| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00232/И |
| Дугаар | 331 |
| Огноо | 2018-08-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* оршин суух ******* *******ийн ******* /РД:*******/-ийн
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, байр, оршин суух ийн /РД:/-т холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Бид хоёр 2014 онд танилцаж, 2016 оны 05 дугаар сар хүртэл ханилан суусан. 2016 оны 1 сарын 17-ны өдөр охин Ц. төрсөн. Хүүхэд төрөх үед Л. байгаагүй салаад яваад өгчихсөн байсан учраас захиргааны журмаар эцэг тогтоолгож чадаагүй. Цаашид Л., охин бид хоёртой хамт амьдрахгүй учраас хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л. шүүхэд гаргасан тайлбартаа: Б.*******тэй 2015 оны 01 дүгээр сард танилцаад 2016 оны 03 дугаар сар хүртэл холбоотой байсан. Тэр үед Б.******* хэд хэдэн хүнтэй нэр холбогдож байсан учраас хүүхэд минийх гэдэгт эргэлзэж байна гэжээ.
Хариуцагч Л. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.*******ээээс салсанаас хойш эхнэр, хүүхэдтэй болсон. Шинжилгээний хариуг зөвшөөрч байгаа учраас эцэг тогтоолгож, тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.аас Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 2016 оны 1 сарын 17-ны өдөр охин Ц.гийн эцгийг шүүхийн журмаар тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Л. хүүхдийн эцэг гэдэгтэй маргаж, хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхийг хүссэн.
Шүүх хүсэлтийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн учраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.
Шинжээчийн 7922 дугартай дүгнэлтэд “Л. нь Ц.гийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99% /хувь/-ийн магадлалтай байна” гэжээ.
Энэ дүгнэлт нь хариуцагчийн хариу тайлбарыг няцаасан, түүнийг хүүхдийн эхтэй эр, эмийн харьцаатай байсан, охин Ц. түүний охин мөн болохыг нотлосон тул хариуцагч Л.ыг 2016 оны 1 сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.гийн эцгээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан хариуцагч ийн ыг 2016 оны 1 сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.гийн эцэг болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2016 оны 1 сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ийн /РД:/-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.700 /нэг зуун гурван мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 103.700 /нэг зуун гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ