Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/969

 

   

 

  2022        06          23                      2022/ШЦТ/969

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Аюушжав нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч А.Отгонзаяа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Номуунцэцэг, Б.Отгонцэцэг,

шүүгдэгч К.К, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Е танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Каракас овогт Кулайн Кийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01595 1722 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.К нь 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт 93-23 ДОР улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэлд бага насны охин О.Хтай бэлгийн харилцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч К.К нь 12 настай О.Хтай бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Би тэндээс такси барих гээд гараа өргөхөд цагаан өнгийн 4 хаалгатай машин зогссон. Би тэгээд тэр машинд ороод урд талын суудал дээр суугаад Ботаник явъя гэж хэлсэн. Тухайн машины жолооч нь 20 гаруй насны биеийн дээд хэсэгт бараан өнгийн бомбер өмссөн залуу байсан. Би одоо яг тэр залуугийн царай төрхийг санахгүй байна. Гэхдээ харвал шууд танина. Нөгөө машин хөдөлж замдаа жолооч бид хоёр юм ярилцаж яваад би тэр залууд хандаж ээжээсээ айгаад гэртээ харьж чадахгүй байгаа талаараа хэлээд тэр залуу бид хоёр Дүнжингаравын шинэ замаар баахан явж байгаад буцаад цагдаагийн академаар хойшоо эргэж явж байгаад Да хүрээ захын хажууд байрлах Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо гэх байшингийн ойролцоо гэр хорооллын гудамжинд орж зогсоод тэндээ машинд унтахаар болсон. Тухайн үед ойролцоогоор 5 цаг болж байсан. Бид хоёр машин дотор унтаж байх үед өнөөх машины жолооч залуу гараа миний цамц доогуур шургуулж хөх бариад намайг тэвэрснээ миний дээр гарч өмд дотоожийг тайлаад өөрийнхөө өмд дотоожийг өвдөг хүртлээ шувталж миний бэлэг эрхтэн руу өөрийнхөө бэлэг эрхтнийг хийж надтай бэлгийн харилцаанд орсон. Би тухайн үед эсэргүүцэж өөрөөсөө түлхэж холдуулах гэсэн боловч тэр залуу надтай бэлгийн харилцаанд орсоор байсан. Бэлгийн харилцаанд орж дуусаад өөрийнхөө бэлэг эрхтнийг ариун цэврийн цаасаар арчсан. Мөн миний сууж байсан суудал норсон байсан. Тэр залуу надтай бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Тэгээд машин дотор унтах гэж хэвтэж байх үед өнөөх залуу дахин миний хөхийг оролдож бариад дахин миний дээр гарч бэлгийн харилцаанд орсон. Тэгэхдээ мөн бэлгэвч хэрэглээгүй. Би тэр залууг надтай хоёр дахь удаагаа бэлгийн харилцаанд ороход нь эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд өглөө болж ойролцоогоор 09 цагийн үед машинтайгаа хөдөлж яваад 16 дугаар хорооллын замаар явж байгаад цайз захын уулзвараар офицер руу эргэж төв замаар багшийн дээд хүртэл явж, Багшийн дээд дээр байрлах Хонгор нэртэй эмийн сангийн гадаа очиж зогссон. Тухайн үед миний дотор муухай оргиж, толгой өвдөөд байхаар нь эмийн сан руу орж эм аваад гараад ирэхэд өнөөх машинтай залуу байхгүй намайг орхиод явсан байсан ...

... би 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээрээс гэртээ харина гэж бодоод гар өргөөд такси барихад цагаан өнгийн загварыг мэдэхгүй, спорт машин ирж зогсохоор нь би урд талын суудал дээр суугаад Ботаник руу явна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд унтсан байсан. Тэгээд сэрээд харахад харанхуй болсон байсан ба би хаана байгаагаа мэдээгүй юм. Тэгээд тухайн таксины жолооч юм дуугараагүй. Надад хүч хэрэглэж хувцсыг тайлах гээд байхаар нь би эсэргүүцэл үзүүлээд цааш түлхэхэд нөгөө таксины жолооч юм дуугарахгүйгээр миний хувцсыг тайлах гээд над руу дайраад байхаар нь би дотроо намайг алчихаж магадгүй гэж бодоод хэсэг хугацаанд ухаан балартаад юу болоод байгааг ойлгоогүй юм. Тэгсэн нэг харахад миний хоёр гарыг нэг гараараа бариад миний өмд, дотоожийг тайлаад жолоочийн эсрэг талын суудал дээр намайг доороо оруулаад өөрөө миний дээр гараад өмд, дотоожийг хэзээ яаж тайлсныг мэдэхгүй, надад хүч хэрэглээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд бэлгийн харилцаанд ороод дуусаад жолооч өөрийнхөө хувцсыг өмсөж, би өөрийнхөө хувцсыг өмссөн. Өглөө болоод гадаа гэгээ ороод харахад манай гэрээс холгүй Эрдэнэтолгойгоос Цагдаагийн академи руу явдаг засмал замаар явахаар байдаг баригдаж байгаа барилгын хажууд зогсож байсан. Би тухайн жолоочтой юм дуугараагүй, тэр жолооч ч гэсэн надтай юм дуугараагүй. Би явж байгаад өөрийнхөө бодсон газраа бууя гэж бодсон. Таксины жолооч хаана хүргүүлэх үү гэж надаас асуухад нь би хариулаагүй болохоор таксины жолооч хотын төвөөр явж байгаад Багшийн дээдийн хажуугаар явж байхаар нь нүдэнд харагдсан эмийн санг заагаад тэнд сууна гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49, 60-61/,

 

Гэрч О.Номуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... миний төрсөн дүү болох 13 настай Отгонцэцэгийн Х нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сармисны хонхорын 2 дугаар гудамж 15 тоотод оршин суух нагац эгч Отгончимэгийн гэрт сүүлийн 3 жил тэдний гэр бүлтэй хамт амьдарч байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүү Х нь 6-10 насны үеэл дүү нарын хамт гэртээ байж байгаад 10 жилийн нэг ангийн сурагч Дариа гэх охины хамт халуун усанд орно гэж хэлээд гэрээсээ гарч явсан байсан. Намайг оройн 18 цагийн үед нагац эгч Отгончимэгийн гэрт ирэхэд Х гэртээ байхгүй байсан. 21 цагийн орчим Х гэртээ ирэхгүй байсан учир хамт халуун усанд орохоор явсан ангийн охин Дариагийн гэрт очиход гэртээ байж байхаар нь Хг асуухад “Х бид хоёр Жанжин клубийн хажууд байрлах халуун усанд ороод 20 цагийн үед манай гэрийн үүднээс салсан, Х гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан” гэж хэлсэн. Бид нар Хг эрж хайж байгаад түүний фейсбүүк хаягаар орж үзэхэд Х Bilgvvn Bilgvv гэх нэртэй үл таних залуутай чатаар харьцаж байгаад тэр залуутайгаа уулзаад хамт явсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Гэрч Э.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... би Алтансүх гэх залуутай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч 2020 оноос эхлэн найзалж нөхөрлөж байгаад нэг гэрт орж гэр бүл болж хамтран амьдарч өнөөдрийг хүрсэн. ... энэ хугацаанд Алтансүх ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийнхөө төрсөн эгч Янжмаагийн салсан нөхөр болох Ктэй хамт амьдарч байсан ... Улаанбаатар хотод орж ирээд Алтансүх 93-23 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг ч удаа унаж ашиглаагүй. Алтансүх нь албан ёсоор жолоо барих эрхгүй, хөдөлгөөн ихтэй замд машин унаж чадахгүй юм. ... Улаанбаатар хотод байх хугацаанд найз Чойжинд зарах хүртэл уг тээврийн хэрэгслийг К нь унаж ашигладаг байсан. Тухайн хэрэг гарсан гэх өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө уг тээврийн хэрэгслийг К унаж ашиглаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Алтансүхийн төрсөн хүү болох Болднарангийн төрсөн өдөр болж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Биокамбинатад амьдардаг болохоор Алтансүх нь хүргэн ах Кийг дуудаж уг машинтайгаа хүүхдийнхээ төрсөн өдөрт очиж байж байгаад орой нь ирээд тухайн өдөр К машиныг таксинд явж бинзен хийнэ гэж хэлээд авч явсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирнэ гэж хэлээд ирээгүй. Тухайн өдрийн орой К руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш нь байрны гадаа машиныг авч ирж өгөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 80-82/,

 

2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн:

...уг тээврийн хэрэгсэл нь 93-23 ДОР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл байх ба ... урд талын гуперын доод талын хүрээ нь 2 захын хэсэгт цуурч эмтэрсэн байдалтай, хоёр талын нэмэлт гэрлийн зүүн баруун хэсгийн доод талд гуперын будаг ховхорсон, хоёр талын хажуугийн тал нь саарал өнгөтэй, жолооч талын буюу баруун талын урд кирло нь хонхойсон, ард талын гупер нь зүүн талын хэсэгт хар өнгийн төмөр тогтоогчоор тогтоосон, шаврын хаалт хагарсан, R15 хэмжээтэй хайлшин обудтай, тээврийн хэрэгсэл бүхэлдээ их бага хэмжээтэй хэрэглээний сэв зураастай байсныг тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг харуулж, гэрэл зургаар бэхжүүлэв. ... хөх өнгийн рулийн бүрээстэй, суудал бүрээсгүй, 80х80 сантиметрийн хэмжээтэй цайвар шаргал өнгийн бүтээлэгтэй, саарал өнгийн шалавчтай, тээврийн хэрэгслийн урд салоны хэсэгт үзлэгийг явуулахад Pioneer загварын хөгжимтэй, хар өнгийн хүрээтэй, хар саарал өнгийн салоны хэсэгт байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29/,  

 

2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:

... Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн хяналтын камерын бичлэг байх ба 10 цаг 11 минут 14 секундэд Санхүү эдийн засгийн сургууль талаас ертөнцийн зүгээс баруун тийш чиглэлтэй төв замын нэгдүгээр эгнээнээс баруун гар тийш эргэж туслах зам руу улсын дугаар нь тодорхойгүй Цагаан өнгийн Тоёота Карина маркийн автомашин орж байгаа нь харагдах бөгөөд тухайн автомашин нь 10 цаг 11 минут 23 секундэд Сонор төвийн нэгдүгээр давхарт ирж зогсоод 10 цаг 11 минут 57 секундэд хохирогчийг буулгав. Хохирогч эмийн сан руу 10 цаг 12 минут 07 секундэд ороход улсын дугаар нь тодорхойгүй Тоёота Карина маркийн автомашин нь 10 цаг 12 минут 12 секундэд хөдөлж, ертөнцийн зүгээр баруун тийш явж байгаа нь харагдаж байв... гэх тэмдэглэл /хх-ийн 37-38/,

 

2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн ... гэрч Б.Отгонжаргалаас гаргаж өгсөн 3 хүний зураг бүхий фото зургийн үзүүлж уг зурагт байгаа хоёр эрэгтэй хүнээс уг 93-23 ДОР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан гэх хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон хүн байна уу, хэрэв байгаа бол ямар содон шинж тэмдгээр таньж байгаа талаар асуухад уг зургийн голд сууж байгаа Кулайн Кийг эргэлзээгүй шууд хараад таньж, хэрэг гардаг өдөр цагаан өнгийн спорт машин шиг таксинд явж байсан таксины жолооч мөн байна. Яаж таньж байна вэ гэхээр хэрэг үйлдэх үед зураг дээр өмссөн байсан цайвар ногоон өнгийн куртикийг өмссөн байсан. Уг куртик нь нацист гэж хүмүүсийн ярьдаг бомбер загвартай куртик байсан. Үсний засалт нь тухайн үед байсан үсний засалт байна. Иймд содон шинж тэмдгээр таньж байна гэснийг мөрдөгч тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл /хх-ийн 42/,

 

Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...үзүүлэгч О.Хгийн охин хальсны онцлогоос хамаарч урагдаж гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. О.Хгийн охин хальс нүх том, агшилтгүй байгаа нь урагдахгүй сунаж үлдсэн охин хальс байсан байна. Үүнээс харахад бэлгийн харьцаанд орсон гэдэг нь харагдаж байна. Охины мэдүүлгээр 4 удаа бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн байна. Ийм байх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 94/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 199 дугаартай:

О.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Х нь хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгтэй гэх баримт, шинж үгүй байна гэх шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 97/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3350 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн машин 9333 гэх улсын дугаартай байх боломжтой байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 101-103/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5450 дугаартай:

“О.Хгийн өсөлт хөгжилт насандаа тохирсон байна” дүгнэлт /хх-ийн 113-114/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6995 дугаартай:

К.Кийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Цусны дээж харьцуулах шинжилгээг ДНХ-ийн шинжээч тогтооно. К.К нь бэлгийн замын ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомонизм, хламид өвчний халдваргүй байна. К.К нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127-128/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаартай:

К.К нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. К.К нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. К.К нь хэрэг хариуцах чадвартай байна. К.Кэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 133-134/,

 

Шүүгдэгч К.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн 9323ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Алтансүхийн хамтаар унаад Хан-Уул дүүргийн Биокамбинат руу түүний хүүгийн төрсөн өдөр болж байгаа цуг яваад ирье гээд байхаар нь Б.Алтансүх бид хоёр Биокамбинат руу яваад тэр өдрөө Б.Алтансүх бид хоёр байж байгаад гэгээ арай тасраагүй байхад орой түүний амьдардаг нийтийн байранд ирээд тухайн өдрөө тэдний гэрт би цуг хоноод маргааш өдөр нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Алтансүхээс 9323ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь аваад миний одоогийн хамтран амьдрагч Б.Мөнхдулам нь тухайн үед төрийн тусгай хамгаалалтын газарт тогоочоор ажилдаг болохоор ажил нь орой 18 цагт тарна ах нь Мөнхдуламыг тосоод ажил хөөцөлдөөд ирье гэж хэлээд машиныг нь аваад явсан юм. Тэгээд хамтран амьдрагч Б.Мөнхдулам нь тухайн өдөр ажил ихтэй байсан болохоор 20 цаг өнгөрч байхад ажлаасаа гарч ирээд би түүнийг аваад тухайн үед амьдардаг байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 32-н тойргийн Сансар худалдааны төвийн ард байдаг гэр хорооллын хашаанд хүргэж өгөөд эргэж офицеруудын ордонд өөрийн үеэл дүү Ерэсбэкийн гэрт очиж түүнтэй уулзаад аяга цай уугаад хэсэг байж байгаад 21-22 цагийн орчимд гарч яваад 32-н тойрог руу буюу хамтран амьдрагч Б.Мөнхдулам бид хоёрын амьдарч байсан гэр рүүгээ явж байгаад 23 цаг өнгөрч байхад Хөгжим бүжгийн коллежийн замын урд талдаа нэг хүн гар өргөөд зогсож байхаар нь очоод авах гэж очсон чинь саарал өнгийн юүдэнтэй цамцтай эмэгтэй хүн зогсож байхаар нь очоод хаа хүрэх бэ? гэж асуусан чинь “Жанжин клуб орно” гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн машины ард талын суудал дээр орж ирж суугаад надад 5,000 төгрөг байна. Намайг Жанжин клуб хүргээд өгөөч гэхээр нь би тэгээ тэг гэж хэлээд машиндаа суулгаад Жанжин клубийн урд талын зогсоол дээр нь очоод хүрэх газар нь ирчихлээ буугаарай гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй надад хандаж хэлэхдээ: “Би гэр рүүгээ ормооргүй байна. Би одоо гэртээ орвол ээж, аавдаа загнуулна” гэж хэлээд машинаас буухгүй байсан. Тэгээд эмэгтэй надад хэлэхдээ би найзынхаа гадаа очоод буучихъя манай найзын гэр нь ойрхон байдаг юм гэж хэлэхээр нь би хаана байдаг бэ гэж асуухад Цагдаагийн академийн хажуугаар гараад дээшээ өгсөөд байдаг юм. Та тийшээ хүргээд өгөөч гэхээр нь би машинаа хөдөлгөөд цагдаагийн академи өнгөрөөд замаа дагаад өгсөөд явж байхад цэвэр усны гүний худгийн хажууд очоод энд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд нь зогсоод “ирчихлээ за, мөнгөө төлөөд буулгаарай” гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй надад ахаа мөнгө алга байна гэж хэлээд буухгүй ямар нэгэн шалтгаан хэлэхгүй суугаад байхаар нь ах нь явах гээд байна буугаарай гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй “ахаа машинд чинь жоохон унтчихъя нойр хүрээд байна, дулаацаадахъя’’ гэж хэлээд машины арын сандал дээр сууж байгаад буугаад миний хажуу талын сандал дээр орж ирээд суусан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй бол ингээд буучих ах нь чамаас мөнгө авахгүй, ажилтай явах хэрэгтэй байна, явахгүй бол болохгүй байна гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй буухгүй сууж байгаад надтай яриа өдөөд надад хандаж “Ах нар ингээд бэлэн болонгуут аваад явчихдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаашаа, яах гэж авч явдаг гэж хэлэхэд хаашаа ч хамаагүй аваад явчихдаг шдээ гээд дахин хэлээд надтай бэлгийн харьцаанд орох талаар яриад миний гараас эхлээд өөрөө бариад, уруул дээр үнсээд байсан юм. Тэгээд тэр эмэгтэй хоёулаа бэлгийн харьцаанд орох уу? гэж хэлэхээр нь би эхлээд яахын бэ? болохгүй шдээ гэж хэлсэн чинь зүгээр ээ гэж хэлэхээр нь би тухайн машин зогсож байсан газартаа машины жолоочийн хажуу талын сандал дээр нь шилжиж суугаад тэр охин өөрөө өмсөж байсан хувцаснаасаа өмдөө доош нь өөрөө тайлсан тэгэхээр нь би өөрийнхөө өмдийг тайлаад сандал тэр эмэгтэйг дээш нь харуулж байгаад би дээр нь гараад түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд тухайн газартаа 10-20 орчим минут бэлгийн харьцаанд түүнтэй ороход цаг 00-01 цагийн орчимд байсан санагдаж байна. Ингээд тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж дууссаны дараагаар бид хоёр өөр өөрсдийнхөө өмд хувцсыг өмсөөд би жолоочийн арын сандал дээр суугаад тэр эмэгтэй машинаас буухгүй байсан болохоор тэр эмэгтэй жолоочийн хажуу талын сандал дээр суугаад би жолоочийн арын сандал дээрээ суугаад бид хоёр машин дотроо унтацгаагаад өглөө нар мандаж байх үед тэр эмэгтэйг сэрээгээд өглөө болсон байна, би гэр рүүгээ явахгүй бол болохгүй, чи гэртээ хүргүүлэх юм уу? хаана хүргүүлэх бэ? гэж асуусан чинь тэр эмэгтэй намайг багшийн дээд рүү хүргээд өгчих би тэнд бууна гэхээр нь багшийн дээдийн автобусны буудлын арын туслах зам дээр очиж зогсоод түүнийг буулгаад би явсан.

2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө намайг 9323 ДОР улсын дугаартай Тоёота Карина загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхад гар өргөөд зам дээр ганцаараа зогсож байхад нь аваад Жанжин клуб хүргүүлнэ гэж явж байхдаа замдаа танилцаад очих газарт нь хүргэж өгөхөд машинаас буухгүй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академиас дээшээ өгсөөд байх усны худгийн хажууд очиж зогсоод байж байхад надад О.Х өөрөө бэлгийн харьцаанд орох талаар саналыг тавьж “ах нар намайг бэлэн болохоор хаашаа ч хамаагүй аваад явдаг шүү дээ гэж хэлээд” яриад өдөөд даараад байна жоохон дулаацъя гэж хэлээд урд талын сандал руу шилжиж суугаад ингэхдээ миний хажуудаа сууж байхдаа миний гараас бариад өөрөө намайг эхлээд үнсэх гэж оролдсон. Тэгэхэд би ингэж болохгүй ах нь ажилтай байна явахгүй бол болохгүй гэж хэлээд явах гэсэн боловч машинаас буухгүй байсан ингээд бид хоёр хэсэг хугацаанд ойр зуурын юм ярьж байгаад бид хоёр бэлгийн харьцаанд орохоор болж өөр өөрсдийнхөө хувцсыг тайлаад машины жолоочийн эсрэг талын суудал дээр О.Хг өөрийнхөө доод талд оруулж байгаад би дээр нь гарч түүнтэй бэлгийн харьцаанд орсон юм. Тэрнээс бол О.Хгийн ярьж байгаа шиг түүнд хүч хэрэглэж хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орж хүчиндсэн зүйл огт болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 155-157/,

 

- эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 05-06, 07-08/,

- хэрэг бүртгэлтийн 0210604124 дугаар хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10, 11-14/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18/,

- насанд хүрээгүй хохирогч О.Хгийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 35-36/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай : ... Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн гадна талын хяналтын камерын бичлэгийг буулгасан 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцов гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс К.Кийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 164/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 167-171/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 177/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 180/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 181/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 182/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 183-188/, зэрэг хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Hотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч К.Кэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд         гаргасан байх тул үнэн зөвд тооцлоо.

 

Насанд хүрээгүй хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай болох нь түүнтэй хэн, хэрхэн бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөвөөр тооцож, нотлох баримтаар үнэлэв.

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг насанд хүрээгүй хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх,  хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь их байдаг. Иймд насанд хүрээгүй хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос К.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хүчиндэх” гэмт хэргийг хуульчилж “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” гэж үндсэн шинжийг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд: “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд: “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэг заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж тус тус заасан.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хамгийн сүүлд үйлдсэн хугацаагаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 насанд хүрээгүй байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул хохирогч О.Хг бага насны хүүхэд гэж үзнэ.

 

Шүүгдэгч К.К нь бага насны хохирогчийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байх тул “Хүчиндэх” гэмт хэргийн хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гэх мэт аргаар үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон нь “Хүчиндэх” гэмт хэргийг үндсэн шинжийг болон “бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжүүдийг хангаж байна.

 

Шүүгдэгч К.Кийн бага насны хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, мөн хүүхдийн эрхэд халджээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан байна. Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдлийг буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

 

Дээрх насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бага насны хохирогч О.Хг шүүгдэгч К.К хүчиндсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч К.Кийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгчийн  бага насны О.Хтай бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийг “бага насны хүүхдийн эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл   мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг          хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч К.К нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Хгийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч К.Кийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс 3.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эх Б.Отгонцэцэгт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч К.К нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох төрсөн эх Б.Отгонцэцэг нь төрсөн охин О.Хд анхаарал халамж тавих үүрэгтэй, өөрийн үүргийг биелүүлээгүйгээс тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бүрдсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч К.Кэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч К.Кийн үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн талаарх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч   К.К  нь  2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9323 ДОР гэсэн улсын дугаартай тоёота карина маркийн тээврийн хэрэгсэлд бага насны буюу 13 нас 8 сар, 8 хоногтой О.Хтай бэлгийн харилцаанд орж бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч тухайн цаг хугацаанд 13 нас 8 сар, буюу 8 сартай байсан. Эрүүгийн хуульд 14 нас хүрээгүй хүнийг бага насны хүүхэд гэж ойлгохоор хуульчилсан байдаг. К.К нь бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч К.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид нь гэмт хэргийн улмаас учирсан 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас хохирсон хохирол төлбөрийн баримтыг гаргаж өгөөгүй байна. Насанд хүрээгүй хохирогчийг харахад 13-14 настай болох нь илт байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаснаас оногдуулах ялын хэмжээг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэх, оногдуулах ялыг эдлэх дэглэмийн хувьд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн эх Б.Отгонцэцэг нь шүүх хуралдаанд:

“К.К болон түүний эгчтэй нь 5.000.000 төгрөг авахаар тохиролцсон, 3 саяыг авсан. Дүүг нь бага ялтай гаргаж өгвөл 2.000.000 төгрөгийг нэмж өгөх гэсэн. Сая завсарлахад бага ялтай гаргахгүй бол өгсөн мөнгөө буцааж авна гэж байна. О.Хгийн хохирогчоор орсон өмнөх хэргийн шүүгдэгч нь хорин хэдтэй хүүхэд байсан. Харин энэ чинь бол бараг надтай насаар чацуу шахуу хүн байна. Мөнгөө өгөхгүй буцааж авна гэж байгаа бол энэ хүнд тэр 20 жилийнх нь ялыг өгүүлмээр байна. Гомдолтой” гэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав шүүхийн  хэлэлцүүлэг:

“Бидний зүгээс гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогч нь өөрөө сайн дураараа бэлгийн харилцаанд орсон байна. Насанд хүрээгүй хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг хянан үзэж шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэдэг зүйл ангиар зүйлчилж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан байх ба гэмт хэргийн обьектив шинжийг тодорхойлж хуульчилсантай нийцэхгүй, үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан нэг ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч К.К нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч К овогт Кн Кийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч К.Кийг шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Кэд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

           6. Шүүгдэгч К.К нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Кэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

          

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ

 

                                       ШҮҮГЧИД                          Д.МӨНХТУЯА

 

                                                                                   С.АЮУШЖАВ