Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 218/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа

шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц, О.Ц, О.С, Ц.Энарт холбогдох 201719000375 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 07 сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн амьдардаг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг Сэнжит гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цээхээ овогт Гэндэннямын Цэвээнгэрэл Регистрын дугаар: ОК85070115

Монгол улсын иргэн, 1991 оны 01 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4-р баг Ханан хөдөө гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Отгоны Сүхээ Регистрын дугаар: НУ91011713

Монгол улсын иргэн, 1982 оны 04 сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн Бэгэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4- р баг Хамар даваа гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Таван гэзэгт овогт Бямбаагийн Базарсад Регистрын дугаар: ЖИ82040937

Монгол улсын иргэн, 1988 оны 10 сарын 27-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Улаан бүрд гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цамхаад овогт Цэдэнбалжирын Эрдэнэбат Регистрын

дугаар: ОР88Ю2719

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг “Навчтайн өвөр” гэх газраас иргэн Д.Сүхбаатарын өмчлөлийн хэвтээ зуузай тамгатай, ахар дэлтэй, 9 настай, хонгор зүсмийн сувай гүүг 63-85 ТӨВ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.500.00 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Би өөрийн адуугаа 2012 оноос хойш Ц.Батболд гэдэг айлынд тавьж хариулуулдаг байсан юм. Тэгсэн 2017 оны 01-р сарын дундуур цагаан сарын өмнөхөн яг хугацааг нь сайн санахгүй байна миний нэр дээр тооллогддог Хонгор зүсмийн Ц тамгатай 9 настай сувай гүүг бэлчээр дээрээсээ алдагдчихлаа гэж Ц.Батболд надад хэлж байсан юм. Тэрнээс хойш хайгаад сураг ажиг байхгүй байж байгаад сүүлд Ц.Батболд нэг Содоо буюу Базарсадын эхнэр манай гадаа танай хонгор гүүг манай нөхөр найзуудтайгаа нядлаад зарсан гэж хэл дуулгасан байсан. Тэгээд тэр дагуу цагдаад мэдэгдэж цагдаагийн байгууллага дээрх этгээдүүдийг баривчилсан.. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол бүрэн барагдсан..” гэх мэдүүлэг /хх-15-17 дугаар хуудас /,

Гэрч Ц.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би 2017 оны 01-р сарын сүүлээр би он сарыг нь сайн санахгүй байна миний бодлоор 21-22-ыг шилжих шөнө болов уу гэж бодож байна манай адуунд байсан хонгор зүсмийн 9 настай ахар дэлтэй, хэвтээ зуузай тамгатай сувиа гүү алга болсон байсан. Тэгээд хүү Батжаргалыг явуулж Базарсадын гадаа очоод үзээд ир эд нар л авчих шиг боллоо гээд явуулахад манай хүү очиж ирээд хашааных нь гадаа сэвс, жоохон цус байна гэж ирсэн. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид ах нь энд нэг гүү алдчихлаа ирээд үзээд өгөөч гэхэд ажлаа зохицуулаад шалгаж өгнө гээд таг болсон. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад би Базарсадын ойрхон байдаг Гүнтэв гэдэг хүнээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн, тэгээд сүүлд 2017 оны 06 сарын 01-ний өдөр Базарсадын эхнэр Нэргүй- Эрдэнэ манай хүү Батжаргалд танай өвлийн алдсан хонгор гүүг Сүхээ, Цэвээнгэрэл, Эрдэнэбат, Базарсад нар манай гадаа нядалж авч явсан гэж хэлсэн байсан. Тухайн үед Цэвээнгэрэл нь Базарсадын эхнэрийг чамайг хэлвэл ална шүү гэж хэлэхээр нь айгаад хэлэхгүй байж байгаад сая хэлсэн байсан. Тэгээд манай хүү надад хэлээд би хэсгийн төлөөлөгчид очиж болсон хэргийн талаар хэлсэн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Нэргүй-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгсэн: “..Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байтал 18 цагийн үед О.С манай гэрт ирсэн. Би гэртээ хоол ундаа хийж байтал орой 21 цагийн үед Эрдэнэбат /Өтөө/ Цэвээнгэрэл нар манай гэрт портертой ирсэн. Манай гэрт Ц.Э, Г.Ц, О.С нар нь ярьж хөөрөөд тамхи татаад сууцгаагаад байж байсан. Би орой болчихосн байсан болохоор гурван хүүхэдтэйгээ унтсан. Намайг унтахаас өмнө морь малаа ярилцаад л байж байсан. Тухайн үед нь тэд нарыг би айлын адуу хулгай хийх гэж байгаа талаар нь мэдээгүй. Би дараа нь хулгай хийсэн талаар нь сүүлд Ц.Эын ярианаас мэдсэн юм. Ц.Батболдын хүү танай гэрт ирээд явлаа адуу малын цус шинжлүүлнэ гэнээ гэхээр нь би хулгай хийсэн юм байна даа гэж гадарласан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас /

 

БУСАД БАРИМТ

  • 63-85 ТӨВ улсын дугаартай H.Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-10-12 дугаар хуудас/,
  • Мал тооллогын маягт /хх-18 дугаар хуудас/,
  • 63-85 ТӨВ Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн 800.000 төгрөг гэх үнэлгээ /хх-24 дүгээр хуудас/,
  • Хэвтээ зуузай тамгатай, ахар дэлтэй 9 настай хонгор зүсмийн сувиа гүүний 2.500.000 төгрөг гэх үнэлгээ /хх-30 дугаар хуудас/,
  • Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 938 тоот албан бичиг /хх-74-78 дугаар хуудас/,
  • Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-80-81 дүгээр хуудас/,
  • шүүгдэгч О.Сгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас

/хх-82 дугаар хуудас/,

  • шүүгдэгч Ц.Эын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-83 дугаар хуудас/,
  • шүүгдэгч Б.Бын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-84 дүгээр хуудас/,

шүүгдэгч Г.Цийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-85 дугаар хуудас/,

  • Цагдаагийн Ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-86-89 дүгээр хуудас/,
  • Мал тооллогын маягт /карт/ /хх-90-93 дугаар хуудас/,
  • Э.Энхмаагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-96 дугаар хуудас/,
  • Э.Сугарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-97 дугаар хуудас/,
  • Э.Санчирын төрсний гэрчилгээний хуулбар /хх-98 дугаар хуудас/,
  • хохирогч Д.Сүхбаатарын тодорхойлолт /хх-99 дүгээр хуудас/,

 

-шүүгдэгч Г.Цийг 2017 оны 06 сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-57 дугаар хуудас/, 2017 оны 06 сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-72 дугаар хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч О.Сг 2017 оны 06 сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-59-60 дугаар хуудас/, 2017 оны 06 сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-68 дугаар тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч Б.Быг 2017 оны 06 сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-62 дугаар хуудас/, 2017 оны 06 сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-66 дугаар хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч Ц.Эыг 2017 оны 06 сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-64 дүгээр хуудас/, 2017 оны 06 сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-70 дугаар хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг “Навчтайн өвөр” гэх газраас иргэн Д.Сүхбаатарын өмчлөлийн хэвтээ зуузай тамгатай, ахар дэлтэй, 9 настай, хонгор зүсмийн сувай гүүг 63-85 ТӨВ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.500.00 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би өөрийн адуугаа 2012 оноос хойш Ц.Батболд гэдэг айлынд тавьж хариулуулдаг байсан юм. Тэгсэн 2017 оны 01-р сарын дундуур цагаан сарын өмнөхөн яг хугацааг нь сайн санахгүй байна миний нэр дээр тооллогддог Хонгор зүсмийн Ц тамгатай 9 настай сувай гүүг бэлчээр дээрээсээ алдагдчихлаа гэж Ц.Батболд надад хэлж байсан юм. Тэрнээс хойш хайгаад сураг ажиг байхгүй байж байгаад сүүлд Ц.Батболд нэг Содоо буюу Базарсадын эхнэр манай гадаа танай хонгор гүүг манай нөхөр найзуудтайгаа нядлаад зарсан гэж хэл дуулгасан байсан. Тэгээд тэр дагуу цагдаад мэдэгдэж цагдаагийн байгууллага дээрх этгээдүүдийг баривчилсан. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол бүрэн барагдсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Батболд, Ч.Нэргүй-Эрдэнэ нарын мэдүүлэг шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, мал тооллогын маягт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн гэж заасан байна.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2015 оны шинэчилэн найруулсан хуулийг буцааж хэрэглэж, шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Сүхбаатар нь 2.500.000 төгрөгийн хүлээн авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг болон Д.Сүхбаатарын гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн Г.Цийн эзэмшлийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг,

мөн өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн Ц.Эын эзэмшлийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг,

мөн өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Бын эзэмшлийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг,

мөн өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн О.Сгийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2017 оны 06 сарын 20-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 63-85 ТӨВ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Учир нь шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-85 ТӨВ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн нь шүүгдэгч Г.Цэвээнгэрлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгч Г.Цэвээнгэрлийнх болох нь нотлогдож байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байх боловч шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул эд хөрөнгийг хураах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 36.6, 36.7, 36.8

дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.Ц, О.Ц, О.С, Ц.Энарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн Г.Цийн эзэмшлийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг, мөн өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн Ц.Эын эзэмшлийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг, мөн өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Бын эзэмшлийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг, мөн өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн О.Сгийн 5 ханатай хэрэглэж байсан хуучин монгол гэрийн битүүмжлэлийг, 2017 оны 06 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 63-85 ТӨВ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь тус тус буцаан олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,
 

улсын     яллагч,     дээд     шатны     прокурор     эсэргүүцэл     бичих    эрхтэй                болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Б, Г.Ц, Ц.Э, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ю.ЭНХМАА