Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Г.*******, Б.******* нарт тус тус холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                                  Л.Отгончимэг

Улсын яллагч:                                             Х.Эрдэнэтуяа  

Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч:    Д.Цолмон

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч:          Д.Цэнд-Аюуш

Хохирогч                                                     Б.

Шүүгдэгч                                                     Г.*******, Б.******* нар оролцов.

Монгол улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ******* аймгийн Хилийн Цэргийн 016 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 1-3 насны 2 хүүхдийн хамт  Улаанбаатар хотын ******* дүүргийн 16 дугаар хороо, ******* хотхоны 2 дугаар байрны 27 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар:Багануур дүүргийн 5 дугаар хороо, *******ын 12 дугаар гудамжны 01 тоот/ 2008 оны 5 сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан РД:******* дугаарын регистертэй, овгийн ын *******

Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 09 сараас 3 насны 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, 16 дугаар гудамжны 6 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, РД:НП93051917 дугаарын регистертэй, овгийн  ийн *******       

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд/:

             Шүүгдэгч Г.******* нь ялтай байх хугацаандаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 22 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Девизийн урд хэсэгт байрлах тал дээр Б.*******, Б. нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.*******, Б. нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

             Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 22 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Девизийн урд хэсэгт байрлах тал дээр Г.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нуруун тус газар нь архины шил зоож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ      

                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 4 сарын 28-ны өдөр хотоос эгч буюу хүргэн ийн гэрт иртэл тэднийд хамт байж байсан. Тэгээд 16 цагийн үед , ******* хоёр хөдөөнөөс ыг авахаар ирсэн. Бид нар дэлгүүрээс архи, пиво аваад *******ийнд пивоо уугаад, мотоцикольтой Девизийн тэнд архиа очиж ууцгаасан. их согтсон бараг тасарсан байсан. , ******* нар бол хоорондоо эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд харин надтай бол худ ургийн холбоотой юм. Харин би тай төрөл садангийн холбоотой. , ******* хоёр ыг мотоцикольтой хөдөө авч явна гэхээр нь би “согтуу байж мотоциколь унаж хөдөө явах гэлээ, харин төв орж надтай хамт архи ууя” гэж хэлсэн. надаас дүү байж намайг хүндлэхгүй, надтай маргалдаад байхаар нь би гараараа түүний нүүрэнд нь цохьсон. Гэтэл ******* бас боль гээд байхаар нь түүнийг гараараа нүүрэнд нь цохьсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэнэт ******* архины шил миний нуруунд зоосон. Хохирогчийн хувьд *******ид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн” гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид нар Девизийн орчим архи ууж байгаад мал дээрээ жаахан хүүхэд үлдээсэн учраас явахгүй бол болохгүй гэсэн юм. Би тэр үед тай юм яриад зогсож байтал ******* ийг цохиж хамраас нь цус гаргаад дээрээс нь хөлөөрөө дэвсэж байхаар нь би “хүүхэд аллаа боль” гэж хэлтэл ******* намайг эргэж хараад гараараа нүүрэнд цохьсон. Би тэр үед нь аягалж байсан архиа дарж унахдаа шилийг нь хагалчихсан. Тэгээд босч иртэл ******* рүү явж байхаар нь ийг өмөөрч араас нь архины шил нуруунд нь зоосон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. бид хоёр үеэлүд юм. Хохирогчийн хувьд надад *******д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид Девизийн орчим архи ууж байгаад би “хөдөө мал дээр хүүхэд үлдээсэн тул явна” гэж хэлтэл ******* нь хамт явж архи уусангүй, хотоос ирж байхад намайг хүндэлсэнгүй гээд миний нүүр рүү цохиход би хамраа дараад хэвтсэн, дээрээс намайг дэвссэн. ******* намайг өмөөрч “хүүхэд аллаа болиоч” гэж хэлтэл түүнийг шууд цохьсон. Гэтэл ******* хашгираад босоод ирсэн, *******гийн нуруунаас цус гарч байсан. Одоо надад *******д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Г.гийн өгсөн: “...Манай нөхөр , нар пиво хувааж уугаад сууж байтал *******, нар хөдөөнөөс ыг авч явахаар ирээд бензин авахаар гарсан. Удалгүй манай дүү ******* хотоос ирсэн, араас нь *******, нар орж ирээд бүгд хамт гарцгаасан. Тэгээд орой 23 цагийн үед ******* манай нөхөр рүү залгаад хутгалуулсан гэж хэлэхээр нь нөхөртэйгөө хамт такси бариад Девизийн ойролцоо очоод байхгүй болохоор нь буцаад гэртээ ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 25/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.ийн өгсөн:”...Тэр өдөр гэртээ байж байтал манай хамаатны дүү ирээд пиво авчирч өгөхөөр нь хамт ууж байтал , ******* нар ыг авахаар хөдөөнөөс ирээд бензин авахаар гарсны дараа эхнэрийн дүү ******* хотоос ирсэн. Удалгүй *******, нар ирээд тэд дөрвүүлээ гараад явцгаасан. Орой 23 цагийн үед ******* Дивизийн тэнд хутгалуулчихлаа гэж утсаар ярихаар нь эхнэр бид хоёр такси барьж очоод олоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 24/ Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09/шэ211 дугаартай актын: “Б.ий биед хамар ясны шинэ хугарал, духны зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэх дүгнэлт /хх-29/

Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09/шэ212 дугаартай дүгнэлтэд: “Б.*******ийн биед хамар ясны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэх дүгнэлт /хх-33/

Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09/шэ210 дугаартай дүгнэлтэд: “Г.*******н биед зүүн дал хатгагдаж зүсэгдсэн оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэх дүгнэлт /хх-37/

Шүүгдэгч Г.*******, Б.******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 55, 61, 67-72/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09/шэ210, 09/шэ211, 09/шэ212 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Г.******* нь ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 22 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Девизийн урд хэсэгт байрлах тал дээр Б.*******, Б. нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.*******, Б. нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “согтуугаар мотоциколь жолоодож хөдөө явна гэхээр нь явуулахгүй гэж хэлснээс болж маргалдаж, , ******* нарыг цохьсон. Намайг хүндлэхгүй байгаа юм шиг санагдсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.*******, Б. нарын “хөдөө мал дээр хүүхэд үлдээсэн буцлаа гэж хэлэхэд ******* нь та хоёр намайг хүндэлсэнгүй гээд бид хоёрыг цохьсон” талаарх мэдүүлгүүд, хохирогч нарын биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Б.ий биед хамар ясны шинэ хугарал, духны зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мөн Б.*******ийн биед хамар ясны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн 09/шэ211, 09/шэ212 тоот дүгнэлтүүд /хх-н 29,33/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 22 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Девизийн урд хэсэгт байрлах тал дээр Г.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нуруун тус газар нь архины шил зоож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.*******гийн “гэнэт ******* нь миний нуруунд архины шил зоосон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Г.*******н биед зүүн дал хатгагдаж зүсэгдсэн оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо” гэсэн 09/шэ210 дугаартай дүгнэлт /хх-н 37/ болон гэрч Г., Б. нарын мэдүүлгүүд /хх-н 24-25/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Г.******* нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь “согтуугаар мотоциколь жолоодож хөдөө явна гээд миний үгэнд орохгүй, намайг хүндэлсэнгүй" гэж хохирогч Б., Б.******* нарт дургүйцэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

Б.******* нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь Б.ийг өмөөрч, хохирогч Г.*******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Г.*******, Б.******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б., Б.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт "гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй" гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.*******г хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Г.******* нь эвлэрч байгаа тухайгаа, шүүгдэгч Б.******* нь хохирогчтой эвлэрсэн талаараа тус тус мэдүүлж байна.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-55/ тогтоогдсон болно.    

    Иймд шүүгдэгч Б.******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч Г.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.******* нь хамгийн сүүлд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзжээ.

Г.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэвэл зохино. Өөрөөр хэлбэл нийт биечлэх эдлэх ялыг тогтоохдоо энэ тогтоолоор оногдуулсан баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг нь нэмж нэгтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.*******д ял оногдуулахдаа согтуугаар, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12 дахь заалтад заасан ял хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ын *******, овгийн  ийн ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч овгийн ийн *******эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар овгийн ын *******д 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдийг журамлан Г.*******д энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ял дээр өмнөх Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын заримыг буюу 4 /дөрвөн/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 5 /таван/ сарын хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан  5 /таван/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Хохирогч Б., Б.*******, Г.******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. Г.*******, Б.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Б.*******ид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Г.*******д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Г.*******, Б.******* нарт болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.*******д авсан цагдан хорих, Б.*******ид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.БАЙГАЛМАА