Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0681/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1317 |
Огноо | 2022-09-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1317
2022 09 08 2022/ШЦТ/1317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Дийн Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1414 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүн болор зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан Э.Дгийн толгойн тус газар нь гар утсаараа цохиж, биед нь зулайн урд хэсэгт шарх, хэвлийн зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1414 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Д.М нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо Гүнболор зочид буудлын ресторанд иргэн Э.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Э.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шөнө 2 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн болор зочид буудлын футболд байрлах пабд орж Хишгээ ахтай уулзаад бид хоёр 0.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво авч уугаад сууж байх үед Хишгээ ахын найз М ах, үл таних эмэгтэйн хамт хажуу талын ширээнд сууж байсан. Удалгүй М ах, пабын зөөгч бид гурав 13 тоглоомыг 10.000 төгрөгийн бооцоотой тоглосон. Тухайн үед би тоглож байгаад нэг хожоод М зөөгч залуу хоёроос мөнгөө аваад явах гэхэд М ах “мөнгө өгөхгүй, арчаагүй өлөн пизда бэ” гэж намайг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй Хишгээ ах ирээд “чи яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэхэд М гартаа барьж байсан утсаараа Хишгээ ахын толгой руу 2-3 удаа “чи чимээгүй бай” гэж хэлээд цохисон. Тэр үед би М ахад “та одоо зүгээр байгаа хүнийг цохиод байгаа юм бэ гэхэд баруун гартаа барьж байсан гар утсаараа миний толгой хэсэгт нэг удаа цохиход толгой хагарч цус гарахаар нь би “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд өөдөөс “хохьчин пизда минь” гэхээр нь би М ахыг нэг удаа алгадсан. Тэр үед М ах “чи намайг цохисон, одоо би цагдаад дуудлага өгнө” гэж хэлээд гар утсааараа дуудлага өгсөн. Тухайн үед миний толгой, нүүр хэсгээс аймар цус гарч угаалгын өрөөнд угааж байх үед М “би гараад тамхи татаад ороод ирье” гэж хэлээд гарсан. Дараа нь араас нь гарахад М ах байхгүй, утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Миний толгой хэсэгт өвдөж зовиурлаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
Гэрч П.Ганхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2022 оны 03 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажилллагаа явуулдаг “Молор” нэртэй пабад бармен хийж байсан. Тэгээд 00 цагийн үед найз М үл таних эмэгтэй найзын хамтаар орж ирээд нэг шил архийг тэр гурав хувааж уусан. Удалгүй танил болох дүү Д гаднаас орж ирээд нэг пиво захиалаад суусан. Мтай сууж байсан 2 эмэгтэй найз нь түрүүлээд яваад өгсөн. Пабад бид гураваас өөр хүн үлдээгүй тул бид гурав хөзөр тоглохоор болоод 10.000 төгрөгийн бооцоотой тоглоод М хожигдсон ба мөнгөө өгөхгүй хэл амаар доромжилж эхэлсэн. Түүнээс болж маргаан үүсээд Дг М гар утсаараа толгой хэсэгт 2 удаа цохиход толгой нь хагарсан. Тэгэхээр нь би толгойгоо угаа гэж хэлээд байж байх үед М өөрөө цагдаад дуудлага өгчихөөд түрүүлээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч З.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн:
...2022 оны 03 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед ажил болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн молор” зочид буудлын нэг давхарт ирсэн. Тухайн үед пабын эзэн Ганхишиг ахтай хамт байж байсан бөгөөд 22 цагийн үед манайхаар үйлчлүүлдэг зүс таних М гэх эрэгтэй үл таних 2 эмэгтэй хүний хамтаар орж ирээд 1 шил 0.75 литрийн архи, ус захиалаад түүнийг тэр гурав хувааж уугаад дахин нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архи захиалж суусан. Удалгүй М гэх хүнтэй хамт явсан 2 эмэгтэй нь яваад өгсөн. М ах текэн дээр хүрч ирээд надтай 13 модны покер тоглосон. Тухайн үед Д гэх залуу манай пабад ганцаараа сууж байсан бөгөөд бид нар хамт покер тоглож эхлэсэн. М ах хожигдоод 10.000 төгрөг өгөхөөр болсон ч мөнгөө өгөлгүй тэр Д гэх залууг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Ганхишиг ах М ахад хандаж “чи 10.000 өгч чадахгүй байж яах гэж тоглосон юм, дээрээс нь хүүхэд харааж ерөөгөөд болиоч” гэж хэлэхэд гар утсаараа Ганхишиг ахын толгой руу 2 удаа цохих үед Д уурлаад “та болиоч, яагаад байгаа юм бэ” гээд босож ирэхээр нь би салгасан. Тэр үед М ах гар утсаараа Дгийн толгой хэсэгт цохиод толгой нь хагарч их хэмжээний цус гарсан. Би тэр үед Дг ариун цэврийн өрөө рүү оруулаад цэвэрлээд гарч ирээд байж байх үед Д “мөнгөө өг эсвэл наад асгарсан цусаа цэвэрлэ” гэж хэлээд нэг гараараа алгадах үед М нь цагдаа дуудлаа гэж хэлээд дуудчихаад өрөө түрүүлээд гарч яваад эргэж орж ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4173 дугаартай:
“Э.Дгийн биед зулайн урд хэсэгт шарх, хэвлийн зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,
Шүүгдэгч Д. Мын мөрдөн байцаалтад өгсөн:
2022 оны 03 дугаар сарын 12-ны оройн 22 цагийн үед 2 найз хүүхэн болох Эрдэнэцэцэг, Шүрэмчимэг нарын хамт Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороон байрлах Гүнболор нэртэй пабад орсон. Тэндээ бид гурав 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаасан. Тэгээд эхний шилээ дуусаад хоёр дахь шил архиа уух гэж байх үед манай хоёр эмэгтэй найз яваад өгсөн. Ганхишиг ширээн дээр суугаад надтай яриа өдөөд байсан. Тэгээд ариун цэврийн өрөө рүү орох гэж байх үед араас нэг хүн нүүрний баруун тал руу цохисон. Юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэгээд гадуур хувцсаа аваад зугтсан. Би гараад хүнд зодуулчихлаа гэж цагдаад дуудлага өгөөд таксинд суугаад шууд гэртээ харьсан.
...би тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир болсон асуудлыг санахгүй байна. Миний санаж байгаагаар би тэндээс гарах гэж байх үед жорлонгийн ойролцоо миний араас хэн нэгэн нь цохисныг санаж байна. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дтай маргалдаж, цохисноо санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 54, 86/,
- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 03-04/,
- хохирогчийн “Энхсайхан овогт Д миний бие Эрүүгийн 2206 00000 1414 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Миний бие тус хэрэгт яллагдагч Д.Мт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлттэй байна” гэх хүсэлт /хх-ийн 51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн хавтаст хэргээс шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 25-35/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Мыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдэл холбогдлыг цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байна.
Хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй боловч хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр нотолдон тогтоогдсон ба гэрчийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон нөгөө гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож Д.М нь Э.Дгийн биед халдсан гэсэн үйлдэл нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Мын иргэн Э.Дгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Э.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Мт ял оногдуулахад хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал болон хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан тухайн зүйлд заасан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ