| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00312/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2018-08-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж , ******* оршин суух ******* ******* ******* /РД: *******/-ийн
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, гудамж ******* оршин суух гийн /РД: /-аас
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 0******* сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 0******* сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би М.тай 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Э., 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүү Э., 2012 оны сарын 22-ны өдөр хүү Э. нар төрсөн. 2012 оноос бидний хооронд үл ойлголцол бий болж, таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч эхлэсэн. Бид одоо хэн аль нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болсон тул гэрлэлтийг цуцалж хүү Э., Э. нарыг эцэг М.ын асрамжид, хүү Э.г миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бид тусдаа амьдраад 6 жил болж байна. 3 хүүхдээ хооронд нь байнга уулзуулдаг. Тусдаа амьдарснаас хойш өөр хүнтэй ханилан сууж хүүхэдтэй болсон. Б.******* ч мөн адил өөр хүнтэй ханилан сууж хүүхэд төрүүлсэн учраас бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Тиймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг эцэг, эхийн асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.аас “өөр бусадтай ханилан сууж, хүүхэд төрүүлсэн” үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүсчээ.
Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үйл баримтад маргаагүй.
Тэд 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ 423-рт бүртгүүлж гэрчилгээ авч, 2006 оны 12 дугаар сарын 08-ны дөр хүү Э., 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүү Э., 2012 оны сарын 22-ны өдөр хүү Э. нарыг төрүүлжээ.
Гэрлэгчид хэн аль нь хувийн тараамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдраад 6 жил болж байгаа бөгөөд тэд хэн аль нь өөр бусадтай ханилан сууж үр хүүхэд төрүүлсэн, цаашид ханилан суух сонирхолгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүү Э., Э. нар эцэг М.ын асрамжид, хүү Э. эх Б.*******ийн асрамжид байсан, эцэг, эх хүүхдүүдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, зохигч хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.3.-т зааснаар ******* ******* *******, гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.5.-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Э., 2012 оны сарын 22-ны өдөр төрсөн хүү Э. нарыг эцэг М.ын асрамжид, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.г эх Б.*******ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.аас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ