| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00301/И |
| Дугаар | 325 |
| Огноо | 2018-08-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,*******, ******* ******* гудамж, ******* оршин суух ******* *******ын ******* /РД: *******/-ын
Хариуцагч: дүүрэг, хороо, ын гудамж, оршин суух ийн /РД: /-аас
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 0 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 0 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.тай 2009 онд танилцаж, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тусдаа гарч хамт амьдрах болсон. Бидний дундаас 2010 оны 0 сарын 13-ны өдөр охин Б. төрсөн. Хүүхдээ төрүүлснээс хойш гэр бүлээс гадуур харьцаатай болж, ялихгүй зүйлээс болж зоддог байсан. 2011 оны 11 дүгээр сард хулгайн хэргээр Төв аймгийн шүүхээр 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 0 сард суллагдсан. Охин Б. 8 настай, 2 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд миний асрамжинд байдаг. Б.ыг хорих ял авснаас хойш хамт амьдрахгүй болж, өөр хүнээс жирэмсэн болсон. Бидний амьдрал цааш үргэлжлэх боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, охин Б.ыг өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Б.Энэбиш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И.******* төрөөд 1 сартай нярай биетэй байгаа учраас шүүх хуралдаанд орох боломжгүй. Б.тай цаашид хамт амьдрах боломжгүй, өөр хүнтэй ханилан суугаад өөр амьдрал зохиосон. Б. хулгай хийж шоронд орсноос энэ хоёрын амьдрал бүтэлгүйтсэн. Охин Б.ыг эхийн асрамжид үлдээсэн нь дээр байх. Б. эрхэлсэн ажилгүй, орон гэргүй эмэгтэй хүүхэд эхийгээ дагаж амьдарсан нь дээр байх. Эцэг нь тусдаа амьдарч байгаа учраас тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2009 онд танилцаж, 2010 оны 0 сарын 13-ны өдөр охин Б. төрсөн. Би 2011 оны 11 дүгээр сард хэрэгт холбогдоод хоригдсон. Манай эхнэр намайг хоригдох хугацаанд эргэж очдог байсан. И.******* намайг хоригдож байхад надаас салж өөр хүнтэй ханилан сууна гэж хэлэхэд нь би маш их гуйдаг байсан. Би 2015 оны 04 дүгээр сард И.*******тай ярихад надаас салж өөр хүнтэй амьдарна гэж хэлсэн. Одоо И.******* өөр хүнтэй ханилан суугаад хүүхэд төрүүлсэн учраас гэрлэлтээ цуцлуулж, би охиноо өөрийнхөө асрамжид авмаар л байна. Одоогоор ажилгүй, орох оронгүй учраас эхийгээ бараадсан нь дээр байх. Охиндоо тэтгэлэг өгнө. И.*******аас гуйхад охиныг минь надтай уулзуулж байгаарай гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Б.Батбатараас “өөр бусадтай ханилан сууж, хүүхэд төрүүлсэн” үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эхийн асрмжид үлдээж, эцэг Б.аас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар ******* *******ын *******, ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 0 сарын 13-ны өдөр төрсөн охин Б.ыг эх И.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар 2010 оны 0 сарын 10-ны өдөр төрсөн охин Б.ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, энэ зүйлийн 40.1.2.-т зааснаар 2010 оны 0 сарын 10-ны өдөр төрсөн охин Б.ыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177.150 /нэг зуун далан долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Батбатараас 177.150 /нэг зуун далан долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ