Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00640

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2018/00640

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдаанытанхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:......ХХК-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 00 тоотод оршин суух, .....

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 00 тоотод оршин суух, ...

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг ....тоотод оршин суух, ......нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3540783,21 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... нар нь хамтран зээлдэгч ....ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг .....тоотод байрлах хашаа байшинг барьцаалж 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №0000020 дугаартай Зээлийн гэрээ", мөн өдрийн №0000020-2 дугаартай Барьцааны гэрээ-г тус тус байгуулан ....-с 12 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2017 оны 03 сарын 16-ны өдөр 580,350.00, 2017 оны 04 сарын 21-ний өдөр 621,630.00 2017 оны 05 сарын 31-ний өдөр 570,000.00 2017 оны 11 сарын 09-ний өдөр 500,000.00, 2017 оны 11 сарын 15-ны өдөр 300,000.00, 2017 оны 12 сарын 26-ны өдөр 100,000.00, 2018 оны 02 сарын 21-ний өдөр 800,000.00 төгрөг нийт 3,471,980.00 төгрөгийг буцааж төлсөн бөгөөд 2018 оны 02 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ дууссан байна. 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,350,370.50 төгрөг, хүү 128,989.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,423.45 нийт 3,540,783.21 гаргуулж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....  нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манайд анх 20.000.000 төгрөгний зээл авах хүсэлт гаргасан байдаг. Манайх тухайн үед барьцаа хөрөнгийг нь харгалзан үзээд зээл олгох боломжгүй гэж үзсэн. Дахиад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5000000 төгрөгний зээл авъя, нягтлангийнхаа хашаа байшинг барьцаалж байгаа. 1 жилийн хугацаанд төлнө. Цагаан сарын өмнө байсан учраас гурил зарагдчих юм бол энэ сардаа багтаагаад төлнө гэж хэлэхээр нь манайхаас ярилцаад барьцаа хөрөнгийг нь харгалзан, нарыг давхар зээ....лдэгчээр оруулж 5000000 төгрөгийг 3.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээл олгосон. Эхний 3 сар мөнгөө асуудалгүй төлж явсан. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл зээлээ төлөөгүй. Яагаад төлөөгүй вэ? гэхээр тариа будаагаа хураах гээд завгүй байна гэж хэлсэн. Тэр үед нь ярилцаж ойлголцоод хүлээсэн. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 удаа буюу 500000, 300000, 100000 төгрөг тус тус төлсөн. Түүнээс хойш мөн төлбөр хийгээгүй. Шинэ жил, Цагаан сар болох гэж байна түр хүлээж байгаа ч цагаан сараар гурилаа зараад өгье гэж хэлэхээр нь хүлээсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусах байсан. Цагаан сар дуусаад төлөхгүй болохоор нь очиж уулзсан. Тэр үед өөрөө зээлээ төлөх талаар өргөдөл өгсөн. Өргөдөл нь хэргийн материалд байгаа. Манайхаас саналыг нь хүлээж аваад мөн хүлээсэн. Өнөөдрийг хүртэл эргэж холбогдоогүй, мөнгө төлөөгүй. Монгол банкны мэдээллийн сангаас лавлаж харахаар бусад зээлээ төлсөн байдаг. Манай зээлийг төлөөгүй байдаг. Ярихаар төлнө гэдэг. Та мөнгөө төлчих юм бол манайхаас нэхэмжлэлээ буцаагаад авахад бэлэн гэж хэлсэн чинь шүүхэд өгсөн бол 8 дугаар сар хүртэл төлөхгүй гэж хэлсэн. Манайх бага хэмжээний зээл учраас заавал хашаа байшинг нь барьцаалах шаардлага байхгүй. Дахиад хувиар гаргаад төлөөд өгөөч гэхээр манайхтай уулздаггүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... ХХК-н нь хариуцагч ..... нараас зээлийнгэрээний үүргийн гүйцэтгэл 3540783,21 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх .... ХХК-ийн нэхэмжлэлийн хүлээж авч иргэний хэрэг үүсгэж хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулж өгөх ажиллагааг хийсэн боловч хариуцагч нар хариу тайлбараа гаргаж өгөөгүй байх ба мөн хариуцагч нар шүүх хуралдааны товыг хүлээж авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч .... нар нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэт санхүү нэгдэл ....ХХК-с 0000020 дугаартай зээлийн гэрээгээр 5000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 3.5 хувийн хүүтэй байхаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд барьцааны гэрээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ бүст **тоот Ү-** гэрчилгээний дугаартай, 74.8 м.кв хувийн орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ бүст **тоот Г-** дугаартай 800 м.кв талбайтай өмчлөлийн газрыг тус тус барьцаалан зээл авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ... ын ... ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 5-13-р тал/

 

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч . үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч.... нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч ..... нар нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулалгүй, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээнээс үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон ёсоор төлбөрийг төлөх, үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах талаар харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж , үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч буюу зээлдэгч ...... нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3350370,50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 128989,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61423,45 төгрөг, нийт 3540783,21 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ бүст **тоот Ү-** гэрчилгээний дугаартай, 74.8 м.кв хувийн орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ бүст **тоот Г-** дугаартай 800 м.кв талбайтай өмчлөлийн газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71709 /далан нэгэн мянга долоон зуун ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....... нараас 71709 /далан нэгэн мянга долоон зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт санхүү нэгдэл ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ....., С.....нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3350370,50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 128989,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61423,45 төгрөг, нийт 3540783,21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ....К-д олгосугай.

2. Хариуцагч ....нар нь нэхэмжлэгчид төлөх 3540783,21 сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ бүст **тоот Ү-** гэрчилгээний дугаартай, 74.8 мкв хувийн орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ бүст **тоот Г-** дугаартай 800 м.кв талбайтай өмчлөлийн газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71709 /далан нэгэн мянга долоон зуун ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ..... нараас 71709/далан нэгэн мянга долоон зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ