн гар талаар буюу *******ын эсрэг урсгал сөрж зогссон. Машинд хүн байхгүй, ******* дээр машинаа аюултай байдалд орхиод явсан байсан. Би *******ын цагдаад дуудлага өгч, цагдаа нар ирж уг ачааны машины ард 2 ослын тэмдэг тавьсан. Би 2016 оны 1 сарын 15-ны өдөр Хэнтий аймгаас гараад *******ын цагдаа руу ирж явах *******д нөгөө ачааны машины араас Стана маркийн микро автобус мөргөчихсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.ы мэдүүлсэн: “...Ослын газарт 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн тавьсан гэх ослын зогсолтын тэмдэгнээс өөр тэмдэглэгээ байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 38/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч М.ийн мэдүүлсэн: “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цаг 55 минутын үед жижүүрээс дуудлага ирж, хэргийн газарт очиход 73-39 УБЗ улсын дугаартай ачааны автомашин 2 чигийн урсгалтай ******* дээр 1 чигийн урсгал дээр нь буюу *******ын зорчих хэсэг дээр байсан ба түүний араас 15-86 УНЛ улсын дугаартай Истана маркийн автобус мөргөсөн байсан. 73-39 УБЗ улсын дугаартай машины жолооч машиндаа байхгүй байсан. Зам тээврийн осол болохоос өмнө буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед уг газарт очиж ачааны авто машиныг шалгахад уг тээврийн хэрэгслийн ард 2 ширхэг ослын зогсолтын тэмдэг байсан. Ослын тэмдэгний дотор талд буюу ачааны машины талдаа цагаан өнгийн уяагаар дугуй ороогоод модоор түшүүлж тавьсан байсан. Уг тээврийн хэрэгсэл нь ******* дээр 2-3 хоносон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.ийн мэдүүлсэн:”...Би , нарын хамтаар 2016 оны 1 сарын 13-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс ирсэн дуудлагын дагуу бид 21 цагийн үед ******* ******* цайны газрын цаад талд очиход 73-39 УБЗ улсын дугаартай ачаатай машины ард тавьсан байсан цагаан өнгийн даавуугаар ороож тавьсан дугуйг цагаан өнгийн суудлын машин мөргөсөн байсан. Уг ачааны машин нь *******ын нэг урсгалыг хааж зорчих хэсэг дээр байрласан, жолоочгүй байсан бөгөөд уг машины ард ямар нэг ослын зогсолтын тэмдэг байгаагүй, харин цагаан даавуугаар ороосон дугуйг модоор түшүүлж тавьсан байсан. Бид нар уг ачааны машины ард тавь тавин метрийн зайтай 2 ширхэг ослын тэмдэг тавьж байрлуулсан. Машины жолоочтой холбогдох гээд улсын дугаараар нь цагдаагийн нэгдсэн сангаас шүүж нэг утасны дугаар олоод залгахад болбогдох боломжгүй байсан. Жолоочийг ойр орчмоор нь хайгаад олоогүй, утасны дугаараа үлдээсэн болов уу гэж хайгаад олоогүй. Маргааш нь буюу 2016 оны 1 сарын 14-ний өдөр уг машины араас өөр микро автобус мөргөж осол гарсан гэж цагдаа нараас сонссон” гэсэн мэдүүлэг /хх-н 41/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.ын мэдүүлсэн:”...2016 оны 1 сарын 13-ны өдөр , нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед дуудлагаар очиход ******* ******* цайны газрын зүүн талын 2 чигийн урсгалтай хатуу хучилттай ******* дээр *******ын зорчих хэсэг дээр 73-39 УБЗ улсын дугаартай том оврын ачааны машин байсан бөгөөд түүний ард байсан дугуйг 64-74 УБЧ улсын дугаартай суудлын машин мөргөж урд бамбайгаа эвдсэн байсан. Хэргийн газарт очиход ачааны машины ард болон урд талд ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг байгаагүй тул уг ачааны машины ард тавь тавин метрийн зайтай 2 ширхэг ослын зогсолтын тэмдэг тавиад уг машины улсын дугаарыг тайлж аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 49/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч С.ийн мэдүүлсэн: “...Би ахын хажууд суугаад явж байсан. Мөргүүлсэн машины жолооч нь байхгүй байсан. Ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг байхгүй байсан. Тэр автомашины ачаан дээрх гэрэл ойлгогчийг харж байж л машин байна гэж мэдсэн. Шөнө байсан болохоор зөрж байгаа машинуудын гэрлийн гялбаанд тухайн автомашин зогсож байгаа нь сайн мэдэгдээгүй. Ачааны автомашин тухайн үед *******ын зорчих хэсэг дээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45/
Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ж.ын мэдүүлсэн: “...Би жолоочийн арын суудалд унтаад явж байсан. Гараад харсан чинь миний сууж явсан машин том урт ачааны машины буруу хойд талын өнцгөөс нь мөргөчихсөн байсан. Тухайн машин ******* дээр баруун гар талруугаа шахаагүй бидний явж байсан эгнээнд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 46/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 1 сарын 18-ны өдрийн шинжээчийн 09шэ/077 дугаартай актын:” Т.ын биед зүүн талын 4 болон 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн ташаа, зүүн хөлний шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ, хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-ийн 51/
2016 оны 1 сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хэрэг бүртгэлийн шатанд шинжээч М.гийн мэдүүлсэн: “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай автамашиныг жолоодож явсан Т. нь саадыг хараад өөрийнхөө авто машиныг зогсоох хэмжээний хурдыг тохируулж явах ёстой гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 145/
2016 оны 2 сарын 10-ны өдрийн 3 хүний бүрэлдэхүүнтэй 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:”Шинжээч М.гийн 2016 оны 1 сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. “Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобусны жолооч Т. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н., Б., Ш. гэжээ. /хх-н 135/
Хэрэг бүртгэлийн шатанд шинжээч Б.ийн мэдүүлсэн:” 2016 оны 2 сарын 10-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Бид гурав уг дүгнэлтийг гаргахдаа санал зөрүүтэй байсан бөгөөд №105 дугаартай дүгнэлт бичилтийн алдаатай гарсан байна. Жолооч Т.ын үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байсан юм. Зогсоох арга хэмжээ гэж жолооч аюул саадыг хараад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах буюу тормоз гишгэх үйлдлийг ойлгоно” гэсэн мэдүүлэг /хх-н 146/
2016 оны 4 сарын 23-ны өдрийн 5 хүний бүрэлдэхүүнтэй 216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.“Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобусны жолооч Т. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2.”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины жолооч Ч.******* нь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15, суурийн газрын гаднах *******д 30 метрээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийн *******ын баруун талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй бол *******д зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний захруу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй *******ын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэснийг мөн дүрмийн 11.7 дахь заалт “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ *******ын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Энэ осол нь ”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины жолооч Ч.*******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна.
4. Ч.******* нь автомашинаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэг дэх зайлшгүй зогсолтыг “жолооч зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, ******* дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл”-д хамаарагдах шалтгаанаар зогсоосон боловч цаг хугацааны хувьд тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс гаргах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
5. Жолооч Т.ын жолоодож явсан .“Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай автомашин нь 13.4 метр тормозны мөр үүсгээд улмаар зогсож байсан хүнд даацын чиргүүлтэй ачааны автомашиныг мөргөн тулж зогссон байх тул уг мөрөөр автамашины хурдыг боломжгүй өөрөөр хэлбэл 13.4 метр урттай энэ тормозны мөр нь чөлөөт тормозны мөр биш юм.
6. ”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины эвдрэлд цаг агаарын нөхцөл нөлөөлсөн байх үндэслэлтэй” техникийн шинжээч Т., Ж.Баярсайхан, Б.Түмэнбаяр, Л.Гансүх, Г.Даваасүрэн гэжээ. /хх-н 160/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4-10/
Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь овогтой *******, “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Төмөр овогтой ” гэжээ. /хх-н 87-88/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ овогтой *******ын эзэмшлийн “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр тогтоосугай” гэх тогтоол, тэмдэглэл /хх-н 22-23/
“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр ““Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардал 4.230.000 төгрөг, шууд бус зардал 5.330.000 төгрөг” гэжээ. /хх-н 58-59/
Ч.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 75/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/077 дугаартай шинжээчийн дүгнэлт болон техникийн шинжээчдийн 01, 105, 216 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Ч.******* нь 2016 оны 1 сарын 10-ны өглөө 07 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” зоогийн газрын орчим 2 чигийн урсгалтай хатуу хучилттай асфальтан ******* дээр өөрийн эзэмшлийн “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15, суурийн газрын гаднах *******д 30 метрээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 11.1 хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн *******ын баруун талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй бол *******д зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний захруу аль болох шахаж зогсооно”, мөн дүрмийн 11.7 дахь заалт “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ *******ын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэснийг тус тус зөрчиж, *******ын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ орхиж явжээ. Улмаар 2016 оны 1 сарын 14-ний орой 22 цагийн үед Ч.*******ын *******ын зорчих хэсэг дээр орхиж явсан тээврийн хэрэгслийн араас Т.ын жолоодож явсан “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, Т.ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын мэдүүлсэн “...“******* *******” зоогийн газраас өглөө 2016 оны 1 сарын 10-ны өглөө 07 цагийн үед гарч, машинаа асаагаад 500 орчим метр явж байгаад миний машины тормоз нь зуураад хөдлөхгүй болсон тул ******* дээр машиндаа хоносон. Тухайн үед машиныхаа ард болон урд талд нь ослын тэмдэг тавиагүй, учир нь машинаа засаад болчих байх гэж бодсон. Харин 1 сарын 12-ны өдөр машиныхаа урд болон ард талд цагаан даавуугаар ороогоод дугуй тавьсан” гэсэн мэдүүлэг болон Ч.******* нь “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ *******ын зорчих хэсэгт орхиж, тээврийн хэрэгслийнхээ ард болон урд талд ослын зогсолтын тэмдэг тавиагүй байсан талаар мэдүүлсэн хохирогч Т.ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.*******, Б., Ц., Н., М., Н., Б., С., Ж. нарын мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-н 27-31, 37-41, 45-46, 49/, мөн Ч.******* нь “Sinotruk” маркийн тээврийн хэрэгслээ *******аас зайлуулах талаар идэвхи санаачлага гаргаагүй талаар мэдүүлсэн гэрч Ё., Х. нарын мэдүүлгүүд /хх-н 32-33, 36/ болон хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Т.ын биед зүүн талын 4 болон 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн ташаа, зүүн хөлний шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо” гэсэн 09шэ/077 тоот дүгнэлт /хх-н 51/, Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас уг ******* тээврийн осол гарсныг тогтоосон 2016 оны 4 сарын 23-ны өдрийн 5 хүний бүрэлдэхүүнтэй 216 дугаартай техникийн шинжээчдийн “Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобусны жолооч Т. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины жолооч Ч.******* нь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1, 11.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-н 160/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4-10/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж Ч.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.*******ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 75/ тогтоогдсон болно.
Гэмт хэргийн улмаас Т.ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмийн зардал 167.272+190.000=357.272 төгрөг /хх-н 113-114/, компьютер томографикийн үзлэгийн төлбөр 70.000 төгрөг /хх-н 113/, унааны зардал 46.100 төгрөг /хх-н 93-94, 114, 182/, эмнэлгийн төлбөр 100.000 төгрөг, шинжилгээний төлбөр 62.800+25.989=88.789 төгрөгийн хохирлуудыг /х-н 114/ хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох,
Мөн хохирогч Т.ын тээврийн хэрэгсэлд учирсан 5.330.000 төгрөгийн /хх-н 58/ шууд бус хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогчийн Улаанбаатар хотоос машин дуудаж ачаа ачуулсан зардал 100.000 төгрөг, машинаа татуулсан зардал 40.000 төгрөг, машин ачуулсан зардал 40.000 төгрөг, Улаанбаатар хот руу машин хөлсөлж явсны зардал 30.000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 20.000 төгрөг буюу нийт 230.000 төгрөгийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд шинээр нэхэмжилсэн 200 литр бензин шатахууны зардлын / ирж буцсан унааны зардал/ талаарх нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлээгүй байх тул баримтыг бүрдүүлж иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Шүүхээс Ч.*******т ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Иймд шүүгдэгчийн амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 73-39 УБЗ улсын дугаартай “Sinotruk” маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар Ч.*******ын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг автомашиныг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Ч.*******т олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйл, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА