| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/01069/И |
| Дугаар | 00909 |
| Огноо | 2018-03-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 8 дугаар хороо, дэнж 6 гудмаж, 241 тоотод оршин суух, Монгол овогт Нямбаатарын Лхагвасүрэн, /РД: ХВ82040710/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 7-1 дугаар байрны 70 тоотод оршин суух, Ёндон овогт Ганбатын Дуламсүрэн, /РД ШЖ82091202/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн, хариуцагч Г.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 2000 онд Г.Дуламсүрэнтэй танилцаж, 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 436-р тоот батламжаар гэр бүлээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 6 дугаар сарын 10-ныөдөр хүү Л.Пүрэвбаатар төрсөн. 2012 оноос хойш бидний харилцаа хөндийрч тусдаа амьдрах болсон. Хүү эх Г.Дуламсүрэнгийн асрамжид өсөх байгаа бөгөөд сар бүр хүүхдийн тэтгэмж өгнө.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дуламсүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Дуламсүрэн миний бие Н.Лхагвасүрэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн хариуцагч Г.Дуламсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Н.Лхагвасүрэн, Г.Дуламсүрэн нар нь 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Л.Пүрэвбаатар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дугаар тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8 дугаар тал/ зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрэхээс татгалзсан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, 2012 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй байдлыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Л.Пүрэвбаатар эх Г.Пүрэвдуламтай хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу Л.Пүрэвбаатарыг эх Г.Дуламсүрэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Нямбаатарын Лхагвасүрэн, Ёндон овогт Ганбатын Дуламсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Л.Пүрэвбаатарыг эх Г.Дуламсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дуламсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнд олгосугай.
7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО