Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 00533

 

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/00533

Орхон аймаг

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Ж  ХХК-ийн байр, 01 тоотод байрлах З ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, ** тоотод оршин суух В.Т,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, ** тоотод оршин Г.Г нарт холбогдох

1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хариуцагч В.Т, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Т, Г.Г нар нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр З ХХК-тай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут, 7-р хороолол, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ** тоот дугаартай 2 өрөө орон сууцыг 60,750,000.00 /жаран сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан ба нийт 59,250,000.00 /тавин есөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,500,000.00 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд орон сууцны үлдэгдэл 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК болон Г.Г, В.Т нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг 60750000 төгрөгөөр харилцан тохиролцож, З ХХК нь орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх, Г.Г, В.Т нар орон сууцны үнийг төлөх үүрэг тус тус үүссэн. Худалдан авагч тал харилцан тохиролцсон үнийн дүгнээс 1 500 000 төгрөг дутуу төлсөн. Харин З ХХК-н орон сууцны өмчлөх эрхийг Г.Г, В.Т нарын өмчлөлд бүрэн шилжүүлж өгсөн. Г.Г, В.Т нар нь банкнаас зээл аваад төлбөрийг бүрэн төлнө, орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлт З ХХК-д тавьснаар З ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г, В.Т нарын нэр дээр гаргаж өгсөн. Гэрээг 60750000 төгрөгөөр хийсэн боловч 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр З ХХК Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут, 7-р хороолол, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ** тоот дугаартай 2 өрөө орон сууцны үнийг хямдруулж 42000000 төгрөгөөр Г.Г, В.Т нарт худалдсан ба, хариуцагч нар 40500000 төгрөг төлж, 1500000 төгрөг дутуу төлсөн тул хариуцагч Г.Г, В.Т  нараас 1500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед төлбөрийн үлдэгдэл 1 500 000 төгрөгийн асуудал байсан. Тухайн үед 2%-ийн татвар төлнө гэж ойлгоод З ХХК-ний захирал В-тэй ярилцсан. Хамгийн гол нь бид хоёр 2017 оны орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах гээд татварын Е баримтаа авна гэсэн боловч З ХХК нь баримт гаргаж өгөөгүй. Татварын хөнгөлөлтийн талаар мэдэгдэхүүн байхгүй байсан болохоор 2018 он хүртэл удаачихсан. Тэгээд шүүх хуралдаан хойшилсон хугацаанд татварын байцаагчтай уулзаж хуулийн зөвлөгөө авсан. З ХХК нь 2017 онд Е баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан юм байна. Бид хоёр бол З ХХК-ний нэхэмжилсэн 1500000 төгрөгийг гаргаж өгөхөд бэлэн байна. Гол нь хоорондоо ярилцаж тохиролцож байгаад мөнгөө төлөх бодолтой байна. З ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байгаа. З ХХК нь 2017 онд татварын Е баримтаа гаргаж өгөөгүйгээс болоод бид хоёр бас хохирч байна. Тэгэхээр үнийн дүнгээ буруулаад эвлэрвэл яасан юм бэ? гэсэн бодолтой байна гэв.

 

Хариуцагч В.Т: 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр З ХХК-тай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут, 7-р хороолол, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ** тоот дугаартай 2 өрөө орон сууцыг 42000000 сая төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулаад 40500000 төгрөгийг төлсөн, төлөөгүй үлдсэн мөнгө нь 1500000 төгрөг юм. Энэ байрыг авахад дунд нь зуучлагч гэж хүн байсан, тэр хүнд бас тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Өмнөх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүсэлт тавьж байсан. З ХХК нь татварын Е баримтаа өгөөгүйгээс ийм байдал үүссэн. Хэрвээ З ХХК-н захирал В-тэй утсаар холбогдоод татварын Е баримтан дээрээ ярилцаж тохиролцоод З ХХК нь Е баримтаа өгчихсөн байсан бол манайх 1500000 төгрөг төлөх боломжтой байсан. Яагаад энэ асуудлыг сунжруулаад удаасан бэ? гэдэг шалтгаанаа хэлсэн. Татварын хөнгөлөлтийн материал бүрдүүлэх хугацаанд З ХХК татварын Е баримтаа өгөөгүйгээс болж бид хоёр хохирсон учраас Е баримтаа авч байж мөнгөө төлөх ёстой юм байна гэсэн ойлголттой байсан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХК нь В.Т, Г.Г нарт холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч нар орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 1500000 төгрөгийг төлнө, гэхдээ татварын 2 хувийн хөнгөлөлтөө авна гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч В.Т, Г.Г нартай 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр З ХХК-тай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут, 7-р хороолол, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ** тоот дугаартай 2 өрөө орон сууцыг 42000000 сая төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд худалдан авагч нар нь гэрээний зүйлийг шилжүүлэн авч, худалдагчид 40500000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1500000 төгрөгийг төлөөгүй болох нь дансны хуулга, В.Тгийн 2017 оны 09 сарын 04-ний дотор үлдэгдэл 2000000 төгрөгийг төлж барагдуулах талаар гараар бичсэн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигч 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 60750000 төгрөгөөр байгуулсан боловч тэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут, 7-р хороолол, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ** тоот дугаартай 2 өрөө орон сууцыг 42000000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч, гэрээний зүйлийг шилжүүлсэн болон хариуцагч нар 40500000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1500000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 38950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчВ.Т, Г.Г нараас 38950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч В.Т, Г.Г нараас 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Т, Г.Г нараас 38950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ