| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2017/00476/И |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 120
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Сэврэй сум, .................. оршин суух ******* овогт С.Д /регистрийн дугаар: ................./
Хариуцагч: Өмнөговь аймаг, Сэврэй сум, ................... оршин суух ******* овогт Ө.А /регистрийн дугаар: ............................/
Гэм хорын хохиролд 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , иргэдийн төлөөлөгч А.Лхагва, гэрч Д.Х , П.Б , нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ө.А гийн нохой баруун хөлний шилбэнд 4 соёо оруулан хазсан гэмтэл учруулсан, гоо сайхнаа алдсан. Өмнөговь аймгийн Сэврэй сумын хүн эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийлгэж гарсан. Эмнэлэгт байхад огт ирж уулзаагүй, гадуур хэл амаар доромжлоод яваад байсан. Одоо хөл цаашаа идээлээд байгаа тул эмчилгээний мөнгө болон хохиролыг барагдуулж өгнө үү. Нэг соёо нэг сая төгрөг. Ө.А гээс хохиролын төлбөр болох 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- манайхтай саахалт айл. Ө.А г манай хүүхдийг аваад яваач гэсэн чинь за гэсэн. Би хүүхдээ хүргэж өгөөд цай уучихаад гараад явж байтал араас нохой нь ирээд хазсан. Нохой чинь хазчихлаа гэсэн боловч тоохгүй байсан. Тэгээд цус алдаад байсан учраас түргэн дуудсан. Эмч нар хэлэхдээ бид нар зардлыг нь даахгүй, нохой нь хазсан айл даадаг гэж хэлсэн. А-гийнх рүү утасдсан чинь хүүхэд нь аав байхгүй гээд байсан гэсэн. Дараа нь манай аав ээж хоёртой уулзаж нохойгоо алуулах гээд суман дээр аваад ирсэн байгаа гэж хэлээд явсан байсан. Одоо хүртэл сумын эмнэлэгт бензин тосны мөнгө төлөөгүй байгаа гэв.
Хариуцагч Ө.А шүүхэд гаргасан хариу тайбартаа: “Нэхэмжпэгч С.Д нь манай нохойд хазуулсаны улмаас эрүүл мэндэд нь гэм хор учруулсны мөнгө болох 4000000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч би тус нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4000000 төгрөгийн хохирол төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Тухайн өдөр нэхэмжлэгч нь манай нохойд хазуулсан гэх боловч тэр үед би гэртээ байж байсан үе байна. Намайг гэрт байхад манай нохой хуцаж хүн рүү боргоосон болон хүн рүү дайрч давшилсан үйлдэл хийгээгүй, ямар нэгэн чимээ гараагүй. Хүн бас нохой хорь гэж хашгирч хэлсэн зүйл байхгүй, гэрт хүн орж ирээгүй, би өөрийн нүдээр хараагүй учир манай нохой хазсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн үед Даваасүрэн өөрөө манайд ирж хэлээгүй. Тэгэхээр өөр бусад айлын нохойд хазуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Мөн манай тэр хавьд золбин нохой тэр үед байсан, Тэр нохой хазсан байх магадлалтай юм. Нөгөөтэйгүүр эмчилгээний төлбөр болох 4000000 төгрөгийг манай нохой хазаагүй учир нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хоёр байдлаар гаргасан байгаа. Нэг нь эмчилгээний төлбөр болох 4 000 000 төгрөг, нэг бол хохирол гээд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Хүлээн зөшөөрөхгүй байгаа үндсэн шалтгаан нь нэгдүгээрт тухайн өдөр Ө.А гийн нохойнд хазуулсан гэдгээ нотлоогүй байгаа. Хоёрдугаарт гэвэл *******гийн гэрийн гадуур золбин нохой байсан. Тухайн золбин нохойнд хазуулсан байхыг үгүйсгэх аргагүй байгаа учраас өнөөдөр нохойнд хазуулсан талаар хэнч хараагүй байдаг. Нэхэмжлэгч нь тухайн өдөр нохойнд хазуулчихлаа гээд Ө.А д утсаар мэдэгдсэн байдаг. Тэгээд эмнэлэг дээр очоод уулзсан. Ө.А гийнх нохойтой айл байсан. Тухайн үед золбин нохой зөндөө байсан учраас яг аль нохой хазсан гэдгийг өнөөдрийн байдлаар тогтоогоогүй байгаа учраас нэхэмжилж байгаа 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар эхний тайлбараа гаргаж байна. Гэрчүүд туханй үед Ө.А гийн нохойд хазуулсан гэдгийг нотолж чадахгүй байна. Мөн хэдэн оны хэдэн сард нохойд хазуулсан талаараа мэдэхгүй байна. Тухайн нохойны хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийг хуулиар тогтоогоогүй. Уг нохойны өмчлөгч, эзэмшигч нь Ө.А мөн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр, баримт байхгүй байгаа учраас Ө.А хариуцах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Хэргийн хүрээнд авагдсан зургуудаас харахад эдгээр зургууд хэний хөл гэдэг нь тодорхойгүй, тухайн хөлний зураг хэдэн сарын хэдний өдөр авсан зураг гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 501 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлээ гаргаад байна. Нохойд уруулснаасаа болоод эрүүл мэндэд учирсан гэм хор нотлогдоогүй байна. Энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжилж байгаа мөнгө 210 000 төгрөг гарсан талаар шүүхэд баримтаа гаргаж өгөөгүй байна. Энэ нь яг юуны төлбөр гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Иймд С.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, С.Д гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаар прокурорын тогтоолын хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, Ө.А гээс Ц.Б д олгосон итгэмжлэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ө.А гээс гэм хорын хохиролд 4000000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.А гийн нохойд хазуулсны улмаас баруун хөлийн шилбэнд 4 соёо орж хөнгөн гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бие махбодын гоо сайхныг алдагдуулсан тул нийт 4000000 төгрөг нэхэмжилнэ гэж,
Хариуцагч нь манай нохойд хазуулсан болох нь нотлогдохгүй байгаа, манай түүгээр байсан золбин нохой хазсан байх магадлалтай гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Амьтныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, захиран зарцуулах эрхтэй этгээдийг өмчлөгч гэж ойлгох ба хариуцагч Ө.А нь нэхэмжлэгч С.Д гийн хазуулсан нохойн өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн “Ө.А гийн гэрийн гадаа байсан нохойд хазуулсан. Тэдний малчин Саруул нохойгоо хорьж өгсөн боловч араас ирээд хазсан” гэх тайлбар, гэрч П.Х “А-д танай нохой манай охиныг урсан байна. Эмнэлэгт хэвтэж байгаа гэхэд А- эмнэлэгт гарсан төлбөрийг нь төлнө. Манайх нохойгоо алуулах гээд аваад ирсэн гэж байсан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Гэрийн тэжээвэр амьтны эзэн тэдгээрийн өмчлөгч байдаг тул уг амьтны бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хариуцагч нь гэрч П.Х д эмнэлгийн зардлыг төлөх талаар ярьж байсан ба эмнэлэгт 60 орчим мянган төгрөгийн төлбөрийг төлсөн болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б д мэдээлэл өгсөн байгаагаас харахад нэхэмжлэгч С.Д гийн хөлийг хазаж гэмтэл учруулсан нохойн эзэн хариуцагч Ө.А болох нь нотлогдож байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 7 хоног эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний нэг хоногийн төлбөр 15000 төгрөг, вакцины үнэ 45000 төгрөг, эм тариа, бензиний үнэ 60000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байгааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэхгүй байх тул нэхэмжлэгчийн дээрхи тайлбарыг үндэслэн 210000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.А гээс 6950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
Л.УГТАХБАЯР