Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 352/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Эн хмаа даргалж,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан, улсын яллагч Г.Энхмаа,

хохирогч Ц.Эрдэнэчулуун,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лодойгийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 1734000590086 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамтаар, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Л.М

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Л.М нь Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг “Номтын дээд эх” гах газраас 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 26-ны хооронд нийт 12м3 мод зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 1.453.387 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 20-оос 2016 оны 08 дугаар сарын 20-ны хооронд Хүүлэй хан богд уулийн эхээс мод бэлтгэж доош буулгасан. Бэлтгэсэн модоороо өвөлжөө барьж тэнд малтайгаа өвөлжих зорилготой байсан гэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Л.Мын бэлтгэсэн модыг үзэж тоолоход 300 гаран мод байсан. Бэлтгэсэн мод нь хэрэглээний модонд орох боловч банз зүсвэрийн модон орохооргүй муу мод байсан. Харин байгаль орчны байцаагчийн үнэлгээ арай өндөр үнэтэй гарсан байна лээ. Мөнхжаргал нь ээждээ тусалж мал маллаж амьдардаг. Сумын засаг даргын

 

зүгээс     Л.Мыг                         байгальд     учруулсан     хохирлыг     төлсөн     гэж     үзэж тодорхойлолт гаргасан гэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Мод бэлтгэсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Миний хувьд уг асуудалд сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн иргэний нэхэмжлэгч хохирогчоор оролцож мод бэлтгэсэн талаар одооноос мэдэж байна. Гэм буруутай этгээдээр байгальд учруулсан хохирол нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хэрэгтэй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/

Гэрч Б.Уянга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн өвөлжөө барьсан газар Хүүлэй хан уулын орон нутгийн тусгай хамгаалалтын бүс дотор байдаг тухай ямар нэгэн өвөлжөө саравч зөвшөөрөл олгох үндэс байхгүй. Хүүлэй хан уулыг сумын иргэдийн төлөөлөгчийн хурал 1995 оны 01 сарын 25-ны өдөр 03 тоот шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Мод бэлтгэх болон өвөлжөө барих талаар хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/

Гэрч Л.Батчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн өвөлжөө барь гэсэн газар сумын тусгай хамгаалалтын газар тэнд ямар нэгэн өвөлжөөний зөвшөөрөл олгохгүй надад энэ талаар хэлээгүй. Өвөлжөөний мод бэлтгэх талаар мөн надад хэлж зөвшөөрөл болон гоожин аваагүй болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 51- 52/

 

2017оны 06 сарын 23-ны өдрийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлтэд:

 

-Иргэн Л.Мын бэлтгэсэн мод нь нийт 12м3, үүнээс хэрэглээний нойтон нарс 0.3792м3, хэрэглээний нойтон улиас 0.321м3, хэрэглээний хуурай улиас 7.5м3, хэрэглээний хуурай нарс 3.8м3 мод байна. Хэрэглээний нойтон нарс 174052, хэрэглээний нойтон улиас 58935, хэрэглээний хуурай улиас 810000, хэрэглээний хуурхай нарс 410400 нийт 1.453.387 төгрөг болж байна. Дээрх хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчны хяналтын улсын байцаагч акт тогтоон “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 3 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр тооцно гэх /хх-ийн 36/

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 3-15/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19/ 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх

тогтоолоор битүүмжлэгдсэн хөдөө аж ахуйн зориулалттай пад тракторын үнэ болох

1 000 000 төгрөг, хээр зүсмийн 1 тооны морины үнэ болох 300 000 төгрөг, - цахилгаан хөрөөний үнэ болох 60 000 төгрөг /хх-ийн 25-26/, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 181 ширхэг нарс, улиас моднуудыг битүүмжилсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх /хх-ийн 23-27/,

2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээнд: хөдөө аж ахуйн зориулалттай пад тракторын үнэ болох 1 000 000 төгрөг, хээр зүсмийн 1

тооны морины үнэ болох 300 000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ болох 60 000 төгрөг гэх /хх-ийн 29/,

2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээнд: 181 ширхэг өвөлжөөний саравч барьсан нойтон хуурай нарс улиас моднуудын үнэ 400 000 төгрөг /уулнаас буулгаж барьсан/ гэх /хх-ийн 32/,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Цээл сумын 5 дугаар засаг даргын оршин суугаа тодорхойлолт /хх-ийн 38/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: Урьд ял шийтгэлгүй гэх /хх-ийн 40/ Яллагдагчаар Л.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би тухайн үед

мэдэхгүй байсан. Учир нь тухайн модоо цааш нь зарж борлуулаад ашиг олохгүй

зүгээр л өөрийнхөө хэрэгцээнд бэлтгэж байгаа болохоор зүгээр байх гэж болсон. Харин сүүлд цагдаад шалгагдаж байх хугацаандаа зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж ашиглах нь хууль зөрчсөн үйлдэл юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Би учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Мөнгөний боломж гарахгүй байна. Удахгүй төлж барагдуулна гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.М нь Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг “Номтын дээд эх” гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 26-ны хооронд нийт 12м3 мод зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 1.453.387 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

хохирогч Ц.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч Б.Уянга, Л.Батчимэг нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх- ийн 49-52/, шинжээчийн 02 дүгнэлт /хх-ийн 36/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх- ийн 23-27/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хх-ийн 3-15/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12- 19/, хохирогч Ц.Эрдэнэчулуун, шүүгдэгч Л.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг нь шүүгдэгч Л.Мыг сум орон нутгаас байгальд учруулсан хохирол төлбөрөө төлсөн гэх тодорхойлолт. Мөн хохирлын үлдэгдэл 1906770 төгрөгийг хугацаа зааж төлөхөө илэрхийлсэн. Ойд учирсан хохирол нөхөн төлөгддөггүй гэдгийг шүүгдэгч маань энэ удаагийн хэргээс маш сайн ойлгосон гэж үзэж байна. Шүүгдэгч Л.М нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлын 56 хувийг төлсөн гэх зэргийг харгалзан үзэж Л.Мын эзэмшлийн хувийн батлан даалтад авсан 1 сая төгрөгийн хөдөө аж ахуйн зориулалттай пад трактор, 8 настай хээр зүсмийн морь зэргийг нотлох баримтаас хасч түүний эд зүйлийг буцаан олгож өгнө үү гэсэн хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” баримтлан мөн хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөдөө аж ахуйн зориулалттай пад трактор, 8 настай хээр зүсмийн морь зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлж авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан пад трактор, хээр зүсмийн 1 тооны морь, цахилгаан хөрөө нь шүүгдэгч Л.Мын өмчлөлд байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Л.Мын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.М нь байгаль учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан пад тракторын үнэ болох 1 000 000 төгрөгийг, хээр зүсмийн 1 тооны морины үнэ болох 300 000 төгрөгийг, цахилгаан хөрөөний үнэ болох 60 000 төгрөгийг нийт 1.360.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан байх ба Л.Мын үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 26-ны хооронд үйлдэгдсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирлын талаар:

Хохирогч Ц.Эрдэнэчулуун шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлөгдсөн, гомдол саналгүй” гэж байгаа боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” шүүгдэгч Л.Маас байгаль экологид учруулсан хохирол болох 1.453.387*3=4.360.161 төгрөгийг гаргуулахаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөнгөн шилжүүлэг 1453387 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлэг 1000000 төгрөг нийт төлсөн 2453387 төгрөгийг төлсөн байна. Үлдэх 1906774 төгрөгийг шүүгдэгч Л.Маас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Мөрдөгчийн 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөдөө аж ахуйн

 

зориулалттай пад тракторын үнэ болох 1 000 000 төгрөгийг, хээр зүсмийн 1 тооны морины үнэ болох 300 000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн цахилгаан хөрөөг / 1ширхэг/, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 181 ширхэг нарс, улиас мод зэргийг тус тус хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалахыг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг, энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.2.1, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Л.М-ыг Хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Л.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.М-с байгаль экологид учруулсан хохирол болох 1.906.774 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дахь хэсгүүдэд тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хөдөө аж ахуйн зориулалттай пад трактор, хээр зүсмийн 1 тооны морь зэргийг битүүмжлэгдсэн тогтоолыг хүчингүй болгож, харин хөдөө аж ахуйн зориулалттай пад тракторын үнэ болох 1 000 000 төгрөгийг, хээр зүсмийн 1 тооны морины үнэ болох 300 000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн цахилгаан хөрөө

/1ширхэг/, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 181 ширхэг нарс, улиас мод зэргийг битүүмжлэгдсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалахыг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисс тус тус даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус тайлбарласугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА