Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 419/ШЦТ/2017

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа, Хохирогч Д.Ц, Ц.Н

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ут холбогдох 1734001020109 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод лсуманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ оршин суух, хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.У /РД:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Т.У нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сард тус сумын иргэн Д.Ц, Ц.Н нарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Цэлмэг хотхон ба 5а тоот 300 мкв газрын гэрчилгээг гаргуулан өгч 9.500.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОГТООХ нь:

 

1. Т.Уыг бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Т.Уыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ут оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Ут оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1

/нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8,

6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Т.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ут авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ю.ЭНХМАА