Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 201501070390 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                           Л.Отгончимэг

 Улсын яллагч                                           Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                  Ж.Цэцэгээ

 Иргэний нэхэмжлэгч:                             Ц.*******

 Шүүгдэгч                                               Г.*******, Б.******* нар оролцов.

            Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, 19 настай, ам бүл 2, хамтран амьдрагч Г.*******ын хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 28 дугаар байрны 25 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 1 дүгээр гудамжны 13 тоот хашаа/ дугаарын регистертэй, ял шийтгэлгүй, ******* овгийн ы *******.

             Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 29 настай, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Оюундарийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 28 дугаар байрны 25 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 5 дугаар хороо Залуусын 23 дугаар гудамжны 1 тоот,/ ******* дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, дугаарын регистертэй, ******* овгийн *******ийн *******.

 

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Г.******* Б.******* нар нь бүлэглэн, давтан үйлдлээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууран мэхэлж ******* дүүрэг дэх ******* банкны салбараас 10.000.000 төгрөгийн цалингийн зээл, 7.600.000 төгрөгийн автомашины лизингийн зээл авч ******* дүүрэг дэх ******* банкны салбарт нийт 17.600.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ын гэрээс хувцасны шкафнаас нь түүний цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр хоёрыг нь авсан. Тэгээд 2016 оны 6 сарын 5-ны өдөр ******* банкны ******* дахь салбараас зээл авахад ямар бичиг баримт хэрэгтэй талаар асуусан. Харин 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ******* банкнаас *******тай хамт очиж 10 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Уг мөнгөөрөө байр хөлсөлж, мөн тавилга, машин авах зээлийнхээ урьдчилгаанд зарцуулсан. ******* банкны эдийн засагч Энхбаатартай гудамжинд таарч, дахин зээл авч болох эсэх талаар асуухад материалаа бүрдүүлээд ир, судалж үзье гэсэн. Ингээд ын гэрт очиж дахин цалингийн тодорхойлолт аваад 2016 оны 7 сарын 3-ны өдөр ******* банкны ******* дахь салбарын ******* ай салбараас очиж 7.600.000 төгрөгийн автомашины зээл авсан. ын гэрээс авсан цалингийн тодорхойлолт нь тамгатай, нэр нь хоосон тодорхойлолт байхаар нь өөрийнхөө нэрийг бичиж, нийгмийн даатгалын дэвтрийнх нь нүүрийг өөрийнхөө нийгмийн даатгалын нүүрээр сольж банкинд өгсөн. энэ талаар мэдээгүй. Би 2013-2014 онуудад Өмнөговь аймагт ажиллаж байсан. Миний бие хүнд ажил хийж чадахгүй эмчийн хяналтанд байдаг. Зээл авах талаар *******д хэлсэн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол дээр ямар нэгэн маргаан байхгүй, төлнө. Би өмнөх шүүх хурал дээр айсандаа хоёр дахь цалингийн тодорхойлолтыг оос авсан гээд хэлчихсэн юм...”  гэв.                                                 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эхний зээл авахад ******* намайг ******* банк руу ирээд гарын үсэг зураад өгчих гэхээр нь юм асуулгүй зурсан. Дараагийн зээл авахад нь өмнөх зээлийнхээ материалд гарын үсгээ дутуу зурсан байна гэхээр нь очиж зурж өгсөн. Надад мэдсэн зүйл байхгүй, банкны эдийн засагч надад юу ч тайлбарлаж өгөөгүй. Бид хоёр жил гаруй хугацаанд үерхэж байгаад суусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”  гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай банк *******, ******* нарыг хуурамч баримт бүрдүүлээд зээл авсныг 9 сард мэдээд зээлээ төлөх хугацаа, боломжийг өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 5-нд 10 сая төгрөгийн цалингийн зээл, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 7.600.000 төгрөгийн автомашины зээл авсан. Цалингийн 10 сая төгрөгийн зээлийг 6 удаагийн төлөлтөөр 2.160.190 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 9.089.045 төгрөг байна. Харин автомашины зээлийг 6 удаагийн төлөлтөөр 1.718.259 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 6.932.668 төгрөг байна. Ингээд нийт 16.021.714 төгрөг нэхэмжилж байна. Яллах дүгнэлтэн дээрх хохирлын хэмжээг тухайн үед өгсөн мэдүүлэгтэй холбогдуулж гаргасан байна. Үүнээс хойш тодорхой хугацаа өнгөрч бид нар хохирлоо 2016 оны 12 дугаар сарын байдлаар нэхэмжилж байна. Тиймээс багахан хэмжээний зөрүү гарч байна. Бид нар 2015 оны 12 дугаар сараас хойшхи хүү, алдангийг нэхэмжлээгүй шүү...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Д.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Б.******* нь манай нөхөр ******* ХК-д ажилладаг, зээл авах боломжтой юу гээд асуугаад орж ирсэн. Тэгэхээр нь та нөхрийнхөө ажлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх зэргийг эх хувиар нь аваад ир гэсэн чинь удалгүй нөхөртэйгээ хамт шаардсан материалуудыг авчирсан. Тэр үед уг зээл авах хүсэлт гаргасан хүний хувийн мэдээллийг судлахад банкны зээл авах шаардлагыг хангаж байна гэж дүгнэлт хийж, зээл олгохоор шийдвэрлэсэн. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэрээг хийж 10.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 16.8 хувийн хүүтэй олгосон. 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс миний бие “******* ай” салбарын эдийн засагчаар солигдож ажилласан. Тэр үед ******* салбар дээр Г.******* нь 2015 оны 7 дугаар сарын дундуур авто машин авах хүсэлт гаргасан. Тэгэхээр нь өмнөх зээлийн төлөлтийг хугацаанд нь төлсөн байсан учраас найдвартай зээлдэгч гэж үзээд авто машины зээлийг судлахаар болж судлахад мөн банкны шаардлагыг бүрэн хангасан учраас ******* салбарын зээлийн хорооны хурлаар Г.*******т 7.600.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай компанид *******ийн ******* гэдэг хүн ажилладаггүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 57 дугаар хуудас/

Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 200 гаруй ажилчинтай болохоор би ыг цалингийн тодорхойлолт авсныг нь мэдэхгүй байна. Хэргийн материалд байгаа ******* ХК-ийн -ын хэсгийн ******* банкинд гаргасан тодорхойлолтод зурсан гарын үсэг нь миний гарын үсэгний хэлбэр бол байна, гэхдээ би гарын үсгээ ер нь таталж бичдэг, энэ гарын үсэг бол их эмх цэгцтэй байна. Мөн гарын үсэгний ард нэг татлага байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/

Гэрч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би *******, ******* нарыг хэзээ хэдэн төгрөгийн зээл авсан гэдгийг ерөөсөө мэдээгүй байсан. 1 сарын өмнө ******* банкнаас ярихаар нь мэдсэн. Зээл авахдаа миний нийгмийн даатгалын нүүрийг өөрчилж, ******* өөрийн нэр дээр болгож, миний нийгмийн даатгал дотор байсан ажлын тодорхойлолтыг авч өөрийгөө бичиж зээл авсан байсан.  Би бичиг баримтаа гэртээ хүүхдийн хувцасны шкафны дээд талын шургуулганд хадгалдаг. 2015 оны 6 сард Голомт банкнаас зээл авах гэсэн чинь “та ******* ХК”-нд гэрээгээр ажилладаг учраас зээл олгох боломжгүй” гэхээр нь ******* банкнаас зээл авах гэсэн боловч чадаагүй, тэр бичиг баримт маань алга болсон байсан.  Тэгсэн чинь ******* авсан байсан. Нийгмийн даатгалын дэвтрээ баахан хайж байгаад олдохгүй болохоор нь өнгөрсөн намар шинээр авч бөглүүлсэн. 2015 оны 6 сард зээл авах гэж нийгмийн даатгалын дэвтрээ уурхайн нягтлан бодогч аас авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 59-60 дугаар хуудас/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******д ыг яг банкнаас зээл аваад гарч байсан гэж хэлээгүй. Би ыг зээл аваад гарч байгааг хараагүй. ******* салбарын гадна хүнтэй баяртай зогсож байсан гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 238 дугаар хуудас/

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 3 сарын эхээр Япон улсруу ажил хийхээр эхнэр Уранцэцэгийн хамт явсан. Би ыг ямар хугацаатай явсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 239 дүгээр хуудас/

Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 03/3418 тоот албан бичигт “...Монгол улсын иргэн ийн /РД: УГ85102853, ПД: Е1596861/ нь боомтоор 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар-Сөүлийн Ке-868 дугаар аяллын онгоцоор хилээр гарсан тухай бүртгэлд авагдсан байна...”гэжээ /1 дүгээр хавтас 243 дугаар хуудас/

******* банкнаас зээл авахыг хүссэн өргөдөл,  барьцаат зээлийн гэрээнүүд, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбарууд /1 дүгээр хавтас 4-24 дүгээр хуудас/

******* ХК-ийн -ын хэсгээс ******* банкинд гаргаж өгсөн Г.*******ын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Г.*******ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас 6, 10-11, 20 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай “Honda Civic” маркийн УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хувцасны шкаф, хоёр хүний ор, тумбочка зэргийг битүүмжлэхээр тогтоосугай” гэх тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтас, 29-32 дугаар хуудас/,

 

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “хувцасны шкаф, хоёр хүний ор, тумбочка зэргийг 2.400.000 төгрөг, “Honda Civic” маркийн УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.000.000 төгрөгөөр” үнэлжээ. /1 дүгээр хавтас 35-44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2955 тоот актын “Хэсгийн дарга” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. ...“Цалингийн ня-бо” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Л.ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэсэн огноотой, “*******” ХК-ийн ******* банкинд гаргасан “Тодорхойлолт гаргах тухай” гэсэн баримтын 5 дахь мөрийн нөхөх хэсэгт “850,000” гэсэн, 6 дахь мөрийн нөхөх хэсэгт уншигдах “Найман зуун тавин мянга” гэсэн бичгүүд нь бусад нөхөх хэсэг дэх гар бичвэрүүдээс өөр будагч бодис бүхий бичигч хэрэгсэл ашиглаж үйлдсэн байна. Мөн 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэсэн 2 огнооны “6” гэсэн тоо нь “5” ын тоог “6” болгож засварласан байна гэсэн шинжээчийн дүгнэлт  /1 дүгээр хавтас 212-224 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.*******, Б.******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, 105, 106, 112/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2955 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч Г.******* Б.******* нар нь бүлэглэн, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ******* банкны ******* дүүрэг дэх Төв салбараас 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг бусдын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг хуурамчаар бүрдүүлэн, хуурч мэхлэх аргаар олж авсан,

          Мөн давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ******* банкны ******* дүүрэг дэх ******* ай салбараас 7.600.000 төгрөгийн автомашины лизингийн зээлийг бусдын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг хуурамчаар бүрдүүлэн, хуурч мэхлэх аргаар олж авч, өөрийн хэрэгцээ шаардлагадаа захиран зарцуулж, бусдад нийт 17.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн“ би ын гэрээс очиж түүний цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг аваад цалингийн тодорхойлолтод нь өөрийнхөө нэрийг нөхөж бичээд, нийгмийн даатгалын дэвтрийнх нь нүүрийг өөрийнхөө нийгмийн даатгалын дэвтрийн нүүрээр сольж хийгээд ******* банкнаас 2 удаа зээл авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Оюундарийн “би гарын үсэг зураад өгөөч гэхээр нь юм асуулгүйгээр зурчихсан” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын “*******, ******* нар нь манай банкнаас хуурамч баримт бүрдүүлэн нийт 17.600.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Энхбаатарын “эхлээд ******* нь орж ирээд манай нөхөр уурхайд ажилладаг, зээл авахад ямар материал бүрдүүлж өгөх талаар асуугаад гарсан, удалгүй *******тай хамт орж ирсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.ын “би бичиг баримтаа гэртээ хүүхдийн хувцасны шкафны дээд талын шургуулганд хадгалсан байсан. Би банкнаас зээл авах санаатай Уурхайгаас цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрээ авчихсан байсан юм. Миний бичиг баримтыг ******* авсан талаар мэдээгүй” талаархи мэдүүлэг /1 дүгээр хх-н 59-60/, гэрч Л.ын “манай компанид *******ийн ******* гэдэг хүн ажилладаггүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 57 дугаар хуудас/, гэрч Н.ын “...хэргийн материалд байгаа ******* ХК-ийн -ын хэсгийн ******* банкинд гаргасан тодорхойлолтод зурсан гарын үсэг нь миний гарын үсэгний хэлбэр бол байна, гэхдээ би гарын үсгээ ер нь таталж бичдэг” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/, ******* ХК-ийн -ын хэсгийн ******* банкинд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт дээр зурагдсан гарын үсгүүд нь “Хэсгийн дарга” Н., “Цалингийн ня-бо” Л.ын гарын үсэг биш болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2955 дугаартай шинжээчийн дүгнэлт, Г.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн болон  зээлийн гэрээний хуулбарууд зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн ашигласан, олж авсан мөнгөө хувьдаа хэрэглэж байгаа нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Г.*******, Б.******* нарыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /1 дүгээр хавтас 105 дугаар хуудас/ тогтоогдсон болно.

Харин Г.******* нь ******* дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 112 дугаар хуудас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул Б.******* нь ялгүйд тооцогдсон байна. Иймээс Б.*******ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.   

Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь ******* банкны ******* дахь салбарт учруулсан 17.600.000 төгрөгийн хохирлоос 3.878.449 төгрөгийг /хүү тооцсон дүнгээрээ/ төлсөн байх бөгөөд үлдэгдэл 16.021.714 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс Б.*******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, тэрээр 9 сартай жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар /1 дүгээр хавтас 137-141 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй.

Шүүхээс Г.*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан сонгох ялуудаас баривчлах ялыг хэрэглэж оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээг баримтлав.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол арилаагүй тул 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн “Honda Civic” маркийн УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хувцасны шкаф, хоёр хүний ор, тумбочка” зэргийг иргэний нэхэмжлэлийг хангуулах зорилгоор ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн ы ******* нарыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******т эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурван/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.*******т оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ******* овгийн ы *******д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Оюундарийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг журамлан Б.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг ******* дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай захирамж гаргадаг болохыг Б.*******д мэдэгдсүгэй.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.*******, Б.******* нараас нийт 16.021.714  төгрөгийг /арван зургаан сая хорин нэгэн мянга долоон зуун арван дөрвөн төгрөг/ хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
  9. Мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн “Honda Civic” маркийн УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн хувцасны шкаф 1 ширхэг, хоёр хүний ор 1 ширхэг, тумбочка 2 ширхэг” зэргийг гүйцэтгэх бичиг баримтын хамт ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлсүгэй.
  10. Шүүгдэгч Г.*******, Б.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  11. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Г.*******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.*******т авсан цагдан хорих, Б.*******д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА