| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02103/И |
| Дугаар | 102/ШШ2018/01764 |
| Огноо | 2018-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2018/01764
| 2018 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2018/01764 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 57-194 тоотод оршин суух Тэргүүн овогт Шаравын Ням-Очир /РД:ХЕ63012975/, Боржигон овогт Б.М /РД:ХЕ65022665/ нарын,
Гэрлэлт сэргээлгэх тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Н, Б.М, нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нароролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Н, Б.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 1986 онд танилцаж, 1987 оны 9 дүгээр сарын 10-нд гэр бүлээ батлуулж амьдрах хугацаандаа 1987, 1990 онд 2 охиноо төрүүлж өсгөсөн. Одоо 2 охин маань гэр бүлтэй болж тусдаа гарсан. Бид хоёр амьдралын шаардлагаар 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Гэвч бид 2007 оноос хойш өдийг хүртэл хамт амьдарч байна. Бид одоо элдэв маргаангүй, хамтдаа сайхан амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ сэргээх хүсэлтэй байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Н, Б.М нар нь шүүхийн журмаар 2005 онд гэрлэлтээ цуцлуулсан боловч эвлэрсэн болохоо хамтран илэрхийлж, гэрлэлтээ сэргээлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Ш.Н, Б.М нар нь 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, хамтран амьдарч байгаад, 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 473 тоот шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцласан байна.
Гэвч Ш.Н, Б.М нар нь тийнхүү гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2007 оноос эвлэрч, мөн үеэс дахин хамтран амьдарсан бөгөөд, одоо хамт амьдарч байгаа болох нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан С.Цэрэн-Одном, Ц.Бадарч нарын мэдүүлэг, фото зургууд зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт ...гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ. гэж заасны дагуу хүсэлт гаргагч Ш.Н, Б.М нарын гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Тэргүүн овогт Шаравын Ням-Очир /РД:ХЕ63012975/, Боржигон овогт Бат-Очирын Махаранз /РД:ХЕ65022665/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА