| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0166/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/197 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 1725002160127 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэ
Прокуророос, шүүгдэгч Г.Аыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-11-р байрны ар талд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах” хүнсний дэлгүүрт Д.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Г.А 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-11-р байрны ар талд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах” хүнсний дэлгүүрт орж дэлгүүрийн эзэн Д.Б, түүний нөхөр Атой нартай “өрөө өгсөнгүй” гэснээр шалтаглан үл ойлголцон маргалдаж улмаар зодолдож Д.Бын биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: хохирогч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн .... “Амраа эхнэр Аын хамт манай дэлгүүрт орж ирж байсан. Манай нөхөр дэлгүүрийнхээ хаалгыг онгойлгосон чинь А ирээд манай нөхрийг заамдаад авахаар нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь А хогийн шүүр аваад манай нөхрийн биен дээр 2-3 удаа цохиод авсан. Манай нөхөр уурлаад байхаар нь эмэгтэй хүн цохиод авч магадгүй гээд нөхрийгөө бариад хананд хаагаад зогссон чинь А бид хоёр дээр ирээд миний нүүрийг маажаад цохиод байхаар нь би Аыг түлхсэн чинь А миний үснээс барьж аваад ороогоод доош нь дараад байхаар нь би зөрүүлээд үсдээд авсан чинь Амараа манай нөхрийг очоод заамдаад бариад авсан. Манай нөхөр зөрүүлээд Амарааг бариад авахаар нь хөл муутай хүнийг боль гэсэн чинь манай нөхөр Амарааг түлхээд тэр хоёр салсан. Бид нар зууралдахаа болиод зогсоод ярьж байсан чинь А манай чанасан түмпэнтэй махыг ширээн дээр хөмөрч асгаад түмпэнгээр нь миний толгой руу 2-3 удаа цохиод авсан. Тэгээд А миний хуучин гэмтэж байсан зүүн хөлний үерүү нэг удаа өшиглөж, орилж хашгираад дэлгүүрийг чинь орж нураана гээд дайраад байхаар нь манай нөхөр Аын цамцнаас барьж байгаад түлхээд гаргасан чинь А хойшоо гарахдаа зөөлхөн унасан бөгөөд намайг зодлоо гэж орилж хашгираад өөрөө цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг, гэрч Г.Амарбаярын өгсөн...” Тэгээд манай эхнэр А түрүүлээд орсон бөгөөд би араас нь дагаад орсон /би үйлдвэрийн осолд орсон баруун хөл маань хиймэл юм/ А А хоёр хэрэлдээд А Аыг үсдээд доош нь дарчихсан байсан юм. Тэгэхээр нь би А А хоёрыг салгасан чинь А Б хоёр хоорондоо хэрэлдээд хоорондоо нэг нэгнийгээ үсдээд зодолдоод байсан. Би салгах гээд дундуур нь зөндөө орсон боловч дахин дахин үсдэлцээд байсан бөгөөд А Аыг барьж авчихаад байсан. Тэгээд Аыг арай гэж салгаад дэлгүүрээс гаргасан бөгөөд Б нь дэлгүүрээс гарч ирээд Аыг цохиж аваад байсан. Тэгээд би Аыг холдуулаад цагдаа дууд гэж хэлсэн. А цагдаа иртэл хэрэлдээд зогсоод байсан. Удалгүй цагдаа ирээд А А, Б нарыг аваад явсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 745 дугаартай: ” ... Г.Аын биед эрүүний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүдийн хатуу зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй. Гэмтэл тус бүр нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 744 дугаартай Д.Бын биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь ГЗЗ-ын2.4.1-дзааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт ” хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “.......А шууд миний эрүү тус газар цохиод авсан. Тэгэхээр нь би Аыг бариад авсан чинь эхнэр Б нь дундуур орж ирээд намайг үсдээд авахаар нь зөрүүлээд үсдээд авсан. Ингээд Б бид хоёр үсдэлцэж байхад Б толгойгоороо юм мөргөсөн байж магадгүй. Түүнээс би өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй нөхөр нь намайг барьж авчихаад байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Бын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Г.А нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Уурхайчин багийн 3-11-р байрны ар талд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах” хүнсний дэлгүүрт Д.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай үйлдэл гэж үзсэн Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас Д.Бын биед гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байна. Д.Б Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл санаатай хийж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-90-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д овгийн Гы Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ